Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-2

Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-2

 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын хоорондын тэмцэл ил цагаандаа гараад байна. Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг  хоёр талд хуваан  гартаа атгажээ. Тэд нэгнийгээ дийлэхийн тулд нөгөөхөөрөө хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг ч хэлмэгдүүлэн хөлдөө чирэх болжээ. Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас эхлээд одоо удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа,  шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн  дарга нар хүртэл орооцолджээ. Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс  АТГ-ын мөрдөн шалгах албаны  алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган  шалгаж байна. Цагдаагийн генерал гар бие оролцсон хэргийг АТГ-дээр биш, Эрүүгийн цагдаа голчлон шалгаж байгаа нь хэт нэг талд үйлчилж байна уу гэх хардлага төрүүлээд байгаа гэнэ. Монголын нэр бүхий цагдаагийн хурандаа нараас эхлээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан холбогдсон хэргийн  талаар Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайж сурвалжиллаа. Уншигч та бүхэнд Салхитын мөнгөний орд яагаад маргаан дагуулах болсон, юунаас болж хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт оролцох болсноос зэргээс эхлээд хууль хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг хүртэл болсон үйл явдлыг хөдлөшгүй баримт бүхий  дэс дараалалтайгаар хүргэж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай,  Г.Жаргалан,  ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн  цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир  (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг  цагдан хорьж шалгаж байна. Мөн дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь  цагдаагийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Хурандаа Ч.Болдбаатарыг Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр 48 цаг саатуулсан нь үнэн гэнэ.

Салхитын мөнгөний орд газар  хүн хүний  гар дамжин зарагдсан түүх буюу хуурамч гарын үсэгний хэрэг

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байсан гэнэ. Тэд 2010 онд  “Жи пи эф” гэх нэртэй компани байгуулжээ. Ш.Мөнгөншагай тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшиж байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай  БНХАУ-ын иргэд болох “Си Си ЭМ ИКС” компанийн  удирдлагуудтай холбогдож эхэлсэн байна.  Тэд “Салхит”-ын мөнгөний орд газрыг  худалдаж авах асуудлаар  танилаар нь дамжуулан холбогдох болжээ.  Энэ бүгдийг “Жи пи эф” гэх нэртэй компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагай огт мэдээгүй гэнэ.  Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг “Си Си Эм Икс” компанийн удирдлагууд болох БНХАУ-ын иргэд хуурамчаар зурж, “Жи пи эф” компанийн хувьцаа,  худалдан авах гэрээ,  эрх шижлүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн гэнэ. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гэх огноогоор дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн байжээ.  Бүр улсын бүртгэлд бүртгүүлж, “Си Си Эм Икс” компанид бүх эрх шилжин очсон байна. Гарын үсэг хуурамчаар үйлдсэн хятадууд Салхитын мөнгөний орд газрыг өөр хятадуудад худалджээ.??????????????????????????????????????

            Ингэж л анх Салхитын мөнгөний орд газар хятадуудын гарт очсон гэнэ. Хятадууд  уурхайг эрх мэдэлдээ авсны дараамаш хурдацтайгаар уурхайн үйл ажиллагааг явуулж эхэлжээ.  Уурхайн хөрс хуулалтын ажил хийгдэж, мөнгөний агууламжтай хүдэр олборлож эхэлсэн байна. Олборлосон хүдрээ Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдах болжээ. Мөн уурхайн дэргэд БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттайгаар баяжуулах үйлдвэр барьсан гэнэ.  100-300 хүн ажиллах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрт олон арван хятад ажилчин ажиллах гэж байна гэх мэдээлэл одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан. Салхитын мөнгөний орд газар нь 400 гаруй сая мөнгөний хүдрийн нөөцтэй. Гэхдээ манай улсад байхгүй өндөр агууламжтай мөнгөний орд газар гэдгийг Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнүүд онцолж байсан. Мөн тус уурхай  алтны нөөцтэй гэнэ.

Гурван шатны шүүх Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг  хуурамчаар зурсан гэдгийг тогтоожээ

Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч “Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, “Жи пи эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах  гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэх утга бүхий өргөдөл гомдлыг  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхэд гаргажээ.  Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу  тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “Жи пи эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх ч хятадуудыг  хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бус аргаар авсан байна гэдгийг тогтоожээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газар биелүүлж, “Жи пи эф” компанийн хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бүртгэжээ. Улсын дээд шүүхийн дээрх шийдвэр гарсны дараа “Жи пи эф” компанийн 40 хувийг хувьцааг эзэмшигч Г.Жаргалан өөртөө байгаа бүх хувьцаагаа Ш.Мөнгөншагайд зарсан байна. Харин Ш.Мөнгөншагай “Амин билэгт” компанитай харилцан тохиролцож, өөрийн 100 хувийн эзэмшилд ирсэн “Жи пи эф” компани буюу Дундговь аймгийн Гурвансайханы Салхитын мөнгөний орд газрыг худалдсан аж.  Үйл явдал эхлээд ингэж өрнөжээ.

 

Эрүүгийн цагдаа хэргийг шалгаж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулжээ

Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, Салхитын мөнгөний орд газрын асуудал нэг тийшээ шийдэгдсэн гэж хэлж болохоор байв. Гэтэл “Си Си Эм Икс” компанийн  удирдлагууд болох БНХАУ-ын иргэд гараа хамхиад зүгээр суугаагүй байна. Тэд нутаг нэгтнээсээ их хэмжээний мөнгөөр уурхайн лиценз бүхий компанийг хувьцаатай нь хамт   худалдаж авсан байдаг. Мөн орд газрын нөөц, мөнгөний агууламж зэрэг нь  өндөр, эдийн засгийн хувьд ашигтай болох нь аль ч талаараа тодорхой  байдаг.  Иймээс Монголын хууль хяналтын байгууллагыг энэ асуудалд татан оролцуулах болжээ. Аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаагаас эхлээд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генералаар хүртэл хамгаалалтаа зузаатгах болжээ.  Өөрөөр хэлбэл, “Си Си Эм Икс” компанийн  удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгчээ.  Тэрбээр цагдаа нарт  ...................................

Цагдаа нар ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн мэт хурдацтай ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн асуудлыг цагдаа нар гэнэт шалгах болсонд цагдаагийн генерал нөлөөлсөн байж болзошгүй байгааг эх сурвалжууд онцолж байлаа. Учир нь хятадуудын талд ажиллаж байгаа генерал Монголын цагдаа нарыг гартаа атгасан, түүний сүр хүч оролцоо их. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь одоо ч Монголын цагдааг удирдаж байгаатай холбоотой юм. Улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн  шинжээчийн гаргасан  “Жи пи эф” компанийн захирал  Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтийг БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гаргасан байна. Хэргийг хянаж байсан прокурор хүсэлтийг нь хүлээн авч, дахин шинжээч томилжээ.  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч н.Авидхүү өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж,  “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна. Энэ хуурамч гарын үсэг биш. Жинхэнэ гарын үсэг байна” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр хуурамч гарын үсэг мөн биш гэсэн маргаан гарч, энэ асуудал удирдлагуудын түвшинд очсон байна. Анх Ш.Мөнгөншагайгийн гарын үсэгт шинжилгээ хийж,  хуурамч гэсэн дүгнэлт гаргасан шинжээч тодорхой баримт гаргаж ирэн тайлбар хийх болжээ. Харин н.Авидхүү шинжээч мөн л өөрийнхөө  дүгнэлтийг тайлбарлах болжээ. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд  ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын  ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг  эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж дүгнэлтээ гаргажээ. Тодруулж хэлэхэд, гарын үсэг Ш.Мөнгөншагайгийнх мөн үү, хуурамч байсан уу гэдгээс шалтгаалж, Гурвансайхан сумын Салхитын мөнгөний орд газар хэний мэдэлд очих нь шийдэгдэнэ гэсэн үг.

Г.Батзориг 

Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани