Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн эзэд Арбитрын шүүх дээр “болзоно”

Оюутолгойн эзэд Арбитрын шүүх дээр “болзоно” Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын дунд энэ намар томоохон дажин дэгдэж мэдэхээр байна.

Олны анхаарлаас гадуур өрнөж буй эл дүйвээний хөлд дэлхийд дээгүүр эрэмбэтэй Оюутолгой өртөж, Монголын талын 34 хувь төр, иргэн хоёроос бүр мөсөн холдож магадгүй болов.

Оюутолгойн гэрээ байгуулснаас хойш дөрвөн жилийн дараа хөрөнгө оруулалт анх батлагдсанаасаа өссөн. "Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт мэдэгдэлгүй зардлаа нэмэх нь ирээдүйд Оюутолгойг даган бий болох төмөр зам, эрчим хүчний байгууламжийн хөрөнгө оруулалт өсөхийн дохио. Ингэснээр монголчуудын төлөх өр нэмэгдэнэ” хэмээн сандарсан Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хянах тоглолт эхлүүлээд удсан.

Түүнчлэн төрийн мэдлийн 34 хувиа зарж борлуулах бодлого барьж байгаа гэдгээ ч үе үе дуулгаж байгаа. Уул уурхайн сайд УИХ-ын чуулганд Оюутолгойн хувийг дотоодын болон олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан зарахаар судалж байна хэмээн мэдэгдсэн удаатай.

Эрх баригчид "Оюутолгой”-той чухам ямар асуудлыг зөвшилцөн, шийдэх гэж буйгаа олноос төдийгүй УИХ-аас нууцалж буй нь анхаарал татаж байгаа юм.

Үйл явдлын дундуур Засгийн газар "Оюутолгой” төсөлд татварын шалгалт хийж, татвар дутуу төлсөн, санхүүгийн зөрчилтэй гэх шалтгаанаар тус компанид 130 сая ам долларын нөхөн төлбөр тавьсан. Гэвч Татварын ерөнхий газрын энэ актыг "Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид үл ойшоов. Тэд наадмын өмнө Засгийн газарт мэдэгдэл хүргүүлж, "Маргааныг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шийдвэрлэнэ. Асуудлыг хоёр сарын турш хэлэлцээ хийх замаар шийдэх гэж үзээд эс зөвшилцвөл Монголын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгч, хариуцагчаар татна” гэдгээ ил тод зарлалаа.

Өрнөж буй үйл явдлаас Шинэчлэлийн Засгийн газар "Оюутолгой”-д эзэн суух, улсын төсвийн бас нэг "саалийн үнээ” болгохоор зүтгэж буй дүр зураг үзэгдэнэ. Харин Оюутолгойн хөрөнгө оруулагчид бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд Монголын Засгийн газраас баталгаа гаргуулахаар улайрч байгаа шиг харагдана.

Юутай ч Н.Алтанхуягийн танхим Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг олохоор "Рио Тинто” компаниас санхүүгийн тайлан нэхэж, данс, тооцоо шалгах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээр жил тойрон оролдсон ч амжилтад хүрсэнгүй. Харин эрх баригчид "Оюутолгой”-той чухам ямар асуудлыг зөвшилцөн, шийдэх гэж буйгаа олноос төдийгүй УИХ-аас нууцалж буй нь анхаарал татаж байгаа юм.

Засгийн газрын гэнэтийн довтолгоотой зэрэгцэн Оюутолгой компани гаднын арав гаруй банктай хэлэлцээр хийн, төслийн хоёр дахь шат болох гүний уурхайд шаардах таван тэрбум ам.долларын санхүүжилт олж авахаар эрчимтэй оролдож байгаа. Тэдний энэ хүслийг Монголын Засгийн газар бүтэн нэг жил хагас хязгаарлаж, зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол "Рио Тинто” энэ онд бэлэн болгох учиртай гүний уурхайн техник, эдийн засгийн үндэслэлээ Засгийн газарт өгсөнгүй.

Баялгаас олох ашиг Монголчуудад "падлийгүй”

Оюутолгой төслийн галт тэрэг 2009 оны намар сүр дуулиантай хөдөлж, Монголын Засгийн газар, ордыг "Айвенхоу майнз” компанид 30 жил ашиглуулах, хожим нь тус бүр 20 жил сунгах гэрээг үзэглэсэн. Ийнхүү 2003 онд Оросын их өрийг тэглэх кампанит ажлын үеэр 50 сая ам.доллар өгч, оронд нь "А” лиценз авч, Тогтвортой байдлын гэрээ байгуулна гэж Н.Энхбаяраар амлуулсан гэдэг. Ингэж Р.Фрийдландын мөрөөдөл биелсэн түүхтэй. Хожим 2008 онд МАН, АН-ыг удирдаж УИХ-ын сонгуульд орсон С.Баяр, Ц.Элбэгдорж нар "Стратегийн ордуудыг нэг бодлогоор ашиглана. Стратегийн ордуудын 51 хувиас дээш хувийг төр, иргэн хоёр эзэмшинэ” хэмээн амласан юм.

Гэвч Оюутолгойн гэрээг үзэглэх мөчид монголчуудын эзэмших хувь 34 болтлоо буурсан байв. Цөөн биш буурай орны баялгийг цөлм өж сурсан гэх үндэстэн дамнасан корпорациудын боловсруулсан олон хувиралтай, хатуу нөхцөлтэй гэрээ байгуулагдсанаар монголчууд дэлхийд гуравт жагсдаг зэсийн ордоо "Рио Тинто”-той 66x34 харьцаатай хуваасан нь энэ. Харин төсвийн ачааг үүрэлцэж ирсэн "Эрдэнэт”-тэй эн дүйх баялгаа "Рио Тинто”-д "атгуулсан” хатуу нөхцөлтэй гэрээнд юу өгүүлсэн байдаг вэ.

"Хөрөнгө оруулагчийн татварын болон үйл ажиллагааны орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгахад чиглэнэ” гэж тодотгосон энэ гэрээнд "Төр, хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө” гэсэн монголчуудад хамааралтай ганц өгүүлбэр бий. Бусад заалтын дийлэнх нь "Рио Тинто”-д хамаарах ба тэд Оюутолгойн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхээ тунхагласан юм.

Засгийн газар хөрсөнд нь хэдий хэмжээний баялаг хучаастай байгааг бүрэн тооцохоос зайлсхийж, Татвар болон Ашигт малтмалын тухай, мөн бусад хуулийг зөрчин гүрэн дамнасан корпорацид орд газраа бэлэглэсэн

Гэрээний хоёрдугаар зүйлд татварын асуудал тусгагдсан ч монголчууд Оюутолгойгоос татвар авах биш эсрэгээр хөрөнгө оруулагчдад татварын найдвартай хамгаалалт бэлдсэнийг харж болно. Гэрээ байгуулах үед Татварын ерөнхий хуульд экспортод гаргасан бүтээгдэхүүний ашгаас 20 хувийн татвар авах заалт үйлчилж байсан ч Оюутолгойн гэрээнд хамаараагүй билээ.

Цаашилбал төсөл хэрэгжих 30-70 жилийн хугацаанд Монголын татварын хууль хэд өөрчлөгдөх, хувь хэмжээ нэмэгдэх, эсэх нь Оюутолгойд хамаагүй. "Рио Тинто” компани 30-70 жилийн турш гэрээнд тусгасан тогтворжуулсан татвар төлнө. Тодруулбал, тус компани улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын, гаалийн, үл хөдлөх хөрөнгийн болон НӨАТ, онцгой албан татвар, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн.

Мөн Оюутолгой төслийн урсгал, засвар үйлчилгээний зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасах, хөр өнгө оруулагчийн экспортод гаргасан буюу гаалийн байгууллагад мэдүүлсэн алтнаас бусад бараа, хил дамжуулан бусад улсад гаргасан зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ, экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэх үүнээс Засгийн газар НӨАТ авахг үй гэж "амласан”-ыг гэрээнээс харж болно.

Оюутолгойн ордоос тухайн жилд хэдий хэмжээний баялаг олборлон боловсруулж, бүтээгдэх үүн болгон гаргах нь Засгийн газарт огт падлийгүй. Үүнийг хөрөнгө оруулагч өөрөө тодорхойлно. Хэрвээ Монголын Засгийн газар Оюутолгойн ордод баяжуулах үйлдвэр байгуулж, алт цэвэршүүлбэл "Рио Тинто” шалгаад, зөвхөн Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооноос тавьдаг шаардлагын дагуу цэвэршүүлсэн л бол олон улсын зах зээлийн сорт үнээр Монголбанкинд өгнө. Тэр болтол хөрөнгө оруулагчид Оюутолгойгоос олборлосон бүтээгдэх үүнийг борлуулж, экспортод гаргах ба үүнээс олсон орлогоо гадаадын банкинд байршуулж, санхүү, нягтлан бодох бүртгэлээ зөвхөн ам.доллараар хийнэ. Энэ бол тэдний гэрээгээр олж авсан бүрэн эрх. Энэхүү гэрээг үзэглэх үед орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл бэлэн болоогүй, "Айвенхоу майнз” компанийн хайгуулын лиценз дуусаагүй байсан ч Засгийн газар хөрсөнд нь хэдий хэмжээний баялаг хучаастай байгааг бүрэн тооцохоос зайлсхийж, Татвар болон Ашигт малтмалын тухай, мөн бусад хуулийг зөрчин гүрэн дамнасан корпорацид орд газраа бэлэглэсэн.

"Рио Тинто”-гийн бардамнал ба засгийн жүжиг

"Рио Тинто” ба Монголын Засгийн газар хоёрын дунд үүсээд буй чимээгүй дажинг гадаад ертөнц анхааралтай ажиж байна. Тэдэнд эдийн засгийн хямралаас дайжсан хөрөнгө оруулагчдыг монголчууд хэрхэн тогтоох бол, тус улс Оюутолгойн гэрээний эхний 30 жилийн хугацааг дуустал "Рио Тинто”- той нэг завиар хөвж чадах уу, үгүй юү гэдэг нь сонин байгаа бололтой. Юутай ч сар гаруйн өмнө Оюутолгой төсөлд зээл олгох хүсэлтэй олон улсын банкууд Монголын Засгийн газрын зээлийн баталгааг ирэх есдүгээр сарын 30-ныг хүртэл хүлээнэ гэж мэдэгдсэн нь Оюутолгой эздэдээ төдийгүй бизнесийн хамтрагчдадаа ч ашигтайг олж харсных.

Харин Оюутолгойд хандах эрх баригчдийн сонирхол тун явцуу хүрээнд өрнөж байна. Засаг наанаа Оюутолгойг техник, эдийн засгийн үндэслэлээ өөрчилж, хөрөнгө оруулалтын зардлаа өсгөн, 2019 оноос авна гэж тооцсон Монгол Улсын ашиг дахин долоон жил буюу 2033 оныг хүртэл хойшиллоо хэмээн буруутгасан дүр эсгэж буй. Мөн төсөлд ажилладаг зуу, зуун монгол залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн зэрэг гомдол тоочиж, "Рио Тинто”-г ахин давраахгүй, Оюутолгойд өөрийн байр сууриа эзлэнэ хэмээн татварын актаар дарамтлав. Гэвч засгийн дэглэсэн жүжиг "Рио Тинто”-г цочоох нь бүү хэл тэд эсрэгээр Н.Алтанхуягийн танхимтай Олон улсын арбитрийн шүүх дээр уулзах "болзоо” тавиад байгаа юм.

Элгээрээ мөлхсөн эдийн засгийг сэргээх гэж дийлсэнгүй, үүнээс өөр гарц алга гэсэн шалтгаанаар Оюутолгойн 34 хувийг бүр мөсөн зарахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

"Рио Тинто”-гийн гарт Шинэчлэлийн Засгийн газрыг өчиггүй буулгах баримт бий. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ гэрээний дагуу монголчууд 30-70 турш "Рио Тинто”-д толгой бөхийж, гэрээнд заасан бүх заалтыг ёсчлон биелүүлэх, гэрээнд хамааралгүй үйлдэл, эс үйлдэл огт хийхгүй байх үүрэг авч, хариуцлага хүлээсэн. Хэрвээ зөрчихөд хүрвэл Олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар дуудна гэсэн гэрээний заалтыг "Рио Тинто” ашиглах нь гарцаагүй. Эрх ашгаа 100 хувь хамгаалсан энэ гэрээний ачаар хөрөнгө оруулагчид Олон улсын арбитрын шүүхээс заргаа авах нь тодорхой. Бас Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүгчийн хөлс болох олон мянган ам.долларыг Монголын Засгийн газраар төлүүлнэ. Ингээд хашрахг үй бол гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан дараагийн С.Баярцогтыг тодруулж, сануулга өгсөн ч болохгүй юмгүй хэмээн тооцож байгаа бололтой.

Галт тэрэг нэгэнт хөдөлсөн цагаар "Оюутолгойн эзэн гэдгээ нотлохоор Засгийн газар "Рио Тинто”-д санхүүгийн шалгалт оруулж, 130 сая ам долларын нөхөн төлбөр тавьж, хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэх, цаашлаад дэлхийд өөрсдийгөө дахин тэнэг болгож харуулах шаардлага юу байв. Эрх баригчдад ордыг ашиглахаас өмнө гэрээнд засвар оруулах боломж байсан уу. Засаг тухайн үед үндэсний эрх ашгаа бодож, гэрээг өөрчилж чадсан бол үйл явц ямархуу өрнөлтэй хөвөрч байхсан бол зэрэг олон асуулт хариу нэхэж байгаа. Гэвч Н.Алтанхуягийн танхим эдгээр асуултад хариу олох биш зөвхөн Оюутолгойн 34 хувийг худалдахыг чухалчилж байгаа аж. Шулуухан хэлэхэд Засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд ялагдах өдрөө хүлээж байна. Үүний дараа элгээрээ мөлхсөн эдийн засгийг сэргээх гэж дийлсэнгүй, үүнээс өөр гарц алга гэсэн шалтгаанаар Оюутолгойн 34 хувийг бүр мөсөн зарахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Хоосон тоогоор Монголчуудыг хуураад яах вэ

Оюутолгойн ордоос жилд 17-52 сая тн хүдэр олборлон, баяжуулж, 24-25 хувийн зэсийн баяжмалыг ердөө 100 орчим км зам туулан өмнөд хөршид экспортолно. Ингээд 117000 ажлын байр бий болж, эдийн засгаа 30-40 хувь өсгөнө” хэмээн хөөрцөглөж асан 2009 он хэдийнэ замхарсан. Товч түүх дурдахад, УИХ 1994 онд анх Ашигт малтмалын тухай хууль батласан. Энэ үед газрын хэвлийн баялаг эзэмшиж, хуваарилах туршлагагүй монголчууд гаднын экспертүүдийн тусламжаар хуулийн төслөө боловсруулсан гэдэг. Гаднын зөвлөхүүдийн "А” үсэг тавьсан энэ хууль ашигт малтмал хайх, ашиглах тухай төрийн нэгдмэл бодлогыг тодорхойлох биш, ердөө баялгийг баруун солгойгүй тараах, лицензийг хэн дуртайд нь олгохыг зөвш өөрсөн эрх зүйн баримт болсныг эх сурвалжууд шүүмжилдэг.

Ашигт малтмал ийнхүү үнэгүйдэж, төр, иргэн хоёр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хөрсөн доорх баялгаас ашиг хүртэж чадахгүй юм бол стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байсан юм уу

2006 онд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ үеэр Оюутолгойг Монгол Улсад биш, тус ордод анх эзэн суусан Р.Фрийдландад ашигтай байлгах ажиллагаа явагдсан. Тухайлбал, энэ онд Ашигт малтмалын тухай, Татварын ерөнхий хуулиуд өөрчлөгдөж, Монгол Улс шаталсан татвараа нэг шатлалтай болгосон. Эдгээр хууль Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн гэх яриа өнөө хэр замхардаггүй. Одоогоор эрх баригчид Оюутолгойн экспорт өсөж, эдийн засагт ач тусаа өгнө гэх үгээр олны тархийг угааж байгаа. Гэвч хэрэг дээрээ Оюутолгойгоос хил, гаалиар гарч буй зэсийн орлого эдийн засагт орж ирэхгүй байхад экспорт өссөн гэх хоосон тоогоор монголчуудыг хуураад яах вэ.

Нөгөө талаар Оюутолгойд өөрийн байр сууриа эзлэх нэрийн дор төрийн мэдлийн 34 хувийг зарах тоглолт эхлүүлсэн эрх баригчид үйл явдалтай зэрэгцүүлж стратегийн ач холбогдол бүхий нүүрсний хоёр, алтны нэг, газрын ховор элементийн дөрвөн ордыг монголчуудын хувьд ашиггүй зарах ажиллагааг эхлүүлээд байгаа. Үүний эхлэл болох Цагаан суваргын ордыг УИХ хөрөнгө оруулагчдад өгөх шийдвэр гаргасан бол тус ордод төр хувь эзэмших эрхгүй болов. Ашигт малтмал ийнхүү үнэгүйдэж, төр, иргэн хоёр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хөрсөн доорх баялгаас ашиг хүртэж чадахгүй юм бол стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байсан юм уу.

Д.Отгонжаргал

Өнөөдөр сонин

Оюутолгойн эзэд Арбитрын шүүх дээр “болзоно”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани