Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноос бол алт

Ноос бол алтНоос бол алт гэсэн уриа тэртээ со циа лизмын үед ихээхэн тод цуурайтдаг байв. Ноосны бараг л ширхэг бүхнийг үрэгдүүлэхгүй хонины нуруун дээрээс хярган авч улсад тушаах нь малчин бүрийн үүрэг байлаа. Лав л хөдөө орон нутгийн сумын захиргааны ухуулах булан дээр "Ноос бол цагаан алт” хэмээн бичсэн байдаг байж билээ. Харин өнөөдөр хонины ноос алтны дайтай үнэлэгдэж байгаа гэж үү. Засгийн газрын зүгээс малчдад урамшуулал олгох, малаас гарах түүхий эдийг нь худалдан авах талаар хэд хэдэн санаачилга гаргаж хэрэгжүүлж ирсний нэг нь "ноосны урамшуулал” гэгч байлаа. Өнгөрсөн онд ноосны урамшууллыг нэг килограмм тутмыг хоёр мянган төгрөгөөр үнэлж байсан бол харин энэ жил нэг мянган төгрөг болсон. Эдийн засаг хямарсан, улс орны худалдан авах чадвар буурсан гээд олон үйл зүйл үүнд нөлөөлсөн биз ээ. Ноосны урамшуулалд 2011 онд 32,5 мянган малчин өрхөд үйлдвэрт нийлүүлсэн 4,9 мянган тонн ноосонд 9,9 тэрбум төгрөгийн, 2012 онд 103,2 мянган малчин өрхөд 14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд 29,4 тэрбум төгрөгийг олгожээ. Ноосны урамшуулал олгож эхэлснээс хойш улсын хэмжээнд дунджаар нэг малчин өрхийн ноосноос олох жилийн орлого 289,2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн 2013 онд ноосны урамшуулалд 12,5 мянган тн ноосны буюу 25,0 тэрбум төгрөг олгохоор батлагдаж байж. Гэвч төр хонины ноосоо үнэлж, худалдан авахдаа иргэдээ ялгаварлаж байгаа нь харамсалтай. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-д "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заасан байдаг. Харин энэхүү эцэг хуулийн заалт өнөөдөр цаасан дээр үлдсэн тунхаг болоод байгаа аж. Хэрэв малчин ард та улсад ноосоо тушааж, урамшууллын 1000 төгрөгөө авах бол хэн нэгэн этгээдийн байгуулсан пүүсийн гишүүнээр элссэн байх шаардлагатай. Хэрэв пүүсийн гишүүн биш бол та ноосны урамшуулалд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл, малчдыг албадан ямар нэгэн пүүсэд нэгтгэх шалгуур нь ноосны урамшуулал болж хувираад байгаа аж. Энэ нь тэртээх 1930-аад оны хамтрал, коммуны үйл хэргийг л давтаад байх шиг. Түүх давтагддаг гэдэг. Гэхдээ хамтрал коммуны түүхийг дахин давтана гэдэг ард түмнээ эвлэлдэн нэгдэх хийгээд эс нэгдэх эрх чөлөөг нь Үндсэн хуулиараа тунхаглан зарласан Ардчилсан Монгол Улсад хэр зохимжтой вэ. Ядаж байхад нөгөө малчин ард нь пүүс гэдгийг нь хэн байгуулах юм, ямар үйл ажиллагаа эрхлэх юм, пүүсэд элсэхгүй бол яах ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй л тууж явна. Энэ талаар хийсэн сургалт, ухуулах ажил ч хөдөө орон нутагт явагдсангүй. Мэдээллээр хангаж, үйл ажиллагааг нь жигдрүүлээгүй байж хэн нэгний эрхийг бүдүүлгээр зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа нь Монголын төр малчдаа тэтгэх гээд байна уу эсвэл гэсэн асуулт тавихад хүргээд байна. Энэхүү ялгаварлан гадуурхалт өнгөрсөн онд гарч байсан бол энэ жил ч бас л дахин давтагдах магадлалтай болоод байна. Өнгөрсөн онд л гэхэд Ховд аймгийн Алтай сумын 342 малчин малынхаа ноосыг үндсэний үйлдвэрт тушаасан ч "Мал хамгаалах сан”- гаас урамшуулал олгох боломжтой гэж ирүүлсэн жагсаалтад тус сумын 18 малчин л багтсан гэдэг. Мөн Булган сумын 300 гаруй малчин өрх ноосоо үндэсний үйлдвэрт тушааснаас олгогдох боломжтой гээд байгаа нь 120, Буянт сумын хувьд 208 малчин өрх ноосоо тушааснаас ноосны урамшуулал олгох боломжтой жагсаалтад 15 өрхийн нэр л байсан гэдэг. Үлдсэн нь нөгөө л пүүс, хоршооны гишүүн бус гэдэг ялгамж. Хөдөө орон нутгийнхан ярьж байна. Төр малчдаа харж хандана, тэтгэнэ урамшуулна гэдэг. Гэхдээ заримдаа ялгаварлан гадуурхаж, илт хавчиж, малын түүхий эдийг нь үнэгүйдүүлдэг гэж. Хонины ноосны килограмм тутамд нэг мянган төгрөг өгнө, түүнээс илүүгээр үнэлэхгүй гэдэг. Энэ нь ченжүүдэд, ялангуяа хятадуудад ихэд ашигтай байдаг гэх. Учир нь төрөөс хонины ноосыг үнэлсэн үнэлгээ зах зээлийн үнэлгээ болж хувирдаг байна. Нэгэнт төр хонины ноос нэг килограмм нь мянган төгрөг гэж үнэлсэн болохоор түүнээс илүү үнэ хэлэх нэг ч ченж байхгүй. Малчдад ченжүүд "Төр мянган төгрөгөөр үнэлээд авч чадахгүй байна. Харин ч бид нэг килограммыг нь 300 төгрөгөөр авч байна” хэмээн дарамт үзүүлдэг гэдэг. Уг нь үнийг нь чөлөөлчихвөл нэг үеэ бодоход ноосны зах зээлийн үнэ нэмэгдэх боломжтой гэдэг юм билээ. Ялангуяа хятадууд өнөөдөр хонины ноосонд ихээхэн анхаарал хандуулдаг болоод байгаа нь нууц биш. Манай улс өнөөдрийн байдлаар 20,0 шахам сая хонин сүрэг үржиж жилд 20,0- 22,0 мянган тонн ноос бэлтгэж байгаагийн 95-96 хувийг нь бүдүүн ноос эзэлдэг байна. Монгол хонины ноосоор гэрийн эсгий, эсгий гутал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үүнээс 190.0 мянган метр эсгий, 9.0 мянган хос эсгий гутал үйлдвэрлэж байна. Харин Монгол хонины нэгдүгээр зэргийн ноосыг хоёрдугаар зэргийн ноостой бага хэмжээгээр хольж цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Манай улсад жилд бэлтгэх ноосны 10 мянга орчим тонноор нь эсгий, хивс үйлдвэрлэдэг бол үлдсэн 10-12 мянган тонныг нь БНХАУ- руу экспортод гаргадаг. 
 

Ноосоо хаана тушаах вэ 
 

Ялгаварлан гадуурхалд өртсөн малчид төр засгаасаа ийнхүү асуухад хүрээд байна. Ноос бол алт. Алтыг харин буй болгож малчид нь өдгөө ямар нэгэн ангилалд, измд, намд, пүүс, хоршоонд хамрагдаагүй хэмээн адлагдаж, ноосоо тушаах газаргүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг болоод байгаа аж. Төр нь ч иргэдээ ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах байдлыг орон нутагт дэвэргэж байна. Энэ дэвэргэлт хэнд хэрэгтэй вэ. Тухайн орон нутагт байх түүхий эдийн ченж, мөнгөтэй, эрх мэдэлтэй нэг нь мэдээлэлд ойр байдгаа ашиглан пүүс, хоршоо байгуулаад малчидыг түүндээ элс, үгүй бол хэмээн тулгадаг гэх. Энэ байдал удаан үргэлжилбэл хонины ноосны урамшуулал ихээхэн уршиг ч дагуулж мэдэх юм. Малчин бүр ноосоо тушааг. Ноосыг нь ангилж авч болно. Харин малчин та ямар нэгэн пүүс, хоршооны гишүүн биш учраас гэдэг тайлбар нэг л хүчирхийллийн аястай сонсогдохгүй байна гэж үү. Эсвэл нөгөө Шадав нь авна уу, Содов нь авна уу гэдэг шиг цагаан алт хэмээн үнэлэгдэх хонины ноосоо хятад нь авна уу орос нь авна уу хамаагүй гээд л сууж байх уу. Өдгөө дэлхий бөөрөнхий биш хавтгай болж, мэдээлэл чөлөөтэй болсон учраас жалгын нэг байгаа ч гэсэн малчид аргаа олоод ноосоо үнэд хүргэж ч чадах л байх. Төрийн зүгээс мянган төгрөгөөр үнэлж малчдаас ноосыг нь авна гэж хориг тавилгүй ноосоо үнэд хүргэх эрх чөлөөг нь өг эсвэл малчин бүрийн тушаасан ноосыг үнэлж ав. Үүнийг л малчид хүсч байна. 
 

Хонины ноос ба ирээдүй 
 

Ойрын үед Монгол хонийг эрлийзжүүлж нарийн, нарийвтар ноост хонь руу шилжүүлэх процесс явагдахгүй төлөвтэй байгаа. Учир нь Монгол хонь нь жилийн дөрвөн улиралд бэлчээрээр амьдардаг, Монгол Улсын махны нийт хэрэгцээний 60 шахам хувийг хангадагтай нь холбоотой. Ийм болохоор цаашид Монголд бэлтгэгдэж байгаа ноосыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахын тулд Англи, Герман,Япон зэрэг улсад дэлгэрээд байгаа туршлагад тулгуурлан "Барилга сантехникийн дулаалгын материал” үйлдвэрлэх чиглэлээр ашиглах нь оновчтой гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Одоо Эрдэнэт Хивс, Сургалт судалгааны хүрээлэн дээр анхны туршилтууд амжилттай явагдаж байгаа юм билээ. Манай улс "Монгол” үүлдрийн ноосныхоо зэрэгцээгээр 1943 оноос нарийн, нарийвтар ноост хонь үржүүлж эхэлсэн боловч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар, ердөө л 50-аад мянган толгой нарийн, нарийвтар ноост хонь үржиж жилд 80-100 тонн ноос бэлтгэж байна. Малын түүхий эдийг ашиглах, боловсруулах, үйлдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төрөөс 2011 онд ноос боловсруулах 22 үйлдвэрт 28,7 тэрбум төгрөгийн 2012 онд ноос боловсруулах зургаан үйлдвэр 4,7 тэрбум төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэй олгосон байдаг. 
 

Хонины ноос ба барилгын дулаан тусгаарлагч 
 

Дулаан тусгаарлах чадвар нь монгол хонины ноосны давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг биологийн нэг давуу тал нь юм. Агаарын чийгшил их үед ноос нь хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноосноос 960 киложоул дулаан ялгардаг тул түүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж хэлж болно. Ноосон материал нь өрөөний дулааныг хадгалж, чийгийг шингээн, өрөө тасалгааны бичил уур амьcгалыг тогтмол байлгадаг. 
 

ГАЛД ТЭСВЭРТЭЙ ЧАНАР 
 

Ноосны шатах температур 560 цельс байдаг учраас тийм ч амархан шатдаггүй. Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 хувиас илүү байвал галд тэсвэртэй материалын группт багтдаг байна. Ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератиний 50.65 хувь нь нүүрстөрөгч байдаг байна. 
 

ДУУ, ЧИМЭЭ ТУСГААРЛАХ, ХОРТ БОДИС ШИНГЭЭХ ЧАНАР 
 

Ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг маш сайн тусгаарладаг. Шилэн хөвөнгөөс дуу чимээг 20 хувиар илүү бууруулдаг гэж үздэг байна. Ноосон дулаалгын материал формальдегид мэтийн хорт бодисыг шингээн сарниулдаг. Формальдегид ихтэй байранд долоон цагийн дотор хорт хийний хэмжээ 96 хувиар буурсан байдаг байна. 
 

БУСАД ДАВУУ ТАЛУУД 
 

Ноосны ширхгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр биежсэн, хэв гажилтад хялбар орохгүй, механик үйлчлэлд эсэргүүцэлтэй байх чадвартай байна. Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Түүнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг. Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой. Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй. 

 

Д.Лхагва-Очир

unen.mn
Ноос бол алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани