Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын эдийн засгийн удаашрал Монголын өсөлтийг хязгаарлана

 
 

Хятадын эдийн засгийн удаашрал Монголын өсөлтийг хязгаарлана

 

  • ОУВС: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн удааширч, 2020 онд 5.8 хувьд хүрэхээр байна
  • Монгол улсын хувьд энэ онд хятадын зах зээлд 42 сая тонн нүүрс борлуулж, үүнээс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн


Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлдог Хятад улс өрхийн хэрэглээг урамшуулах, үйлчилгээний салбараа дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлд онцгой анхаарч байна. Жилээс жилд удааширч буй эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах үүднээс ийнхүү олон талт арга хэмжээ авч эхэллээ. Хятадын төв банк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн харьцааг 50 нэгжээр бууруулж, өнөөдрөөс эхлэн үүнийг мөрдүүлэхээр болов. Энэхүү арга хэмжээний үр дүнд 800 тэрбум юань суларч, эдийн засгийн эргэлтэд орно гэж тооцжээ. Ойролцоогоор 110 гаруй тэрбум ам.доллар бизнесийн орчныг дэмжих нь. Хэдий тийм боловч ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд БНХАУ-ын эдийн засаг хумигдах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж буй. Тухайлбал, ОУВС-гийн шинжээчдийн боловсруулсан таамаглалаар Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд үргэлжлэн саарч, 5.8 хувьд хүрэх магадлалтай гэж үзжээ. Жилд зургаа орчим хувиар өсөж байсан дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ онд 5.8 хувиар өсөх тухай ОУВС-гийн байр суурь Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнуудад төдийгүй дэлхийн эдийн засагт ч сөрөг мэдээлэл болж хүрэв. Энэ дэлхийн бүхий л улс орон өнөөдөр Хятадгүйгээр эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхэд улам амаргүй нөхцөл байдалд хүрсэн. Тэр тусмаа уул уурхайн бараа, бүтээгдэхүүн, техник технологит аварга том эдийн засгийн үзүүлэх нөлөө тэр хэрээр жин дарах болсон билээ. Энэтхэг, Австрали, АНУ, ОХУ, Индонез, Монгол гээд уул уурхайн бараа, бүтээгдэхүүнээ Хятад руу тасралтгүй нийлүүлж буй эдгээр орны хувьд тус улсын эдийн засгийн өсөлт саарах нь экспортын орлого багасна гэсэн үг.  АНУ, Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны хэлэлцээр эхний үе шатанд хүрсэн боловч Америкийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, түүнийг угтсан дотоод улс төр, тус улсын Ойрх Дорнодод эхлүүлсэн дайн үүсгэж мэдэх хурцадмал байдал дээрх хэлэлцээр удаашрахад хүргэж болзошгүй. БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ оноос шинэ эрх зүйн орчноо мөрдөж эхэлсэн. Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, тэдэнтэй хамтрах, одоогийн хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахаар урьдын хатуу чанга нөхцөл, болзол тулгасан байдлаа харилцан ашигтай байхаар засаж, залруулах болсон. Мөн Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төслийг нь хэлэлцэж эхэллээ. Энэхүү бодлогын өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд аажим удааширч буй эдийн засгийн уналтын хурдыг сааруулахад чиглэж байна. Хятад энэ оноос зарим төрлийн хүнсний импортын бараа, бүтээгдэхүүний татварыг бууруулахаар болж буй. Үүнд  нийт 850 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн орж байгаа юм. Монгол Улсын хувьд энэ онд Хятадын зах зээлд 42 сая тонн нүүрс борлуулж, үүнээс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Мөн зэсийн баяжмалын экспортын орлого нэг их наядаас давж буй. 2020 онд манай улс Хятадтай хийж буй гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй. Монгол Улсын нийт экспортын 96 хувийг өмнөд хөрш дангаараа эзэлж байна. Харамсалтай нь, Хятадын эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа нь манай улсын төсөвт тооцоолоогүй шинэ эрсдэл боллоо. 2020 оны төсөвт гадаад орчны эрсдэлийг өнгөц харгалзан үзсэн төдийгүй уул уурхайн таваарын үнийг байж болох хамгийн дээд үнийн дүнгээр төсөөлсөн билээ. Энэ нь төлөвлөгөө тасрах, улмаар эдийн засгийн өсөлт саарах нэг бодит шалтгаан болж мэдэхээр байна. Хэрэв өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт дээрх байдлаар агшсаар байвал 2020 оны төсөвт тодотгол хийхэд хүрнэ гэсэн үг. Дэлхийн хэмжээнд уул уурхайн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн боловч үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэмжээний эрэлт байхгүй тул хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт мөн адил энэ онд саарах дүр зурагтай байна. Азийн хөгжлийн банк Хятадын эдийн засгийн өсөлтийг 2020 онд 6.1 хувь болж удааширна хэмээн мэдэгдсэн. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн доогуур үзүүлэлт юм. Аж үйлдвэрээс үйлчилгээний салбарт шилжих бүтцийн өөрчлөлт өрнүүлж буй Хятадын эдийн засаг боловсронгуй болох тусам өсөлт нь удаашрахаар байна. Хятадын 2019 оны эдийн засгийн өсөлтийн мэдээлэл ирэх сард албан ёсоор нийтэд тодорхой болно. Дэлхийн банкны таамгаар, өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 6.1 хувиар өсөх хүлээлттэй байна. 

Б.Баяртогтох
ЗГМ
Хятадын эдийн засгийн удаашрал Монголын өсөлтийг хязгаарлана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:53
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани