Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРДТОЙ ТАНИЛЦ

МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРДТОЙ ТАНИЛЦ

 

-“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛ МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРД ГАЗРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА- 

Монгол Улс ураны салбарт балчирдахгүй. Бид аль 60 гаруй жилийн өмнөөс Орос, Хятад, Франц гэсэн хэд хэдэн орны том компаниудтай хамтарч, ураны хайгуул, судалгаа, шинжлэлийн ажил хийж байсан цацраг идэвхийн салбарт зузаан түүхтэй улс. Өөрөөр, 60 жилийн ураны туршлагатай ч гэж болно. 

1940-өөд оны сүүлчээр Зөвлөлт, Хятадын хайгуулын баг анх Монголын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын геологийн судалгаа эхлүүлсэн байдаг. Зөвлөлт, Хятад, Монгол хамтарсан ураны геологийн судалгааны ажил 1990 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Монголын нийт газар нутгийн 70 орчим хувьд хайгуул, судалгаа хийжээ. Харин энэ салбарын хайгуул, шинжлэлийн ажил 2010-аад оны үед дахин “цэцэглэж” эхэлсэн бөгөөд “Камеко”, “Арева”, “Денисон майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжсэн. Ингэхдээ жилд 20-30 сая ам.долларын гаднын хөрөнгө оруулалттай ураны төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд уг хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ураны ордыг илрүүлсний нэг нь өдгөө ураны талбарт Монголыг аваачаад буй Зөөвч-Овоо орд юм. Өдгөө Монгол Улсын дөрвөн аймгийн нутагт нийт 160 мянга гаруй гектар талбайд хайгуулын зургаа, ашиглалтын найман тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. 

Дэлхийн хөгжингүй орнууд ураныг сонгож, цөмийн энергийг ашиглахтай зэрэгцэн уран гэх шар нунтаг зах зээлд талх шиг хурдан ч алтнаас үнэтэй зарагдаж байна. Харин манай улсад дэлхийд томоохон тооцогдох хэд хэдэн ураны орд газар бий. Тиймээс ч Монгол Улс Францын “Орано” групптэй хамтран дэлхийн ураны гол тоглогчдын нэг болж, эдийн засгаа гацаанаас гаргах боломж бүрдэх нь. “Эргэлт” сэтгүүл уншигч таны өмнө Монгол дахь ил болгож болох ураны 13 орд газрыг нэрлэж байна 

 

ЗӨӨВЧ-ОВОО ОРД 

Өдгөө Монгол Улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс монгол” групп, Францын Засгийн газрын харьяа “Орано” групп хамтран байгуулсан “Бадрах энержи” ураны төслийн Зөөвч-Овоо ордыг анх мөн л гаднын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нээн илрүүлсэн байдаг. Тус ордыг 2013 оны гуравдугаар сарын 20-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаанаар “В+В/бус/+С+С/бус/” зэрэглэлийн 57 мянган тонн нөөцтэй гэж тооцож, Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн. Зөөвч-Овоо орд нь дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох орд бөгөөд жилд 2050 тонн хүртэлх уран олборлох хүчин чадалтай бөгөөд ашиглах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байгаа юм. 

 

ДУЛААН-УУЛ ОРД 

“Бадрах энержи” ХХК хайгуул хийж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт буюу Зөөвч-Овоо ордын ойролцоогоос Дулаан-Уул ураны ордыг илрүүлсэн байдаг. Тус орд нь “В+В/бус/+С+С/” зэрэглэлийн 7000 тонн ураны нөөцтэй. Дулаан-Уул ордыг Зөөвч-Овоо ордын хамт ашиглах бөгөөд уг хоёр ордын нөөц нийлээд 64 мянган тонн болж байгаа. Энэ хэмжээний уранаар дэлхийн ураны 20 орчим жилийн хэрэгцээг хангах боломжтой талаар гаднын мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд мэдэгдэж байв. 

 

МАРДАЙ ОРД 

Мардай ураны ордыг анх зөвлөлтийн хайгуулчид илрүүлж, Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг. Уг ордыг ил уурхайн зориулалтаар ашиглаж, уран олборлохоор Эрдэс сууринг байгуулж, гүний усны цооног, өндөр хүчдэлийн шугам татаж, бүр ачаа ачих, буулгах, зөөх зорилгоор ашиглах төмөр зам барихаар төлөвлөж байв. Гэсэн ч ураныг ил уурхайд олборлох нь хүрээлэн буй орчинд нэн хор хөнөөлтэй гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Мардай голын ил уурхайг 1997 онд хаасан байдаг. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших тус уурхайг 10 сая гаруй рублиэр нарийвчилсан судалгаа хийсэн хайгуулын баг 0.100 агуулгатай 2300 тонн ураны нөөцтэй гэж батлуулжээ. 

 

ХАЙРХАН ОРД 

“Гурвансайхан” ХХК-ийн судалгаа, хайгуулын ажил хийж, нээн илрүүлсэн дөрвөн ордын нэг нь Хайрханы ураны орд. Тус ордыг 2009 оны есдүгээр сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, “В+С” зэрэглэлийн 8400 тонн ураны нөөцтэй гэж Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэжээ.

 

ХАРААТ ОРД 

Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутгаас Хайрханы ордтой ижил зэрэглэлийн ураны агуулгатай Хараатын ураны ордыг илрүүлсэн байдаг. Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэснээр тус орд нь “В+С” зэрэглэлийн 7200 тонн ураны нөөцтэй аж. 

 

ГУРВАНСАЙХАН ОРД 

Канадын “Денисон майнз” группийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Дундговь аймгийн Өлзийт суманд өрөмдлөгө хийж, Гурвансайхан ордыг нээн илрүүлсэн. Тус ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “С” зэрэглэлийн гэж тооцон 4500 тонн ураны нөөцтэй хэмээн бүртгэсэн байдаг. 

 

ӨЛЗИЙТ ОРД 

“Гурвансайхан” ХХК-ийн 245 мянган метр өрөмдлөгө хийж, нээн илрүүлсэн дөрвөн ордын сүүлийнх нь нэг Өлзийтийн ураны орд. Өлзийт ордын зэрэглэлийг “С” гэж Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн байдаг бөгөөд 3000 тонн ураны нөөцтэй юм байна.

 

ДОРНОД ОРД 

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт оршдог Дорнод ордыг анх Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг аж. Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс Дорнод орд “С1+С2” зэрэглэлийн үнэлгээ өгч, нөөцийг нь 28 мянган тонн гэж баталсан байна. Мөн Дорнод ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн чухал ач холбогдолтой гэж тодотгосон байдаг. 

 

ГУРВАНБУЛАГ ОРД 

Гурванбулаг ордыг “Эмээлт майнз” ХХК нээн илрүүлж, анхны нарийвчилсан хайгуулын ажлыг хийж байсан. Тус компанийн хайгуулын дүнгээр “В+С+С/бус/” зэрэглэлийн 13 мянган тонн ураны нөөцтэй гэж баталсан байна. Харин хайгуулын дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж, батлахдаа Гурванбулаг ордын уран вулканоген гаралтай, далд аргаар олборлох боломжтой ч олборлолтын зардал өндөр гэж тооцсон байдаг аж. 

 

НЭМЭР ОРД 

Нэмэрийн ураны ордыг Мардай, Дорнод ордын адил Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нь “Адас майнинг” ХХК эзэмшдэг бөгөөд хайгуулаар Нэмэр орд нь 5900 тонн ураны нөөцтэй гэж бүртгэсэн байна. 

 

УЛААН ОРД 

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны ураны орд нь полиметалл, ураны хүдрийн холимог орд. Анх тус ордод улсын төсвөөр хайгуул хийж, 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 0.145 хувь агуулгатай 270 тонн ураны нөөцтэй гэж бүртгэж авсан гэдэг. Ордыг “Шинь шинь” ХХК, “Хунбоо” ХХК хамтран эзэмшдэг бөгөөд ураны таамаг нөөц нь 8400 тонн гэнэ. 

 

ДАЛТ ОРД 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Далтын ураны ордод “Нуклер энержи монголиа” ХХК хайгуулын ажил хийн, “В+С-“ зэрэглэлийн 0.032 агуулгатай хүдрээр 51 мянга, металлаар 15 мянган тоннын нөөцтэй гэж баталж, 2018 онд Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэж авчээ. Гэсэн ч тус ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар орон нутгийн иргэд эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн учир эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байна. 

 

ЭНГЭР АР ОРД 

“Лукрий” ХХК-ийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн Энгэр ар ураны орд Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Тус ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “В+С- “ зэрэглэлийн 0.05 хувь агуулгатай 52 тонн нөөцтэй гэж баталсан байдаг аж. 

 

Өдгөө Монгол Улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 121 мянган гектар талбайд зургаан аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын найм, хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрлийг БНХАУ, БНФУ, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай дөрөв, дотоодын хоёр аж ахуйн нэгж эзэмшдэг юм байна. Тодруулбал, дээр дурдсан ураны орд газруудад Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК, “Хунбөө” ХХК нар цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж.

 

https://ergelt.mn/news/49/single/46245

МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРДТОЙ ТАНИЛЦ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани