Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд дэлхийн ураны гол тоглогчдын "хорхой"-г хүргэсэн хоёр том орд илэрсэн ч нууцалж байгаа гэв үү

Монголд дэлхийн ураны гол тоглогчдын "хорхой"-г хүргэсэн хоёр том орд илэрсэн ч нууцалж байгаа гэв үү

 

Олон улсад ураны эрэлт огцом нэмэгдэж, зах зээлд алт, зэс, голлох түүхий эдүүдээс илүү байр суурь эзэлж байгаа энэ үед Монголд хоёр ч том ураны орд илрээд байгаа гэнэ. Гэсэн ч уул уурхай, цаашлаад эрчим хүчний асуудлыг ч шийдэхэд чухал нөлөө үзүүлж болох ураны хоёр ордыг нууцалж, нийтэд ил болгохгүй байгааг эх сурвалж мэдээлж байна.

-СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЭЛСНИЙ НӨӨЦ ГЭХ ГАЗРААС УРАНЫ ОРД ИЛРҮҮЛЖЭЭ-

Геологич, албаны хүмүүсийн илрүүлж, олон нийтэд мэдээлэхгүй байгаа хоёр шинэ ордын нэг нь Сэлэнгэ аймгаас илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт орших Элсний нөөц гэх газраас илрүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар тус ордын таамаг нөөцийг гаргаж, шинжилгээний ажил явуулж амжаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

               Цөмийн энергийн комиссын мэдээллээр манай оронд Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх нийт 13 ордын 192 мянга гаруй тонн баталгаажсан ураны нөөц байгаа. Таамаг нөөц нь 1.3 сая тонн. Манай орны баталгаажсан ураны нөөц л гэхэд дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улс ураны нөөц хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсдаг аж.

-МОНГОЛ УЛСАД УРАНЫ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ГУРВАН КОМПАНИ БАЙНА-

Монгол Улсад 2009-2013 оны үед ураны хайгуул, шинжлэлийн төсөл, хөтөлбөр ид "цэцэглэж”, "Камеко”, "Арева”, "Денисен майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжиж байв. Нэг жилд 20-30 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан гэдэг. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулалтаар Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлсэн. Улмаар Эрдэс баялгийн зөвлөлөөс Дулаан-Уул ордыг 6000 орчим тонн, Зөөвч-Овоо ордыг 57 мянган тонн ураны нөөцтэй гэж баталж байв. Тус хоёр орд нь нэгнээсээ ердөө 30 км зайд оршдог бөгөөд дээр дурдсан хоёр орд болон ойролцоох хайгуулын талбайг нь нийлүүлбэл 100 мянган тонн ураны нөөц байж болохуйц таамаг гарч байжээ. Гэсэн ч Монголд хэрэгждэг ураны төсөл, хөтөлбөрүүд хайгуул, шинжилгээний үеэ давсан ч олборлохтоо тулаад ирэхээр гацаанд орчихдог гэнэ. Одоогоор Монголд ураны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гуравханн компани байгаа нь Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи” ХХК, Чехийн хөрөнгө оруулалттай "Гурвансайхан” ХКК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эмээлт майнз” ХХК. юм байна. Тус гурван компани Монголын Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн гурван ураны ордод технологийн туршилтын ажиллагаа явуулж байгаа. Туршилтын ажиллагаа дуусмагц ордуудын нөөцийг тогтоож, ТЭЗҮ-д тодотгол хийнэ.

Засгийн газрын түвшинд яригдаж байгаа өөр нэг төсөл нь "Гурван сайхан”. "Гурвансайхан” ХХК нь өмнө нь Канадын хөрөнгө оруулалттай байсан Дундговь аймагт орших Хайрхан, Хараат гэх хоёр ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм байна. Мөн 2014-2015 онд нөөцийг тогтоож, ТЭЗҮ боловсруулсан "Халзан бүрэгтэй” төсөл байгаа ч нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас ураны хайгуулын ажил нь гацаанд орчихоод байгаа аж.

-ЭРДЭС БАЯЛГИЙН ОРД, НӨӨЦӨӨ АШИГЛАЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЦААНААС ГАРЧ ЧАДНА ГЭВ-

Манай оронд уран хайгуул, нөөц тогтоох төсөл хэрэгжүүлж байсан Францын "Орано групп” л гэхэд 250 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тухайн үед Монгол Улсад уран хайгуулын 100 орчим лиценз байсан гэх албан бус мэдээлэл байдаг. Гэсэн ч манай орны ураны салбар ирээдүй хэмээн харж, хөрөнгө оруулсан гуравдагч хөршүүд эцэст нь төслөө зогсоож, Монголыг орхих шийдвэр гаргаж байсан юм.

                 Тэгвэл одоо олон улсаас манай Засгийн газарт ураны салбарт хамтарч ажиллах, хөрөнгө оруулах санал, хүсэлт олноороо ирж байгаа гэнэ. Манай орны зөвхөн баталгаажсан ураны нөөц нь л гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэгцээг хангах боломжтой аж. Хэрэв одоогийн Засгийн газар ураны нөөцөө ашиглахаар шийдэж, олборлолт эхлүүлбэл дэлхийн ураны салбарын гол тоглогчид оролцох хүлээлт бий. Одоогийн Засгийн газарт биш юм аа гэхэд дараа дараагийн Засгийн газарт гадаадын том том группуудтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт авах, цаашлаад уул уурхай, эрчим хүчний салбарын асуудлаа шийдэх бүрэн боломжтой байгаа аж.

-УРАН ГЭЖ ЮУ ВЭ-

Уран нь байгальд оршиж байгаа цацраг идэвхт, хүнд элемент. Цацраг идэвхт задрал байнга явагдаж, цаашаагаа олон төрлийн бүтээгдэхүүн цөм цувран үүсэж байдаг. Тэр бүтээгдэхүүний дийлэнх нь цацраг идэвхгүй, зарим цөөн нь цацраг идэвхтэй. Жишээ нь, ради хэмээх гамма цацраг идэвхтэй цөмийн задралаар радон  хэмээх альфа цацраг идэвхитэй хий үүсдэг. Энэ хоёр элементийн цацраг идэвхийн ачаар ураны ордыг илрүүлэх радиометрийн арга үндэслэнэ. Дээр нь үүссэн богино настай буюу цацраг идэхгүй хүнд металлууд үүсдэг.  Уран задарч явсаар байгаад хамгийн сүүлд хар тугалга болоод дуусдаг. Байгаль дээр хар тугалга элбэг  тохиолддог нь ийм учиртай.  Уран гэдэг элемент их хөгшин, ховордож байгаа бодис юм. Байгаль дээр ураны  гурван төрөл зүйл нь оршдог. Уран-238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0.72 процентын агууламжтай.

                  Ураныг илэрсэн газраас нь эхлээд хэд хэдэн төрлөөр ангилдаг. Тухайлбал, манай оронд илэрсэн Зөөв-Овоо ордынх элсэнд тунасанд ордог бөгөөд энэ төрлийн ураныг олборлосны дараагаар ураны хүдрийг шингэн төлөвт оруулж, элснээс нь салган авдаг аж.

-ЗАХ ЗЭЭЛ ДЭХ УРАНЫ ХАНШ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН-

Зах зээл дэх ураны ханш сүүлийн дөрвөн жилийн дотор нэг нугларсан. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын байдлаар нэг кг нь 24 ам.долларын үнэтэй байсан уран өнгөрсөн дөрөвдүгээр сард 52.93 ам.доллар болжээ. Мөн тус сард ураны үнийн индекс 53.50 ам.доллартой байгаа юм. Олон улс дахь уран хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ханш нь идэвхтэй өсөж байгааг шинжээчид онцолж байна.

                     Ураныг түлш, эрчим хүчинд ашиглахаар гадна цацраг идэвхт хэсгийг нь ялгаж, цацраг идэвхгүй изотопоор нь цөмийн төхөөрөмжүүдийн цацрагийг хамгаалах контейнер, сансрын хөлөг, цэргийн машины хуяг, их бууны сумны зэв зэргийг үйлдвэрлэдэг. Мөн хар тугалган хамгаалалтаас  ураны хамгаалалт хамаагүй овор хэмжээ багатай, бат бөх болдог. Металл уранаар хийсэн радиографийн 100 Ки идэвхжилтэй ириди-192 гамма цацрагийн үүсгүүрийн  контейнер 17кг бол хартугалгаар хийсэн ийм контейнер нь 50 гаран кг болдог. Металлын шинж чанараар нь бүх төрлийн инженерийн хэрэгцээнд ашиглаж болох аж. Хүн төрөлхтөн ураныг  энхийн зорилгоор ашиглах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Дэлхийд эрчим хүчинд хэрэглэж байгаа нүүрс, нефтийн нөөц хэдэн зуун жилээс хэтрэхгүй шавхагдах тул цөмийн эрчим хүчнийг ашиглах технологийг сайжруулан хэрэглэх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулаарлаас хамгаалах, сэргийлэх цор ганц арга болж байгаа аж.

 
https://ergelt.mn/news/48/single/32975
Монголд дэлхийн ураны гол тоглогчдын "хорхой"-г хүргэсэн хоёр том орд илэрсэн ч нууцалж байгаа гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани