Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Торонтод очиж Монголын нэрийг шороотой хутгасан Д.Ганхуягын балагаар Монгол улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас мултрав

Торонтод очиж Монголын нэрийг шороотой хутгасан Д.Ганхуягын балагаар Монгол улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас мултрав
Америкийн нэгэн сэтгүүлч Мексикийн Ерөнхийлөгчөөс "Хойд Америк хөгжөөд байхад Өмнөд нь яагаад хөгжихгүй байгаа юм бэ” гэж асуухад тэрбээр "Хойд Америкт хүмүүс мөрөөдлөө биелүүлэх гэж очсон. Харин Өмнөд Америкт хүмүүс алт ухах гэж л ирсэн” хэмээн хариулжээ. Үүнтэй адил монголчууд эх орноо хөгжүүлэх мөрөөдлөөр улстөрчдийг сонгодог. Харин улстөрчид нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө төрийн албанаас "алт ухах” гэж сонгогддог бололтой. Төр түшилцэнэ гэдгийг төсвийн хөрөнгийг хувааж иднэ, тендер будлиантуулна гэж ойлгосон хүмүүст улсын жолоо атгуулсан нь ард түмнийг аймшигтай харанхуй ангалын ирмэгт авчраад байгаа. Удахгүй Монгол орон дэлхийн хаанаас ч хайгаад олдохгүй замхарч алга болохыг үгүйсгэхгүй. Яг л сар гаруйн өмнө сураггүй алга болсон Малайзын онгоц шиг... 
 
 
Үнэндээ бидний хувь заяа төрд шургалсан луйварчдын гарт "бэлэг” болоод орчихсон. Тийм ч учраас салбараа мэддэг сайд гэж алга. Үүнд нэг л жишээ дурьдахад хангалттай. 
 
 
Өнгөрөгч гуравдугаар сард Канадын Торонтод болсон "PDAC 2014” олон улсын чуулга уулзалтад дэлхийн 125 орны 30 мянга гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Манай улсаас уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй 50 орчим компаний төлөөллүүд оролцсон. Уг уулзалтад сайд Д.Ганхуяг англи хэл дээр танилцуулга /presentation/ тавьсан бөгөөд үүгээрээ Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдыг татах биш харин ч эсрэгээрээ хамгийн ихээр түлхэж орхисон. Ажлаа мэддэггүй сайдын алдаа мадагаар дүүрэн танилцуулгыг харсан гадныхан байтугай англи хэл гадарладаг Монголчууд нь хүртэл халаглаж, өмнөөс нь ичиж суув. Үүнээс үзэхэд бүхэл бүтэн яаманд жилд ганцхан болдог олон улсын хуралд танилцуулах материалыг англиар алдаа мадаггүй бэлдчих хүн байхгүй байна гэдэг дэндүү эмгэнэлтэй. Үнэндээ энэ нь тэдний эх орноо гэсэн сэтгэл, ажлын дадлага туршлага, хариуцлагаа ямар түвшинд ухарласныг л харуулж байгаа хэрэг юм. Угтаа бол улс эх орноо гадныханд сурталчилж, тэдний нүд, чихийг Монгол тийш хандуулах ховор боломж энэ байсан. Харамсалтай нь тэд уг чуулганд оролцсоноор Монгол гэдэг нэрийг шороотой хутгасан нь ганц энэ танилцуулгаар зогсоогүй юм. Үүнээс гадна чуулганд оролцох гэж очсон хэд хоногтоо Д.Ганхуяг сайдаар тэргүүлсэн хэсэг нөхөд нүдээ улайж, нүүрээ хавдтал архидаж, эцэс сүүлд нь эх орныхоо нэрийг олон улсын өмнө унагааж, шившигээ хутгасныг чуулганд оролцохоор хамт явсан хүмүүс бүгд гэрчилнэ. 
 
 
Монголын эдийн засгийн тулах цэг болсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэх энэ хүн хими технологийн инженер мэргэжилтэй. Тэрбээр 1984 онд Улсын багшийн дээд сургууль, 1985 онд Япон улсын Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Япон улсын Киото хотын Политехникийн дээд сургууль, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт зэргийг тус тус дүүргэсэн. Хэдийгээр мэдлэг боловсролын хувьд өндөр ч Уул уурхайн яам удирдах туршлага хомс. 
 
 
Дэд сайд О.Эрдэнэбулган нь 1995 онд ШУТИС-ийг инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Үүний дараа 1999-2001 онд Итали улсад Олон улсын бизнесийн сургуулийг дүүргэсэн. Урьд нь МСS холдингид менежерээр ажиллаж байсан. Мөн Төрийн өмчийн хороо, Сангийн яаманд ажиллаж байснаас гадна Анод банкны газрын даргын үүрэгт ажлыг хашиж байсан. 
 
 
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нь 1980 онд МУИС, 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургуулийг төгссөн. 
Ингээд уул уурхайн яам гэх Монгол улсын тулгуур эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа гол салбарын гурван дарга нь гэхэд л дадлага, туршлага байхгүй, эзэмшсэн мэргэжил нь ажиллаж буй салбараасаа хол хөндий хүмүүс байх жишээтэй. 
 
Ийм л хүмүүс эх орны минь жолоог гартаа атгаж явна. Ардчилал нэрийн доор албан тушаалаа ханцуйн дотроо наймаалцаж, ард иргэдийнхээ гэрэлт ирээдүйг үгүй хийж байгаа сайд дарга нар ард түмнээ бодоод, ажлаа мэддэг хүнд нь өгөх ёстой баймаар. Харамсалтай нь тэдэнд чаддаг ч бай чаддаггүй ч бай албан тушаалдаа л удаан тогтож, ахиухан мөнгө халааслахаас өөр хүсэл даанч алга. 
Үргэлжлэл бий...
 
 
Н.Мөнх-Өлзий www.secret.mn
Торонтод очиж Монголын нэрийг шороотой хутгасан Д.Ганхуягын балагаар Монгол улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас мултрав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани