Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадуудын булаацалдсан салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал (II)

 

Хятадуудын булаацалдсан салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал (II)-1.3 САЯ АМ. ДОЛЛАРЫН ХЭРЭГТ Г.ЖАРГАЛАН, Н.МӨНХ-ОЧИР НАРЫГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонг саатуулан шалгаж байгаа билээ. Түүнийг дундын зуучлагч байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэдгийг эх сурвалж онцолж байна лээ. Ш.Мөнгөншагай гэх залуугаас авсан мөнгөө өөрийн ойрын хамаатан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт дамжуулан өгсөн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон холбогдсон хэрэгтэйгээ холбоотойгоор "Ш.Мөнгөншагайтай миний бие эртний танил. Надтай уулзаад хятадууд миний гарын үсгийг хуурамчаар зураад Салхитын мөнгөний орд газрыг хууль бусаар авчихлаа. Энэ хэрэгт хэдэн өмгөөлөгч авч ажиллуулж байгаа. Өмгөөлөгч нарын хийж байгаа зүйлс нь миний сэтгэлд таалагдахгүй байна.

Өмгөөлөгч нар хоёр талд үйлчлээд байж магадгүй юм шиг хардлага төрөөд байна. Хятадуудтай нийлээд миний эсрэг ажиллаж байгаа гэх зүйлийг танил маань хэллээ. Чи хуульч хүн байна надад тус дэм бол. Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна” хэмээн надаас хуульчийн хувьд тусламж хүссэн. Ингээд би зөвшөөрч хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Надад хуульчийн зөвлөхөөр ажиллуулаад 40 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө миний хуулийн зөвлөгөө өгсөний цалин юм. Ш.Мөнгөншагайд би хуулийн зөвлөгөө үзүүлсэнийхээ төлөө тэдэн төгрөг өгөх ёстой гэж ямар нэгэн мөнгөн дүн хэлээгүй. Тэр өөрөө л 40 сая төгрөг өгсөн. Өөр нэг тодруулж хэлмээр зүйл нь Ш.Мөнгөншагай бид хоёрын дунд хэн нэгэнд авлига өгөх асуудал огт яригдаагүй. Миний ойрын хамаатан Д.Адилбаяр эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Мөн гэр бүлийн байдал ч тогтворгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр үеэл дүүдээ 35 сая төгрөг өгсөн. Үүнийг мушгин гуйвуулж, авлигын хэрэгт холбоод байгаад харамсч байна. Хуулийн байгууллага үнэний талд үйлчлэх ёстой. Цагдаагийн томоохон албан тушаалтны заавраар хэт нэг талыг барьсан ажиллагаа хийгдэж, олон хүнийг хэлмэгдүүлээд байна шүү дээ” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраар ахлуулсан ажлын хэсгийн мөрдөн байцаагчид 35 сая төгрөгтэй холбоотой асуудлаар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ гэх хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэг ч хятад хоригдоогүй, шалгагдаагүй байгаа. Уг нь хятадуудын хууль бус үйлдлээс энэ бүх хэрэг мандсан гэдгийг эх сурвалж онцолж байв.

ШҮҮГЧ, ЦАГДААГИЙН НЭРНӨЛӨӨ БҮХИЙ УДИРДЛАГА ХЯТАДУУДЫГ ХАМГААЛДАГ ГЭНЭ

Салхитын мөнгөний орд газрыг авахын тулд залилангийн гэмт хэрэг үйлдэж байна хэмээн Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан "Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч олон өмгөөлөгч хөлсөлжээ. Энэ талаар цагдаа нарын өгч буй мэдээллээр БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгчийн дотны найз, бизнесийн хамтрагч нь нутаг нэгтэн Ягэх нэртэй хүн байдаг ажээ. Манай улсад нэлээд нэр хүндтэйд тооцогдох хувийн эмнэлгийн эзэн БНХАУ-ын иргэн Ягэх эмч Салхитын мөнгөний ард газрын нууц ноёнтон болоод байгаа гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. БНХАУ-ын иргэн Ягэгч нь авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээс ял сонсож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж байжээ. Түүний эмнэлгээр УИХ-ын гишүүд болон сайд, дарга нар, хууль хяналтын байгууллагынхан болоод тэдний гэр бүлийнхэн үйлчлүүлдэг байна. Эмнэлгээрээ дамжуулан олон танилтай болсон гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Янь Улсын дээд шүүхийн шүүгчээр олон жил ажиллаж байсан нэгэн эмэгтэйн ойр дотны танил болсон гэх. Шүүгч эмэгтэйгээр дамжуулан Монголын цагдаагийн нэр нөлөө бүхий удирдлагатай холбогдож ойр дотны найз болсон байна. Үүнээс үүдэлтэйгээр "Си Си Эм Икс” компанийн захирал БНХАУ-ын иргэн Жин Жиа Миний ар талыг цагдааг удирдаж байсан эрхэм бүрэн хариуцах болжээ. Үүнээс үүдэлтэйгээр манай хууль хяналтын байгууллагын нэр бүхий хурандаагаас эхлээд ШШҮХ-гийн алба хаагчид шалгагдаад байгаа гэнэ.

1.3 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ИЛРҮҮЛСЭН ТҮҮХ

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам доллар олдсон. 1.3 сая ам долларыг Монголын нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лиценз худалдаж авахын тулд өгөх гэж байсан. Дээрх хэрэг Салхитын мөнгөний орд газрын хэрэгтэй огт холбоогүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл 1.3 сая ам.долларын хэрэгт Г.Жаргалан, түүний ойрын хамаатан н.Мөнх-Очир нарыг саатуулан шалгаж байгаа гэнэ. Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор Г.Жаргаланг шалгаж байжээ. Гэтэл Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянгол зочид буудлын дэргэдэх "220к резиденс” байрыг түрээсэлж байсныг тогтоожээ. Ингээд Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр тус байранд үзлэг хийх үед 1.3 сая ам.доллар гарч ирсэн юм байна. Таван толгойн нүүрсний уурхайн хажууд байх нүүрсний орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам долларыг хадгалж байсан. Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар хятадуудаас тэр мөнгийг нь авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулан өгөх гэж байсан нь тодорхой болсон байна. Тэд УИХ-ын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байгаа гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Болдбаатар энэ хэрэгт нэр холбогдох болсон шалтгаан нь Г.Жаргалангийн хамаатан гэх мэдээлэл байна. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгний авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам доллар бусдад авлига өгөх гэж байхад нь илрүүлсэн хэрэг болжээ. Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь тодорхойгүй байгаа юм. Монголын нэр нөлөө бүхий Улсын дээд шүүхэд ажиллаж байсан эмэгтэй, Монголын цагдааг удирдаж явсан хүний хамгаалж, хаацайлж, арыг нь дааж байгаа хятадууд эсрэг талынхныгаа ялан дийлж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

Өдрийн сонин


Хятадуудын булаацалдсан салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал (II)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани