Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уурхайнуудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна

 

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Б.Галсандоржтой ярилцлаа. Түүхий эдийн үнийг бодитой төлөвлөсөн учраас энэ оны төсвийн орлого үнийн дүнгээр биелэх боломжтой гэж тэрбээр үзэж байна.

-Экспортын нөхцөл байдал ямар байна вэ? 
-Манай экспортлогчид өнгөрсөн онд үнийн уналттай нүүр тулсан ч муугүй ажиллалаа. Нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол түүхий эдийн үнэ унасан. Гэхдээ өнгөрсөн оны экспортын орлого 2015 оныхоос таван хувиар өсчихөөд байна. Үүнд алтны орлого чамгүй дэмжлэг үзүүллээ. Шар металлын экспорт биет хэмжээгээр 19.2 тоннд хүрсэн. Орлого нь бараг 300 сая ам.доллараар нэмэгдээд байна. Энэ бол Засгийн газар болоод Монголбанкны валютын нөөц нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүн. Үүнээс гадна зэсийн гол үйлдвэрлэгчид болох "Оюутолгой”, "Эрдэнэт үйлдвэр” өмнөх оны төлөвлөгөөгөө биелүүлсэн нь орлогод эерэгээр нөлөөллөө.

Том төслүүд хэр хурдан урагшлахаас экспортын орлого хамаарна

Харин алтны тухайд манай олборлогчид татварын таатай орчинд ажиллаж байна. Үүний зэрэгцээ бичил уурхайчдын тушаасан алт төв банкин дахь нийт нийлүүлэлтийн талыг бүрдүүллээ. Нөгөөтэйгүүр, нүүрсний үнэ өнгөрсөн онд огцом унасан. Гэхдээ оны эцсээр бага зэрэг сэргэлээ. Үүнтэй уялдуулж манай нүүрс экспортлогчид тээвэр, ложистикийн амаргүй нөхцөлд экспортоо ахиуллаа. 2016 онд 22 сая нүүрс экспортоллоо. Энэ нь орлогод чухал хувь нэмэр оруулсан.

-Энэ оны экспортын дүр зураг ямар байх төлөвтэй вэ?
-Экспортын гол түүхий эд зэсийн үнэ өсөж байна. Ирэх онд ч өсөх төлөвтэй. Шинжээчдийн таамгаар 5-8 хувиар чангарахаар байна. 2016 онд 4600 ам.долларт хэлбэлзэж байсан шаргал металлын үнэ одоо 5000 ам.долларыг даваад байна. "Оюутолгой”, "Эрдэнэт үйлдвэр” энэ онд нийт 1.5 сая тонн зэсийн баяжмал хилийн чанадад худалдахаар байгаа. Энэ бол багагүй үзүүлэлт.

Тэрчлэн Хятадын эрэлт нэмэгдэж буйгаас нүүрсний экспортын хэмжээ ирэх онуудад нэмэгдэх байх. Үүнээс үүдэн "Тавантолгой” төслийг хөдөлгөх яриа хэлэлцээ сэргээд байгааг бид мэднэ. Цагаан суваргын ордыг бас эдийн засгийн эргэлтэд оруулах, санхүүжилт татах ажил хүлээгдэж байна. Гацууртын ордын хөрөнгө оруулалтын хэлэлцээ байна. Эдгээр төсөл хэр хурдан урагшлахаас экспортын орлого хамаарна. Энэ оны эхний хагасаас өмнө урагшилсан тохиолдолд 2017 оны эцэс гэхэд валютын орлого мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой.

-Өмнөх жилүүдэд түүхий эдийн экспортыг хэт өөдрөгөөр төсөөлснөөс сөрөг үр дагаврууд гарч байсан. Энэ онд ийм байдал ажиглагдах уу? 
-Зэсийн үнийг энэ онд Засгийн газар 4500 ам.доллараар тооцчихоод байгаа. Нүүрсийг ч ялгаагүй шинжээчдийн таамагласан хамгийн бага үнээр тооцож, төлөвлөсөн. Зэс, нүүрс, алтны үнэ цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс 2017 оны төсөв үнийн дүнгээр биелэх бүрэн боломжтой.

-Түүхий эдийн үнэ эерэг төлөвтэй байгаа гэж та хэллээ. Энэ эерэг төсөөлөлд үндэслээд үйл ажиллагаа явуулж буй компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэх, үйл ажиллагаагаа тэлэх боломж хэр байна вэ? 
-Нүүрс, төмрийн хүдрийн уурхайнуудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна. Техникийн шинэчлэлтэй холбогдуулан хилийн чанадаас хөрөнгө оруулалт татахад манай эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин сорилт болоод байна. Тиймээс санхүүжилт татахад хүнд байна.

Энэ онд "Оюутолгой”-н далд уурхайн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалт эрчимтэй хэрэгжих болов уу. Мөн "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” нэгдлийн жоншны уурхайнуудын хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогоор байгаа хүчин чадлынхаа бага хувийг ашиглаж байна. Энэ үйлдвэрүүд хүчин чадлаа ашиглах, экспортын төлөвлөгөөндөө хүрэх, эсэх нь тээвэр, ложистиктой холбоотой.

Манай алт олборлогчид татварын таатай орчинд ажиллаж байна 

Таатай мэдээ нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгой тэргүүтэй бусад ордуудад ажилласан. Энэ үеэрээ нүүрсний салбарт нэгдсэн бодлого баримтлах үүрэг өгсөн. Тавантолгойгоос гарч буй коксжих нүүрс болон "Энержи Ресурс” -ийн угаасан нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханштай ойртлоо. Олон улсын зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан ханшаа нэмэгдүүлдэг энэ хэлэлцээрээ ирэх онуудад ч үргэлжлүүлж чадвал валютын орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

-Монгол Улсын экспорт ерөнхийдөө эрдэс бүтээгдэхүүнд төвлөрч байна. Харин уул уурхайн бус салбарт ямар өөрчлөлт гарав? 
-Эрдсийн бус бүтээгдэхүүний тухайд арьс, шир, ноос ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүн багтаж байна. Өнгөрсөн онд 300 сая ам.долларын угаасан бөгөөд самнасан ноолуур хилийн чанадад нийлүүлжээ. Одоо монгол ноолуурыг Япон, АНУ, Канад руу гаргахаар ажиллаж байна. Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны уялдсан бодлого, дэмжлэгээр энэ ажил урагшилж буй. Английн нэгэн компани манай хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахаар ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан эдгээр бүтээгдэхүүнийг дэлхийд борлуулах, сурталчлан таниулах арга хэмжээг ирэх сард Японы Токио, Осака зэрэг хотод зохион байгуулна. Мөн энэ оны есдүгээр сард АНУ-ын Чикаго, Канадын Торонто хотод хийхээр төлөвлөөд байна. Холбогдох яамд болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтарсан бодлогоор ажиллаж байгаа.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Уурхайнуудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани