Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн баялгаас иргэн бүртээ өгөөжтэй хөгжлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг мөн

 Байгалийн баялгаас иргэн бүртээ өгөөжтэй хөгжлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг мөнУул уурхайн засаглалын хүрээлэнгийн дарга Б.Түвшинтэй ярилцлаа.
 
Уул уурхайн засаглал хэмээх нэр томъёог тайлбарлах уу. Эндээс яриагаа эхлэе?
 
Өнгөрсөн хорь гаруй жилд түүхий эдийн үнийн супер мөчлөг тохиож 2012 оноос уналтруугаа орлоо. Энэ хэмжээний үнийн мөчлөг өнгөрсөн 200 жилд 6 удаа, сүүлийн 100 жилд 4 удаа тохиосон байдаг. Өнөөдөр манайхтай ижил уул уурхай, газрын тосны орлого дээр эдийн засгаа авч явдаг олон орнууд, ялангуяа хөгжиж буй, ардчиллыг шинээр тогтоон бэхжүүлж буй улс орнууд эдийн засгийн хувьд хүнд цохилтонд орж, хямралын байдалд орсон. Тэд уул уурхай, газрын тосны салбарын хамаарал, үүсч болох үнийн савалгаанаас урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт, өсөлттэй салбарын орлогоо удирдах бодлогогүй явж ирснээс эдийн засгийн хувьд "Голланд өвчинд” нэрвэгдэж, үр дүнд нь нийгэм, улс төрийн хувьд бүхэлдээ хүндэрсэн. Энэ нь "Баялгийн хараал” хэмээх томъёоллыг хүртэл үүсгэлээ. Энэ дотор Ази, Африк, Латин Америкийн олон орныг нэрлэж болно. Харин ардчилал, хуулийн засаглалыг институцийн хувьд харьцангуй эртнээс бэхжүүлж чадсан улсууд үнийн савалгаанд тогтвортойгоос гадна өнгөрсөн үнийн супер мөчлөгийн хугацаанд ихээхэн хуримтлалыг хийлээ. Тухайлбал, Норвегийн жишээ байнга яригддаг. Тиймээс байгалийн баялагтай улс орнуудын хувьд эдийн засгийн цөм нь болсон уул уурхайн салбарын засаглалыг бэхжүүлсэнээр улс орны тогтвортой хөгжлийн суурь хангагдана гэж үзэж, үүнээс уул уурхайн засаглал хэмээх нэр томъёо гарч ирсэн төдийгүй энэ нь бүхэл бүтэн академик нэршил болж байх шиг байна.  Тиймээс олон улсын томоохон байгууллагууд, эрдэмтэд энэ цаг үед хөгжиж буй, байгалийн баялагтай орнуудад чиглэсэн "Баялгийн хараал”-ыг хариулах бодлогын судалгаа, арга зүй боловсруулж, уул уурхайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаануудаа эрчимжүүлж байна. 
 
Олон улсын ямар байгууллага, эрдэмтэд энэ чиглэлээр идэвхитэй байна вэ?
 
Уул уурхай, газрын тосны салбарын тайлагнал, ил тод байдлын хүрээнд олон улсын "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хэмээх байгууллага 2003 онд байгуулагдаж, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс уг санаачлагад 2006 оноос нэгдэн орсон. Харин засаглалын хувьд олон улсын "Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн” хэмээх байгууллага маш идэвхитэй, тухайлан энэ чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, уг хүрээлэн Оксфорд, Колумбын их сургууль, Төв Европын их сургууль зэрэг дэлхийд нэр хүндтэй томоохон сургуулиудтай хамтран байгалийн нөөц, уул уурхайн засаглалын чиглэлээр хөгжиж буй улс орнуудын улс төрч, судлаач, эрдэмтдэд зориулсан чадавхийг нэмэгдүүлэх сургалтууд зохион явуулдаг. Миний бие өнгөрсөн жил Оксфордын их сургуульд сургалтанд нь суусан. Энэ жил бас зарим сургалтуудад үргэлжлүүлэн хамрагдах төлөвлөгөөтэй байгаа. 
 
Эрдэмтдийн хувьд "Адагт үлдсэн тэрбум” хэмээх номоороо дэлхийд алдаршсан Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер болон Жеффри Сакс, Жосеф Стиглиц, Пол Кругман, Томас Пикетти зэрэг уул уурхайн засаглал, байгалийн нөөцийн эдийн засаг болон нийгмийн тэгш байдлын асуудлаар хөндөж ярьдаг дэлхийн том эдийн засагчид бий.  
 
Уул уурхайн засаглал нь үндсэн ямар асуудтуудад хариулт өгөх ёстой вэ?
 
Нэгдүгээрт, түүхий эдийн үнэ тогтворгүй. Тиймээс баялгаас олсон орлогоо үнийн өсөлттэй үед хуримтлуулах, мөнгөө өсгөх салбарт хөрөнгө оруулалт хийх, үнийн уналт, хямралын үед хуримтлалаас хэрэглэх замаар төсвийн тогтвортой байдлыг хангах механизмтай байх. Хоёрдугаарт, байгалийн нөөц баялаг гэдэг өөрөө шавхагдах нөөц. Тиймээс эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх тогтвортой хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн зохицуулалттай байх ёстой. Гуравдугаарт буюу хамгийн чухал нь байгалийн баялаг ба түүний үр өгөөж нь шууд болон шууд бус утгаар иргэн бүрт төдийгүй дараа үеийнхэндээ хүртээлтэй байх ёстой гэж үздэг. Эцэст нь эдгээрийг хангах сайн хууль эрх зүйн орчин, сайн шийдвэр гаргах чадавхитай институциуд, мэдээлэл бүхий иргэд чухал. Үүнийг уул уурхайн засаглалын гурвалжин гэдэг. Энэ гурвалжинг хэр бат бэх босгож авахаас уул уурхайн засаглалыг бэхжүүлэх, цаашлаад уул уурхайн орлогоос иргэддээ "наалдсан”, тогтвортой хөгжлийг бий болгох асуудал шалтгаалах юм. Тухайлбал, иргэд олон нийтийг зөв мэдээллээр хангах ажил байнга хийгдэж байх ёстой. Үгүй бол Оюутолгойг дагасан маргаан шиг ирээдүйн олон төслүүдэд нийгмээ талцуулсан маргаан, зөрчил дуусахгүй. 
 
Товчдоо уул уурхайн засаглал бол газар доорхи баялгаа нээн илрүүлэх, лиценз олгох, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхээс эхлээд орлогоо удирдах, хуримтлал хийх, гол нь тогтвортой хөгжлийн замд гарах хүртэл цогц ойлголт юм билээ. 
 
Монгол улсад уул уурхайн засаглалын хувьд сайжруулах ёстой ямар асуудлууд байна вэ?
 
Өнөөдөр бид уул уурхайгүйгээр нийгэм, эдийн засагт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй байна. Монгол улсын ДНБ-ий 20%, татварын орлогын 70%, гадаадын хөрөнгө оруулалтын 85%, экспортын 90%-ийг уул уурхайн салбар эзлэж байна. Харин уул уурхайн салбарын бодлого, зохицуулалтуудаа сайн хийхгүйгээр уул уурхайгаас боломжит өгөөжөө хүртэж чадахгүй төдийгүй, цаашлаад эдийн засгаа хөгжүүлж чадахгүй. 
Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгээс олон улсын томоохон эрдэмтдийн багийн оролцоотойгоор "Natural Resource Charter” хэмээх зөвлөмж материал боловсруулсан байдаг. Уг зөвлөмж нь дотроо 12 асуудлаас бүрддэг. Энэ зөвлөмжийн хүрээнд гэхэд л Монгол улсад хийж хэрэгжүүлж болох олон ажил бий. Тухайлбал татвар, нягтлан бодох бүртгэлийн асуудал. Оюутолгой төслийн татварын маргаан гэхэд л цаашид энэ чиглэлээр хийгдэх ажил их байгааг харуулдаг. Хэрвээ цаашид татвар тооцох аргачлалын зөрүү өндөр байвал дараа дараагийн олон төслүүдэд орж ирэх хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэх, хөрөнгө оруулалт буурах шалтгаан ч болж болно. 
 
Өнгөрсөн үнийн өсөлттэй үед хийж чадаагүй ч одооноос хийх шаардлагатай нэгэн ажил бол орлогоос хуримтлал хийх механизм буюу "Баялгийн сан”-ийн тухай асуудал. Хувь хүн нэг сайхан өдөр мөнгөтэй болохоороо хуримтлалтай болно доо гэх биш ерөөсөө л хуримтлал хийх дадалтай байх ёстой гэдэг шиг улс орон ч тэр хуримтлал хийдэг зохицуулалттай байх хэрэгтэй. Тиймээс баялгийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулагдсан байдаг. Одоо тэр ажил цаашаа ажил хэрэг болоод явах шаардагатай. 
 
Бас нэг чухал асуудал бол төрийн өмчит компаниудын засаглалын асуудал.  Институцийн хувьд засаглал нь бэхжээгүй хөгжиж буй улсуудын хувьд төрийн өмчит компаниуд ашиг олдог арилжааны байгууллага гэхээсээ улс төрийн "хэрэгсэл” болдог тухай судалгаануудад дурдсан байдаг. Уул уурхай, газрын тосны орлого дээр эдийн засгаа авч явдаг бараг бүх орон тухайн салбартаа томоохон үндэсний төрийн өмчит компанитай. Норвегийн Статойл, Бразилийн Петробрас, ОХУ-ын Роснефть, Колумбын Экопетрол, Чилийн Коделко, Ботсванын Дебсвана, Казахстаны Казмунайгаз, манай Эрдэнэс МГЛ гэх мэт. Засаглалын хувьд төрийн өмчит компаниудыг сайн удирдаж чадвал зөвхөн татвараас гадна, үйл ажиллагааны орлого олох, эндээс баялгийн сандаа хуримтлал үүсгэх боломж нь бүрддэг. Үгүй бол эсрэгээрээ "баялаг сүйтгэгч” болдог. Үндэсний компани "баялаг сүйтгэгч” болох үед түүнийг хямдаар хувьчлах асуудал яригддаг, хэрэв засаглалын хувьд сайжруулж чадвал үндэсний эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж болдог олон жишээ байна. Ялангуяа, хүн ам багатай оронд. Тухайлбал, Норвеги Английн харьцуулсан жишээ бий. 1960-аад оноос 2 орон Хойд тэнгис дэх газрын тосны олборлолтоо зэрэг эхлүүлж 50-аад жил үйл ажиллагаа явуулахад нийт үйлдвэрлэлийн хэмжээ адилхан байхад түүнээс олсон орлогын хэмжээний хувьд Норвеги 3 дахин өндөр байсан. Үр дүнд нь Норвеги 5 сая хүн амтай улс 1 их наяд доллар давсан хуримтлалтай болсон. Норвегийн төрийн өмчит Статойл компанийн төлөөлөн удирдах зөвлөл улс төрөөс ангид, бие даасан, цэвэр бизнесийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Тус компанид үзүүлэх төрийн нөлөөлөл зөвхөн хуулийн зохицуулалттай. Тухайлбал татвар, орлогоос баялгийн санд хуримтлал үүсгэх, түүний хувь хэмжээг тогтоох гэх мэт. 
 
Мөн хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх болон лиценз олголтын асуудал, байгаль орчны асуудал гэх зэрэг Монгол улсад уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай олон асуудал бий.
 
 
 
 
Монголын уул уурхайн засаглалын хүрээлэнгийн цаашдын төлөвлөгөө юу вэ?
 
Цөөн хүн амтай, харьцангуй арвин байгалийн нөөц баялагтай улсын хувьд байгалийн баялгаас иргэн бүртээ өгөөжтэй, тогтвортой хөгжлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг юм. Харин хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоо, дуу хоолой зайлшгүй.
 
Тиймээс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсын хувьд Монгол улсынхаа уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын мэргэжлийн байгууллага, эрдэмтийн боловсруулсан судалгаа, арга зүй, зөвлөмж дээр тулгуурлан тодорхой үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм байна гэж үзэж эрдэмтэй, туршлагатай хүмүүсийн оролцоо, дэмжлэгтэйгээр "Монголын уул уурхайн засаглалын хүрээлэн” гэж байгууллага байгуулж байна. Цаашид манай хүрээлэн уул уурхайн засаглалын хүрээнд дээр дурдсан чиглэлүүдэд тухай бүр дагнасан сургалт, судалгаа явуулах, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж боловсруулж, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаанууд явуулах төлөвлөгөөтэй байна. 
 
Эцэст нь Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
 
Эдийн засгийн хямралтай байдлыг яг өнөөдрийн шалтгаанаар харвал олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан байдал, гадаад валютын нөөц шавхагдсан зэрэг асуудлуудыг ярина. Харин энэ байдалд хүргэсэн үндсэн шалтгаан нь бид өнгөрсөн хугацаанд институцийн хувьд сайн засаглалыг "урлаж” чадаагүйд буюу өнгөрсөн 20 гаруй жилийн халамж, бэлэн мөнгө тараах зэрэг "санал авах” бодлогоор уралдсан улс төрийн өрсөлдөөний ужгирсан үр дүн гэж боддог. Гэвч бид өнөөдөр буруутанг хайж, өнгөрсөндөө амьдрахаас илүү одоо эерэг өөрчлөлтийн төлөө урагшаа харж ажиллах хэрэгтэй.    
 
Өнөөдөр бид нийгмээ нэг тольдоод харвал хэт баян цөөнхитэй, ядуурал, ажилгүйдэл өндөр хэвээр байгааг хүн бүр ярьж байна. Нийгэмд популизм амьдрах өргөн суурьтай, нөгөө талаар хөрөнгөтэй цөөнхид "үйлчилдэг” төртэй болж тэгш бус байдлын асуудал ужгирвал ахиад 20 жилийн дараа болон түүнээс цааш Монголын ирээдүй ямар байх вэ? Өнгөрсөн 200 жилд олж авсан тусгаар тогтнолд ч аюул нүүрлэж болзошгүй юм.  
 
Дэлхийн хаана ч эдийн засаг унадаг, өсдөг өөрийн циклтэй. Тиймээс мөнгөгүй үе ч байна, мөнгөтэй хангалуун үе ч байх. Хамгийн гол нь аль ч үед хөөрч баярхахгүй, хүндээр газардахгүйгээр нийгэм, эдийн засгаа тогтвортой авч явах  улс төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтийг бий болгох, сайн засаглалыг бэхжүүлэх нь хамгийн чухал байна. 
Ойрын зовлон хүнд ч холын ирээдүй илүү чухал. 
 
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
 
Баярлалаа. Та бүхэнд болон нийт Монголчууддаа удахгүй гарах Бичин жилдээ аз хийморь, амжилтаар дүүрэн байхыг хүсье! 
 
 
Ярилцсан Э.Сүрэн
Байгалийн баялгаас иргэн бүртээ өгөөжтэй хөгжлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг мөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани