Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ажлын хэсгийн “ажиллаагүй” дүгнэлт

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий, УИХ-аас томилсон ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ ямар шалтгаан, үндэслэлээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг олон нийт мэдэхгүй байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгаас эш татан хүргэе. Танилцуулгад "Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний 2.2 (b) заалтад "Далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу "Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлд тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой” төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэж заасан.

Гэвч 4.2 дахь заалтад "Техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь техник, эдийн засгийн үндэслэлд зааснаас өөр гарч болох тооцооллуудаас бүрдэх бөгөөд эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг талууд хүлээн зөвшөөрөв” гэсэн нь Монгол Улсын хүртэх 53 хувийн өгөөж, төслийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах боломжгүй болгож байна” гэжээ. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг зөрчсөн гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна.

Дээр дурдсан сүүлийн заалт нь "Дубайн гэрээ”-г цуцлах гол үндэслэл болж байгаа аж. Техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэх үү гэдэг бол маргаантай асуудал. Уул уурхайн салбарт мэргэшин ажиллаж буй эдийн засагчид "Техник, эдийн үндэслэл бол баримжаа, төсөөлөл гаргах төдий баримт бичиг. Тиймээс хөдөлбөргүй хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичиг гэж үзэж болохгүй” гэдэг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт газрын 1300 метрийн гүнд үргэлжилж байгаа. Геологийн харилцан адилгүй тогтоц бүхий чулуулгыг ухаж, хонгил барихад зардлыг нь яг таг гаргах боломжгүй. Тиймээс техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан хөрөнгө оруулалт буурч, эсвэл нэмэгдэж болно. "Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароор хэтэрсэн гэсэн маргаан нь техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзсэнээс үүдэлтэй байв. Санаж буй бол энэ маргаанаас үүдэн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хэдэн жил зогссон билээ. Эцэст нь хоёр тал маргаанаа зогсоож, цаашид техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэхгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Уул уурхайн салбарынхан техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэхийг утгагүй зүйл гэдэг. Тэгвэл ажлын хэсгийнхэн техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэх ёстой гэсэн байр сууринаас ханджээ.

Ажлын хэсгийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт, оруулах шаардлагатай гэж үзсэн. Тэд танилцуулгадаа "УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж, нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний үндсэн хугацаа, түүний сунгалттай холбон тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгасан байна” гэжээ. Ажлын хэсгийнхэн 2041 оноос өмнө "Оюутолгой” төслийн 50 хувийг эзэмших ёстой хэмээн үзэж, үүнийг эрх зүйн алдаа гэж тодорхойлсон бололтой. "Монгол Улс "Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулагчаас зээл авч оролцох ёсгүй байсан. Харин татвар хураамжаар дамжуулан баялгийнхаа үр ашгийг хүртэх нь зөв байсан” гэж олон эдийн засагч ярьдаг. Үүнийг хамгийн зөв хувилбар гэсэн хандлага давамгайлах боллоо. Эрх зүйн орчин бүрдүүлж гэрээнд өөрчлөлт оруулахаар болбол хувь эзэмшлээс татгалзах нь зөв болов уу.

 

"Дубайн гэрээ”-г цуцлах дүгнэлт гаргалаа гэж сүрхий мэдэгдэл хийсэн, УИХ-ын 12 гишүүнээс бүрдсэн, салбарын төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдээр хамжуулж, туслуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлүүд ердөө л энэ. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг жил судалсан ажлын хэсгийнхэн иймэрхүү "но” олжээ.   

Түүнчлэн ажлын хэсгийнхэн "Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 16-д заасны дагуу Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 болгож нэмэгдүүлэх хэдий ч төслийн менежментийн одоо мөрдөж буй эрх цаашид хөрөнгө оруулагч талд хэвээр хадгалагдаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр "Айвенхоу майнз”-ын хувь нийлүүлэгчдийн саналаар бүрэн шийдвэрлэгдэж байхаар тусгажээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 34.6-д "Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно” гэж, 63.5-д "Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, ...бол Төлөөлөн удирдах зөвлөлийн (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг тус тус зөрчжээ” гэж дүгнэв.

"Дубайн гэрээ”-г цуцлах дүгнэлт гаргалаа гэж сүрхий мэдэгдэл хийсэн, УИХ-ын 12 гишүүнээс бүрдсэн, салбарын төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдээр хамжуулж, туслуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлүүд ердөө л энэ. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг жил судалсан ажлын хэсгийнхэн иймэрхүү "но” олжээ. Гэрээ хэлэлцээрт засаж сайжруулах, эрх ашгаа дээшүүлэх зүйл байж л байдаг. Гэхдээ нэг талдаа давуу ашиг өгөх гэрээ байдаггүй. Харилцан ашигтай байж л хамтарч ажиллана. Дэлхийд тэргүүнд тооцогдох, их хэмжээний хөрөнгө оруулалттай, том төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй. Ажлын хэсгийнхнийг гэрээний алдаа болон оноог тодорхойлж, цаашид ямар арга замаар сайжруулах санал, дүгнэлт гаргах болов уу гэж горьдож байв. Гэтэл танилцуулгаас нь хэтэрхий өнгөц хандаж, улстөржсөн, зориуд гацаах санаархалтай дүгнэлт гаргасан нь харагдаж байна. Үүнийг ажлын хэсгийн "ажиллаагүй” дүгнэлт гэж ёжлоход хилсдэхгүй. Хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд зээлийнхээ хүүг бууруулах шаардлага бидэнд бий. Гэвч "Rio tinto”-гоос авсан хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах талаар ажлын хэсгийнхний танилцуулгад нэг ч өгүүлбэр алга.

Ажлын хэсгийнхэн санал, дүгнэлтийн танилцуулгадаа сонирхол татах тооцоолол дурдсан байна лээ. "Санхүүгийн загварт үндэслэн өнгөрсөн хугацаанд талуудад орсон мөнгөн урсгалыг оруулан тооцож үзэхэд баялагт суурилсан хувилбар буюу 2010-2031 он хүртэлх хугацаанд нийт төслийн мөнгөн урсгалаас хүртэх Монголын талын үр ашиг 44 хувь байх тооцоо бий бол хөрөнгө оруулагч талын хүртэх үр ашиг 56 хувь байх төсөлөөлтэй байна. Нөөцөд суурилсан хувилбар буюу 2010-2055 он хүртэл тооцсон мөнгөн урсгалын тооцооллоор Монголын талын хүртэх үр ашиг 31, хөрөнгө оруулагч талынх 69 хувь байх төсөөлөлтэй байгаа. Харин нөөцөд суурилсан, 2010-2055 оны тооцооллын үр дүнгээр төслийн нийт мөнгөн урсгал 37.8 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголын талын мөнгөн урсгал 13.2 тэрбум ам.доллар буюу 35, хөрөнгө оруулагч талын мөнгөн урсгал 24.5 тэрбум ам.доллар буюу 65 хувийн өгөөж хүртэх байдалтай байна” гэж тэд "Rio tinto” болон Засгийн газрын хүртэх өгөөжийн харьцааг гаргажээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хийсэн 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлд Монголын талын өгөөжийг 53, хөрөнгө оруулагч талынхыг 47 хувь, мөн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөгөөр энэ хувь хэмжээг бууруулахгүй байхаар тус тус заасан. Хэрэв хөрөнгө оруулагч тал илүү өгөөж хүртэх нь үнэн бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөс зайлшгүй. Төслийг өгөөжийн талаас илүү баялгийн эзэн авахгүй ёстой гэсэн байр сууринаасаа ухарч болохгүй. Гэвч тооцоолол хэр үндэслэлтэй вэ гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй тооцооллынхоо үндэслэлийг тайлбарлах шаардлага ажлын хэсгийнхэнд гарах биз.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 


Ажлын хэсгийн “ажиллаагүй” дүгнэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани