Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Таван толгой”-н талыг 20 ам.доллараар зарчихъя

"Гурилтай бол Доржоос мах зээлээд цуйван хийх юмсан. Даанч түлээ байхгүй”  гэдэг дээ. Түүнтэй адилхан төмөр замтай бол нүүрсээ зөөгөөд мөнгөтэй болох гээд байдаг. Гэтэл улс төрчид нь "чулуугаар” байлдаад шийдэлд хүрч чаддаггүй ээ.  Ам бүл олонтой, амьдрал ахуй  тааруухан, өрхийн тэргүүн нь өдөр хоног өнгөрөөсөн шинжтэй улс орон  "Таван толгой” хэмээх  баялагтай. Энэ баялагаа зараад мөнгөтэй ч больё, морьтой ч болоод машинтай (Хөгжил дэвшилтэй) уралдах хүсэл сонирхолтой. Яаж "Тавантолгой”-гоо борлуулаад тавилан заяагаа өөрчлөх бэ гэдэг бодол улс оронд тулгарчихаад байгаа учир ийн бичихэд хүрэв.

Бидэнд тулгараад байгаа гол асуудал юу юм бэ. Энгийнээр хэлэхэд нүүрс зарж мөнгө олоод үйлдвэр барих шүү дээ.    Нүүрс зарахын тулд хувьцаа босгож,хууль гаргаж,  төмөр зам тавьж, коксжих үйлдвэр барьж ажил удах хэрэг   юу байна. Тэгээд гучин жилийн дараа ашиг олоод зэс, гангийн үйлдвэр барих юм гэнэ. Ийм зангууны үлгэр яриад байх юм бол энэ улстөрчдийн нас лав хүрэхгүй. Миний санахад 2009 онд Австралийн нэг тонн нүүрс 330 ам.долларт хүрч 250 сая тонн нүүрс Хятад, Энэтхэг, Япон, Солонгост зарсан байдаг.

Дэлхийн зах зээл кокжих нүүрсний үнэ ийнхүү галзуурч  байхад бөхчүүлийн цол чимэг шиг нэрээ урт болгосон  "Эрдэнэс-Таван толгой”  тайван нойрсч байв. Жижиг Таван толгой нүүрс аман дээрээ 38 ам.доллар гэх хэрнээ хилийн цаана 90 ам.доллараар зарагдаж татварынхан 80 тэрбум төгрөгийн торгууль тавьж байлаа гэж. 2007-2009 онд нүүрсний зах зээл дээр үнийн  тэсрэлт явагдснаас хойш  уруудаж өдгөө 25-32 ам.доллараар зарахад хүрээд байгаа билээ.

2014 онд "Эрдэнэс-Таван толгой” компани 5,7 сая тонн нүүрс борлуулсан гэх дүн мэдээ бий.  Хөрс хуулалт, нүүрс тээвэрлэхдээ 280 сая ам.доллар банкнаас зээлснээс гадна удирдлага нь  60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон. Энэ компанийн удирдлага нэг бол интерполоор эрэн сурвалжлагддаг, үгүй бол 461 дүгээр хорих ангийн эмнэлгээс захидал бичдэг болчихсон юм билээ. "Эрдэнэс-Таван толгой” компани 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан боловч валютын ханшийн  зөрүүнээс 76.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн ч гэх шиг.

Нүүрс олборлолтоороо "Энержи ресрус”, "МАК” өмнө орлоо, ирэх жил 7,3 сая тонн нүүрс  гаргана ч гэх шиг. Нүүрсний үнэ унаад эхлэнгүүт "Энержи ресрус”, "МАК” компаниуд олборлолтоо багасгаад эхэлчихсэн хэрэг шүү дээ. Нүүрс зарж борлуулдаг улс орнууд экспортоо багасгаад эхлэнгүүт манайх олборлолтоо нэмээд "Хятад улсад нүүрс нийлүүлтээрээ Австралийн дараа орлоо” гэж хөөрцөглөх юм даа. Сүүлдээ бүр нүүрс борлуулаад өндөр ашиг олох нь бүү хэл өрөнд орох шинжтэй болчихлоо.

Тэгэхээр өрөнд  орохгүй, улс төрчдийн шахааны бизнесээс хол байлгая гэхээр "MCS”  группт өгье гэцгээв. Хятадийн тал эдийн засаг хүндэрч,  чих нь зөөлөрсөн Засгийн газарт "MCS” группээр дамжуулан  "Таван толгой”-г бидэнд өг гэхээ мэдэлгүй дээ.  Үндэсний гэх тодотголтой компанидаа өглөө гэж бодоход "Таван толгой” маань  та бидний хөгжилд хүргэх биш гучин жил өлөн амьдруулах өнгө төрх ажиглагдаад байна. Дэлхий дээр мөнгө босгох биш мөнгөтэй болох  аргууд сая саяараа бий. Т.Ариунаа шиг дуучин, Ж.Оджаргал шиг бизнесмен сая саяараа бий гэдэг шиг. Мөнгө босгох 32 аргыг цааш нь түлхээд шүү.

"MCS” групп маань эхний ээлжинд  төр засагт "Чалко” компанийн өрийг оролцуулаад 500-600 тэрбум төгрөг өгөх юм байна. Жилдээ бол тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэдгээ зарлачихлаа. Гэхдээ коксжсон нүүрсний үнэ 145 ам. доллар хүрвэл шүү дээ.  Тэрбум ам.долларын ашиг биш борлуулалт хийсэн компани үйл ажиллагааны зардал,үстэй толгойноос их өр, хөрөнгө оруулалт зэргээ  нөхөж таарна. Нөгөө япон, хятад түншүүдээ ч гар хоосон байлгаж болохгүй нь ойлгомжтой.

Тэгэхээр тогоотой хоолоо өнгийгөөд сууж байгаа төр засаг, ард түмэнд  хэдий хэрийн мөнгө төгрөг үлдэх бол. Хэдээр нь бид зэс, ган хайлуулах, нефть боловсруулах үйлдвэрээ барих бол. Төмөр зам,  тавдугаар цахилгаан станцаа яах болж байна. "MCS” группын санал болгож буй 500-600 тэрбум төгрөг бол ойрын хэдэн жилдээ төсвийн цоорхойг нөхөх төдий л эх үүсвэр. Түүнээс биш бүтээн байгуулалтанд шаардагдах, үйлдвэржилт хэмээх хувьсгалыг санхүүжүүлж чадахгүй нь тодорхой боллоо.

60 тэрбум ам.доллараар бүгдийг хийж болно

Яг үнэндээ бол төр засаг борлуулалт  хийгээд ч, төрмөл бизнесмен ажилуулаад ч "Таван толгой” та биднийг хөгжлийн галт тэргэнд суулгахгүй нь. 600 тэрбум ам.долларын өртөгтэй энэ ордын нүүрсийг угаасан болоод  (30 тонн нүүрс коксжуулахад 10 тонн хаягдал гардаг гэнэлээ) 25 ам.доллараар өнөөдрийнх шигээ зараад байвал 60 жилийн дараа улаан шороо боссон ухсан нүх  л үлдэнэ. Тийм учраас "Таван толгойн”-хоо талыг буюу гурван тэрбум нүүрсээ зарах санал гаргаж байгаа юм. Мөнгө босгох биш мөнгөтэй болохоор сэтгэл шуударсан хүний үг.

Ганц Хятад гэлтгүй  Энэтхэг, Африкийн  улс орнуудын хөгжил коксжих  нүүрсний зах зээлийг сэвхийтэл босгоод ирэх болов уу гэсэн таамгийг ОХУ, АНУ, Австралийн эдийн засагчид бичээд эхэлжээ.  Гэхдээ тогоогоо өнгийсөн манайх шиг улсад бол хүлээлт, өлсгөлөн  шиг хүнд хэцүү зүйл үгүй. Тийм учраас Таван толгойнхоо талыг "sale” зарлаад 20 ам.доллараар зарчихъя л даа. Шадав нь авна уу, Готов нь авна уу гэдэг шиг хятад, орос, япон хэн ч байсан яадгийм.

Том гүрнүүд наанаа тоохгүй мэт царайлавч 20 ам.доллараар  зарлаа гээд зарлахад "Бирдийн сэтгэлд далай харам” гэгчээр   ороод л ирнэ.  Бид "Таван толгой” талыг 20 ам.доллараар зарчихвал 60 тэрбум ам.доллартай болно.  60 тэрбум ам.доллартай болчихвол ган, зэс хайлуулах, нефть боловруулах үйлдвэрээ барина. Нефть боловсруулах үйлдвэр 500 сая, тавдугаар цахилгаан станц 1,8 тэрбум ам.доллар шүү дээ. Сайншандын аж үйлдвэрийн парк цогцоороо л гэхэд 7-9 тэрбум ам.доллар гээд бод.

 Ойрын арван жилдээ  60 тэрбум ам.доллараар  хичнээн үйлдвэр, сургууль, цэцэрлэг,Хангарьд, Майдар гэсэн нэртэй  хот бариад ч үрж барахгүй. Энүүхэндээ хэлэхэд  монголчууд бид таван тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийж үзээгүй ард түмэн шүү дээ. Монголчууд бид угаасаа өрнөөс айдаг учраас зээл авах хэрэгцээгүй, хувьцаа гаргах шаардлагагүй. Хүү, торгуулиас айх бүүр шаардлагагүйгүйгээр "Таван толгойн”-хоо талыг зарчихаад мөнгөтэй болоод үйлдвэржилтийн хувьсгалаа жинхэнэ утгаар нь хийцгээе.

Оюутолгойгоос (цаг дээрээ охиноо өгөөд явуулах уу) сургамж авч "Таван толгой”-гоо  үр хойчдоо үлдээнэ гэдэг хүмүүст   3,5 тэрбумын нөөц нь үлдэнэ. Тэгээд дээр нь өндөр технолги,үйлдвэр үлдээх бүрэн бололцоо байгаа юм. Стартегийн 35 ордоо биш ганц ордынхаа талыг зараад хэрэгцээнийхээ мөнгийг олох бололцоо байна. Үүнд амин хувиа биш, ард түмнээ гэсэн улс төрийн эр зориг хэрэгтэй.  Газрын доорх баялагаа зарчихдаг, ухаад ав гэдэг арга эртнээс нааш байсан юм билээ. Гадныхан Эрдэнэтийн зэсийг  авахын тулд жилийн өмнө урьдчилгаа төлбөр, улс төрчид авлига өгсөн баримт байдаг шүү дээ. Үүнтэй нэг их ялгаагүй наймаа шүү дээ.  

Урдхөрш долларын илүүдэлтэй болчихоод яаж "далд оруулахаа” мэдэхээ байчихсан. Ерөнхийдөө бол бидний дуртай ам.долларыг  шахаад юаниа олон улсын тавцанд гаргах сонирхолтойдог шүү. Сая л гэхэд дайн байлдаантай Пакистан улсад 45 тэрбумын зээл олгосон нь сайн төсөлд гар татахгүйн тод жишээ. Гэхдээ бид зээл биш, наймаа ярина. Тэгэхээр урд хөрш бусдаасаа өрсөх, урьтах бодлого барих болов уу. Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр өөрийн нэрээр гарч байгаагүй. Бугатын брэнд гэсэн нэрээр Тянжины боомт хүрдэг. Муугаар бодоход хятадууд нүүрсний  ченжээ хийхийн тулд "Таван толгой”-н талыг худалдаад авчих болов уу.

"Таван толгой”-н талыг хятадууд арван жил зөөнө үү, угаана уу, болино уу, машинаар уу, галт тэргээр үү нь ч бидэнд хамаагүй. Хилийн наана үүдэнд зогсоож байгаад  нэг замаар зөөлгөхөд л  болоод явчихна. Гэхдээ бидэнд коксжсон нүүрс хэрэгтэй юу гэвэл ган хайлуулах үйлдвэртэй болсны дараа. Тэр үед Хөшөөт, Хөөт, Могойн гол, Гашуунсухайт байж л байна. Монгол Улс 175 тэрбум тонн нүүрстэй. Үүнээс гурван тэрбумыг нь бэлэн мөнгө болгоод  үйлдвэр байгуулья гэлээ,  болохгүй юу.

Т.Эрдэнэ

“Таван толгой”-н талыг 20 ам.доллараар зарчихъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани