Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон улсын хэмжээнд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж эхэллээ

Энэ 2015 он дэлхийн уур амьсгалыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой жил болж байна. Учир нь сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар явагдсан яриа хэлэлцээний үр дүнд энэ асуудлаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг олон улсын хэмжээнд хуульчлан тогтоосон шинэ Протоколыг хэлэлцэж батлах НҮБ-ын дээд хэмжээний бага хурал Парис хотноо энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр хуралдана. Олон улсын хэмжээнд дагаж мөрдөх энэхүү шинэ баримт бичиг нь 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн шинэ бодлого стратеги, түүнтэй уялдсан эдийн засгийн холбогдох салбаруудын үйл ажиллагаанд тавигдах шинэ шаардлагуудыг хуульчлан тогтоох юм.

 

Өнөө үед улам эрчимжиж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтворжуулахад эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, ялангуяа нүүрсний хэрэглээг хязгаарлах, эрчим хүчний хэрэгэлээг хэмнэх, сэргээгдэх эх үүсвэр өргөн ашиглах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх явдал онцгой учир холбогдолтой байдаг. Иймд энэ шаардлагад нийцсэн хөгжлийн бодлого стратеги хэрэгжүүлэх, цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагаа хэрхэн хангах талаар улс орон болгон одооноос эхлэн төлөвлөж, тодорхой арга хэмжээ авч эхэлж байна. Монгол шиг эрчим хүчний бараг бүх хэрэгцээгээ нүүрсээр ажилладаг дулаан цахилгааны станцуудаас хангадаг улс орнуудын хувьд энэ асуудал онцгой хамааралтай тул энэхүү шинэ шаардлага, олон улсын хөгжлийн зарчмуудыг мөрдөхийн зэрэгцээ нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар анхаарч тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болж байна. 

 

Олон улсын хэмжээнд мөрдөх хөгжлийн энэхүү шинэ үзэл баримтлал, зарчим нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг тогтворжуулахын тулд агаарт ихээр хуримтлагдаж байгаа хүлэмжийн хийг ойрын ирээдүйд мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах нийтлэг шаардлагатай уялдан гарч иржээ. Дани улсын Копенхаген хотноо 2009 онд хуралдсан НҮБ-ын бага хурлаас дэлхийн дулаарлын хэмжээг 20С-аас хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ заагаас хэтэрвэл байгаль экологи, нийгэм, эдийн засгийн ихээхэн хямрал, эрсдэл дагуулахыг эрдэмтэд, улс төрчид анхааруулж байна. Үүний тулд юуны өмнө дэлхий нийтийн хэмжээгээр агаарт хаяж байгаа хүлэмжийн хийн өнөөгийн хэмжээг 2050 оны үе гэхэд наад тал нь 50-80%-иар бууруулах шаардлагатай гэж үздэг. Энэ нь биелүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй маш том зорилт учраас улс орон бүр, ялангуяа хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнууд ихээхэн хүчин чармайлт гаргаж, хүлэмжийн хийн эх үүсвэрүүдийг хязгаарлахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болно. Учир нь эрчим хүчний салбар, тэр тусмаа  нүүрс ихээр шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцууд болон бусад цахилгаан дулааны үйлдвэрлэгчид нь байгаль орчинд ихээхэн халтай үйлдвэрлэл явуулж хүлэмжийн хийн дийлэнх хувийг гаргадаг.

 

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр дэлхий нийтийн хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 41 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Энэ үзүүлэлт АНУ-д 45 хувь. Германд 41 хувь, Хятадад  79 хувь, Энэтхэгт 68 хувь  байдаг бол Монголд 95 хувь орчим байна. Үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтөө дагаад эрчим хүчний хэрэгцээ ойрын 20-30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх тул уур амьсгалын шинэ бодлоготой уялдуулан  нүүрсний хэрэглээний өсөлтийг хязгаарлах, эрчим хүчний сэргээгдэх болон бусад шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 30 жилийн дундажаар 2.5 хувь байсан нүүрсний хэрэглээний жилийн өсөлтийг 2012-2040 оны хоорондох хугацаанд 0.5 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг Олон улсын эрчим хүчний агентлагаас баримтлаж байна.

 

Нүүрсний хэрэглээний өсөлт ойрын арван жилд гарч цаашид тогтворжин буурах хандлагатай байна. Нүүрсний хэрэглээ аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй ихэнх оронд 2012-2040 оны хооронд бараг гуравны нэг хувиар буурах бол Хятадад ч мөн 2030 оны үед хэрэглээний хамгийн дээд төвшинд хүрээд цаашид өсөлт нь саарах төлөвтэй байна. Харин Энэтхэгийн хувьд нүүрсний хэрэглээ үргэлжлэн өсч 2020 оноос өмнө АНУ-ыг гүйцэн түрүүлж дэлхийн хоёрдох том нүүрсний хэрэглэгч болно. Зах зээлийн үнэлгээгээр 2040 оны үе гэхэд Хятад, Энэтхэг, Индонези болон Австрали улс нийлээд дэлхийн нүүрсний нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг олборлож, нүүрсний худалдаа, үнийн бодлогыг тодорхойлоход Азийн орнууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.  Иймд Парист батлагдах шинэ баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч улсууд болох Хятад, АНУ,  Энэтхэг, Европын холбооны улсуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хүчин чармайлт, тэдгээрийн хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Эдгээр орнууд Парисын Бага хурлаас өмнө зоригтой тодорхой алхамууд хийж, хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойлж эхлээд байна. 

 

Дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч орнууд болох АНУ, Хятад улс хоёр өнгөрсөн оны 11 дүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр, хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах талаар хамтарч ажиллахаар тохиролцсоноо зарласан. АНУ-ын хувьд хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах хурдаа 2 дахин нэмэгдүүлж 2025 он гэхэд 2005 оны үзүүлэлтээс 26-28 хувиар бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах, харин Хятад улс 2030 оноос эхлэн хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулж эхлэх зорилт дэвшүүлсэн байна.  Түүнчлэн саяхан Энэтхэг Хятад хоёр хамтарсан мэдэгдэл гаргаж, өөрсдийн нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулах талаарх зорилтоо тодорхойлсон төлөвлөгөөгөө Парисын хурлын өмнө танилцуулах үүрэг авсан юм. Таван жилийн өмнө Копенхагений Бага хурлын үед АНУ, Хятад, Энэтхэг зэрэг улсууд ийм хамтарсан мэдэгдэл хийж, хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах талаар үүрэг амлалт авна  гэж төсөөлөхийн аргагагүй байсан бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн явц, шинжлэх ухааны дүгнэлтүүд тэднийг ийм арга хэмжээ авахаас гарцаагүй байдалд хүргээд байна.

 

Бодит байдал дээр эдгээр гурван орон ЕХ-ны улсуудтай хамтраад ирээдүйн дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний ихэнх хэсгийг бүрдүүлэх болно. Уур амьсгалын асуудлаар дүн шинжилгээ хийдэг ашгийн бус зарим байгуулллагын судалгаагаар 1850-2012 оны хоорондох хугацаанд АНУ болон ЕХ хамтдаа өнөөгийн агаар мандалд гаргасан хүлэмжийн хийн 45 хувийг ялгаруулсан бол, Хятад, АНУ хоёр хамтдаа үүний 18 хувийг гаргажээ. Өнөөгийн үйл ажиллагаанд үндэслэн хийсэн тооцоогоор 2020 оны үе гэхэд Хятад улс дангаараа дэлхий нийтийн хэмжээгээр ялгаруулж байгаа хүлэмжийн хийн 24 хувь, Энэтхэг 7 хувь, АНУ 13 хувь, ЕХ-ны улсууд нийлээд 8 хувийг гаргахаар байгаа нь дэлхийн нийт ялгаралтыг 50 гаруй хувийг эзэлж байна. Иймд эдгээр орнуудын  хүчин чармайлтаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээний үр дүн шууд шалтгаална.

 

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо хангах, ядуурлыг бууруулах асуудал улс орны хэмжээний тэргүүлэх зорилт хэвээрээ байгаа өнөө үед эдгээр улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар өргөн хүрээтэй  арга хэмжээ авах нь ихээхэн бэрхшээлтэй тулгарч, эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц хэмжээгээр  сааруулахад хүргэж болзошгүй. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн учруулах эрсдэл, таагүй нөлөөллийг анхаарч үзвэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэтхэгт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үер усны аюул, Гималайн уулсын мөсөн голууд хайлах зэрэг олон асуудал тулгарна. Зарим судалгаагаар дэлхийн агаарын температур дунд зэрэг нэмэгдэхэд Энэтхэгийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл 38 хувь буурахаар байна. Хятадын Цаг уурын албаны мэдээгээр уур амьсгалын өөрчлөлт нь тус улсын эдийн засагт ноцтой нөлөөллийг үзүүлнэ, тухайлбал газар тариалангийн бүтээгдэхүүн буурч, байгаль экологийн ихээхэн хохирол учирч, голуудын урсац тогтворгүй болно гэжээ. Засгийн газрын 2011 илтгэлд дурьдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2050 оны үед үр тарианы бүтээгдэхүүн 5-20 хувь буурч болохыг анхааруулсан байна.

 

Бусад улс орны хувьд ч өөрсдийн онцлог нөхцөл байдлаас хамааран уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан сөрөг таагүй нөлөөлөлтэй тулгарч нийгэм, эдийн засгийн хөгжилд нь ихээхэн саад бэрхшээл учирч эхлдээд байна. Монгол орны хувьд усны нөөц хомсдох, цэвдэгт хөрс, өндөр уулын мөсөн голууд хайлах, хөрсний үржил шим доройтож цөлжилт хүрээгээ тэлэх, ган, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэл нэмэгдэх, үр тариа болон малын ашиг шим буурах зэрэг таагүй нөлөөлөл учирна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн арга хэмжээг улс орноо хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн учруулах нөлөөлөл, эрсдэлийг бууруулахад чиглэсэн  арга хэмжээтэй уялдуулан авч хэрэгжүүлэх шаардлагатай болж  байна.

 

Хятад улс саяхан түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, экспортын болон дотоодын хэрэглээнд заавал боловсруулсан нүүрс нийлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох Норвегийн сан нүүсний үйлдвэрлэлтэй холбоотой аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхгүй байх шийдвэр гаргаснаа энэ сарын эхээр зарлалаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Германд чуулсан Их долоогийн дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд малтмал түлшний хэрэглээг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, эрчим хүч, байгалийн нөөц түүхий эдийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч нэгдсэн дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. Энэ бүхэн нь улс орны нийт экспортод ихээхэн хувь эзэлдэг, эрчим хүчний үйлдвэрлэлийн гол эх үүсвэр болох нүүрсний салбарын талаар баримтлах бодлогоо дэлхийн болон бүс нутаг, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн үндсэн зарчмуудтай уялдуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 


 

С.Оюун, Д.Дагвадорж

Олон улсын хэмжээнд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани