Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай дагасан газар сөнөх биш сэргэдэг учиртай

Уул уурхай дагасан газар сөнөх биш сэргэдэг учиртай

Урт нэртэй хууль батлагдсанаар сайн, муу яриа дагуулах болсон. Уул уурхай, байгаль орчин, эдийн засгийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар геологич А.Дагвацэрэнтэй ярилцлаа. Тэрээр 1970 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн их сургуулийг геологич, геофизикч мэргэжлээр төгссөн. Үүнээс хойш энэ салбарт тэр дундаа хээрийн геологийг 40 гаруй жил хийж байна.

 

-Урт нэртэй хууль батлагдсан нь ямар үр дагавартай талаар мэргэжлийн хүний хувьд ярихгүй юу?

-"Алт хөтөлбөр” гарч алтны шороон ордууд ашиглагдаж байх үед улсын алтан сан хөмрөгт зарим жил 20 тонн хүртэл цэвэр алт тушааж байсан түүхтэй. Мөн төрөл бүрийн татвар хэлбэрээр улсад 20-30 тэрбум төгрөг орж байсан. Энэ нь оргил үеийн нэг жилийн дүн гэж хэлж болно. Зах зээлийн хүнд үеийг даван туулахад "Эрдэнэт” үйлдвэрээс гадна "Алт” хөтөлбөр гол үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь нөхөн сэргээх ажил бараг хийдэггүй байсан нь Монгол орны байгалийн онгон байдал, үзэмж асар их доройтсон. Харин Урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр уурхайчид болон газар хөндөгчид нинжа байгаль орчноо нөхөн сэргээх ажил сайжирч эхэлсэн. Энэ нь хуулийн нэг сайн тал. Гэхдээ хуулийг боловсруулахдаа олон талаас нь хараагүй, шинжлэх ухааны үндэслэл муутай хийсэн учир сөрөг тал нь давамгайлсан. Тухайлбал, Урт нэртэй хууль үндэсний алт үйлдвэрлэгчдийг унагаасан гэхэд хилсдэхгүй. Учир нь 256 лицензийг цуцалсан. Эдгээр шороон ордыг ихэвчлэн монголчууд ашигладаг. Ингээд олон иргэн ажилгүй болсон. Нөгөө талаас ашигт малтмал эрж хайх, ашиглахыг хориглосноор тухайн нутгийн ойн сан бүтэн үлдэж, байгаль орчин онгон хэвээр хадгалагдана гэж үзсэн. Хэнтийн нурууны хойд хэсэгт орших Бугант, Толгойт, Хүдэр, Их-Алтат, Бүхлэй, Цамхаг, Шарын гол зэрэг Ерөө голын сав газрын хөндийнүүдэд 1905 оноос өнөөг хүртэл алтны олборлолт хийж байна. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрууд 4-5 жилийн дараа зулзаган мод битүү бүрхдэг. Тэр бүү хэл модгүй газар олборлолт явуулснаар мод ургасан газар олон. Уурхай дагаж мод ургаж байгаа нь нотлогдож байна. Үндэсний алт олборлогчид ажилгүй болохын хэрээр улсын сан хөмрөгт тушаах олдворууд эрс багассан. Хэрэв эдгээр лицензийг олговол тухайн газар уул уурхайгаа дагаад тодорхой хэмжээнд сэргэх болно.

-Тэгэхээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж, хүн хүрсэн газар сэргэж харин хүний гар хүрээгүй газар сөнөж байна гэсэн үг үү. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Юуны өмнө хуулийн сөрөг талыг ярихдаа хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалж байгаа юм биш. Надад өөрийн гэсэн уурхай байдаггүй. Өөрөөр хэлбэл, надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Хууль хэрэгжсэнээр Монголын ойн сан нэмэгдэж, гол горхи олширч, байгаль экологи сайжрах эсэх талаар олон ургальч үзэл санаагаа ярьж, хүмүүст нэгийг бодож хоёрыг тунгаахад нэмэр болох зорилготой байгаагаа хэлье. Олборлолтод өртсөн газар залуу ой ургаж, сэргэж байдаг. Харин өртөгдөөгүй хажуугийн уулсын мод сөнөж байгаа шинж илэрч байна. Учир нь хүн амьдардаггүй, гар хүрээгүй , мал ойртоогүй газар өвс өндөр ургадаг. Жил жилийн явцад ургасан өвс нь хагдарсаар 20-30 см-ийн өвсөн давхаргаар газар нилэнхүйдээ бүрхдэг. Түүн дээр давхарлаж модлог ургамлын үр унахаас өмнө цасан бүрхүүл тогтож зарим газарт нэг метр хүртэл зузаан үеийг тогтоодог. Ингээд модны үр газарт хүрч харилцан үйлчлэх нөхцөл байхгүй болсноор шинэ мод ургаж нэмэгдэх нь багасч, ой хөгширч хуурай мод олширч сөнөж эхэлдэг. Уурхайн газрын мод залуужаад, сайн ургаж байдгийн үндэс нь хүний гар хүрсний улмаас өвсөн бүрхүүл алга болж, хөрс сийрэгжсэнд оршиж байгаа юм. Завхан аймгийн Тосонцэнгэлд баруун таван аймгийн хэрэгцээг хангасан модны үйлдвэр байсан. Үүнээс үзвэл байгаль орчин нь доройтсон баймаар. Гэвч энэ газрын ой мод үнэхээр сайхан ургасан. Одоо ч хэвээрээ байгаа. Ой эзэнтэй бол ургадаг зүйл. Харин эзэнгүйдвэл сөнөдөг жамтай. Тиймээс тодорхой хэмжээгээр ойгоо ашиглаж, цэвэрлэж, хүн хүрч байвал сэргэж байдаг.

-Уул уурхай гэхээр ой модноос гадна усны асуудал анхаарал татдаг. Уул уурхайгаа дагаад усны нөөц багасдаг уу?

-Шороо өөрөө тогтсон онцлогтой. Голын хөндийн усаар ялгарч, алт нь доошоо тунаж хоцордог. Алтан дунд нь шороо нь явсаар байгаад алттай зузаан үе үүсгэдэг. Усны үйл ажиллагаагаар гэж болно. Одоогийн байгаа, дээр үед байсан голын сүлжээ гольдролуудаар хуримтлагддаг юм. Алт нь ховор металл учраас тэр бүр хуримтлагдаад байдаггүй. Хааяа нэг хөндийд хуримлагддаг. 100 хөндийгөөс нэг л алттай хөндий байдаг. Алт нь чулуун дээр тогтдог. Чулуу, шороо хоёрын завсар сийрэгхэн хэсэг буюу ус гүйж байгаа хэсэгт тогтдог. Устай газар уул уурхай явагддаг учир нь үүнд байдаг юм. Усгүй газар алтны орд хуримтлагдаж чаддагүй. Газар ухлаа. Алтаа авлаа. Нөхөн сэргээлт хийлээ гэж бодоё. Үүний дараа тухайн газар сийрэгждэг. Үүнээс болж гол горхийн ус орж, хөрсний ус маш их нэмэгддэг. Манайхан хөрсний ус байхгүй боллоо гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ухсан газар болгон нүх сүвтэй болж сийрэгждэг. Энэ нүх сүвээр бороо, цасны ус орж хөрсний ус их хэмжээгээр ихэсдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүйгээс хөрсний усгүй боллоо гэсэн буруу ойлголт бий болоод байгаа. Харин ухаагүй газар үер болж хаа нэг тийшээ урсдаг. Газарт шингэдэггүй. Хөрсний усыг арвижуулдаг сайн талтай гэж болно.

-Нөхөн сэргээлтэд хайнга, хойрго хандах асуудлыг урт нэртэй хуулиар бүрэн зохицуулж байгаа гэж хүмүүс үзэж байгаа. Энэ талаар?

-Нөхөн сэргээлт хийдэггүй газрууд хангалттай их байна. Хууль ч их байгаа. Өмнө нь ашигт малтмалын эрхийг замбараагүй олгосноос нөхөн сэргээлтийн асуудалд хариуцлагатай хандаагүй. Мэргэжлийн бус хүнд их хэмжээгээр олгосон. Нэг хүн 100 газар авах хүсэлтэй байвал түүнийг нь л өгдөг байсан. Мэргэжлийн бус хүмүүс газар болгоныг таамаглан ухдаг. Зарим нь нөхөн сэргээлт хийдэг. Зарим нь хийхгүй тэр чигт нь орхидог. Мэргэжлийн хүмүүс ухах газар болон хэмжээгээ нарийн тодорхойлдог. Нөхөн сэргээлтээ ч зөв аргаар хийдэг. Алттай газар ухсан ч, алтгүй газар ухсан ч нөхөн сэргээлтээ адилхан хийх ёстой. Хуульдаа бол нөхөн сэргээлтийг хийхдээ унаган байдлаар нь болго гэсэн ерөнхий байдлаар заасан байдаг. Их хэмжээгээр ухсан газрыг унаган байдалд нь оруулахад зардал нь хоёр дахин ихэсдэг. Их зардал гарах учир хүмүүс халшраад ухсан хэвээр нь үлдээдэг. Ийм тохиолдолд дахин ажлаа үргэлжлүүлэхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Орон нутгийн захиргааны албан хаагчид энэ асуудалд хамгийн их холбоотой. Хяналт шалгалт хийдэггүй далимдуулан ухсан газраа унаган байдалд нь оруулсан гэдэг тодорхойлолтыг дээрх хүмүүс хуурамчаар хийж өгдөг. Алт нь янз бүрийн гүнд байдаг. Тиймээс өнгөн хөрс хөндөх, намхан ухах, гүнзгий ухах гэсэн олон төрөл байдаг. Өнгөн хөрсийг ухсаны дараа буцаад нүхээ булахад хялбар байдаг. Нүх ухсан бол асуудалтай. Хэмжээнээс нь шалтгаалан нөхөн сэргээлтээ хийх хуулийн нарийн заалт хэрэгтэй байна. Нөхөн сэргээлтээ зөв хийж чадвал байгаль дэлхий сүйдэнэ гэсэн асуудлыг шийдвэрлэж болно. Уул уурхайг ашигласнаар газар дэлхий сэргэдэг. Би Монголд байгаа бүх уул уурхайд ажиллаж үзсэн. Үүнээс болж нэг ч гол горхи ширгэж байгаагүй юм.

-Уул уурхайгаас болж олон булаг, гол горхи ширгэж байна гэж үзэх хүн олон бий?

-ХХ зуунд нарны идэвхжил удаан хугацаагаар бий болсон. Тиймээс газар их хуурайшсан. Түүний нөлөөгөөр усны төвшин унасан юм. Ингээд гол горхи ширгэж, багассан. Мэргэжлийн зүгээс харахад уул уурхайгаас болж гол горхи ширгээгүй. Харин усны нөөцийг арвижуулж байгаа. Сүүлийн хэдэн жил хур тундас ихтэй, өвөл нь хүйтэн цас ихтэй байгаа учраас булаг, шанд сэргэж эхэлсэн. Баруун төв аймагт.

-Уул уурхай хөгжсөн улс орон нөхөн сэргээлтээ хэрхэн хийдэг юм бол?

-Гадаадын орнуудын туршлагаар бол ухсан газраа хиймэл нуур хийдэг. Зарим нь буцаад тэгшилдэг. Уурхай ашиглаад дууссаны дараа аялал жуулчлалын бааз ажиллуулах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын жишээгээр ухсан газраа унаган байдалд нь оруулж тэр бүр чаддагүй. Харин  тэр газраа байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар, аялал жуулчлалын бааз байгуулах зэрэг ашигтай талыг сонгодог.

-Уул уурхайн салбар хөгжиж байгаа ч геологийн салбар хаягдсан. Гелогийн салбар хоцрогдолд орсны муу үр дагавар нь юу вэ?

-Хуучин 20 гаруй хайгуулын баг байдаг байсан. Нэг баг гэхэд 700-800 хүний бүрэлдэхүүнтэй. Монголд судалгааг хангалттай сайн хийдэг байж. Ажлын байр ч олон байсан. Зах зээлд шилжсэнээр байдал өөр болсон. Одоогийн байдлаар уналтад орсон энэ салбарыг сэргээх боломжтой. Энэ жил долоон тэрбум төгрөг төсөвт суулгасан. Хэзээ ч байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа мэт ярьж байгаа. Гэтэл талбайн захын гэрэлтүүлэг хийхэд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Үүнтэй харьцуулахад долоон тэрбум төгрөгөөр салбарыг хөгжүүлнэ гэдэг үнэнд дүйцэхгүй байгаа юм. Наад зах нь 700-800 тэрбум төгрөг зарж байж энэ салбар хөл дээрээ босох боломжтой. "Бороо гоулд” компани Бороогийн алтыг ашиглаж байгаа ч Монголбанкинд алт тушаадаггүй. Шууд гадагш нь гаргадаг. Хуульдаа бол Монголбанкинд тушаасан алтныхаа мөнгийг авах ёстой. Гэтэл үүнд ямар ч хяналт байдаггүй. Харин жирийн иргэн 500 грамм алт гаргах гэж байсан бол хатуу хариуцлага тооцох жишээтэй. Ийм гажуу тогтолцоог засах хэрэгтэй. Мөн монголчууд авсан лицензээ гадныханд худалдсан. Тиймээс монгол геологичид гадаадын уурхайчдын гар, хөл болон ажиллаж байгаа нь харамсалтай. Монгол орон баялаг ихтэй гэдэг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх нэн тэргүүний шаардлагатай. Уг нь бид нөөцөө бодчихсон ямар үед аль ордоо ашиглахаа тооцчихсон байвал гадныхны аманд орохгүй. ОХУ, БНХАУ гэхэд газрын баялаг, ордуудаа урьдчилан нээж, нөөцөлсөн байдаг.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Зууны мэдээ

Уул уурхай дагасан газар сөнөх биш сэргэдэг учиртай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани