Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цалингаа өгөхгүй байж “Зогсож болохгүй, ямар ч хамаагүй аргаар ажиллаад бай” гэх Эрдэнэ таван толгой

Манай уул уурхайн салбар эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн тус салбарын ашиг эдийн засгийн байдлыг сайжруулна хэмээх боловч өнөөдөр бодит байдал дээр эсэргээрээ өрөнд орсоор байгаа юм. Нүүрсний салбар энэ онд тийм ч ахицтай ажиллаж чадахгүй бололтой. Учир нь манай улсын гол нийлүүлэгч болох хятад улс нүүрсний импортоо хумих болсон нь манай нүүрсний экспорт болоод эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь. Энэ маягаар бол манай эдийн засаг сэргэх нь бүү хэл өрөнд орж уруудсаар байх бололтой.  Уул уурхайн ажилчид ч гэсэн цалин хөлсөө авч чадахгүй болоод байгаа нь эдийн засгийн байдал хүнд байгаагийн илрэл юм.

 

   Дэлхийн эдийн засгийн таагүй байдал, нүүрсний үнэ олон улсын зах зээлд унаснаас болж Тавантолгойн нүүрсний борлуултад бэрхшээл үүссэн бөгөөд түр зуурын хямралаас гарах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэнэ. Энэ оны эхний улиралд 850 мянган тонн нүүрс экспортолж үүний 50-иас илүү хувийг "Чалко"-гийн өрөнд өгсөн. Баруун Цанхийн олборлолтод дотоодын 30 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа ба нүүрсний тээвэрлэлт өнгөрсөн онд хүнд байсан. Энэ онд тээвэрлэлтийн ажилд ахиц гарсан. Одоо дотоодын аж ахуйн нэгжийн 400 гаруй авмтомашин, Хятадын 300 гаруй автомашин нүүрс тээвэрлэж байгаа юм байна. Гэвч өнөөдөр тус компани ажилчдынхаа цалин өгч чадахгүй байгаа гэнэ. Тиймээс "Эрдэнэс тавантолгой" компаний ажилчид өнөөдөр жагсахаар болжээ.

 

   Тэд зургаан сарын турш цалингаа аваагүй учир ийн жагсах болсон аж. Тус компани "Хишиг арвин индустриал” компанитай байгуулсан гэрээнд борлуулалт буурсан тохиолдолд хэсэг хугацаагаар нүүрсний олборлолтыг зогсооно гэж заасан байна. Харин оны өмнөхөн нүүрсний борлуулалт буурсантай холбоотойгоор олборлолтыг түр хугацаанд зогсоох шаардлагыг "Хишиг арвин индустриал” компанид хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж авалгүй олборлолтыг үргэлжлүүлсээр хэдхэн хоногийн өмнө зогсоосон байна. "Хишиг арвин индустриал” компанийн олборлосон нэг сая тонн нүүрс борлуулагдаагүй овоолгоостой байгаа аж. "Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын "Шинхуа Энержи ресурт” компанитай 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс борлуулах гэрээ хийжээ. "Хишиг арвин индустриал” компанийн олборлосон сая тонн нүүрсийг "Шинхуа энержи ресурс”-тай хамтарч борлуулаад, 60 тэрбум төгрөгийнхөө өрийг төлнө хэмээсэн байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийнхны ярьж байгаагаар он гарсаар дөрвөн сарын ажлын хөлсийг төлөөгүй байгаа гэсэн бол "Хишиг арвин индустриал" компанийн ажилчид сүүлийн зургаан сарын цалингаа аваагүй хэмээн мэдэгдсэн юм. Тус компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай 2010 оноос хойш хамран ажиллаж буй юм байна. 

 

 

  Харин тус компанийн гүйцэтгэх захриал Я.Батсуурь  хэлэхдээ: "Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хүндрэлийг даван туулна. Энэ оны эхний байдлаар 850.000 тонн нүүрс экспортолсон. Үүний талаас илүү хувиар "Чалко" компанийн өрийг барагдууллаа. Дотоодын 30 гаруй компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна. Монголын 400, хятадын 300 орчим машинаар нүүрсээ тээвэрлэж байгаа. Бид харьцангуй хямд зардлаар нүүрсээ тээвэрлэж байгаа тул нүүрсний үнэд зохицуулалт хийх замаар бэрхшээлийг сөрж байна. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн борлуулалтын компанитай гэрээ байгууллаа.

 

  Эдгээрээс хамгийн том нь БНХАУ-ын Xinhua Energy компани. Бид "Энержи Ресурс" компанитай хамтран ажиллаж, нүүрсээ угаагаад, "Шиньхуа Энержи"-гийн төмөр замаар урд хөршийн зах зээлд нийлүүлнэ. Баруун Цанхиас нүүрсний олборлолт хийдэг компаниудад өр авлага үүссэн. Он гарч, нүүрсний үнэ буурахад бид тэднээс олборлолтоо түр зогсоохыг хүссэн ч "Хишиг Арвин" компани нүүрс олборлосоор л байсан. Үүнээс үүдэн өр авлага үүссэн юм. Одоо тус компаний олборлосон нэг сая тонн нүүрс бэлэн байна. Үүнийг борлуулчихвал өрөө барагдуулж болно. Хоёр тал ярилцаад, асуудлаа шийдвэрлэхээр болсон. 130 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Ойрын хугацаанд бүрэн барагдуулна” хэмээж байна. Бодит байдал дээр үйл ажиллагаа хэвийн бус байгааг ажилчид хэлж байна. Олон мянган ажилчдыг цалингүйгээр ажиллуулж байгаа нь хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчсөн хэрэг бөгөөд тэдгээр ажилчдын ард гэр бүлийнхэн нь байгаа гэхээр маш олон хүний амьдралыг доош татаж байгаа хэрэг юм. Ажилчид гэр бүлээ тэжээх гэж эрсдэлтэй бөгөөд хүнд ажил хийж байгаа. Гэтэл компани нь  ганц сар ч биш зургаан сарын турш цалинг хөлс өгөхгүйгээр ажиллуулж тэдний ар гэрийн амьдралыг үл тоон өөрсдийн эрх ашгийг бодон үйл ажиллагаагаа хэвийн явагдаж байгаа хэмээн ярьж байгаа нь хачирхалтай.

 

   Дээрх жагссан хүмүүсийн ихэнхи нь арваннэгдүгээр сараас хойш ямар нэгэн ажлын хөлс авалгүй өнөөдрийг хүрчээ. Учир нь тус компанийнхан үндэсний 20 гаруй компанийн ажилчдын ажлын хөлсийг өгөөгүй байгаа аж. Эдгээр 20 компанийн ард 2000 гаруй айл өрх санхүүгийн хувьд хүнд байдалд орж, ажил олгосон компаниуд нь хаалгаа барихад хүрээд байгаа юм байна. Төр засаг уул уурхайн салбарт анхаарал хандуулж эдийн засгийн байдал сайжрах нь хэмээн тус салбар руу улайрч байсан бол өнөөдөр ажилчдын цалин хөлсийг өгч чадахгүй байгаа асуудлыг анхааралдаа аван ажиллах болсон бололтой. Тэд тус салбараас авдагаа аваад харин ажилчддаа өгөх хөрөнгө мөнгөгүй болсон нь шунал нь ихэдсэнг харуулж байна. Цалингаа аваагүй ажилчид энэ талаар хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч асуудлыг 10 хоногийн дараа шийднэ хэмээн хойшлуулж өдгөө зургаан сарын нүүрийг үзжээ.

 

   Арваннэгдүгээр сараас хойш ямар ч цалингүй ажиллана гэдэг том хөдөлмөр бөгөөд өнөөдөр нэгхэн сар цалингүй ажиллана гэдэг хүндрэлтэй асуудал болсон. Эдийн засгийн байдал хүнд болдж бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ нэмэгдсэн энэ үед сарын цалин нь ч хүрэлцэхгүй байгаа нь нууц биш юм. Гэтэл энэ үед тус компани ажилчдаа цалингүй зургаан сар ажиллуусан байна. Мөн үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр барахгүй асуудлыг үл тоон хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ. Өнөөдрийн энэ асуудал өмнөх буруу үйлдлийн хар гай ч байж болох юм. Тодруулбал: иргэдэд амласан амлалтаа биелүүлэх гэж ашгаа өмнө нь зээлж өгчихсөн нь одоогийн хямрал үүсээд байгаа шалтгаан бололтой. Ямартай ч тун удахгүй тэдний асуудлыг шийдэж, өрийн сүлжээг тэглэнэ хэмээсэн. Эхний ээлжинд ажичлдын цалин хөлсийг өгөхгүй бол 2000 гаруй ажилчид тэдний ард буй гэр бүлийнхэн хоосон хонох дээрээ тулаад байгаа юм.

 

 

Цалингаа өгөхгүй байж “Зогсож болохгүй, ямар ч хамаагүй аргаар ажиллаад бай” гэх Эрдэнэ таван толгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани