Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа: Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эрчимжүүлснээр Улаанбаатар хотын утааг арилгах боломжтой

 

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа: Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эрчимжүүлснээр Улаанбаатар хотын утааг арилгах боломжтой

 

Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг бөгөөд эрчим хүчний хэрэглээг түүхий нүүрснээс гарган авч,  агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг болоод буй нь эрчим хүчний өөр эх үүсвэр хайхаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Ганц Улаанбаатар хот ч бус 21 аймгийн төв, Дархан, Эрдэнэт хотууд ч мөн адил нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцтай төдийгүй айл өрхүүдийн үлэмж хэсэг нь түүхий нүүрс шатаан дулааныхаа хэрэгцээг хангаж байна. Байгаль орчинд хамгийн бага хор хөнөөл учруулдаг, өртөг багатай хэрэглэхэд хялбар дөхөмтэй, аюул багатай эрчим хүчний эх үүсвэр монголчууд бидэнд хэрэгтэй байна.

Дэлхийн томоохон хотууд агаарын бохирдол гэх аюулт гамшигаас ганцхан шийдлээр салж чадсан байдаг. Энэ нь эрчим хүчнийхээ салбарт хийн түлшийг хэрэглэсэн явдал. Нэг жишээ дурдахад ердөө хагас зууны өмнө буюу 1952 оны өвөл Английн нийслэл Лондонд дэлхийн түүхэнд байгаагүй гамшиг тохиолдсон нь өнөөг хүртэл үлгэр домог мэт яригддаг "үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд юм. Эндхийн агаарын бохирдол 1930 оноос эхэлж хориодхон жилийн дотор "алуурчин” болж хувирсан юм билээ. Ард иргэд хотын  захиргаандаа байн байн гомдол гаргадаг байсан боловч Засгийн газар нь дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон байдаг. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас ямарч салхигүй болж, Лондон хотыг өтгөн хар утаа бүрхэн авч, ард иргэд нь нүүрсний утаанд хордож, орондоо амьсгал хураах нь жирийн хэрэг болж, ганцхан өвөл 12 мянган хүний алтан амийг авч одсон байна. Зарим өдөр утаанд хордож амь алдагсад 4 мянгад хүрч байсан гэдэг. Хохирогчдын 78% нь хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүд байж. Эдгээр хар өдрүүдийн дараа эрх баригчид сая ухаан орж, Цэвэр агаарын хууль баталж ганцхан өвлийн дотор агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж 4 жилийн дотор агаарын бохирдлоосоо бүрэн ангижирчээ. Энэ аймшигтай агаарын бохирдол, утаан хөшгөөс Лондончууд хэрхэн ангижирсан бэ гэж үү?... Шийдэл нь түүхий нүүрсний хэрэглээг хорьж ард иргэдээ цахилгаан болон хийн түлшээр хангасан явдал байжээ.

Дэлхий нийт арвин их нөөцтэй байгалийн хийг хэрэглэж байгаа боловч, хайгуулын зардал харьцангуй хямдтай, арай бага гүнд орших нүүрсний давхрагын метан хийг хайж, ашиглахад сүүлийн үед нилээд анхаарал хандуулах болов. Метан хий нь нэг талаас геологийн нөгөө талаас биологийн процессийн бүтээгдэхүүн юм. Нүүрсний давхарга усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Иймээс метан хийг нүүрснээс салгах ердийн арга нь усыг сорж, даралтыг бууруулах арга юм. Олборлохын тулд олон арван метр хөрс хуулах шаардлагагүй, цооног өрөмдөөд соруулж аваад болоо. Олон улсад нүүрсний метан хийн хайгуулын төслүүд улам эрчимжиж, метан хийг олборлох, ашиглах техник, технологийн шийдлүүд улам боловсронгуй болж, хэрэглэх цар хүрээ нь тэлж байна.

Хэдийгээр Монгол оронд байгалийн хий, занарын хий, газрын тосны хий гэх мэт хийн геологийн судалгаа хөгжөөгүй боловч нүүрсний асар их нөөц бий. Энэ утгаараа нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой. Одоогийн байдлаар улс орны эрчим хүчний суурьлагдсан хүчин чадлыг авч үзвэл 83,3%-ийг нүүрсэнд тулгуурлан хангаж байгаа бол 0,2%-ийг дизель цахилгаан станцууд, 16,5%-ийг нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангаж байна.

Манай цэнхэр гаригт өдгөө 250 жил хэрэглэх нүүрсний нөөц бий гэж судлаачид үздэг. Монгол улсын нүүрсний геологийн таамагласан баялаг нь 173,1 тэрбум тонн, үүнээс тооцоологдсон нөөц нь 32,8 тэрбум тонн, үүний 17,38 тэрбум тонн нь хүрэн нүүрс, 15,3 т.б тонн нь чулуун нүүрс, 0,118 т.б тонн нь антрацит байна.

Энэ хэмжээ жил бүр аажмаар өсөж нөөцийн хэмжээгээр дэлхийд эзлэх байр сууриа ахиулсаар байна. Нүүрсийг дотор нь хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэж ангилах бөгөөд нутгийн зүүн бүсэд хүрэн нүүрс, төвийн бүсэд хүрэнгээс чулуун нүүрсрүү шилжих завсрын үе, баруун болон говийн бүсэд чулуун болон коксжих нүүрс зонхилдог. Нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон хуримтлал нь чулуун нүүрсэнд үүсэх бөгөөд антрацит болон хүрэн нүүрсэнд магадлал бага байдаг.

Метан хий бол эрин зууны түлш. Нүүрс олборлох явцад уурхайгаас их хэмжээний метан хийялгарч ашиглалгүй хаягдаж байна. Түүхий нүүрсний оронд метан хийг хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулах маш үр дүнтэй арга.

Бид дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш экспортолдог хамгийн чухал ашигт малтмал бол нүүрс. Нүүрсэнд агуулагдах метан хийг ашигласнаар  геополитикийн, нийгмийн, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Нүүрсний гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхээс өмнө метан хийг ашиглавал хийн дэлбэрэлтээс хамгаалж, аюулгүй ажиллах нөхцөл боломжоор хангагдана, үр ашиггүй агаарт цацагдах хийг мөнгө болгоно, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхгүй, эрчим хүчнийхээ салбарт хэрэглэн агаарын бохирдлоос бүр мөсөн салж хүн амын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангана, хоёр хөршийн хийн тээвэрлэлтийг дамжин өнгөрүүлэх баазыг бий болгоно. Олон улсад нүүрсний давхаргын метан хийг ашигласны дараа нүүрсээ ашиглах бодлогыг баримталж байгаа.

Нүүрсний давхаргын метан хийн дэлхийн чиг хандлага

Эрчим хүчний үйлдвэрлэл бол нүүрсний давхаргын метан хийг түгээмэл хэрэглэж байгаа салбарын нэг юм. Нүүрсний давхрагын метан хийн дэлхийн 3 том тоглогч нь Канад, Австрали, АНУ болоод байгаа бөгөөд урд хөрш маань энэ салбарт дэлхийтэй хөл нийлүүлэхээр хүчтэй бодлого барьж байгаа.      

Австрали улс нь Энэтхэг, Хятад, Азийн зүүн эргийн улс орнуудын нүүрсний хэрэгцээг хангадаг гол орон. Монголтой тун төстэй. Нүүрсний метан хийн ихээхэн нөөцтэй. Сиднейн бассейны метан хийн нөөцийг 145 тэрбум шоо метр, Гүннеда бассейны нөөцийг 150 тэрбум шоо метр, Клэрэнс-Морэтор бассейны нөөцийг 215 тэрбум шоо метр орчим гэж тус тус тогтоожээ. Австрали улс 2007 онд 110 петажоуль метан хий олборложээ.

АНУ-ын нүүрсний метан хийн нөөцийн дийлэнх хэсэг нь баруун болон баруун хойд талын муж улсуудад тархсан байдаг. АНУ-ын нүүрсний метан хийн геологийн нөөцийг 11 мянган тэрбум шоо метр, олборлох боломжтой нөөцийг 3 мянган тэрбум шоо метр гэж тооцоолжээ.  

Канад улсад метан хийн олборлолт, боловсруулалт, ашиглалтын техник технологи өндөр хөгжсөн. Бритиш Колумбиа, Алберта мужуудад метан хийн томоохон сав газрууд бий. АНУ-ын нэгэн адил олборлосон метан хийг байгалийн хий дамжуулах хоолойнуудаар дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг.

Орос улс  нүүрсний метан хийн маш их нөөцтэй боловч байгалийн хий, газрын тос зэрэг байгалийн бусад эх үүсвэр ихтэй тул төдийлэн ашиглаагүй. ОХУ-д "Углеметан" төслийг нэлээд олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн үед Кузбассын сав газарт гол анхаарлаа хандуулж байна. Кузбассд сүүлийн үед хэрэгжүүлж буй төслийн өртөг 8 сая ам.доллар бөгөөд үүний 3,1 сая ам.долларыг НҮБ, Даян дэлхийн байгаль орчны сангаас санхүүжүүлжээ.

БНХАУ-д 1996 онд АНУ-ын Техасо компани  нүүрсний давхаргын метан хийн /НДМХ/ хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар анх орж ирсэн түүхтэй. Тус улс  агаарын бохирдлыг арилгах, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох зорилгоор 2001-2011 оны хооронд эрчимтэй хөгжүүлэлт хийж, хууль эрхзүйн орчноо сайжруулж, дэд бүтцээ угтуулан барьж эхэлсэн байна. "13-дугаар таван жилийн төлөвлөгөө” буюу эдийн засаг улс орныг хөгжүүлэх 2015-2020 оны төлөвлөгөөнд "Нэгдүгээрт метан хий, Хоёрдугаарт нүүрс” гэсэн үндсэн зорилтыг тавьжээ. Үр дүн нь ч илэрхий сайн, 2018 онд Бээжин хотын агаарын бохирдол 35%-иар буурахад хийн түлш ихээхэн нөлөөлсөн. Нүүрсээ олборлохоос өмнө метан хийг ашиглая гэсэн горим энд үйлчилж улс орон даяар олон арван хийн хоолой тавигдаж хэрэглэгчдийн хэрэгцээг хийгээр хангаж байна. БНХАУ-ын хий дамжуулах шугамын нийт урт нь 66 мянган км, 6 тэрбум м3 байгалийн хий хадгалах 19 ширхэг газар доорхи байгууламжтай бөгөөд сүүлийн үед хийн хангамжийн дэд бүтцээ тасралтгүй хөгжүүлж байгаа бөгөөд ирэх 5 жилд 40 мянган км урт дамжуулах шугам шинээр барьж, 9.3 тэрбум м3 байгалийн хий хадгалах байгууламж барихаар төлөвлөжээ.   Хятадын нүүрсний метан хийн нөөц баялагийг 37 триллион шоо метр гэж тооцоолсон бөгөөд үүний 60 гаруй хувь нь хойд талын бүс нутгуудад ноогдож байгаа юм. БНХАУ 2020 он гэхэд жил тутам 10 тэрбум гаруй шоо метр метан хий үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ нь дотоодын хэрэгцээнийх нь өчүүхэн хувь боловч нүүрснээс гаргаж буй эрчим хүч, дулаанаас өртөгийн хувьд хямдхан, байгаль орчинд хор хөнөөл багатайгаас тэр.   

Бидэнд ямар боломж байна?

Энэ жишээнүүд бидэнд боломж буйг илтгэж байгаа юм. Монгол улс энэ салбарт гол тоглогч болох бүрэн магадлалтай. Нүүрсний нөөц нь байна. Гадны хөрөнгө оруулагчдын сонирхол ч байна. Бидний давуу тал агаарын бохирдолтойгоо дайн зарлаж байгаа  БНХАУ гэсэн асар том зах зээлийн дэргэд байна. Өмнөд хөрш агаарын бохирдлоо бууруулах хүчтэй бодлого барьж хийн салбараа хөгжүүлэхээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Хэрвээ бид босоо тэнхлэгийн дагуу 2 хөрштэйгөө холбогдсон метан хий дамжуулах хоолойг барьж чадвал хийгээ эрчим хүчний салбарт хэрэглэх, илүү гарсныг нь урд хөршид нийлүүлэх, мөн 2 хөршийн хийн худалдааг дамжин өнгөрүүлэх  боломжууд гарч ирэх юм. Гадны хөрөнгө оруулагч нар ч ингэж харж байгаа. Боломж байхад ашиглаж чадаагүй бусдад алдсан гашуун туршлага бидэнд олон. ОХУ, БНХАУ  хооронд байгуулсан байгалийн хий дамжуулах хоолой Монголын баруун болон зүүн талаар  тойроод гарсныг харж байгаа. Нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгч маань Австрали улс байсан бол Орос хүчтэй өрсөлдөгч болж жил бүр Хятад улсад нийлүүлэх коксжсон нүүрсний хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө саяханы хурал дээр зарлалаа. Иймд бид удаан байж болохгүй нь. 

                Монгол улсын нүүрсний давхаргын метан хийн өнөөгийн байдал.

Манай улсын хувьд Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртөө метан хийг хөгжүүлэх талаар тусгаж өгчээ.

2014 онд Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нүүрсний давхаргын метан хийг эрх, хайх, ашиглах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ хуульд хөрөнгө оруулагч МУ-ын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуулын ажил хийх, төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулж эрлийн ажил хийхээр хуульчилсан. Үүний үр дүнд анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг 2018 онд Өмнөговь аймгийн нутагт байрлах Номгон IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай "Жи Өү Эйч”ХХК-тай байгуулж хайгуул судалгааны ажлыг явуулж байна. Эрлийн гэрээнээс бүтээгдэхүүн хуваах гэрээнд шилжихээр 3, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 7 гэрээний хүрээнд эрлийн ажлыг хийж байна. Эдгээр гэрээнүүд болон 2014 оны хууль гарахаас өмнө байгуулсан хамтарсан гэрээнүүдийн хүрээнд  тойм судалгаа хийхийн зэрэгцээ, Нарийнсухайт, Налайх, Тавантолгойн нүүрсний ордууд дээр 300-1000м-ийн гүнтэй  8 цооног өрөмдөж Нарийнсухайт, Тавантолгойн орд дээр 93 тэрбум м3 метан хийн баялагийг тооцоолсон байх бөгөөд судалгааг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. 

Хэрхэн НДМ хийн нөөцтэй болох вэ? Ямар шийдэл байна гэж үү?

Манай улс хийн түлшийг эрчим хүчний салбартаа хэрэглэхийн тулд нүүрсний давхаргын метан хийн геологийн судалгааг эрчимжүүлж нөөцийг тогтоох явдал энэ тэргүүний зорилт мөн. Хөгжлийн түүчээ болсон уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг ханган араасаа дагуулж явдаг геологийн салбарынхны 80 жилийн нөр их хөдөлмөрийн үр шимээр 2500 гаруй орд нээгдээд байгаагийн 300 гаран нь нүүрсний орд. Эдгээр ордыг судалсан, нээсэн нүүрсний гэх тодотголтой геологичидод нүүрсний давхаргын метан хийг судлахад бараг хүндрэл гарахгүй, жаахан мэрэгшүүлэхэд л болоо. Тэгээд яагаад хурдхан шиг ордтой болохгүй байгаа юм бэ гэж үү?...Шийдэл нь:  Хийн геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж шугам хоолой, агуулах барьж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,  орон нутгийн эсэргүүцлийг шийдвэрлэн, геологичдын эрэл хайгуул хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал нь 300 метрээс доош гүнд үүсдэг тул нүүрсний гүний бассейнуудыг тогтоох суурь судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх, үндэсний мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгээр мэргэшүүлэх.  Эдгээр асуудлыг шийдвэрлэж энэ салбарыг хурдтай хөгжүүлэх нь дан ганц төрийн хэрэг биш малчин, тариачин, геологичдоос эхлээд Монгол хүн бүрийн хичээл зүтгэл салбарыг ойлгох ойлголтоос ихээхэн хамаарах нь. Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажлыг эсэргүүцэгчид маш олон болсон. Геологийн судалгаа гэдэг нь хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр шаарддаг эрсдэл өндөртэй ажил байдаг. Энэ нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд 15-20 жилээр түрүүлж явах ёстой юм.

Ахмад үеийн геологичдийн яндашгүй их оюун ухаан, мэргэжлийн ур чадвар, хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа  Эрдэнэт, Тавантолгой гэх мэтийн ордууд нээгдсэн бол энэ үеийн геологичид Улаанбаатар хотын утааг арилгах, Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийг шинэ төвшинд хүргэх, хийн ордууд нээх гэгээн мөрөөдөл тээсээр 80 жилийн ойтойгоо золгож байна. 

АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН  ДАРГА Б.СҮНЖИДМАА


АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа: Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эрчимжүүлснээр Улаанбаатар хотын утааг арилгах боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани