Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?"Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирлын нүүрсний үнийн талаарх жиргээ олны анхаарлыг татав. Г.Батцэнгэл захирал "Олон улсын зах зээлээ дагаад зургадугаар сараас хойш нүүрсний үнийг 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл Эрдэнэс-Таван толгой улирлаар нь үнээ 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд "янаглаж” байна даа” гэж жиргэсэн юм. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сэргээд багагүй хугацаа өнгөрсөн учраас хувийн хэвшлийнхэн ингэж жиргэхээс аргагүй л дээ. Хөрөнгө зардал гаргаж барьсан үйлдвэртээ коксжих нүүрсээ баяжуулаад ахиу үнээр худалдах бүрэн боломжтой "Энержи ресурс”-ын хувьд харин ч өчнөөн тэсч байж дуугарсан нь энэ болов уу. Коксжих нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр ямаршуу байгааг сонирхъё. Австралийн "Business insider” сэтгүүл коксжих нүүрсний үнэ сүүлийн таван жилд анх удаа бодитой өсөлт үзүүлж байгаа талаар тоймлон бичжээ. Тэд тоймоо бичихдээ нүүрсний зах зээлийн хамгийн гол судалгааны фирм "Platts”-ын судалгаанд үндэслэсэн байна. Сайн чанарын коксжих нүүрсний тонн тутмын үнэ Австралийн боомтууд дээр энэ оны хоёрдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч, 120-125 орчим ам.доллар хүрчихэж. Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт хамгийн сайн үзүүлэлттэй байсан гэж шинжээчид онцолж байна. Бүхэл бүтэн таван жилийн турш тасралтгүйгээр үнэ нь уналттай байсан коксжих нүүрсний зах зээлийн тухайд энэ бол тун эерэг мэдээ. Коксжих нүүрсний үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа юм билээ. Эхнийх нь нийлүүлэлт багассан, тасалдсан гэх шалтгаан. Хятадын гол нийлүүлэлтийн мужуудаас гадна Австралийн Куинслэндэд үер болж, олон уурхай нийлүүлэлтээ зогсоогоод байгаа нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлж. Нийлүүлэлт тасалдсантай холбож ярих өөр хэд хэдэн жишээ бий.

 

Наад зах нь гэхэд дэлхийд гэж яригддаг "Вале” компани Мозамбикийн цэргийн үймээнээс болж уурхайгаа зогсоогоод байгаа. Нүүрсний ханш өсч буй хоёр дахь шалтгаан нь урд хөршийн бодлого. БНХАУ нүүрсний нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг хүчээр нэмэгдүүлэх алхмыг шат дараатай авч хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уурхайнуудыг долоо хоногт зөвхөн таван өдөр ажилладаг болгож, ажлын цагийг нь богиносгоод байгаагаас гадна жижиг уурхайнуудыг хаах, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг чангатгах гэх мэт алхмыг ч хийгээд эхэлчихсэн. Хар алт хаданд гарах болсон гурав дахь шалтгааныг шинжээчид урд хөршийн хүнд үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхжил үүсч, эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнийн өсөлт аажимдаа бага багаар өгссөн графиктай үргэлжилнэ гэсэн гэгээтэй мэдээг шинжээчид ам нэгтэй хэлэх болсныг онцолъё.

Дэлхийн зах зээл дээр хэдхэн сарын дотор 60 хувиар өссөн коксжих нүүрсний үнэ манайд ч нөлөөллөө үзүүлэх нь зах зээлийн жам, хууль. "Энержи ресурс” үнээ өсгөх оролдлого хийж байгаа ч төрд данстай "Эрдэнэс-Таван толгой” гэдэг компаниас болж, төрийн хөшүүн удаан менежмэнтээс шалтгаалж яаж ч чадахгүй байдалд хүрчихснийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй харж болохоор байна. "Эрдэнэс Таван толгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг түүхийгээр нь уурхайн аман дээрээсээ гаргасаар байгаа. Хоногт 500-700 тээврийн хэрэгслээр Хятад руу гаргадаг, тонн тутмыг нь 20 гаруй ам.доллараар үнэлж зардаг гэж удирдлага нь саявтар хэлсэн. ”Эрдэнэс-Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Т.Билгээ "Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу хоёрдугаар улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байгаа. Одоо талууд гэрээг тогтвортой мөрдөх, гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар урьдчилгаа төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа” гэж ярьсан байна лээ. Түүний ярилцлагыг байгууллагынх нь www.erden­estt.mn цахим хуудаснаас харж болно. Даргын үгнээс "Таван толгойн сайн чанарын коксжих нүүрс 24 ам.доллараас мөддөө өсөхгүй” гэсэн дүгнэлтийг хөнгөхөөн хийчихэж болж байна. TTJVCO гэх хятад компани Таван толгойд ажиллаж, Цанхийн хэсэг бүхэлдээ Хятадын мэдэлд орсон гээд байгаа нь угтаа ийм учиртай.

"Чалко”-гийн өрийг дарж байгаа гэдэг ч урд хөршийн компанид өгөх учиртай өр 110 сая ам.доллараас огт буудаггүй нь бас хачирхмаар хэрэг. "Чалко”- д төлөх өр оны эхэнд 121.2 орчим сая ам.доллар байсан гэхээр бүхэл бүтэн есөн сарын хугацаанд арав гаруйхан сая ам.доллар л төлсөн гэсэн үг. Цанхийн сор болсон нүүрс их хэмжээгээр гараад байдаг, өр нь дарагддаггүй зовлон үүсчихээд байгаа. "Чалкогийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” гэж "Эрдэнэс-Таван толгой”-н гүйцэтгэх захирал ярьсан байсан. Хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын зээл ч бий гэж учирласан харагдсан. Төр бизнест орохоор яаж дампууруулдгийн тодоос тод жишээг сая хэлсэн тоонуудаас харчихаж болж байна. Нүүрсээ хятадуудад өгч байгаа үнэ 24 ам.доллар. Гэтэл нөгөө талдаа гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 32 ам.долларын хөлс төлдөг гэсэн аймаар тоо бий. Тэгэхээр төрд данстай орд маань хөдлөх бүрдээ зоос олох биш алдсаар байгаа гэсэн үг. Алдагдал хүлээн барин нүүрсээ сорчлон гаргаж байгааг яая гэхэв гээд орхиж болох юм. Гэхдээ үүний цаана байгаа эрсдэл нь юу гээч. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах дээр өсч байгаа энэ үед төрийн өмчит "Эрдэнэс-Таван толгой” монгол нүүрсний өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

Билгээ захирлын ярилцлагад шүүмжлэхээс аргагүй нэг хэсэг бий. "Энержи ресурс”-ын сул шахуу зогсч байгаа 15 сая тонны хүчин чадалтай угаах үйлдвэрийг ашиглаж болохгүй хэрэг үү гэсэн асуултад эдийн засгийн ашиггүй, түүхийгээр нь зарсан нь илүү дээр, тодорхой хугацаанд баяжуулахгүйгээр зарна, тэгээд ч хятадууд түүхий нүүрс авах сонирхолтой байгаа гэх маягийн хариу өгсөн харагдсан. Хар ухаанаар бодоод үз дээ. Угааж баяжуулаад зарах коксжих нүүрс түүхийгээсээ ашиггүй байх уу. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж, түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн урд хөрш угааж баяжуулсан нүүрс авахгүй гэж зүтгэх үү. Австрали угааж баяжуулсан коксжих нүүрсээ дажгүй үнээр борлуулаад байхад бидэнд өрсөлдөөний гол тоглогч байх бүрэн боломж бий. Захирлын яриа цааш хуульд заавал баяжуулна гэсэн заалт байхгүй, баяжуулах үйлдвэрийн төслийг тусдаа хэрэгжүүлнэ, гадны компаниар жилд 20 сая тонн нүүрс баяжуулах ТЭЗҮ боловсруулж батлуулсан, Японы компанитай хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна, солонгосчуудтай жилд 1.2 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах загвар төсөл хэрэгжүүлнэ гэх мэтээр үргэлжилсэн байна лээ. Үр ашиггүй баахан төсөл хэрэгжүүлж мөнгө унагах сонирхол үе үеийн засагт байдгийг Т.Билгээ захирлын ярианаас уншчихаж болж байна. Төр бизнесийг ингэж л хардаг, ингэж л "алдаг”.

Нүүрсний үнэ бага ч гэлээ аажимдаа өсч буй энэ үед ийм уруу дорой тайлбар хэлээд суугаад байвал Монголын Таван толгой коксжих нүүрсний наймаагаараа Австралитай өрсөлдөж чадахгүй. Амьдралаа залгуулах гэж чадан яван яваа төрийн албан хаагчдаа халж, цалинг нь буулгалаа гээд төсөв хасагдаж танагдана гэдэг юу л бол. Төсөв байдгаараа улайсан ийм цагт бөөсөнд хутга гээч л болно. Таван толгойг үнэд хүргэж, ховордчихоод байгаа ноён ногооныг ахиухнаар нь чирээд ирэх нэг л гарц бий. Зах зээлийнх нь жамаар хөдөлгөчихөд л бүх зүйл OK болоод ирнэ. Хувийн аль нэг компанидаа "Та нар боломжоо ашиглаад гаднаас хөрөнгө оруулалт татаад ир. Таван толгойг төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь бүтээн байгуулаад ашигла” гэчихэд л өмнө дурдсан элдэв дэмий саад төвөггүй арилна. Өмнө нь "Шинхуа”, "Сумитомо” гэсэн дэлхийн томчуудтай ингэж ажиллах тохироо хийж л байсан.


 
Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани