Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Азийн орнууд руу хоолой татаж занарын хий экспортлох боломж Монголд байна

Монголын занарын ассоциацийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун дэлхийд өрнөж буй занарын хувьсгалд хоёр хөрш маань ч гол тоглогч болсныг "Газрын тос, шатдаг занар-2014" чуулга уулзалтын индрээс онцлов. Тэрээр "Хятад шатдаг занарын асар их нөөцтэй. Америкаас технологи импортлоод эхэлчихсэн. Хоёр улсын засаг энэ чиглэлээр идэвхтэй хамтарч байна. Синопек гэхэд л АНУ-тай хамтраад хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Хятадын Засгийн газар шатдаг занарын судалгааны лаборатори байгуулсан. Орос ч шатдаг занарт анхаараад эхэлчихлээ. Украйн, Орос хоёрын мөргөлдөж байгаа газар шатдаг занарын нөөц ихтэй. Мөргөлдөөний шалтгааныг занартай холбосон таамаг ч байна" гэж ярьсан юм. Манайтай төстэй жижиг улсууд ч занараараа амьдарч байгаа гэнэ. Ч.Хашчулууны илтгэлээс Эстонийн жишээ сонирхолтой санагдав. Эстони 70 тэрбум тонн занарын нөөцтэй бол манай таамаг нөөц 700 гаруй тэрбумаар яригддаг. Эстонийн хувьд занар ашиглаж цахилгаан гаргадаг дөрвөн том станцтай аж. Тэндээсээ 3000 МВт цахилгаан үйлдвэрлэдэг гэнэ. Манай улсын үйлдвэрлэдэг цахилгаанаас дөрөв дахин их гэсэн үг. Монголд занарын судалгаа далаад оноос эхэлжээ. Зүүн чигт нөөц ихтэй, Дорнодод ч боломж байгаа аж. Занарын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татах нөөц бий гэж Ч.Хашчулуун онцолж байлаа.

Дараагийн илтгэгч нь "Жени ойл энд газ" компанийн ерөнхий геологич Ювал Бартов. Тэр "Монголын эрчим хүчний ирээдүйн эх үүсвэр шатдаг занарын нөөцөд бий" гэсэн илтгэл тавив. Ювал Бартов "Манай компани занарын хайгуулыг дөрвөн жилийн турш хийж байна. Монголд санамсаргүй шалтгаанаар хөрөнгө оруулж байлаа. Америкийн Колародагийн занартай төстэй чулуулгийг музейгээс анх хараад сонирхож эхэлсэн түүх бий. Монголын шатдаг занарын чанарын үзүүлэлт үнэхээр гайхалтай. Цэвэршүүлж, боловсруулж, коксжуулах ямар ч шаардлагагүй. Давтан хэлье. Монголын сав газруудад дэлхийн чансааны гэхэд хэтэрхий даруу сонсогдохоор тийм чанартай занар байна. Шатдаг занарын их хэмжээний нөөц бий нь тодорхой. Зөв байрлалаа олж, тэндээ хэрхэн зөв ажиллах асуудал л бий" гэж ярилаа.

Хурлын модератор, "Монголиан майнинг журнал" сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа "Сая Монголын шатдаг занарын чанарын талаар ярилаа. Хааш хаашаагаа нэг хавтгай дөрвөлжин км талбайгаас гарах занараас Монголын долоон жилийн шатахууны хэрэглээг хангана гэсэн статистик байдаг. Монголын занарын чанар, нөөцийг эндээс харж болно. Дараагийн илтгэгч занарын хэрэглэгч хаана байгааг сонирхуулна" гэсэн тайлбар хийж профессор Лий Эрнстийг индэрт урилаа. Профессор "Азийн орнууд дахь занар болон байгалийн хийн эрэлт хэрэгцээ, тэдгээрийн шилжилт" сэдвээр илтгэл тавьсан юм.

Эрчим хүчний эрэлт Европ, Америкийн хөгжилтэй орнуудаас Азийн хөгжиж буй орнууд руу шилжиж байгаа гэнэ. Лий Эрнст үүний шалтгааныг хөгжингүй орнуудын хүн амын өсөлт удааширсан бол Азийнх өсч байгаа, Азийн орнуудын ДНБ өсч байгаа бол хөгжингүй орнуудынх тун бага өсөлттэй, бүр өсөлтгүй улс ч бий гэж тайлбарлав. Тэрээр илтгэлээ "Эрчим хүчний гол хэрэглэгч нь Ази болж байна. Хийн алтан үе ирчихлээ. Шатдаг занарыг улс бүр сонирхож байна. Уламжлалт буc газрын тосноос эрчим хүч гаргаж авах зардал өртөг нь бага учраас Монголын хувьд их нөөцдөө түшиглэн хөгжих боломжтой. Солонгос, Япон гэхэд л эрчим хүчний хараат байдалд бий. Тэд хий хэрэглэх чиг рүү явж байна. Фүкүшимагийн ослын дараа япончууд эрчим хүчээ яаж шийдэх вэ гэсэн асуулттайгаар Америкт хандсан. Тэдний хамтарч гаргасан шийдэл нь шатдаг занарыг ашиглах. Япон 2017 оноос эхлэн Америкаас занарын хий импортлох тохиролцоонд хүрсэн.

Солонгосын хувьд эрчим хүчний импортоороо дэлхийд тавд жагсдаг. 2035 он хүртэлх эрчим хүчний шинэ төлөвлөгөөгөө батлаад гаргачихсан" гэж үргэлжлүүлэв. Солонгос хорин жилийн дараа эрчим хүчнийхээ 41 хувийг хийгээр хангана гэж төлөвлөжээ. Эрчим хүчнийхээ хэрэглээний хорин хувийг занарын хийгээр хангах зорилго тавьсан солонгосчууд Монголыг аль хэдийнэ сонирхоод эхэлжээ. Энэ салбартаа улсдаа тэргүүлдэг Е1 компани гэхэд л манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн гэнэ. Профессорын илтгэлээс дэлхий даяар эрчим хүчний ухаалаг сүлжээ үүсэх эхлэл тавигдсан гэсэн өнцөг сонирхолтой санагдав. Эрчим хүчний хувьд хэн хэндээ ашигтайгаар өгөлцөж авалцах сүлжээг ухаалаг хэмээн тодотгож эхэлсэн аж.

Хурлын модератор Л.Болормаа профессор Лий Эрнстэд "Азийн зах зээл дэх ухаалаг сүлжээнд Монгол Улс ямар байр суурьтай оролцох вэ" гэсэн асуулт тавив. Монголын хувьд нүүрсний метан хий, занарын аль алиных нь нөөц өндөр учраас Азийн зах зээл дэх ухаалаг сүлжээнд Солонгост тулгуурлаж оролцох боломжтой гэнэ. Профессор Лий "Хийн хоолой тавьж Солонгосын зах зээлд хүрэх нь илүү прагматик шийдэл. Батлан хамгаалах биш энхийн зорилгоор ашиглах учраас энэ асуудалд Хойд Солонгос эерэгээр хандах байх. Би саяын жишээг Панамын сувагтай зүйрлүүлж ярилаа" хэмээв. Занарыг олборлож боловсруулахад экологид халтай нэг л асуудал бий гэнэ. Тэр нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт юм байна. Үүнийг бууруулах боломжтой ч өртөг зардал их гэсэн шалтгаан бийг Лий профессор онцолж байв. Занарын экологийн нөлөөллийг Занарын ассоциацийн тэргүүн Да.Ганболд "Зуун жилийн өмнөх машин утаа ялгаруулдаг, амархан эвдэрдэг гэсэн сул талуудтай байсан бол одоо огт өөр болж, хөгжсөн. Занарын технологи ч ялгаагүй, эрс хөгжсөн. Байгаль орчинд сөрөг нөлөө гэхээр юмгүй болсон. Олборлож боловсруулах явцад гарах хорыг нь ч саармагжуулах технологи бий. Орон нутгийн иргэдийн мэдлэгийг сайжруулах асуудал л үлдээд байна" гэсэн тайлбар хэлсэн юм.

"МАК" компанийн инженер менежер Д.Отгончимэг "Хөөтийн занарын ордын хайгуул судалгаа, нөөц" сэдвээр илтгэл тавив. МАК 2005 оноос хойш занарын лаборатори байгуулж ажиллажээ. Занарын чанарын судалгааг бүр ерээд оны дунд үеэс эхэлсэн аж. Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн ордын занарын тухайд хүдрийн 880 сая тонны нөөцтэй бол тосны нөөц нь 49 сая тонн гэж гарчээ. Өөрийн лабораториос гадна Хятад, Эстони, Франц, Канад руу дээж илгээж шинжлүүлсэн гэж Д.Отгончимэг танилцуулав. Хөөтийн занар маш сайн чанарын тосны агуулгатай гэж гарчээ. Одоо занараа олборлож боловсруулах технологийн сонголт хийх ажил л үлдсэн гэнэ. Газрын тосны шинэ хуулинд эхлээд эрлийн ажлын гэрээ байгуулах учиртай гэсэн заалт туссан нь асуудал үүсгэж байгаа бололтой. МАК-ийн хувьд хуулийн энэ заалтаар явбал нэгэнт бүтээчихсэн ажлаа давтаж хийх болчихоод байгаа юм байна. Газрын тосны газрын зүгээс хуультай холбоотой энэ мэт асуудлыг яамтай хамтран шийдэх боломжтой гэсэн хариу өгч байлаа.

Сонирхуулж хэлэхэд нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар дээр эрлийн гэрээ байгуулах 27 санал иржээ. 80 хувь нь нүүрсний давхаргын метан хийг сонирхсон бол үлдсэн нь занарыг сонирхож байгаа аж. Нүүрсний давхаргын метан хийний тухайд манай улсад хэдэн тэрбумаар яригдах нөөц байгаа гэж салбарын яамны төлөөлөл ярьж байлаа. Хийгээр ажилладаг цахилгаан станцын хоёр ч төсөл яригдаад эхэлчихэж. Нарийн сухайт дээр гэхэд 8.5 МВт-ын 7.7 сая ам.долларын өртөг бүхий станц барих төсөл яригдаж байгаа юм байна. Багануурын уурхайд түшиглэсэн таван МВт-ын цахилгаан станцын төслийн эхлэл ч тавигджээ. Хийгээр ажилладаг станц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах өгөөжтэй аж.

Дэлхийн 17 орны 33 компанийн 250 гаруй эрхэм оролцсон "Газрын тос, шатдаг занар-2014" чуулга уулзалт ийнхүү өндөрлөлөө. Газрын тосны шинэ хууль батлагдсаны дараа анх удаа болсон энэ чуулга уулзалт цаашдаа уламжлал болох гэнэ. Хийсэн ажлаа тайлагнах зорилготойгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулна гэж Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцолсон.

Ц.БААСАНСҮРЭН

Азийн орнууд руу хоолой татаж занарын хий экспортлох боломж Монголд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани