Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Батхүү гэдэг “хүүхэлдэй” тэвэрсэн мафийнхан

Ш.Батхүү гэдэг “хүүхэлдэй” тэвэрсэн мафийнханХэдэн баримт авбал миний энэ сэдэв илүү ойлгомжтой болох болов уу.
 
-Газрын хэвлийг маань сэм ухаад 390 мянган тонн нүүрс хулгай­лаад гадагшаа гар­га­чихаж. Хамгийн бага таван тоннын самосвалаар бодоход 80 мянган машин нүүрс. Ийм хэмжээний нүүрс ухаад хулгайлчихдаг том гарынхан байж таарнаа даа. Тэгтэл төрийн гурван өндөрлөг таг дуугүй. Тэдний гар хөл болсон тагнуул, цагдаа, шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрынхан бүлх залгичихсан юм шиг. Энэ мафийнхан Монголыг ингэж л хулгайлдаг байхгүй юу. Гадныхан энэ мэдээг сонсоод, гайхаад саваж унах гэж байна.
-Монголыг тэжээх ёстой хэдэн том орд газар маань бүгд гадаадынхны, тэр дундаа олон улсын банкуудын барьцаанд байгаа.
Ч.Сайханбилэг нарын ард түмнээс нууж хийсэн Дубайн гэрээг үндэслэн олон улсын банк санхүүгийн 17 байгууллагаас маш өндөр хүүтэй зээлсэн зургаан тэрбум ам.долларын барьцаанд өнөөх ганц найдвар Оюутолгойг маань тавьчихсан байх юм. Тэгсэн чинь Оюутолгойн лиценз эх хувиараа Монголд байхгүй, Стандарт Чарте­рэд банкинд хадгалагдаж байгаа юм байна. Сонин байгаа биз. Эд нар Оюутолгойн лицензээ, гэрээгээ биднээс нуугаад гадны банкинд, авсан мөнгөө оффшор бүсэд хадгалж байдаг байна шүү дээ. Оюутолгой хэзээ ч гадны болоход бэлэн байгаа гэнэ. Эрдэнэтийг бүгд мэдэж байгаа. Стандарт банкны барьцаанд тавигдаад, одоо манайх уу, хүнийх үү гэдэг нь бидэнд ойлгогдохгүй болж. Монголын мафийнхан гадныхантай нийлэн эх орноо ийнхүү худалдан идэж байгаа.
-Эх орныхоо төлөө дуугарсан, өөрсдийгөө сэжиглэсэн болгоныг энэ мафийнхан хөнөөж байсан. С.Зориг, М.Зэнээ, О.Дашбалбар, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, М.Чимидцэрэн, Ж.Наранцацралт, Д.Бадраа, О.Энхсайхан, Б.Дангаасүрэн…гээд үргэлжилнэ. Та нар сайн хардаа. Дандаа эх орон, ард түмнийхээ төлөө дуугарч, хүчин зүтгэж байсан хүмүүс байгаа биз дээ. Эднийг хэн хөнөөсөн юм, мафийнхан таг нуучихаад байгаа. Хамгийн сүүлд, хэдхэн сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга шударга эх оронч Гомбосүрэн гэгч залууг аймшигтай хэрцгийгээр аллаа. Үүнийг та нар зүгээр л нэг согтуу хүмүүсийн хэрэг гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Тун их дээрээс зохион байгуулсан аллага. Гомбосүрэн гэдэг залуу чинь Зам тээврийн хөгжлийн яаманд олон жил бугшсан ноцтой хэрэг явдлуудыг мэддэг, заримыг нь илрүүлж холбогдох хууль хяналтын байгууллагуудад өгсөн шударга дайчин нэгэн байж. Түүнийг зайлшгүй хороох шаардлага гарсан байх л даа. Тэгээд алуурчныг сонгож авсан. Арыг нь мафийн бүлэглэлийн дааж үлдэх хуйвалдаан байж л дээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжилгээний хариу гараагүй байхад энэ аймшигт аллагыг харилцан зодооны хэрэг болгоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацчихлаа. Энэ бол "арыг нь даах” хүмүүсийн их мөнгөөр хийж байгаа ажил. Хуулийнхан үүнийг чинь найруулж байгаа. Хэсэг мартагнуулж байгаад энэ аймшигт аллагын хэргийг хэрэг­сэхгүй болгохыг байг гэх газаргүй л байх даа.
Энэ гурван баримт бол Монголын мафийнхны хийж байгаа ажлын зөвхөн зах сэжүүр нь. Монголын мафи гэж юу хэлээд байгаа юм гэж та нар надаас асууна даа. Энэ чинь Монголыг 30-аад жил дээрэмдэж идсэн "улс төр-эдийн засгийн бүлэглэл”-үүд. Эд чинь өөртөө тагнуул цагдаатай, шүүх прокурортой, тэр битгий хэл шорон гяндантай, банк санхүүтэй хүчирхэг бүлэглэлүүд. 10-аад жилийн өмнө гадаадын хэвлэлд "Монголд 5-6 мафийн бүлэглэл алалцаж байна” хэмээн бичсэн байж билээ. Энэ бүлэглэлүүдийн гол толгойлогчид нь хэн юм бэ гэж та нар надаас асууна. Удаа дараалан төрийн эрх барьж, заримдаа хамсаад улс орноо цөлмөж байсан мафийн бүлэглэлүүдээс хоёрхныг нь авъя.
Ардчилсан намын гол бүлэглэл нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын удирдсан мафийн бүлэглэл. Ардын намаас С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нарын удирдсан мафийн бүлэглэл. Монголыг залгисан бүлэглэл бол энэ хоёр. Өнөөдөр хүч нь суларсан. Гэвч "Могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтай” гэгчийн хуулиар бусад мафийн бүлэглэлтэй нийлээд далдаас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мафийнхан бүгд нийлсэн. Тэдний томилсон, сургаж бэлтгэсэн, энэ бүлэглэлүүдэд морь нохой шиг зүтгэхээ амласан хууль хүчний байгууллагын удирдлагууд огт хөдлөөгүй, үүрэг даалгавар бүхнийг нь биелүүлж суугаа. Монголын мянга мянган шударга хуульчдын оройд тэд "мафийн савар”-аар атгаж сууна.
Энэ мафийн бүлэглэл, улс орон, ард түмнийхээ үйл хэргээс урваж, гадаадынхантай хэрхэн хуйвалдаж ажилладаг тухай хоёрхон баримт авъя.
Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрээ барьцаалж "Стандарт” банкнаас авсан өр одоо ид нэхэгдэж, монголчууд ганц "саалийн үнээ”-гээ барьцаанд алдах гэж байгаа явдал. Хаа байгаа Африкийн орноос Шаравламдангийн Батхүү гэж хүн, дарга нарынх нь гарын үсгийг хуурамчаар зураад Эрдэнэтийг барьцаалан их хэмжээний ам.доллар зээлчихэж гэнэ. Одоогийн нэхэгдэж байгаа нь 109 сая ам.доллар. Төгрөгөөр бол бараг гурван 300-гаад тэрбум төгрөг. Багш, эмч нарын цалинг 50 хувь нэмчихээр хэмжээний мөнгө шүү дээ. Өнөөх хуурамч гарын үсгээр зээлж авсан гээд байгаа Ш.Батхүү нь одоо хөрөнгийн чадваргүй "гуйлгачин” болсон. " Хоёр чихийг минь авна уу” гэхээс өөр юм алга гээд сууж байдаг. Шоронд хааяа ордог, өвчин нь сэдрээд гараад ирдэг. Шоронд орох тоолонд нь өнөөх мафийнхан нь "Батхүүг үхүүлж болохгүй шүү. Хамаг хэрэг явдал бүдгэрнэ” гэж бидний тархийг угаагаад суллуулчихдаг. Нэг үгээр хэлвэл Ш.Батхүү гэдэг "хүүхэлдэйг” Монголын мафийнхан өмнөө тэврээд зогсож байгаа. Худлаа шүү дээ. Энэ хэргийн чинь ард Монголын мафи байгаа. Тухайн үеийн ерөнхий сайд бөгөөд Ш.Батхүүгийн дотно найз С.Баяр үүнд холбогдолгүй гэж үү. Ерөнхий сайд нь мэдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр Монголын ганц саалийн үнээ. Эрдэнэт маань хэдэн долларын барьцаанд тавигдчихдаг гэхэд хэн үнэмших юм. Тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн дарга С.Ганзориг, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар мэдээгүй сууж байсан гэхэд хэн үнэмших юм. Энэ чинь С.Баярынхны хийсэн том хуйвалдаан. Ш.Батхүү чинь Монголын толгой баячуудын нэг. 109 сая ам.долларыг бараг л халааснаасаа гаргаад чулуудчих хэмжээний хүн гэдгийг монголчууд мэднэ. Одоо болохоор тэр их хөрөнгийг улс хураагаад авчихсан гэдэг. Тэгвэл хувь хүний тэр их хөрөнгийг хураагаад авчихдаг ямар хүмүүс байдаг юм. Энэ их хөрөнгийн эзнийг тогтооё гэвэл хууль хяналтын байгууллагынхны гар хурууны үзүүрийн л ажил. Тэгтэл тэгж шалгасангүй. Төрийн мөнгөөр төлүүлнэ гээд сууж байх юм. С.Баяр зөвхөн АНУ-дахь долоон хаусаа борлуулахад л Стандарт банкны өрийг төлчихнө. Тэгдэггүй юм байна. Хотол олноосоо, хойч үеийнхнээсээ дээрэмдэж идсэн мөнгөөр 200 жилийн хоолоо бэлддэг юм байна. Энэ мафийнхан, Монголын хөрөнгийн өчүүхэн (10-20хувь) хувийг ард түмэндээ хүртээгээд бусдыг нь оффшор бүсэд хадгалж байгаа хэмээн олны яриад байгаа ортой болж таарна даа.
Дараагийн баримтыг авъя. Та, Ерөнхий сайд нар, тэдний хань хамсаатныг баривчлаад шалгаж байгаад үнэмшиж байна уу. Худлаа, энэ чинь жүжиг. УИХ, Засгийн газарт ороод ирсэн шударга залуучууд, тэднийг дэмжигч нийт ард түмэндээ "урилга” өгөөд үзүүлж байгаа эмгэнэлт жүжиг. Энэ жүжгийг Монголын мафийнхан хамтарч бүтээсэн юм. Зохиогч нь одоодоо эрх мэдэл бүхий байгаа мафийн бүлэглэлийн толгойлогч. Найруулагчид нь хууль хүчний байгууллагын удирдлагад ширээ сандалтайгаа зууралдаад суугаа цөөн хэдэн хүн. Цахим ертөнцөд "Ц.Элбэгдоржийг шалга” "Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалга” "С.Баярыг шалга” гэсэн сэтгэгдэл байнга хөвөрч байгааг та нар харж байгаа. Тэгээд олон түмэнд, эднийг шалгаж байгаа дүр эсгэн сүртэй баривчилгаа болов доо. Энэ чинь зүгээр л жүжгийн эхлэл. Авлигатай тэмцэх газар С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямба­сайхан, Ш.Батхүү нарыг зарим хань хамсаатантай нь баривчлаад хорьчихсон. Авлигатай тэмцэх газрын дарга оноо авч байгаа нь энэ. Урьдчилан хорих төвд хэд хоног суулгасан. Өнөөх С.Зоригийг хөнөөсөн хэргээр баривчлагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын дэргэд бол эдний хоригдож байгаа нөхцөл чинь диваажин л гэсэн үг. Хоригдоод төд хоногийн дараа С.Баяр, Ч.Сайханбилэг, Ш.Батхүү нар тийм өвчнөөр өвчилнө, түүний нь хорихийн эмнэлгийн тийм эмч үзэж онош тогтоогоод хэвтүүлнэ. Төчнөөн хоногийн дараа Нэгдсэн II эмнэлэг (сайд нарын эмнэлэг гэж байсан) -т хэвтүүлнэ… гээд урьдчилсан сценар гарчихсан байгаа шүү дээ. эмнэлгийн дарга нь өрөө тасалгаа, ор дэрийг нь бэлдээд эмнэлгийн даавуунд нь францын дээд зэрэглэлийн үнэртэй ус цацаж байж ч магадгүй. Энэ хүмүүс чинь тэнд өвчин хууч байвал эмчлүүлж сувилуулаад л гарч байгаа. Прокурор, өнөөх л урьдчилж тогтоосон хугацаандаа "Хилийн хориг тавиад шалгаж байна” гэсэн дүгнэлтээ танилцуулаад суллаж байгаа юм. Одоо таг чиг. Өнөөх шалгагдаж байгаа С.Баяр нь халамцуу зураг чөлөөт хэвлэлд гарсан байна.
"Эмгэнэлт жүжиг” нэг иймэрхүү төгсөж байгаа. Монголыг ху­дал­даад идчихсэн мафийнхныг шалгана гэ­дэг чинь бү­хэлдээ ийм л жүжиг бол­дог байхгүй юу. Тэгэхэд жирийн хүмүүсийг бол яаж тамлана гээ. С.Зоригийг хөнөөсөн гээд захиалагчийг нь илрүү­лээгүйгээр "захиалгаар” гэсэн ял тулгагдчихаад байгаа хөхүүл хүүхэн Т.Чимгээ гэхэд ямар олон өвчтэй, яаж зовж зүдэрч байна гээ. Эмнэлэгт хэвтүүлээд өгөөч гэхэд хэв­түүл­дэггүй юм билээ. Сонинд ээжийнх нь ярилцлага гарсан. Монголын мафийн гол түшиц газар болсон шүүх, прокурор, Авлигатай тэм­цэх газар, цагдаа, тагнуулынхан ийм л байгаа шүү дээ. Энэ ужгирсан тогтолцоог яаралтай халаасай гэж Монголын ард түмэн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг эрхэм дээд суудалд залсан. Одоо бүгд сэтгэл алдарлаа. Ерөнхийлөгчийгөө л хар даа. Өөрийн харъяанд байдаг шүүх прокурорын удирдлагуудын толгойг илж байж, шинэ төмөр замын болон Сайншандын үйлд­вэр­лэлийн паркийн гэх мэт олон тэрбумын хэргүүдээ цайруулчихаад, хань хамсаатнуудаа дэргэдээ татаж, харьд оргож зугтаасан гэмт этгээдийг эрэн сурвалжлахыг зогсоо­чихоод байж байх юм. Өнөөх шударгаар шийтгүүлнэ гэсэн олон амлалт хаана байна. Нэг нь ч биелээгүй. Энэ хүн, өндөр албан тушаалд очиж хэргээ цайруулах л гэж Ерөихийлөгчийн сэнтий рүү зүтгэсэн болж байна уу. Та чинь оффшорчдын гадаадад нуусан их хөрөнгийг оруулж ирнэ. 60 тэрбумын хэргийг хуулийн дагуу шийдүүлнэ, шударга үнэний талд баттай зогсоно гээгүй бил үү. Өөрийнх нь оффшор бүсийн холбогдолтой нэг материал сонинд гарснаас хойш бүлх залгисан юм шиг дуугарахаа байлаа шүү дээ. Уул нь монголчууд ийм ерөнхийлөгчийг хүсээгүй юм шүү дээ. Миний хувьд сонгогдсоны чинь дараахан "Бөхийн засуулын хүү, бүхнийг засахыг харж байна” гэж бичсэн дээ. Одоо ч, энэ мафийн сүлжээн дунд нүд маань цөхөрлөө.
Ард түмэн нүдтэй, бүхнийг ялган салган харж байгаа, тэвчээр нь барагдаж байгаа гэдийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон эрхэм дээдэс тунгаан бодох цаг болсон юм биш үү.
Ард түмэн чинь өлсөж байна. Багш , эмч нараасаа эхлээд суулт, өлсгөлөн, ажил хаялт зарлалаа. Монголоо аврах, чөлөөлөх, нэгдэж тэмцэх олон хөдөлгөөн, нам, төрийн бус байгууллагууд байгуулагдан нэгдэж эхэллээ. Тэгэхэд та нар 30-аад жил Монголоо дээрэмдэж идсэн хэргээ баллуурдаад, огт өөр дүр эсгэж, үсээ будан, сахлаа хусчихаад, эргэж ирээд байж болдог юм уу.
2020, 2021 оны сонгууль хаяанд ирж, өнөөх нутаг орноо худалдаж идсэн, тэгээд бас ханаж цадаагүй хүмүүс Монгол руугаа ойртон ирж байгаа сураг байна. Хурал цуглаанд оролцож, "миний эх орон” "Миний ард түмэн” гэж ичихгүй донгодсон мэдээ ч байна.
Ард түмэн минь, нэг л зүйл үнэн шүү. Хайран сайхан эх орноо 30-аад жил худалдаад идчихсэн, харийнхантай холбоо сүлбээтэйгээр нутаг орноо цөлмөж байгаа мафийн бүлэглэлийнхэн, тэдний хань хамсаатан, хүчний байгууллагуудын удирдлагыг халаагүй цагт Монгол Улс хөгжихгүй, Монголын ард түмэн ч гуйланчлал ядуурлаас гарахгүй.
Өнөөдөр, "Бензиний үнээ нэм” "Цалинг нь битгий нэм” "Өнөөдөр ажил хаяул”, "Валютын ханшаа хөөрөгд” "За­луу­­чуудын засгийг огц­руул”… гэсэн шаард­лага чинь мафийн тол­гой­логч­дын гар утаснаас ганц­хан минутад л ам­жуулж байгаа зүйл шүү дээ.
Олон түмэн минь, одоо нэг зүйлийг ний нуугүй ойлгоцгооё. Гадныхан чинь "Монгол хүнээс илүү, газар нутаг нь чухал байна” гэдэг шүү дээ. Тэд одоо манай мафийнханд” наад гурван саяыгаа сайн өлсөг. Сонгуулиар тараах мөнгийг чинь өгч байна. Тэгэхэд, та нар ялахгүй, чөтгөр ялах юм уу” гэж сүрдүүлж байгаа нь нууц биш. Манайхан ч түрүүчийн сонгуулиас хойш ирдэггүй нь ирж, инээдэггүй нь инээгээд эхэлчихлээ дээ. 2020, 2021 оны сонгуульд бэлдэж байгаа нь энэ. Нэг л юм бодмоор байна. 20 гаруй жил цөлмүүлсэн хариугаа, ард түмэн минь 2020, 2021 оны сонгуулиар авмаар байна. Зөв үү. Болгоотугай.
 
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЖАМЬЯН
Ш.Батхүү гэдэг “хүүхэлдэй” тэвэрсэн мафийнхан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани