Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬ

 

     МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

            1 дүгээр зүйлХуулийн зорилт

            Монгол Улсын газрын тосны тухай хуулийн  зорилт нь Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэдээс тус улсын газрын хэвлийд оршиж буй газрын тосыг хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйлХуулийн нэр томъёо

            1. "Газрын тос" гэсэн ойлголтод газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу байдалтай хамтад нь буюу дангаар нь олборлож болох нүүрс-ус төрөгчийн төрөл бүрийн нэгдлийг хамааруулна.

            2. "Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа" гэсэн ойлголтод газрын тос хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах ажиллагааг хамааруулна.

            3. "Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага" гэж Монгол Улсын Засгийн газраас газрын  тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих эрх олгосон байгууллагыг хэлнэ.

            4. "Гэрээлэгч" гэж тус улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар газрын тосны хэрэг  эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэнийг хэлнэ.

            3 дугаар зүйл. Газрын тосыг өмчлөх

            Монгол Улсын газрын хэвлийд байгаа газрын тос нь зөвхөн төрийн өмч байна.

            4 дүгээр зүйлГазрын тостой холбогдсон үйл ажиллагааг

                                                              төрөөс удирдах

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            2. Монгол Улсын Засгийн газар нь улс үндэсний аюулгүй байдлыг хангах,  газрын тосны орд-байгалийн агууламжид гэмтэл, хүн ам, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх,  түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт газрын тос олборлохыг хориглох буюу хязгаарлах шийдвэр гаргаж болно.

            3. Газрын тосны хайгуулын хөтөлбөрийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг зөвхөн газрын тосны хэрэг эрхлэх байгууллага эдэлнэ.

            4. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газар батлан гаргана.

            5 дугаар зүйлГадаадын гэрээлэгчийн эрх зүйн байдал

            Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын гэрээлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн нэг адил Монгол Улсын эрх зүйн хамгаалалтад байж, Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа

            6 дугаар зүйлГазрын тосны тухай гэрээнд

                                             тавих  үндсэн шаардлага

            Газрын тосны тухай гэрээнд дор дурдсан үндсэн шаардлага тавигдана:

                        1/ газрын хэвлийд байгаа ордын нөөцийн 20-иос доошгүй хувийг олборлож чадахуйц техник технологийг хэрэглэх;

                        2/ Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр бий болгон хөгжүүлэхийг эрхэмлэх;

                        3/ мэргэжилтэй ажилтан бэлтгэх, гадаадын иргэдийг хөлслөн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх;

                        4/ газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд эдийн засгийн  өндөр үр ашигтай, хүрээлэн байгаа орчны зохист тэнцвэрийг алдагдуулахааргүй техник, технологи хэрэглэх;

5/ газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай бүх мэдээ, баримт, тайланг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагад бүрэн эхээр нь шилжүүлэх;

                        6/ хүн амын аюулгүй байдлыг хангах, ажиллагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эд хөрөнгө, байгалийн нөөц баялаг, газар, түүний хэвлий болон хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх.

            7 дугаар зүйл. Гэрээлэгчид эдэлбэр олгох

            1. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан эдэлбэр газрын зөвшөөрлийг орон нутгийн эрх барих байгууллага, уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг Засгийн газар тус тус олгоно.

            2. Зөвшөөрсөн эдэлбэрийн хилээс гадна газрын тос хайх, олборлохыг хориглоно.

            8 дугаар зүйл. Гэрээлэгчийн үйл ажиллагаа

                                                  явуулах хугацаа

             1. Эрэл, хайгуулын ажил явуулах хугацаа 5 хүртэл жил байна.

            2. Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчтэй нөхцөлийг харилцан тохиролцсоны  үндсэн дээр эрэл, хайгуулын ажлын хугацааг 2 удаа тус бүр 2 жилээр сунгаж болно.

Гэрээлэгч эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний биелэлтийн явц, гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлагыг харгалзан эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

            3. Газрын тосны ордыг ашиглах хугацаа нь газрын тос олборлохыг зөвшөөрөх тухай газрын тосны хэрэг эрхлэх байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 20 хүртэл жил байж болно.

            4. Гэрээлэгч нь боловсруулах үйлдвэр барих, шингэн тос, байгалийн хий тээвэрлэх хоолой тавих зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц шинээр барьж байгуулах тохиолдолд орд ашиглах хугацааг газрын тосны хэрэг эрхлэх байгууллага хоёр удаа тус бүр 5 жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно.

            9 дүгээр зүйл. Гэрээлэгчид ногдуулах төлбөр, татвар

           

            1. Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөрийг улсад төлнө.  Төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

            Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд газрын тос олборлосны төлбөрийг бүтээгдэхүүн хуваах тооцоонд оруулж болно.

            2. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол Улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна.

            3. Газрын тос олборлосны төлбөр, татвар төлөх хэлбэрийг гэрээлэгч болон газрын тосны хэрэг эрхлэх байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар тогтооно.

4.Гэрээлэгчийн татварын хувь, хэмжээ болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

            10 дугаар зүйл. Бүтээгдэхүүн хуваах

             1. Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөр болон зардлаа нөхөх хэсгийг нийт олборлолтоос хасаад үлдсэн бүтээгдэхүүнийг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагатай хуваана. Бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг хоногт гаргаж байгаа газрын тосны хэмжээтэй уялдуулан тохиролцож газрын тосны тухай гэрээнд тодорхойлон заана.

            2. Гэрээлэгч хуваарьт газрын тосоо экспортлож болно.

            3. Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчээс түүний хуваарьт газрын тосыг Монгол Улсын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийг хүсэх эрхтэй.

            11 дүгээр зүйл. Зардал нөхөх

            Гэрээлэгч нь газрын тосыг үр ашигтай олборлож  эхэлсэн нөхцөлд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсан зардлаа нөхөж авах эрхтэй.  Зардал нөхөхөд тухайн гэрээлэгчийн жилд олборлосон нийт газрын тосны 40 хүртэл хувийг зарцуулна.

            12 дугаар зүйлГаалийн татвараас чөлөөлөх

/Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Маргааныг хянан шийдвэрлэх, хууль тогтоомж

зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

            13 дугаар  зүйлМаргааныг хянан шийдвэрлэх

            1. Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийн маргааныг газрын тосны тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүх Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

            2. Газрын тосны тухай гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг хүчингүй болгох зэрэг  гэрээтэй холбогдох асуудлаар үүссэн маргааныг талууд хүсвэл НҮБ-ын  Олон улсын худалдааны эрх зүйн байгууллагын дүрмийн дагуу зохицуулан шийдвэрлүүлж болно.

            14 дүгээр зүйл. Хуулийн хариуцлага

            1. Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг дур мэдэн буюу зөвшөөрөлгүй явуулсан  бол тухайн этгээдийн уг үйл ажиллагаа явуулахад хэрэглэсэн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, олборлосон бүтээгдэхүүн, орлогыг Монгол Улсын эрх бүхий байгууллага хураан авч улсын орлогод шилжүүлнэ.

            Харин   уг  үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байвал Монгол Улсын шүүх шийдвэрлэнэ.

            2. Гэрээлэгч талууд нь энэ хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгууллага, иргэдэд хохирол учруулсан бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

            3. Гэрээлэгч талууд нь гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг гэрээнд буюу Монгол Улсын иргэний хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай тал нь нөхөн төлнө.

            15 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр  болох

            Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс дагаж мөрдөнө.

            БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

            ДАРГА                                                                       Р. ГОНЧИГДОРЖ

            БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

            НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                               Б. ЧИМИД

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани