Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

В.Путин хийн хоолойн томоохон зангилааг Туркт бий болгохыг санал болгожээ

В.Путин хийн хоолойн томоохон зангилааг Туркт бий болгохыг санал болгожээ

 

МОСКВА. /TASS/.
 Орос улс Европ руу эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд тэр дундаа "Умардын урсгал” хоолойгоос алдагдсан транзит хийг Туркээр дамжуулан дахин чиглүүлэх боломжтой гэж Ерөнхийлөгч Владимир Путин "Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ. 
 
Түүний хэлснээр, Орос улс хэвийн ажиллаж байгаа "Умардын урсгал” хоолойн нэг шугамаар Европын Холбоо руу хий нийлүүлэх боломжтой. Гэмтсэн шугамуудыг засах боломжтой боловч цаашид эдийн засгийн үндэслэлтэй ажиллах тохиолдолд боломжтой.
 
Үүний зэрэгцээ Орос улс хийн нийлүүлэлтийнхээ газар зүйг өргөжүүлж, "Сибирийн хүч-2" хоолойг тавина. Харин Орос улс газрын тосны хувьд үнийн дээд хязгаар тогтоох улс орнуудад эрчим хүчний эх үүсвэрээ нийлүүлэхгүй. Ингээд ТАСС  агентлаг В.Путиний гол мэдэгдлүүдийг түүвэрлэснийг хүргэж байна 
 
Хий дамжуулах хоолойн шинэ зангилааны талаар 
 
Орос улс найдваргүй гэж буруутгагддаг ч эрчим хүчний эх үүсвэрээ бүхэлд нь гэрээний дагуу экспортолдог. "Умардын урсгал"-ын шугамуудын нэг нь хэвийн ажиллаж байгаа бололтой, Орос улс энэ хоолойгоор хий нийлүүлж эхлэхэд бэлэн байна. 
 
"Тэдний хэлж байгаагаар, бөмбөг Европын Холбооны талд байна. Бид хаана ч хэнийг ч хязгаарладаггүй, бид намар, өвлийн улиралд нэмэлт хэмжээгээр хий нийлүүлэхэд бэлэн байна”. 
 
Орос улс хийн нийлүүлэлтийнхээ газар зүйг өргөжүүлэхээр төлөвлөж байна. "Оросын хийн хувьд бид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд байрлуулах нь гарцаагүй."Жишээлбэл, алдагдсан хийг "Умардын урсгал"-аас Хар тэнгис рүү шилжүүлэх боломжтой. "Ийм байдлаар бид түлшээ, байгалийн хийгээ Европ руу нийлүүлэх үндсэн маршрутыг Туркээр дамжуулан гаргаж, Европын хувьд хийн хамгийн том хийн зангилааг Туркт бий болгоно. Мэдээж хэрэг, манай түншүүд үүнийг сонирхож байгаа бол". ОХУ мөн "Сибирийн хүч-2” болон энэхүү хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз-Восток" хоолойг удахгүй тавьж эхэлнэ. 
 
"Умардын урсгал” хоолойгоос хий алдагдсан тухайд
 
"Умардын урсгал” хийн хоолойнуудад гарсан халдлагын зорилго нь бүхэл бүтэн тивийн эрчим хүчний аюулгүй байдлыг алдагдуулах юм. "Хямд эрчим хүчний эх үүсвэрийг устгах, хаах, олон сая хүн, аж үйлдвэрийн хэрэглэгчдийг хий, дулаан, цахилгаан болон бусад эх үүсвэрээс нь салгаж, илүү өндөр үнээр худалдаж авахад хүргэх гэсэн логик нь увайгүй юм". 
 
"Умардын урсгал” хоолойд явуулсан хорлон сүйтгэх ажиллагааны ард "Орос, Европын Холбооны харилцааг бүрмөсөн таслах, Европын улс төрийн субъектив байдлыг алдагдуулах, аж үйлдвэрийн чадавхыг нь сулруулж, зах зээлийг нь булаан авахыг эрмэлздэг нэгэн” байгаа. 
 
Хийн хоолойн үлдсэн системийн геополитикийн ач холбогдол нэмэгдэж байгаагаас харахад "Умардын урсгал” хоолойн тасалдлаас ашиг хүртэгчид нь тодорхой. "Эдгээр нь Польшийн нутгаар дайрдаг "Ямал-Европ", Украины нутгаар дайрдаг хоёр шугам бөгөөд энэ бүгдийг Орос улс өөрийн мөнгөөр барьсан. Мөн түүнчлэн мэдээж АНУ одоо эрчим хүчний эх үүсвэрийг өндөр үнээр нийлүүлэх боломжтой”. "Умардын урсгал” хоолойнуудыг засах боломжтой. "Гэхдээ энэ нь тэдгээрийг  цаашид эдийн засгийн үндэслэлтэй ашиглах, мөн мэдээж хэрэг маршрутын аюулгүй байдлыг хангах тохиолдолд л боломжтой. Энэ бол үндсэн нөхцөл юм".
 
Байгалийн хийн үнийн талаар
 
Европ руу урт хугацаанд нийлүүлэх хийн үнэ спот зах зээлийнхтэй харьцуулахад 3-4 дахин хямд байна. Спот зах зээлийн хийн үнийн механизм нь энэ жил Европт 300 тэрбум евро буюу еврогийн бүсийн ДНБ-ий 2 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдал учруулна. Хэрэв хийн үнэ өндөр байвал Европ зүгээр л "мөнгө хэвлэх" болно. 
 
ОХУ-ын эрчим хүчний эх үүсвэрийн үнийн дээд хязгаар тогтоох тухайд
 
ОХУ-ын эрчим хүчний эх үүсвэрийн үнэд дээд хязгаар тогтоох нь түлшний хомсдолд хүргэх бөгөөд ийм арга хэмжээний үр дагаврыг ямар ч хөндлөнгийн оролцоо, газрын тосны нөөцийг задлах замаар засаж залруулж чадахгүй.  "Бизнесийн түншлэл, зах зээлийн механизмын оронд заль мэх, ичгүүргүй шантаажийг илүүд үздэг, улс төрийн хүрээнд олон арван жил ийм парадигмаар амьдарч байгаа хүмүүсийн хувьд бид өөрсдөдөө хор хөнөөл учруулахгүй”. Барууныхан дараа нь зөвхөн Оросынх гэлтгүй эдийн засгийн бусад салбарт үнийн дээд хязгаар тогтоохгүй гэх баталгаа алга. "Хэн ч ийм баталгаа өгөхгүй бол Барууны зарим улстөрчид аз туршсан шийдвэрүүдээрээ дэлхийн зах зээлийн эдийн засгийг сүйрүүлж байна. Үнэндээ тэд олон тэрбум хүний сайн сайхан байдалд аюул учруулж байна".
 
Газрын тосны зах зээлийн талаар 
 
Газрын тосны олборлолтоо хоногт 2 сая торхоор бууруулах "ОПЕК+” бүлгийн шийдвэр нь зөвхөн дэлхийн зах зээлийг тэнцвэржүүлэх зорилготой юм. Энэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд аль алинд нь тохирсон байх болно.
 
 
Сүүлийн жилүүдэд ногоон хөтөлбөрийг эрчимтэй дэмжиж байна. 2020-2021 онд тэргүүлэх үйлдвэрлэгчдийн газрын тос, байгалийн хийн олборлолтод оруулсан хөрөнгө оруулалт сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан. "Энэ бол Донбасст манай тусгай ажиллагаа эхлэхээс нэлээд өмнө юм. Мөн эдгээр хөрөнгө оруулалт барууны гэгдэх улстөрчдийн үйлдлээс болж 2014 оныхоос хоёр дахин бага болж, 2.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт дутуу хийгдсэн».
 
 
ОХУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ уналтыг даван туулж, өнгөрсөн оны түвшинд байна. Шаардлагатай хэмжээгээр газрын тосны олборлолтыг хангана. 2025 он гэхэд энэ салбарт дотоодын тоног төхөөрөмжийн эзлэх хувь 80 хувь болж нэмэгдэнэ. Орос улс 2025 он гэхэд газрын тосны экспортын нийт хэмжээг ойролцоогоор одоогийн түвшинд байлгахаар төлөвлөж байна. "Хэдийгээр хориг арга хэмжээний дарамт шахалтад өртөж, дэд бүтцэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хэдий ч бид байр сууриа тавьж өгөхгүй. Бид эрчим хүчний тогтвортой аюулгүй байдлыг хангаж, энэ талаар сонирхсон улс орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ”.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
В.Путин хийн хоолойн томоохон зангилааг Туркт бий болгохыг санал болгожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани