Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлж эхэллээ

 

Дэлхийн номер нэг болон хоёрт эрэмбэлэгдэж буй эдийн засгуудын хороон дахь худалдааны дайн өнгөрсөн жил гаруйн хугацаанд даамжирсаар оргил цэгтээ хүрэв. Энэ нь түүхий эдийн экспортоос голлох орлогоо олдог манай улсын хувьд бэрхшээл болох магадлалтайг "Голомт” банкны шинжээчдийн баг онцолж байна. Гадаад худалдааны дайн манай эдийн засагт зэсийн уналтаар дамжин аль хэдийнээ сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Тэгвэл АНУ-ын зүгээс ирэх сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам . долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоохоор болсон нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн ханшид дарамт үзүүлэх төлөвтэй. Мөн импортын зарим барааны ханш өсөх байдлаар манай улсын эдийн засагт нөлөөлөх юм. 

НҮҮРСНИЙ ХАНШ УРТ ХУГАЦААНДАА ТОГТВОРТОЙ БАЙХГҮЙ

Дээрх мэдэгдлийн дараа уул уурхайн түүхий эдүүдийн ханш суларч эхэлсэн. Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн хамгийн том түүхий эд импортлогч БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил суларна гэж үзсэнтэй холбоотой ийм хандлага гарах болсон байна. Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн хэрэглэгч орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, худалдааны дайны нөлөөгөөр зэсийн эрэлт буурах хүлээлтийг үүсгэж, ханшийг сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч буурчээ. Түүнчлэн газрын тосны эрэлт буурах хүлээлттэй байгаа. Монгол Улсын хувьд түүхий газрын тосоо экспортод гаргаж, гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг учраас алдагдал нь авдагтайгаа дүйх болов уу гэх таамаг гарчээ. Харин Хятадын гангийн үйлдвэрлэл эргэн өсч байгаа нь нүүрсний эрэлтийг бага зэрэг дэмжиж байгаа аж. Урд хөршийнхөн дотоодын нүүрсний уурхайнуудад шалгалт хийгдэж байгаа болон Монголын нүүрсний эк спортын хэмжээ хязгаарлагдмал байгаа нь нийлүүлэлтийг бууруулснаар ханш дэмжигджээ. Өнгөрсөн хугацаанд Хятад улс Австрали нүүрсний импортод хязгаарлалт тогтоосон нь ч нөлөөлсөн бөгөөд нүүрсний ханшид гарсан бага зэргийн өсөлт тийм ч удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэг таамаг шинжээчдийн дунд давамгайлах боллоо. 

Учир нь гадаад худалдааны дайнаас үүдэн Дэлхийн банк, Олон улсын валютын сан тэргүүтэй байгууллагууд дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашдын өсөлтийн талаарх хүлээлтээ өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд бууруулсаар байгаа аж. 2019 оны эхний хагас жилийн хугацаанд ОУВС нь Дэлхийн, тэр дундаа манай түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг гурван удаа бууруулаад байна.

Үүнтэй холбогдуулан АНУ төдийгүй дэлхийн олон орны төв банк бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа тэтгэх арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн 10 жилийн туршид анх удаа хүүг бууруулах шийдвэр гаргаад байна. Холбооны нөөцийн сан хэдхэн хоногийн өмнө бодлогын хүүг 0.25 хувиар бууруулсан. Ингэхдээ худалдааны дайн тодорхой бус байдлыг бий болгож буйгаар онцолсон тайлбарласан юм. Нөгөө талд нь БНХАУ-ын Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ам.доллартай харилцах ханшийг 2008 оны түвшиндээ аваачаад байгаа. Ингэснээр тус улсын экспортод эерэгээр нөлөөлнө гэж тооцож буй. Эдгээрээс гадна Европын хэд хэдэн орны төв банк бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авсан. Зарим нь бодлогын хүүгээ бүр хасах хувьд болгон эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхэлсэн байна. Монгол Улсын хувьд мөнгөний зөөлөн бодлого баримтлахаас болгоомжилж байгаа бөгөөд шинжээчдийн таамгийн дагуу зэс, нүүрсний ханш ирэх жилүүдэд буурвал, тэр нь их хэмжээний гадаад өрийн эргэн төлөөлттэй давхцах магадлал өндөр байгаа юм. Ялангуяа манай экспортын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг зэс, нүүрсний ханшид шинжээчид найдлага тавихгүй байгаа нь дээрх эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. "Дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас шалтгаалаад зэс, нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхол буурна. Зэс, нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ унаад ирэхээр манай зээлжих зэрэглэл буурах үндсэн шалтгаан болдог. Тиймээс гаднын зах зээлээс бид санхүүжилт татаж, бонд гаргахад илүү өндөр хүүгээр авна гэсэн үг. Ийм сувгуудаар дамжиж гадаад худалдааны дайн Монгол Улсад нөлөөлөхөөр байна. Америк, Хятадын худалдааны дайн Монголд ийм бодит эрсдэлийг бий болголоо. Алтны ханш өсөх боломжтой. Тэгвэл манай валютын нөөц нэмэгдэнэ. Гэхдээ нийт экспортод эзлэх алтны хэмжээ 10 хувь ч хүрэхгүй тул үнэ өссөн ч нүүрс, зэсийн уналтын зөрүүг нөхөж чадахгүй. Түүнээс гадна манай улс алтны татвараа таван хувь болгосон энэ үед алтан дээр найдлага тавиад нэмэргүй” гэдгийг "Голомт” банкны шинжээч Г.МөнхЭрдэнэ онцолж байсан юм.

ХУДАЛДААНЫ ДАЙН ЦААШИД ХЭРХЭХ ВЭ

АНУ, БНХАУ улсын төлөөлөгч нарын хамгийн сүүлийн уулзалтын дараа Дональд Трамп "Манай төлөөлөгч нар Хятадаас эргэн ирсэн. Уулзалт үр бүтээлтэй өнгөрлөө. Бид Хятадтай гурван сарын өмнө хэлэлцээрт хүрсэн гэж бодож байсан ч Хятад хэлэлцээрийн дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр АНУ-аас худалдан авсангүй” хэмээн жиргэв. Улмаар Хятадын 300 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоох талаараа мэдэгдлээ. Ингэснээр Хятадын АНУ-руу экспорт хийгддэг бүх бүтээгдэхүүнд татвар ногдож байгаа юм. Ийнхүү жиргэхдээ Трамп "Бид худалдааны хэлэлцээрийн талаар яриагаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Манай хоёр улсын ирээдүй маш гэрэлтэй байх болно” хэмээн дипломат арга хэмжээ авчээ. Түүний мэдэгдлийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд ганхаж эхэлсэн бөгөөд худалдааны дайн анх эхэлсэнтэйгээ зүйрлэшгүйгээр хурцадлаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлох боллоо.

Худалдааны дайн явц дундаа технологийн салбарыг ч хамарсан. Хятадын талаас АНУ-ын зүгээс "Huawei” компанид тавьсан хоригийг цуглуулж, одоо ногдуулаад буй бусад төрлийн татварыг хуучин хэмжээнд нь аваачихыг хүсч буй. Харин Вашингтоны эрх баригчид их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспорт хийх байдлаар худалдааны тэнцлийн зөрүүг бууруулах, АНУ-ын технологийн компаниудын оюуны өмчийг хамгаалахыг БНХАУ-ын эрх баригчдаас шаардаж байгаа юм. Улс төр, эдийн засгийн сөргөлдөгч талуудын бусад орнуудад халдварлаж буй нь хамгийн ноцтой аж. Тухайлбал, Япон Солонгос, Энэтхэг-Пакистан тэргүүтэй олон жилийн турш сөргөлдөж буй талууд зөрчлөө бага худалдааны дайн маягаар хурцатгах болоод байна.

2018 оны долдугаар сарын 6. АНУ Хятадын 34 тэрбум ам. долларын экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэв. Хятад ч АНУ-ын 34 тэрбум ам. долларын экспортод 25 хувийн тариф тогтоов.

2018 оны наймдугаар сарын 6. АНУ Хятадын 16 тэрбум ам. долларын бүтээгдэхүүний татварыг 10-аас 25 хувь болгон өсгөв. Хариуд нь Хятад 16 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоосон.

2018 оны есдүгээр сарын 24. АНУ Хятадын 200 тэрбум ам. долларын бараанд 10 хувийн тариф тогтоов. Хятад АНУын 60 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулав.

2018 оны арванхоёрдугаар сарын 2. "G 20” уулзалтаар АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд ирэх 90 хоногийн хугацаанд дахин нэмэлт татвар ногдуулахгүй байхаар тохиролцсон. Энэ хугацаанд гадаад худалдааны талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрвэл тарифаа нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон.

2018 оны арванхоёрдугаар сарын 14. Хятад АНУын автомашины экспортод тогтоосон 25 хувийн татвар, автомашины хэрэгсэлд ногдуулсан таван хувийн татвараа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатайгаар татвараас чөлөөлсөн. АНУ-аас дахин шар буурцаг импорт хийх шийдвэрт хүрэв. Шар буурцагны импортыг 2018 оны долдугаар сард зогсоогоод байв.

2019 оны гуравдугаар сарын 31. "G 20” уулзалтаар худалдааны дайнд 90 хоногийн завсарлаад байсныг тодорхой бус хугацаагаар сунгасан. Ингэхдээ Хятадын зүгээс АНУын автомашин болон түүний тоног төхөөрөмжид тогтоосон татварын хөнгөлөлтөө сунгав.

2019 оны тавдугаар сарын 10. АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварыг 10-аас 25 хувь болгож өсгөсөн бөгөөд нэмэлтээр 325 тэрбум ам. доллар бүхий бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэв.

2019 оны тавдугаар сарын 16. АНУ Хятадын "Huawei” компанийг АНУ-ын технологийн компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо.

2019 оны зургадугаар сарын 1. Хятад АНУ-ын 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварын хувиa нэмэгдүүлэв.

2019 оны зургадугаар сарын 28. Дональд Трамп, Ши Жинпинь нар "Их-20”-ийн уулзалтаар цаашид нэмэлт тариф тавихгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болоод байв.

2019 оны наймдугаар сарын 2. Дональд Трамп, Ши Жинпинь нар Шанхай хотноо хэлэлцээр хийсэн. Уулзалтын дараа Трамп ирэх сарын 1-нээс эхлэн нэмэлтээр 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тавина гэдгээ мэдэгдлээ.

Үндэсний шуудан



Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани