Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

"Худалдааны дайн" энэ тэр гээд дэлхийд юу болоод байгааг ойлгохыг хүсдэг ч тэр олон тайлбарласан юмсыг нь хараад уншихаас ч залхуу хүрэм байдаг. Харин энэхүү нийтлэлд та бүхэнд боксийн ринг дээр байгаа 2 тамирчин тулаан хийж байгаа хэлбэрээр энгийн, сонирхолтой байдлаар хүргэхийг хичээлээ.

Дэлхий дээр хэн бяртайгаа үзэх тулаанд хоёр хүчтэй өрсөлдөгч үлдээд байгаа билээ.

Цэнхэр булангаас дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлэгч бүргэд хочит АНУ. Бүх цаг үеийн аварга тулаанч, дэлхийг аврагч, хөгжлийн загварын жишээ, мөрөөдлийн орон гээд түүнийг дуудахгүй нэр гэж байхгүй билээ. 

Харин улаан булангаас сүүлийн 30 жилийн хугацаанд хүч чадлаа 8 дахин өсгөж, дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлж буй Луу хочит Хятад. Маш чимээгүй, даруухнаар энэ тулааныг хийж буй. Түүний дэмжигч талд мэдээж ОХУ, исламын шашинтай зарим орнууд, мөн Африкын төлөөллүүд ч хүрэлцэн иржээ. Мэдээж эдгээр орнууд Хятадыг дэмжиж байгаа шалтгаан нь өнгөрсөн хугацаанд ойрхи дорнодод Америкийн хийсэн дайнтай холбоотой.

Ийнхүү тулаан эхэллээ. Тоглолтын эхний цохилтыг Бүргэд хийлээ. 

  • 2018.07.06 Нийтдээ 34 тэрбум ам.долларын (Монголын эдийн засгийг 2 нугалсантай тэнцэх) бараанд 25 хувийн татвар ногдуулж эхэллээ. Лууны хувьд хүнд цохилт болох шиг боллоо. Луу нилээд хянуур, хамгаалалт өндөртэй тоглодог онцлогтой. Луугийн хариу цохилт. Америкийн 34 тэрбум ам.долларын бараанд мөн л 25 хувийн татвар ногдууллаа.
  • 2018.08.06 Луу нилээд хянуур, хамгаалалт өндөртэй тоглодог онцлогтой. Америкийн хувьд маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байна. Дахин нэг цохилт. Хятадын 16 тэрбум ам.долларын 10 хувийн татвартай бүтээгдэхүүний татварыг өсгөж 25 хувь болголоо. Хятад ч дутсангүй шууд л хариу цохилт хийлээ. Мөн ижилхэн дүнгээр татвар ногдууллаа.
  • 2018.09.24 Тоглолт үнэхээр ширүүхэн болж байна. Америк илүү довтолж, Хятад илүү хамгаалан тоглож байна. Энэ удаад Америк маш хүчтэй цохилт хийлээ. 200 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар ногдуулав. Хятадыг нилээд хүнд байдалд орууллаа. Хэдийгээр хүнд цохилт авсан хэдий ч хариу цохилтыг Хятадын талаас хийлээ. Харамсалтай нь хүчтэй цохилт байж чадсангүй. Америкийн 60 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдууллаа.
  • 2018.12.02 Талууд түр завсарлага авлаа. Их 20-н уулзалтын үеэр хоёр улс биендээ тавьсан хоригуудаа заримыг нь чөлөөлөх болон түр зогсоох шийдвэр гаргасан. Мэдээж хэн хэн нь энэ тулааныг хэцүү болж байгааг мэдэж байгаа хэдий ч дахин үргэлжлүүлэхээр шийдсэн.
  • 2019.05.10-2019.06.01 Америк дүрмийн бус цохилт хийлээ. Тэрээр Хятадын Huawei компанийг АНУ-ын компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо. Тулаан ширүүн болж өндөрлөв. Тулааны явцад Америк 250 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулсан бол Хятад 110 тэрбум ам.долларын бараанд хариу татвар ногдуулжээ. Мөн Хятад нь АНУ-аас худалдан авдаг нийт бүтээгдэхүүний 90%-д татвар ногдуулаад байгаа бол АНУ 50% орчимд тариф тогтоосон байна. 

Одоо тулааны үр дүнг танилцуулах мөч ирээд байна. Шүүгчид оноогоо гаргажээ. 

  1. Эхний шүүгч бол гадаад худалдаа. Бүргэдийн талд оноогоо өгчээ. Учир нь энэ үзүүлэлт Америкийн талд ашигтай гараад байгаа билээ.
  2. Хоёрдахь шүүгч бол эдийн засгийн өсөлт. Энэхүү шүүгч маань мөн л бүргэдийн талд оноогоо өгчээ. Учир нь 2019 он гарсаар Америкийн эдийн засаг өсөлт нь хурдсах харин Хятадын өсөлт саарах хандлагатай байгаа юм. Тооны харьцаа 2-0 боллоо.
  3. Гурав дахь шүүгч бол инфляц. Энэ удаад Хятад оноог авч чадлаа. Тариф ногдуулсан барааны үнэ Америкт, Хятадтай харьцуулахад илүү өсч байгаа учир Хятадад оноог өгчээ.
  4. Дөрөв дэхь шүүгч бол хөрөнгийн зах зээлийн индекс. Америкийн S&P 500 индекс нь Шанхайн хөрөнгийн биржийн индексээс илүү өндөр өсөлттэй байна. Тооны харьцаа 3-1. Хятадын талд нөхцөл байдал ашиггүй болж эхэллээ.
  5. Тав дахь шүүгч болох Гадаадын шууд хөрөнгө оруулалт Хятадын талд оноогоо өгчээ. Хятадад байрлаж буй Америкийн хөрөнгө оруулагчид харьцангуй тогтвортой байгаа нь шалгарах шалтгаан болов.

Тулааны ялагч тодорч байна. 2019 оны 5 сарын байдлаар АНУ, Хятадыг 3-2 харьцаатайгаар хожлоо. Мэдээж дараагийн тулаан бид бүхнийг хүлээж байгаа. Цуврал тулаанд ялж буй Америк өөртөө итгэлтэйгээр G-20(хамгийн том эдийн засагтай 20 улс) -н уулзалтаас өмнө дахин тулаан хийх эсэхээ тодорхой болгох хэрэгтэйг Хятадад сануулав. Хэрвээ тэд тохиролцоонд хүрч чадахгүй бол дахин тулаан зарлаж, АНУ-y зүгээс төлөвлөж буй 325 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулах болно.

Харин Хятадын зүгээс нэмэлтээр тариф тогтоох хангалттай бүтээгдэхүүн үлдээгүй байна. Тиймээс Хятадын хувьд татвар ногдуулаагүй үлдсэн 10 хувьд нь арга хэмжээ авах, эсвэл өмнөх бараануудынхаа татварыг өсгөх л сонголт үлдээд байна. Юутай ч энэ тулааныг олон улсууд ажиглаж байна. Учир нь тэдний хийсэн үйл хөдлөл, зангалт, цохилт бүр дэлхийн эдийн засагт нөлөөлдөг.

Нэг тод жишээ нь бидэнд хамгийн их хамаатай түүхий эдийн үнэд нөлөөлдөг. Тухайлбал тулаан бүрээс авсан бэртэл, гэмтэл нь Хятадын бүтээж буй баялагыг бууруулна гэсэн үг. Баялаг гэдгийн цаана компанийн ашиг, өрхийн орлого буурах тухай ярьж байгаа юм. Манайхтай хамгийн ойр жишээ бол ган, зэсийн үйлдвэрүүдийн ирээдүй. Хэрвээ зэсийн эрэлт багасвал зэсийн үнэ буурч, гангийн эрэлт багасвал түүнийг шатаах нүүрсний үнэ буурах болно. Худалдааны дайнаас өмнө зэсийн үнэ 7,500 ам.доллар байсан ч эргээд 5,800 болтол буураад байгаа нь үүний нэг баталгаа. 

БИДЭНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Хөндлөнгийн үзэгч бидэнд түүхий эдийн үнээр нөлөөлөх боломжтой. 2016 оны төгсгөлөөс хурдтай өссөн зэс, нүүрсний үнэ худалдааны дайны нөлөөгөөр аажим буурч байгаа юм. Одоогоор манай эдийн засагт хүчтэй нөлөөлөөгүй хэдий ч цаашид сөргөөр нөлөөлж эхлэх нь тодорхой. Мөн Хятад тулаанд шууд ялагдахгүйн тулд өөрсдийгөө эрч, хүчтэй болгох бүхий л зүйлсийг хэрэглэж байна. Сүүлд л гэхэд Засгийн газраас нь гангийн салбараа мөнгөөр дэмжиж эхэлсэн. Тиймээс манайхан юу ч бодохгүйгээр эдийн засаг нь сэргэлттэй сайхан явж байна.

Урт хугацаанд энэ хоёрын тулаан нь хэн хэнд нь хохиролтойг мэргэжилтнүүд анхааруулж байгаа хэдий ч тэд барагтаа л үл тоож байна. Цаашид тулаан үргэлжилж, Хятад накаотаар ялагдах юм бол манайд ч гэсэн энэ нөхцөл байдал хүндээр тусах болно. Юутай ч дараагийн тулаан болох эсэх нь тодорхой бус байна. Тэр болтол бид ч гэсэн өөрсдийгөө хамгаалж, ухаантай байх хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн жил зардлаа танаж, мөнгөө хадгалж, тодорхой бус эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. 

Эдийн засагч шинжээч Г.Батзориг 

 

Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани