Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн эрчимтэй хөгжил байгаль орчны асуудлыг хөндөж байна

БЕРЛИН. /DW/. Ашигт малтмалын арвин их нөөцтэй, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг Монгол бол уур уурхайн компаниудын хувьд халуун цэг. Монгол нь  газар нутгийнхаа хэмжээгээрээ баруун Европтой бараг тэнцэх ч гурван саяас илүүгүй хүн амтай, дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс юм.

Төв Азийн энэ улсад хэдэн триллион доллароор үнэлэгдэх ашигт малтмал бий.
Өмнөговийн бүсдээ алт, мөнгө, зэсийн арвин их баялагтай, "Төв Азийн Саудын Арави" гэгдэх энэ улс руу дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн томоохон компаниуд хошуурсаар буйд гайхах зүйл байхгүй.
Уул уурхайн томоохон компаниуд эдийн засгийн өсөлтөд нь ихээхэн нөлөө үзүүлснээр 2014 онд Монголын ДНБ 15,3 хувиар өсөх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, тус улс энэ онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх магадлалтай байна.
2012 онд тус улсын ДНБ-ий 30 хувь, экспортын 80 гаруй хувийг ашигт малтмал бүрдүүлжээ.

Эрүүл мэнд ба байгаль орчны эрсдэл
Гэхдээ уул уурхайн салбарын эрчимтэй хөгжилд сул тал бий. Эдийн засгийн жолоогүй өсөлт болон уул уурхайтай холбоотой дэд бүтцийн төслүүд тус улсын баялаг ихтэй байгаль орчин болон биологийн төрөл зүйлд эрсдэл учруулж байна гэж хүмүүс эмээж байна.
"Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт байгаль орчин болон малчдын аж амьдралд эрсдэл учруулж байна" гэж "The Nature Conservancy" байгаль хамгаалах байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал О.Энхтуяа хэллээ.
"Уул уурхайн компаниудын газар ашиглаж буй байдал байгаль орчин, экологио дээдэлдэг Монголын заншилтай нийцэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн юм.
Өмнөговь шиг говийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаанд зориулан бий болгосон, муу төлөвлөсөн шороон замаас үүссэн их тоосжилт нутгийн иргэдийн төдийгүй адуу, хонь, ямаа, тэмээ гээд тэдний мал сүргийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.
Хөрш Хятад руу ашигт малтмалаа тээвэрлэхдээ малын бэлчээрээр ачааны машинууд дамжин явж, ийм зам бий болгосон нь бэлчээрийн доройтол үүсч буй гол шалтгаан юм.
Үүнээс гадна, уул уурхай гадаргын болон гүний усны хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлж байна.

Уул уурхайн хуулиудыг чангатгаж байна
Гэсэн хэдий ч Монголд уул уурхай үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ байгалийг хамгаалах боломжтой гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг компаниуд байнга хянаж, төрөл зүйлд гарч буй өөрчлөлтийг  тэмдэглэн аваад түүндээ уул уурхайн ажиллагаагаа зохицуулан явуулах хэрэгтэй гэж Австралийн Квинсленд их сургуулийн Уул уурхайн нийгэм хариуцлагын төвийн захирал Салим Али хэллээ.
"Эх дэлхийн баялаг: Хэрэгцээ, шунал ба тогтвортой ирээдүй" номыг тэрбээр бичсэн бөгөөд одоо Монголын уул уурхай, уламжлалт аж амьдралын талаар судалж байна.
2009 онд Монголын Засгийн газар "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль" буюу "Урт нэртэй хууль"-ийг баталсан юм.
Мөн ой болон усны эх үүсвэрт 200 метрээс холгүй зайд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хайгуул болон олборлолтын 200 гаруй тусгай зөвшөөрлийг тус улсын Засгийн газар хэдийн хүчингүй болгосон билээ.
Тусгай зөвшөөрөл авсан компаниуд уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулахаасаа өмнө орон нутгийн захиргааны банкны дансанд тухайн экологийн бүсийг нөхөн сэргээхэд шаардлагатай гэж тооцоолсон мөнгө буюу  "нөхөн сэргээхэд зарцуулах төлбөр"-ийн 50 хувийг хийх ёстой.

Сайн зорилттой байхад хангалттай юу?
Гэхдээ хууль бүрэн хэрэгжихгүй байна гэж Квинсленд их сургуулийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвд Монголоос ирэн ажиллаж буй Д.Бямбажав хэллээ. Учир нь Монголын Засгийн газар үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн биелүүлэхгүй байгаагийн улмаас дээрх хуульд заасан бүсүүдийн хил хязгаарыг тогтооход хүндрэлтэй байгаа юм.
"Уул уурхайн хууль сайн зорилттой байгаа ч нэлээд тодорхой бус байна" гэж Д.Бямбажав хэллээ.
Уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчныг сүйтгэдэггүй болгоход илүү их ажил хийхийг орон нутгийн иргэний нийгмийн бүлгүүд, тухайлбал, "Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн", хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газраасаа шаардан, шахалт үзүүлсээр байна.
Тэдний дуу хоолойг  сонсож байгаа шинж ажиглагдаж байна. Монголын Засгийн газар 2012 оны сонгуулиас хойш хуулийн хэрэгжилтэд, ялангуяа, орон нутгийн түвшинд нэлээд анхаарлаа хандуулах болсон юм.

Бизнес эрхлэх өртөг
Рио Тинто бол дэлхийн зэсийн хамгийн том орд, стратегийн ач холбогдол бүхий албан ёсны бүс, Монголын "Оюутолгой" компанийн төслийг хэрэгжүүлэгч томоохон компани юм. Англи-Австралийн уул уурхайн тус компани нь Индонез болон Папуа-Шинэ Гвинейд үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчин бохирдуулж, хүний эрхийг зөрчсөн зэрэг хэргээр нэлээд шүүмжлүүлж байсан юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос урагш орших Өмнөговь аймагт Рио Тинто уул уурхайн үйл ажиллагаагаа явуулж байна.
ОУВС-ийн үзэж буйгаар, 2021 он гэхэд "Оюутолгой" орд бүрэн хүчин чадлаараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлбэл Монголын ДНБ-ийн 30 хувийг дангаараа хангах боломжтой.
"Оюутолгой" саяхан Өмнөговь аймагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Тус компанийн мэдэгдсэнээр, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, тэднийг орлогын өөр эх үүсвэрээр хангах байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр гаргажээ.
Усны түвшин, мал, ан амьтад болон мод тарих зэргээр үйл ажиллагаанд хяналт тавих арга хэмжээ авч байгаа гэж "Оюутолгой"-н албан ёсны төлөөлөгч Б.Баянмөнх хэллээ.
Байгаль орчин болон биологийн олон төрөлд уул уурхайн үйл ажиллагаа нөлөөлж буйг ухамсарлаж байгаа нь ийм арга замуудыг бодолцоход хүргэж байна гэж зарим шинжээч онцлон тэмдэглэлээ.
"Уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээх зардлаа тооцоолдог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэх өртгөө тооцоолж үзэх шаардлагатай" гэж Салим Али хэлсэн байна.

Г.Доржханд
Уул уурхайн эрчимтэй хөгжил байгаль орчны асуудлыг хөндөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани