Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Нэргүй: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах таатай, тогтвортой нөхцөл бий болж байна

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх үү?

 

     -УИХ-ын  2012 оны сонгуулийн үр дүнд Монголын нийт иргэдийн са­нал хүсэлтээр байгуулагдсан УИХ-аас Шинэчлэлийн Засгийн газрыг бай­гуулахдаа эдийн засгийн тулгуур сал­барын яам болох Уул уурхайн яамыг байгуулсанд геологи, уул уур­хайн салбарынхан талархаж бай­­даг. Хэвлэл мэдээллийнхэн бо­лон манай салбарынхан ярьж хэвш­сэн 68 хувийн татварын хууль, урт нэртэй хуулийг хэрэгжуулэхээр  2012 оны зургадугаар сарын сард сонгуулийн үеээр гаргасан Засгийн газрын тог­тоол, Стратегийн ач холбогдол бү­хий салбарт гадаадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах зорилго бухий хууль зэрэг салбарын хөгжилд ту­шаа болсон, гадаадын байтугай үн­дэсний компаниудын хөрөнгө оруу­лалтыг царцаасан, гацаасан хуу­лиудыг өмнөх УИХ-иар батласан нь бодит зүйл шүү дээ.

 

  Тэр засгийн газрын тогтоолоор хүчинтэй тусгай зөвшөөрлийнхөө 30-40 хувийг зогсоогоод тавьчихсан. хайгуул хий гэж төрөс Тусгай зөвшөөрөл өгчихөөд эрсдэл хийгээд хайгуулд мөнгө зарсных нь дараа хууль, тогтоомж гаргаад зогсоочихоор юу гэж ойлгох вэ, бодоод үздээ. Ийм улсад хүн итгэх үү. Тийм болохоор сүү­лийн жилүүдэд энэ салбар яаж ч хөрөнгө оруулалтыг татах би­лээ дээ гэсэн ойлголт байсаар ир­сэн. Хө­рөнгө оруулалтыг татаж чадах­гүй бол энэ салбар хөгжихгүй нь то­дор­хой.

 

  -Хөрөнгө оруулалт харин ч өм­нөх жилүүдэд өндөр байснаа өн­гөрсөн онд буурсан юм биш үү?

 

   -Энэ бол эндүү, ташаа ойлголт бай­на. Оюутолгой төслийн анхны хө­рөнгө оруулалт 2012 онд дууссан. 2008-2012 оны хооронд Монгол Улсад оруулсан гэх хөрөнгө оруулалтын 88 орчим хувь нь Оюутолгойн анх­ны хөрөнгө оруулалт юм. Харин одоо удахгуй далд уурхайн хөрөнгө оруу­лалт эхлэх байх. 2013 онд Оюу­толгойгоос бусад хөрөнгө оруулалт орд­гоороо л орсон. Энэ бол бодит бай­дал юм.

 

   -Уул уурхайн сайд Д.Ганхуяг То­ронтод болсон "PDAC 2014” олон уулсын чуулга уулзал­тад орол­цохдоо Хөрөнгө оруулагч­дын анхаарлаас Монголыг мулт­лав гэж ... сайт дээр гарсан бай­на.

 

   -Энд санаатай, санаандгүй эсвэл бодит мэдээлэл авч чадаагүй хүний бичсэн зүйл байх шиг байна. Уг нь жил болгоны хавар геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрх­лэгчид Канадын Торонто хотноо цуглаж өөр өөрсдийн орондоо хийсэн ажил, хийх ажлын талаараа мэ­дээлэл солилцож, зөвлөлдөн хэ­­лэл­цээд л боломжтой зарим нэг нь хамтран ажиллах, хөрөнгө оруу­­лах сонирхолтой төслүүд дээ­рээ гэрээ хэлцэл хийгээд тар­даг уламж­лалт чуулган л даа. Ма­най улс энэ чуулганд өмнө нь орол­цоод ирсэн туршлагатай. Энэ жилийн чуулга уулзалтад Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч Уул уурхайн сайдын төвшинд оролц­сон. Монголын талын бү­рэл­дэхүүнд төрийн, хувийн хэвш­лийн төлөөллүүд оролцож, за­рим компани үзэсгэлэн гаргаж оролц­лоо.

 

   Миний бодлоор харин ч чуулга уул­залтад оролцоод бусад орны Засгийн газрын гишүүдтэй уулзаад, монгол орны уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчинг тогт­вортой байлгах, үйл ажиллагаа эрх­лэгчдийг бодлогоор дэмжлэг үзүү­лэх талаар хийсэн ажил, хийх аж­лаа ил тодоор ярилцаж, хөрөнгө оруу­лалтыг татах, хэлэлцээр хийх зэрэг ажлыг урагшлуулсан бодит ажлын то­милолт байсан, тэр үр дүндээ ч хүрсэн байх. Сайд илтгэлээ монгол хэл дээрээ тавьсан.


 

  -Засгийн газрын гишүүдтэй уулз­сан гэсэн, уулзалтын үр дүн юу байв?

 

   -Канадын Гадаад худалдааны сайд, Байгалийн нөөцийн сайд нар­тай төлөөлөгчдийн бүрэлдэхүүн уул­залт хийж, Улаанбаатар хотноо Мон­гол, Канадын Засгийн газар хоо­рон­дын Дугуй ширээний уул­залтыг 2014 онд зохион байгуулах, тэр үеээр "Хөрөнгө оруулалтыг харил­цан хамгаалах, хөхиүлэн дэмжих” хоёр талт хэлэлцээр, "Монгол, Ка­на­дын эрдэс баялгийн салбарт хамт­ран ажиллах тухай” санамж би­чиг байгуулах талаар урьдчилан то­хиролцож, цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг уул уурхайн салбараас эхлүүлэх саналыг ярилцаж, харилцан дэмжсэн болно. Гэх­дээ эдгээр ажлуудыг Гадаад ха­рилцааны яамтайгаа хамтран зо­хион байгуулж, бодит ажил болгоно шүү дээ.


 

   -Хөрөнгө оруулагчдын анхаар­лаас мултрав гэдэгтэй та яагаад санал нийлэхгүй байна?

 

    -Нэг зүйлийг энд зориуд онцолж хэлье ээ. Интернэт харилцаа хол­боо манай оронд эрчимтэй хөгжиж бай­гаа нь дэлхий нийтийн хөгжил дэв­шилд бид бүхнийг хөл нийлүүлэн алхах боломж олгож байгаа сайн тал их байгаа боловч түүнийг эл­дэв муу, зүйлд ашиглах болсон нь сэтгэл зовоох зүйл болж байна. Сүү­­лийн үед интернэтийн вэб сай­таар хүнийг гүтгэх, доромжлох нь их болж байна. Ардчилсан нийгэмд хэв­лэх нийтлэх эрх чөлөөгөө ханат­лаа эдэлж байгаа зарим хүмүүс олон нийтэд буруу зөрүү мэдээлэл өгөх, түүгээрээ дамжуулан Засгийн газ­рын хийж байгаа ажлыг харлуулах гэж оролдох болжээ.

 

   Үүний нэг тод муу жишээ нь Уул уурхайн сайдын То­ронтогийн чуулга уулзалтад оролцсон, үр дүнд хүрсэн ажлыг гүт­гэж бичсэн зүйл болсон байна.Энд бодит хариулт өгмөөр санагдаж байна. Тэр сайтад бичсэн зүйл нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлэхүйц уршигтай, гүтгэлгийн чанартай мэдээлэл болжээ гэдгийг онцлон хэлмээр байна.


 

   -Та чуулга уулзалтад оролцсон уу?

 

    -Тийм ээ. Би чуулга уулзалтад орол­цох бүрэлдэхүүнд орж ажил­ла­сан. Та бүхэнд Уул уурхайн сайдын То­ронтод хөрөнгө оруулагчдад хий­сэн танилцуулгыг бүрэн эхээр нь, монгол, англи хэл дээр өгье, түүнийг олон нийтэд байгаагаар нь хүргэвэл сайн байна. Энэ сайт  Танилцуулга нь Монголын уул уурхайн салбарын өмнө тулгарч байгаа асуудлууд, Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар хийсэн ажил, ойрын хугацаанд хийх ажлын талаар л байгаа, ер нь бусад улс орны сайд нар ч ингэж л танилцуулгаа хийдэг. Чуулга уулзалтын талаархи мэ­дээл­лийг газар дээрээс нь хуга­цаа алдалгүй монголчууддаа Bloomberg телевизээр хүргэж бай­сан нь салбарынхны болон хөрөнгө оруу­лагчдын талархалыг хүлээсэн. Мон­голын хөрөнгө оруулалтын нөх­цөл байдлын талаар дэлхийд хөгж­лөөрөө тэргуулдэг Канадын баялгын сайд, мөн хөрөнгө оруу­лагчид доорх байдлаар Bloomberg телевизид ярилцлага өгсөн байсан.

 

   Тухайлбал Канадын байгалын нөөцийн сайд Жо Оливер ”Монгол улс хөгжлийнхөө зөв замаар явж бай­гаа, Канад Улс Монгол Улстай харилцах харилцааг чухалчилж үздэг”гэсэн бол, Оюу толгой ком­панийн экс гүйцэтгэх захирал Ка­мерон Макрэй "Монголын уул уур­хайн салбар зөв зам дээрээ явж байгаа, иймээс хөрөнгө оруу­лагчид ямар ч эргэлзээгүй Монголд хөрөнгө оруулах цаг” гэж хэлсэн. Манайд хө­рөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа Канадын "Сентерра гоулд” компанийн санхүү эрхэлсэн за­хирал "Монголын уул уурхайн сал­барт итгэх итгэл сэргэж байна. Бид Гацууртын ордод 50 сая ам.дол­ларын хөрөнгө оруулсан, дахин 270-320 сая ам.долларын хө­рөнгө оруу­лахад бэлэн байна” гэж тус тус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өг­сөн ярилцлагаараа байр сууриа илэр­хийлсэн байсан. Энэ бүхнийг бич­лэгээр нь манай яамны сайт орж со­нирхоно уу.

 

   -Дээрх сайт дээр Уул уурхайн яамны гурван удирдлагыг дадлага туршлага байхгүй, эзэмшсэн мэр­гэжил нь салбараасаа хөн­дий гэж бичсэнийг та юу гэж үзэж байна.

 

  -Би Засгийн газрын гишүүн болон Засгийн газраас томилогдсон яамны удирдлагыг дүгнэх хүн нь биш шүү дээ. Би мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байгаа жирийн л нэг төрийн албан хаагч. Геологи, уул уурхайн салбарт төрийн алба хааж байгаа энэ хугацаандаа олон чадалтай сайд дарга нарын удирд­лагад ажиллах завшаан надад то­хиолдож байгаа. Салбарын сайд нар маань багш, инженер, фи­кизч, эдийн засагч, орчуулагч гээд олон л мэргэжлийн хүмүүс бай­даг. УИХ-аас Засгийн газрын бүт­цэд оруулж Уул уурхайн яамыг байгуулж ажиллуулахдаа зүгээр ч нэг  барууны оронд дээд сургууль төгссөн технологич инженер, эдийн засагч хүнийг томилоогүй байх аа. Манай уул уурхайн салбар дэл­хийн хөгжилтэй хөл нийлүүлэн ураг­шилж, зөвхөн ухах олборлох биш, харин төмөрлөг-машин үйлд­вэрлэл-химийн салбар, кокс-хи­мийн үйлдвэрийн салбар, нүүрс, газ­рын хий, нефть бүтээгдэхүүн боловс­руулах химийн үйлдвэрийн салбар болж хөгжихөөр зорин ажиллаж байна. Энэ зорилтыг урт хугацаанд томоохон хөрөнгө оруулалтыг шаард­сан төслүүдийг хууль эрх зүйн зөв орчинд хэрэгжүүлснээр биелүүлэх нь тодорхой биш үү.

 

   Эдгээр хөрөнгө оуулалтын төс­лийн эдийн засаг, нийгмийн өгөө­жийг эдийн засагчид л илүүтэй то­дор­хойлох бус уу. УИХ-д мон­гол орны эдийн засгийн суурь хуу­лиуд, түүний дотор уул уурхайн салбарын хууль, эрх зүйн актыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловс­руу­лахад өөрийн хувь нэмрээ оруул­сан, ажлын дадлага туршлага хуримт­луулсан хүн уул уурхайн яамыг тэргүүлэн ажиллаж байгаад салбарын хамт олон талархаж байдгийг энд тэмдэглэмээр байна.Зугээр нэг энгийн жишээ хэлэхэд энэ салбарт олон жил хуримтлагдсан  олон асуудлууд байсан. Эдгээрийг ший­дэх зорилгоор яаман дээр  199 ажлын хэсэг байгуулагдаж 60 гаруй хувь ажлаа дуусгаад бай­на. Энэ бухнийг санаачлагч нь яамны удирдлага байсан. Яамны удирдлагад бид ажиллаад байхад хэв­лэлээр гутгээд байна.Гэхээр,За яах вэ гэдэг. Сая бол арай дэндсэн. Тий­мээс яамны хуулийн нэгж хуу­лийн байгуулагад хандаж байна.Энэ бол яамны хамт олон арьсаа хам­гаалж байгаа биш, улсын эдийн зас­гийн аюулгуй байдалд ноцтой хо­хирол учруулж болох гутгэлэг байсан учир ингэхээс өөр арга алга.


 

   -Уул уурхайн салбарынхан юунд нь илүү талархаад байна вэ?

 

  -Товчхон хариулт өгье өө. Эдийн засгийн тулгуур энэ салбарын гац­сан царцсан олон төслийг хөдөлгөх, хөрөнгө оруулалтыг татахад маш чухал ач холбогдолтой хууль, бод­логыг УИХ-аар шийдвэрлүүлсэн, хэч­нээн олон жил яриад бат­лагд­даг­гүй салбарын бодлогыг бат­луул­саныг  санаж байгаа байх.

 

UNDESTEN

Б.Нэргүй: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах таатай, тогтвортой нөхцөл бий болж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани