Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг басамжилж байна

 

“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг басамжилж байна

 

"Оюутолгой” зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог, Монголыг хэдэн үеэр нь тэтгэх орд гэдэг. Гэсэн атал бид баялгийнхаа үр шимийг хангалттай хүртэж чадахгүйн дээр хилээр ямар орц найрлагатай бүтээгдэхүүн гарч буй талаар өнөө хэр мэддэггүй. 
Өнгөрсөн хугацаанд тус төсөл нийт 4.3 тэрбум ам.долларын арилжааны зээлийг олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагаас авсан байдаг. Үүнээс 300 сая ам.долларыг нь зээл авахтай холбоотой зардалд суутгасан байна. Өнөөдөр дээрх зээлийн зөвхөн хүүгийн төлбөр төлөгдөж байна. Үндсэн төлбөрийг 2020 оноос төлөх учир 34 хувийг нь эзэмшдэг бид энэ зээлийг тодруулах зүй ёсны шаардлага үүсэж байгаа.
"Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны мөнгөн урсгал 2014-2017 онд ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар хүрсэн. Үйлдвэрийн оргил үе буюу 2022-2026 онд ойролцоогоор нийт 9.5 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байгаа гэж зарлажээ. Оюутолгой төслийн бүрэлдэхүүнд Ил уурхай, Далд уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулааны станц, Хаягдал хадгалах байгууламж зэрэг багтдаг. 
Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, "Эрдэнэс Оюутолгой” компани "Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг, "Туркойс Хилл Ресурс Лтд” 66 хувийг эзэмшиж байна. 
Рио Тинто компани 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн "Оюутолгой” төслийн удирдлагыг менежментын гэрээний дагуу хэрэгжүүлж буй юм. 

"ТУРКОЙС ХИЛЛ”,  "РИО ТИНТО”-ГИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ

"Туркойс Хилл”, "Рио Тинто”-гийн хооронд байгуулсан хэд хэдэн гэрээний талаар "Оюутолгой” ХХК-иас холбогдох мэдээллүүдийг авахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн шаардсан боловч гаргаж өгөхөөс татгалзжээ.  "Туркойс Хилл  Ресурс Лтд” (2012 оноос өмнө хуучин нэрээр "Айвенхоу Майнз Лтд”) Канадад үүсгэн байгуулагдсан Торонтогийн болон Нью-Иоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компани юм. "Айвенхоу Майнз”-д "Рио Тинто” 2006 онд хөрөнгө оруулснаар тус компани стратегийн түншлэгч болж, Монгол Улсын өмнийн говийн бүсийн "Оюутолгой”-н зэс, алтны ордыг хамтарч хөгжүүлэх, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ гэрээний хүрээнд "Рио Тинто”,  "Айвенхоу Майнз”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон байна. 
"Туркойс Хилл Ресурс” түүний охин компаниуд болох Британийн Виржин арлуудад үүсгэн байгуулсан ТиЭчАр Оюутолгой Лтд болон Оюутолгой Нидерландс Би.Ви-гээр дамжуулан "Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.

 ТАЛУУД ЕСӨН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН Ч ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ

1.    Хөрөнгө оруулалтын гэрээ (2009.10.06)
2.    Хувь нийлүүлэгчдийн гэрээ (2009.10.06)
3.    Засгийн газрын бонд худалдан авах гэрээ (2009.10.06)
4.    Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ (2011.06.08)
5.    Хувьцаа шилжүүлэхийг хязгаарлах тухай гэрээ (2011.06.08)
6.    Урьдчилгаа төлбөрийн гэрээ (2011.06.07)
7.    Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (2014.08.14)
8.    Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (2015.05.18)
9.    Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөө (2015.05.18)
Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6 дахь заалтад "Төр нь хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба энэхүү гэрээний хугацааг тус гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойø нэг жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг нэмж өмчлөх, сонголт хийх эрхтэй. Энэхүү гэрээний 1.6 дахь заалт Хөрөнгө оруулагчийн хувьцаанаас Төрд хувьцаа нэмж гарган өмчлүүлэх, эсхүл шилжүүлэх талаар хуулийн болон УИХ-ын тогтоолын дагуу үүсч болох бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар баталгаажуулав” гэжээ. 
Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх заалтад "...Гэрээ нь Хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөгдөж, Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-т заасны дагуу эхний ээлжинд 30 жилийн хугацаанд хүчинтэй байна” гээд гэрээний хугацаа сунгалтын талаар 15.11 дэх заалтад "...Гэрээний эхний 30 жилийн хугацаа дуусгавар болохоос 12-оос дошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл (гэрээг сунгах мэдэгдэл) өгснөөр энэхүү гэрээг 20 жилийн хугацаа (гэрээг сунгах хугацаа)-гаар сунгах...” гэж заасан байна. 
Хөрөнгө оруулалтын гэрээний дээрх заалт нь Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцааг 50 хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай холбон тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ.
Гэтэл УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын гол агуулга нь "....анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх” асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байх юм.
Тэгвэл Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний 16.10 дахь заалтад "Компани дахь хувь эзэмшлээ 16 хувиа нэмэгдүүлэх ТӨК-ийн опцион эрхийн талаар тусгажээ. ТӨК нь опцион эрхээ хэрэгжүүлснээр êомпанийн гаргасан нийт энгийн хувьцааны 16 хувийг нэмж эзэмших бөгөөд ингэхдээ опционыг ТӨК болон Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид харилцан зөвшөөрсөн нөхцөлөөр хэрэгжүүлэхээр заажээ. 
Түүнчлэн энэхүү гэрээний 16-д заасны дагуу ТӨК Опцион эрхийн хувьцааг авснаас үл хамааран Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид нь "Оюутолгой” төслийн менежментын эрхийг бүрэн хэмжээгээр, хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд Компанийн ТУЗ-ийн бүх хурал болон Хувь нийлүүлэгчдийн бүх хуралд заасан асуудлаар шийдвэрлэх саналын эрхтэй байхаар заажээ. Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид болон ТӨК нь энэхүү гэрээний 16.10(г)-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хувь нийлүүлэгчдийн гэрээнд болон бусад бичиг баримтад шаардлагатай өөрчлөлтийг хийнэ гэсэн байна. 
Энэ заалт нь Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцааг 50 болгож нэмэгдүүлсэн ч төслийн менежментын эрх хөрөнгө оруулагч талд байх болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр одоогийн нөхцөлөөр буюу дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгдэх нөхцөл хэвээр хадгалагдаж байхаар тусгасан байгаа юм. 
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуулийн 33.т "Хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна” гэж, 35.1-т "Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ. 35.1.1. хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх”, гэж, 35.4-т "Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмаë хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлах болно (Энэ хэсгийн "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2002 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон) гэж заасан байна.
Үргэлжлэл бий.  

Үндэсний шуудан


“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг басамжилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өнөөдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өнөөдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани