Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чанаргүй зээлийн жагсаалтыг уул уурхай тэргүүлсээр байх уу?

Монгол Улсын эдийн засаг таамагласнаас өндөр өсөлттэй буюу 8.6%-д хүрээд байна.

2019 онд өсөлт 6.7%-тай байх болов уу гэсэн Азийн хөгжлийн банк тэргүүтэй судалгааны байгууллагуудын таамгийг давж, эрх баригчдын санаа зовнил ч  багасчээ.

Эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн мэдээ.

Гэхдээ өсөлт бууралт болгон нь  өнөө “муу нэртэй, луу данстай” уул уурхайн салбараас шалтгаалж байдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг.

Уул уурхайгүй бол Монгол Улс хөгжихгүй гэж дээр дооргүй ярьдаг ч хөрөнгө оруулалтгүйгээр өргөжин тэлэхгүй нь хэнд ч тодорхой. 

Тэрхүү хөрөнгө оруулалт нь ихэнхдээ банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл байдгийг бид мэднэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай манай улсын хувьд банк санхүүгийн байгууллагын зээл болон чанаргүй зээлийн хэмжээ уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт өндөр төвлөрөлттэй байна.

Уул уурхайн салбар энэ бүхнийг түүчээлж явааг Та графикаас түвэггүй харж болно. 

 

Хэдийгээр дэлхийн санхүүгийн таатай нөхцөл байдал болон түүхий эдийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа ч банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ улам өссөөр.

Монголбанкны  мэдээлж буйгаар төлбөрийн тэнцлийн алдагдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад валютын ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалан чанаргүй зээлийн хэмжээ 2013 оноос тасралтгүй нэмэгдсээр иржээ.

2019 оны эхний хагас жилийн байдлаар чанаргүй зээлийн хэмжээ:

  1. уул уурхайн салбарт 364.4 тэрбум төгрөг,
  2. боловсруулах үйлдвэрт 271 тэрбум төгрөг,
  3. барилгын салбарт 222.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Үүнийг бусад салбартай нэгтгэн харвал бараг 1.8 их наяд төгрөг байгаа аж. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар банкуудын чанаргүй зээл 8.5%-тай (татан буугдсан хоёр банкийг хассанаар 7%) байсан ба нийт санхүүгийн системийн хэмжээнд чанаргүй зээл 7.4%-тай гарч байв.

Тэгвэл өнөөдөр хугацаа хэтэрсэн зээл санхүүгийн системийн хэмжээнд 10% давжээ.  

Арилжааны банкуудын хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар олон улсын заасан стандартаас өндөр хэдий ч нийт системийн хэмжээнд чанаргүй зээл нэмэгдэж, үүнд нь уул уурхайн салбар жин дарж буй.

Монголын шүүх чанаргүй зээлийн ангилалд орсон уул уурхайн  компанийн талд биш, зөвхөн зээлдэгчийн талд  шийдвэрээ гаргаж, эцэстээ маш их хэмжээний хөрөнгө оруулалт татсан өнөө  аж ахуйн нэгж эрсдэлд ордог нь нууц биш. Чанаргүй зээлийг барагдуулахын тулд банкуудын шүүх, шийдвэр гүйцэтгэх зэрэг хуулийн үйл ажиллагааны зардал нэмэгддэг. 2018 онд хийсэн судалгаагаар чанаргүй зээлтэй холбоотой 22 мянган удаагийн шүүх хурал хойшилжээ. 

Нэг шүүх хурал нь дунджаар 10 удаа хойшилдог (Монголбанкны мэдээлснээр) гэж үзвэл зээл олгосон банкны талдаа ч, уул уурхайн компанидаа ч маш их хугацаа, хөрөнгө мөнгөний хохирол амсаж байгаа юм.     

Зээлийн эргэн төлөлт нь 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн бол “чанаргүй зээл” гэж банкны салбар үздэг.

Нийт зээлд эзлэх “чанаргүй зээл” болон “анхаарал хандуулах” зээлийн хувь хэмжээг авч үзвэл 10 зээлдэгчийн 1 нь энэ  ангилалд багтжээ.

Уул уурхайн салбар нь өсч хөгжөөд,  гадаад дотоодын хөрөнгө оруулалтаа  боломжийн түвшиндээ татаад явбал эдийн засгийн өсөлт бодит утгаараа бий болжээ гэж үзэж болно.

Өнөө “эдийн засгийн солонгорол”  гэх гоё нэртэй бусад салбараа ч хөгжүүлнэ. Хэдийгээр олгогдсон нийт зээлийн 5-6%-ийг уул уурхайн салбар эзэлж буй мэт харагдавч  маш их хөрөнгө мөнгө шаарддаг салбар гэдэг утгаараа зээлийн хэмжээ нь бусдаасаа өндөр. Тэр хэрээрээ эрсдэл үүрдэг. 

Уул уурхайн салбарын араас боловсруулах үйлдвэр (уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд ч хамаатай)  чанаргүй зээлээрээ удаалж буй бол барилгын салбарынхан мөн “хүч түрэн” орж ирэв.

2013 оноос Монгол Улсын Засгийн газар Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран 8%-ийн ипотекийн зээлийг нэвтрүүлж, үүний зэрэгцээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд их хэмжээний зээл олгож эхэлсэн ч орон сууцыг худалдаж авах иргэдийн бодит орлого өсч чадаагүй. Энэ нь эргээд барилгын салбарт олгосон зээлийн эргэн төлөлт эрс буурах шалтгаан болсон юм.  

Чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байгаа нь банкуудын зээлийн эрсдлийн удирдлага хангалтгүй, зээл олгох, хянах стандарт хангалтгүй, чанаргүй зээлийг түргэн шуурхай шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй гээд олон зүйлтэй холбон тайлбарлаж болно. Нөгөө талаас чанаргүй зээлийн хэмжээ хуримтлагдсанаар  эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж, иргэдэд очих зээлийн хэмжээг бууруулан, зогсонг байдалд оруулах, ажилгүйдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулж буйг судалгаа харуулж байна. 

 

Мэдээж хэрэг Төв банкны зүгээс  энэ чиглэлд дорвитой зүйл хийгээгүй гэвэл өрөөсгөл болно. Банкуудын чанаргүй зээлийг түргэн хугацаанд шийдвэрлэх чадамжийг сайжруулах, зээлийн эрсдлийн удирдлагыг олон улсын жишигт хүргэх хүрээнд өнгөрсөн жилийн тавдугаар сард “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийг Монголбанк баталсан.

Тэгвэл тус банкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсээс чанаргүй зээлийн хөрөнгийг эргэлтэд оруулах “Активын удирдлагын компани” /АУК/ байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж дуусжээ. 2015 оноос эхлэн судалгаа хийгдэж, боловсруулсан уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжжээ. Тиймээс УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад багтсан байна. 

Хуулийн төсөлд тусгаснаар “Активын удирдлагын компани”-ийг 10 жилийн хугацаатай байгуулах бөгөөд төр 20%, хувийн хэвшил 80%-ийн оролцоотой байх аж.

Компани байгуулагдсанаар зээл олголт, санхүүгийн зуучлал нэмэгдэж, зарим  зээлдэгчийг хамгаалах боломж олгох, банкны зардал буурах, түгжигдсэн хөрөнгүүдийг эргэлтэд оруулах зэрэг эерэг нөлөөлөл болно хэмээн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ярилаа.  Энгийнээр хэлбэл, АУК нь чанаргүй зээлд бүртгэгдсэн хөрөнгүүдийг хямдруулсан үнээр худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулах нь. 

Барьцаа хөрөнгийг  зээлийн төлбөртөө авахад шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд 3-5 жилийг зарцуулдаг. Энэ нь санхүүгийн хямралыг гүнзгийрүүлж эдийн засгийг сэргээх боломжийг улам хязгаарласаар байна. Тэгэхээр Активын удирдлагын тухай хуулийн гол амин сүнс нь нэгдүгээрт, шүүх шийдвэр гүйцэтгэх процедурын хугацааг богиносгож 1.5 жил болгох, хялбаршуулах, хоёрдугаарт бүх төрлийн татвараас чөлөөлөх явдал аж.

Арилжааны банкин дээр байгаа чанаргүй зээлийг АУК хямдруулж авснаар эрсдлийн санг бууруулж, нөгөө талдаа ч компаниуд хүндрэлээсээ сугарч гарна.

Чанаргүй зээлийн хэмжээ ойролцоогоор 1.8 их наяд төгрөгт хүрээд байгаа гэдгийг Монголбанк учирлаж байгаа ч  зээлийн эргэн төлөлтийн  асуудлыг бүгдийг нь “цэвэрлэнэ” гэвэл 2 их наяд төгрөгийн  хөрөнгөтэй АУК компани байгуулах шаардлагатай болж буй. УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар уг компанийг байгуулах хуулийн төслийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол оны төгсгөл гэхэд чанаргүй зээлийн хэмжээ бүр ч нэмэгдэхээр дүр зураг харагдаж байна гэдгийг Төв банкнаас сануулав.

Монголын эдийн засаг уул уурхайгаас улам хамааралтай болсоор байна.

Энэхүү хэт хамаарлыг бууруулна уу хэмээн олон улсын эдийн засагчид давтан сануулдаг ч бодит байдал дээр ямар ч хүртээлгүй “сургааль” болон хувирч байна.

2019 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өр бууруулах, валютын нөөц нэмэгдүүлэх, банкны тогтолцоог сайжруулахад чиглэн ажиллах учиртай. Хэдийгээр хөтөлбөрийн хэрэгжилт 2020 онд дуусах ч тасралтгүй нэмэгдсээр байгаа их өр 2021 оноос “сайн уу” хэмээн ирнэ гэдгийг MMJ зургаадугаар сарын дугаартаа дэлгэрэнгүй нийтэлсэн билээ.  

Гадны зах зээлээс авсан өр, дотоодын чанаргүй зээлийн дарамтаас гарах нь улстөрчдийн бодлогоос л хамаарна. 

Г.ИДЭРХАНГАЙ, MONGOLIAN MINING JOURNAL
  

Чанаргүй зээлийн жагсаалтыг уул уурхай тэргүүлсээр байх уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани