Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг ЗОГСООЛОО

Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг ЗОГСООЛОО

 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.

 

Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээний талаар манай сонин өнгөрсөн сарын сүүлчээр "Орхон гол "уйлж”, алтны компаниуд туйлж байна”, "Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна”, Дампуурлаа зарласан "Монгол газар” Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй” гэсэн цуврал сурвалжлага нийтэлсэн билээ.

 

Энэхүү сурвалжлагууд шийдвэр гаргагч холбогдох албаныханд тодорхой хэмжээгээр хүрч, Орхон голын бохирдлыг арилгахаар ажиллаж эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарсүрэн, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн өнгөрсөн бямба гарагт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

ОРХОНЫ ХӨНДИЙ ТАМ БОЛЖ, ОЛИГАРХ КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт; Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий хөндий, тал гэхээргүй болтлоо сүйтгэгдзж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй хэдэн метр өндөр болтол нь овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсаж байгаа дүр төрх биднийг угтав. Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд дөрвүүлэнд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө олгогджээ. Урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх сэргэсэн "Монгол газар”, "Батбродерс”, "Алтайголд”, "БМНС”, "Голден хаммер”, "Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 юомпани энд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу бүрдүүлэх ёстой ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал байх ёстой бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй "Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч 14 компанитай гэрээ байгуулан ажиллуулж, байгаль орчныг хамгийн иХЭэр сүйтгэж байгаатай газар дээр нь танилцсан юм. Тус компанийн МУ00002427 лицензийн дугаартай, 2000 оны долоодугаар сарын 10-нд олгогдсон, 2030 оны долоодугаар сарын 10-нд ашиглалтын хугацаа нь дуусах 173.11 га талбай бүхий Шийртийн салааны газар нутаг тэр чигтээ эвдэгджээ. Тус салаанаас урсаж, Орхон голын эхийг бүрдүүлдэг Шийрт гол уг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, улаан шороогоор урссанаас Орхон гол 200 гаруй километр газарт улаан, шар шороогоор урсаж байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байгаа юм. Шийртийн голд голын эх бүрэлдэх газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох нь битгий хэп тус голоос удаа дараа шороо олборлож, алт олборлохоор угаасан шорооны бохир усаа тус голд шууд нийлүүлж байсан юм. Тэгээд зогсохгүй Шийртийн салааны ойн бүсэд тулган олборлолт хийж, техник, хэрэгслүүдээ ойн захад байрлуулан ажиплаж байв. Шийртийн хөндийг мал бэлчих битгий хэл хүн явахын аргагүй болтол нь сэндийчиж, алт олборлож байгаа ч нэг ч метр газарт нөхөн сэргээлт хийгээгүй, бохирын тунгааруурыг горимын дагуу байгуулаагүй, туслан гүйцэтгэгч 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх мөртлөө шороо угаадаг 47 ширхэг буу тус компанийн эзэмшлийн талбайд байсан юм.

 

Энэ үеэр "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяраас зарим асуултад хариулт авлаа.
-"Монгол газар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгааг та мэдзж байгаа юу. Гэрээт компаниудынхаа үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгүүлэхэд та яагаад анхаараагүй юм бэ?
-Орхон голын бохирдолд тодорхой хэмжээгээр буруутайгаа мэдзж байна. Дээр нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох бороо хур ихтэй жил болж байна. Үүнээс үүдэн ажилчдын барьсан далан шуудуу сэтрэх, бохир халих асуудал гарч байгааг ойлгоорой.

 

-Танай компани ашиглалтын лиценз эзэмшдэг ч энд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авахын тулд ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал хийлгэх ёстой зүйлсээ хийлгээгүй олборлолт хийж байгаа юм байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
-ТЭЗҮ-г холбогдох газруудаас баталж өгөхгүй байна. Бид батлуулахаар явсан ч УИХ-ын сонгууль өнгөрөөгөөд баталж өгье гэсэн. Тэгээд л шинэ засаг бүрдээд одоо энд ажиллагаа болж байна. Бид орон нутгийн удирдлагуудгай ярилцаад орон нутгийн төсөвт 180 гаруй сая төгрөг байршуулаад үйл ажиллагаагаа эхэлж байсан. Хуулиараа бол орон нутгийн төсөвт мөнгө байршуулдаггүй юм байна л даа. Одоо дараагийн арга хэмжээгээ авна.

 

-Нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй, дээр нь ойн санд тулгаж олборлолт хийж байгаа тухайдаа та ямар тайлбар өгөх вэ?
-Нөхөн сэргээлт бид хийнэ. Өмнө нь ч хийж л байсан. Улсын төсөвд бид маш их хэмжээний орлого төвлөрүүлж явсан. Ойн санд тулгаж олборлолт хийж байгаагаа өнөөдрөөс зогсооно.

 

-Таны эзэмшлийн талбайд одоо хэчнээн хэмжээний алтны нөөц байгаа вэ?

-400 кг орчим байгаа.

 

-Ашиглалтын хугацаа хэзээ дуусах вэ. Таныг туслан гүйцэтгэгч компаниуд ажиллуулж, нөхөн сэргээлт хийхээс зугтаж байгаа гэж хардаж байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг танай компани хариуцах уу?
-Одоо ашиглалтын 20-иод жилийн хугацаа үлдсэн. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг бид хариуцна.

 

ОРХОН голын эхэнд 30 КОМПАНИЙН 1300 ГАРУЙ ИРГЭН АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд лиценз эзэмшигч хийгээд туслан гүйцэтгэгч 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож, тус нутагт амьдарч байна. Уурхайн ажилтнуудын төлөөлөл болон орон нутгийн малчин иргэдтэй БОАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгч, албаныхан Орхон голын бохирдлыг арилгахын тулд хэрхэн ажиллах талаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр зарим иргэн, уурхайн ажилтны сэтгэгдлийг сонслоо.

 

Орхон багийн малчин Н.ДАМДИНПҮРЭВ:
-"Цэнхэр сумын нутгнйн иргэд болоод малчдын хувьд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзж байна.

Орхон багийн хөндийг том том техник, хэрэгслээр ухаж, төнхөөд хүн, мал битгий хэл машин унасан ч эргэж гарахааргүй нүх болоод хоцорлоо. Орхон голыг бохирдуулж, найман аймгийн 53 сумын иргэд, мал, амьтныг хордуулчихаад "Бороо их орсны улмаас үерийн ус урсаад Орхон голын өнгө хувирсан. Бидний буруу биш” гэж байна лээ. Хэрвээ тийм юм бол бусад гол Шийртийн амнаас урсаж байгаа шиг улаан шараар урсахгүй яасан юм бэ. Бусад голын загас, жараахай үхэхгүй яасан юм бэ. Малчид битгий хэл мал бэлчих талбайгүй болтол цөлмөлөө. Төр засаг гэж байдаг бол бүгдийнх нь эрхийг цуцал” гэв.

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн Н.ДОЛГОР-ӨЛЗИЙ:
-"Орхон голыг бохирдуулагч алтны компаниудтай бид хатуу тэмцэнэ. Бохирдпын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нэхэмжлэл гаргана. Гол бохирдууллаа гэхэд "Энэ уснаас уугаад нэг ч хүн, мал хордож үхээгүй байна” гэж биднийг загнаж байна лээ. Бодит байдал дээр нутгийн иргэд ундны усаа өөр газраас зөөж хэрэглэж байна. Малаа ч өөр булаг, шанд бараадуулж байна. Энэ байгаль дэлхий, үй олноороо үхэж байгаа загас, жараахай, амьтад хэлтэй байсан бол та нарт их юм хэлэх байсан байх. Зөвхөн Архангай аймгийн иргэд ч биш Өвөрхангайн иргэд ч эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаасай гзж хүсэж байна” гэв.

 

"10 ой” компанийн ажилтан Б.ЦЭЦЭГДАРЬ:
-Алт олборлогч компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий сүйтгэгдэж, Орхон гол бохирдож байгаа нь үнэн. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулчихаад нөхөн сэргээлт хийнэ. Орхон голыг бүгд бохирдуулаагүйг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бараг бүгд техник, машин механизм зээлээр авсан, ажилчдынхаа цалинг өгөх гээд банкинд өртэй байгаа. Ажилчин бүр ар гэртэй, бас банкинд өртэй, амьдралаа өөд нь татах гэж л энд ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Цалингаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгөхийн тулд гэртээ харилгүй өчнөөн сар болж байгаа хүмүүс ч энэ дунд бий. Энд ажиллаж байгаа 1300 гаруй ажилчдын эрх ашгийг, ар гэрийнхнийг бас бодолцож үзээсэй. Тийм болохоор аль аль талыг нь харгалзан үзэж, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

 

Бичил уурхай эзэмшигч н.ПҮРЭВДАШ:
Орхон бусад голыг бодоход онцлог бүтэцтэй устай. Алтны компаниуд далан шуудуу, бохир тунгаагуураа ёс журмаар нь хийгээгүйгээс бохир нь хальж, гол бохирдуулаад байгаа нь үнэн. Үүний дээр өвөрмөц бүтэцтэй ус бохирыг тунгаахгүй,
байнгын улаан шар өнгөтэй болж урсаж байгаа нь үнэн. Мөн энэ жил бороо хур ихтэй байлаа. Ажилчдын барьсан далан шуудуу үерийн усанд сэтэрч, эвдэрч байгаа зовлон бий. Энэ мэтээр яриад байвал асуудал их. Гэхдээ компаниуд өдөрт хэдэн арван килограмм, тонноор нь алт олборлоод, газар дэлхийг сэндийчээд байгаа юм биш. Зарим өдөр олдохгүй, заримд нь 100 грамм алт гарах ч үе бий. Олонх нь гэрээгээр олборлолт явуулж байна. Үнэхээр буруутай, хариуцлага хүлээлгэх ёстой аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, бусдынх нь үйл ажиллагааг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.

 

 

ОРХОН ГОЛЫН ЭХ БҮРДЭХ ГАЗАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БҮХ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Нутгийн иргэд, уурхайчидтай хэлэлцүүлэг өрнүүлсэний эцэст, Ажлын хэсгийнхэн болоод БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд тэргүүтэй албаныхан уул уурхайн компаниудыг ТЭЗҮ болон Уулын ажпын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт үйл ажиллагаа явуулахаасаа өмнө заавал бүрдүүлсэн байх шаарддагатай байдаг бичиг баримт, нөхөн сэргээлт хийх барьцаа хөрөнгөө байршуулах, Шийртийн хөндийд үйл ажиллагаа явуулахдаа гаргасан бүх алдаа дутагдлаа засаж, бохирын тунгаагуур, нуур гэх мэтийг горимын дагуу байгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байгааг мэдэгдсэн юм. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

 

-Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ?

-УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуулалар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад зүйлтэй газар дээр нь танилцлаа. Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлгэйгээр Орхон юлыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйп ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна. Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна. Дөрөвдүгээр, одоогийн
байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна. Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг. бохирдуулахгүй байх нь бидний үүрэг. Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтын бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой.

 

-Ус бохирдуулсан аж ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Уул уурхайн салбар, түүний ашиглалттай холбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо уцахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуупбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуупь хэрэгжсэнээр хариуцлагагүй ууп уурхай гэж байхаа болино.

 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ?
-Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд ажиллана. Ирэх даваа гарагаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас
хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу.


Үргэлжлэл бий

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг ЗОГСООЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани