Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс үнс болох уу?

Нүүрс үнс болох уу?  Нүүрс бол дэлхий даяар хамгийн өргөн тархсан түлш. Дэлхийн 200 орчим улс орноос 75 нь нүүрсний баталгаажсан нөөцтэй. Тэгэхээр бид нүүрсээ бурхнаас өгсөн бэлэг мэтээр үзэх үзлээсээ салууштай мэт. Германы Гео шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн институтийн тогтоосноор манай гараг 1.0 их наяд тонн нүүрсний нөөцтэй. Энэ нь одоогийн хэрэглээнд өөрчлөлт гарахгүй тохиолдолд 134.5 жилдээ бидэнд хүрэлцэнэ. Харин Дэлхийн энергийн зөвлөлийн багцаалж буйгаар 892 тэрбум тонн буюу 113 жилийн үүцтэй гэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн батлагдсан нөөцийн хэмжээ. Хайгуул хийгдэж шинэ ордууд илрэх хэрээр энэ нөөц өсөн нэмэгддэг. Манай улсын хувьд 20 тэрбум тоннын батлагдсан, 163 тэрбум тоннын таамаглаж буй нөөцтэй. Дэлхийд эхний аравт багтана гэж үздэг. Нөөцийн хэмжээгээр мэдээж хэрэг, эхний аравт багтана. Гэхдээ бид мэдээллээ олон улсын холбогдох байгууллагуудад тараадаггүй юу, нүүрсний томоохон нөөцтэй улсуудын жагсаалтад манай улсын нэр багтдаггүй ажээ. ӨСӨХ ХАНДЛАГА Нүүрс нь дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр. Дэлхийн нүүрсний ассоциацын мэдээлснээр хүн төрөлхтөн нийт эрчим хүчнийхээ 30 хувь, цахилгааныхаа 40 хувь, гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрснээс гарган авдаг. "Бритиш петролеум" корпорацийн тайланд дурдсанаар 2013 оны туршид бид 7.89 тэрбум тонн нүүрс шатаажээ. Дэлхийн агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хийн дийлэнх хэсэг нүүрснээс эрчим хүч гарган авах үйл явцад хамаардаг. Энэ ч утгаараа дэлхий дахин нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг хичээж байна. Нүүрс нь өнгөрсөн зууны эхэн үеийг хүртэл хүн төрөлхтний эрчим хүчний цор ганц эх үүсвэр байв. XX зууны эхэн үеэс газрын тос, дунд үеэс байгалийн хий, цөмийнболон усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болж, хүн төрөлхтөн энергийн олон эх үүсвэртэй болсон ч энэ хооронд дэлхийн хүн ам болон эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж байснаас нүүрсний хэрэглээ буурах бус, харин ч өссөөр иржээ. "Бритиш петролеум"-ын дурдсанаар дэлхийн нүүрсний хэрэглээ 1965 оноос хойш жилд дунджаар 2.1 хувиар өсөн нэмэгдэж байсан бол сүүлийн арван жилд дунджаар 3.8 хувь өсчээ. Мөн өнгөрсөн арван жилийн туршид нүүрснээс гарган авч буй эрчим хүчний хэмжээ бусад бүхий л эх үүсвэрээс гарган авч буй эрчим хүчний хэмжээтэй тэнцүү хэмжээнд өсөн нэмэгдсэн талаар Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ. 2000-2008 оны хооронд дэлхийн эрчим хүчний хэрэглээ26 мянган терраваттаар нэмэгдсэн байхад нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ дөнгөж гурван мянган терра ватт, цөмийн эрчим хүчний хэрэглээ 400 терраваттаар л өсчээ. Хэдийгээр АНУ, Европын улсууд зэрэг эрчим хүчний хэрэглээ нь харьцангуй ханасан улс орнуудад нүүрсний хэрэглээ буурах хандлагатай байгаа ч энэ орон зайг Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудын хэрэглээний өсөлт нөхөж байна. Хөгжиж буй гэсэн тодорхойлолтод багтдаг, дэлхийн хүн амын дийлэнх хэсэг нь оршин суудаг эдгээр улс орнуудадодоог хүртэл олон сая хүн эрчим хүчний дутагдал дунд амь зууж буй, эрчимтэй аж үйлдвэрлэлээр эдийн засгаа босгохоор чармайж байгаа нь дэлхийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийн үндэс болж байгаа юм. Мэдээж хэрэг эдгээр орнууд өндөр технологид хараахан бэлэн биш байгаагаас нүүрсийг эрчим хүчний гол эх үүсвэрээрээ сонгож байна. 1990-2008 оны хооронд эрчим хүчний хэрэглээ Ойрхи Дорнодын улсуудад 170%, Хятадад 140%, Энэтхэгт 91%, Африкийн орнуудад 70%, Өмнөд Америкийн орнуудад 66%-иар тус тус нэмэгдсэн бол энэ хооронд АНУ-д 20%, Европын холбооны улсуудад 6%-иар нэмэгджээ. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн таамаглаж буйгаар 2040 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 56 хувиар нэмэгдэх тухай тайландаа дурдсан бол Олон улсын эрчим хүчний агентлаг 2019 он гэхэд нүүрсний хэрэглээ 9.0 тэрбум тонн хүртэлнэмэгдэж, жилийн өсөлт нь 2.1 хувь байна хэмээн таамаглажээ. ХЯТАДЫН ТАТРАЛ Ази, Номхон далайн орнууд дэлхийн нүүрсний хэрэглээний 70 хувийг шингээдэг. Сүүлийн арван жилд Ази, Номхон далайн орнуудын нүүрсний хэрэглээ жилд дунджаар 7.8 хувиар өссөөр иржээ. Мэдээж энэхүү өсөлтөд манай өмнөд хөрш голлох үүрэгтэй оролцсон. Ази, Номхон далайн улс орнуудын нүүрсний хэрэглээний 70 хувийг, дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг манай өмнөд хөрш дангаараа залгидаг. Гэхдээ өнгөрсөн жилээс Хятадын нүүрсний хэрэглээнд татрах хандлага ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт нь саарч эхэлснээр нүүрсний хэрэглээ нь ч буурч байгаа хэрэг. Мөн байгаль орчны бохирдлоос шалтгаалан нүүрсний хэрэглээгээ танахыг Хятадын Засгийн газар хүсч байгаа. Хятадын нүүрсний хэрэглээ2014 онд түүхэндээ анх удаа өсөлтгүй гарсан.Харин энэ оны эхний гурван сарын байдлаар Хятадын нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 42 хувиар буурч, 49 сая тонн болоод байна.Энэ бидний хувьд таагүй мэдээ. Гэхдээ сайн мэдээ ч бас байна. Хятадын эрчим хүчний хэрэглээний дийлэнх нь хүн ам олноор суурьшсан зүүн эргийн хотуудадногддог. Индонези, Австралиас далайгаар авсан нүүрс энэ бүсэд байрлах цахилгаан станц, үйлдвэрүүдэд шатдаг. Тэгвэл байгалийн бохирдолдоо санаа зовж байгаа хятадууд хамгийн түрүүнд хүн ам суурьшсан эдгээр хотууд дахь нүүрсний хэрэглээгээ бууруулахыг хүсч байна. Үүний тулд хүн амын нягтаршил харьцангуй бага, нүүрсний голлох ордууд байрладаг Шинжаан Уйгар, Шаньси, ӨвөрМонголд нүүрс шатааж гаргаж авсан цахилгаанаа өндөр хүчдэлийн шугамаар дамжуулан далайн эргийн хотууддаа хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ төсөлдөө хагас сая их наяд доллартөсөвлөөд байна. Одоогоор Циньхай, Шинжаан Уйгар, ӨвөрМонгол, Шаньси мужуудаас зүүн эрэг хүрсэн таван том дамжуулах шугам татахаар төлөвлөөд байгаагаас анхны төсөл нь хэдийнэ хэрэгжиж, Шинжаан Уйгарын Хамиг зүүн эргийн аж үйлдвэрийн хот Жэнжоутай холбосон 2100 километр урт шугамтатагдсан. Одоогоор Шаньси, Шинжаан Уйгар, ӨвөрМонгол нь хамгийн олон нүүрсний цахилгаан станцтай мужууд юм. Тэгэхээр Хятадын импортын бууралт нь хамгийн түрүүнд далайгаар тээвэрлэгдэн ирдэг Австрали, Индонезийн нүүрсэнд нөлөөлөх төлөвтэй байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Тяньжин боомт хотын хүн ам суурьшсан хэсэгт байрлах сүүлчийн нүүрсний цахилгаан станцаа хаасан. Харин манай улстай шууд хиллэдэг ӨвөрМонгол, Шинжаан Уйгар зэрэг мужууд дахь нүүрсний хэрэглээ ойрын ирээдүйд хадгалагдах төлөвтэй. Нөгөөтэйгүүр Хятад нүүрсийг орлох, байгаль орчинд хор хөнөөл бага энергийн эх үүсвэрийг хайхын сацуу байгальд хор хөнөөл багатай нүүрсний цахилгаан станцын технологийг идэвхтэй судалж байна. Цахилгаан станцын ялгаруулж буй нүүрсхүчлийн хийн 90 хүртэл хувийг агаар мандалд гаргалгүйгээр хадгалдаг шинэ технологи сүүлийн жилүүдэд олон улсын сонирхлыг татаж байгаа юм. Одоогоор дэлхийн хэмжээнд ийм технологи бүхий 13 цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ахиад 9 цахилгаан станц шинээр баригдаж байна. Хятад энэ технологийг нэвтрүүлэх асуудлыг ихээхэн сонирхож байна. Мөн улсын таван голлох цахилгаан үйлдвэрлэгчийн нэг болох "Хуанэн" групп энэ онд багтаан бүх нүүрсний цахилгаан станцдаа ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах шүүлтүүр байрлуулах болсноо зарласан. ЭНЭТХЭГИЙН ТҮРЛЭГ Ирээдүйд Хятадын нүүрсний хэрэглээ буурах, үгүйдээ тогтворжих хандлагатай байна. Гэхдээ дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч гэсэн байр сууриа мөд алдахгүй нь тодорхой. Нөгөөтэйгүүр Азид өөр нэгэн аварга хэрэглэгч төрж байна. Энэ бол Энэтхэг. Одоогоор Энэтхэг улсдэлхийн нүүрсний хэрэглээний 8 хувийг шингээдэг бөгөөд өнгөрсөн онд импортын хэмжээ нь 33 хувиар өсч, 242 сая тоннд хүрсэн, оны эцэс гэхэд 260 тоннд хүрнэ хэмээн тооцож байна.Хүн амын тоогоороо дэлхийд хоёрт ордог энэ улс эрчим хүчний гачаалаас гарахаар хичээж байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Н.Моди улс орноо хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгож, Хятадын хөгжлийн жишээг давтахыг хүсч байна. Тэгэхээр Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ойрын ирээдүйд өсөн нэмэгдсээр байх төлөвтэй. Одоогоор Энэтхэгийн нүүрсний хэрэглээ жилд дунджаар 7.6 хувиар өсч байгаа бөгөөд энэ хэрэглээгээ дотоодоосоо хангаж чаддаггүй. Хятадын хэрэглээний таналтад цохиулсан Австралийн нүүрсний компаниуд Ариун Гангын орныг авралын харцаар харж байна. ЯПОНЫ ӨӨРЧЛӨЛТ Япон бол тивдээ Энэтхэг, Хятадын дараа орох гуравдахь том нүүрсний хэрэглэгч. Фүкүшимагийн цахилгаан станцын ослоос өмнө япончууд эрчим хүчнийхээ 25 хувийг нүүрснээс гарган авдаг байсан бол өнөөдөр энэ тоо 30 хувь хүртлээ өсөөд байна. Япончууд Фүкүшимагийн ослын дараа аль нэг эрчим хүчнээс хараат биш, эрчим хүчний холимог эх үүсвэр бүхий улс болох зорилт тавиад байгаа. Одоогоор япончууд нэмж 43 нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл эхлээд байгаа нь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах амлалттай нь зөрчилдөж буй хэмээн олон улс болон байгаль орчныг хамгаалагч нарт шүүмжлүүлээд байгаа. Гэхдээ аливаад хариуцлагатай ханддаг япончууд шинээр байгуулагдах цахилгаан станцууд нь уламжлалт нүүрсний цахилгаан станцуудаас илүү байгаль орчинд ээлтэй байна хэмээн амласан. Фүкүшимагийн ослоос хойш Японы нүүрсний хэрэглээ 9 хувиар, нийт шатах түлшний импортын хэмжээ 58 хувиар нэмэгджээ. Шинзо Абэ нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргасан. Япончуудын нүүрсэнд дурласан шинэ дурлал нь саяхан Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан манай улсын хувьд нэн таатай мэдээ юм. ЭКСПОРТЛОГЧИД Ази тив нь дэлхийн нүүрсний гол хэрэглэгч болох тухай өмнө нь дурдсан. Энэ тивийн нийт нүүрсний хэрэглээний дийлэнхийг Япон, Энэтхэг, Хятад, Солонгос гэсэн дөрвөн улс бүрдүүлдэг. Энэ дөрвөн улс 2013 онд 826 сая тонн нүүрсний импорт хийжээ. Харин нүүрсний экспортоороо Австрали, Индонези улсууд дэлхийд тэргүүлдэг. Энэ хоёр улс нь дэлхийн нүүрсний импортын дийлэнхийг эзэлдэг дээрх дөрвөн улс руу нүүрсээ гаргадаг. Далайд гарцтай, Азийн гол зах зээлд ойр байршиж буй нь Индонези, Австралийн амжилтын үндэс болж байна. Гэхдээ бид дэлхийн хамгийн том хэрэглэгч, импортлогчидтой хамгийн урт хилээр хиллэж байгаагаа мартаж болохгүй. Хэдийгээр хятадууд нүүрснээс татгалзахаар шийдээд буй ч аварга хэрэглээ нь мөддөө хумигдах төлөвгүй байна. Тэр дундаа манайд ойр мужууд нь ирээдүйд нүүрсний цахилгаан станцуудын төв хэвээр үлдэх төлөвтэй. Харин Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд хүрэхийн тулд Хятадын боомтуудад найдахаас өөр аргагүй. Ямартай ч ойрын хугацаанд нүүрс маань үнс болох нь гэж санаа зовохгүй сууж болох нь ээ. А.Амармэнд Мэдээний эх сурвалж: http://time.mn/176_5640

Нүүрс үнс болох уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани