Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Танхим, С.Дэмбэрэл хоёр яагаад таг дуугүй сууна вэ

Танхим, С.Дэмбэрэл хоёр яагаад таг дуугүй сууна вэД.ТЭМҮҮЛЭН

Ангайж суугаад идэгчдийг биш, тархиа ажиллуулж, гараа хөдөлгөн баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдгээ энэ Засгийн газар илэрхийлсэн. Гэтэл үүнийг нь сөрж буй аятай сүүлийн жил гаруйн хугацаанд хэчнээн ч олон бизнесмэнийг барьж хорив. Үнэхээр гэм буруутай, хуулийн дээгүүр давж алхсан нь ном журмаараа тогтоогдсон бол хэлэх үг алга. Гэтэл шалгах нэрээр олон сараар хорьж цагдан бие сэтгэлээр нь дарамталж бизнесийг нь унагах бодлого барьж байна уу гэмээр үйл явдлуудын тухай амтай болгон ярьж байна.


"Жаст”-ын Ш.Батхүү, "Нийслэл өргөө”-гийн Б.Ганзориг, "Ноёд”-ын Г.Буяндорж, "Тэнгри групп”-ийн Х.Анхбаяр хамгийн сүүлд "Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд гээд мөн ч олон бизнесмэнийг авлига, цагдаа, прокурорынхон хүч хавсран барьж хорьсон. Хамаатуулсан  хэргүүд нь баримтаар  нотлогдохгүй байхад ч олон сараар бас олон хорих анги дамжуулан хорьж, нэг үгээр олон улсад хориглосон арга хэрэглэн дарамталж байгаа тухай мэдээлэл чамгүй их дуулдах боллоо.


Олон сар шорон дамжин хоригдож буй бизнесмэнүүд эрүүл мэндээрээ хохирч, тэдний ард компанийнх нь үйл ажиллагаа доголдож, ажилчдынх нь амьдрал уруудан байхад Монголын бизнесийнхний дээвэр байгууллага хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ган хийж дуугарахгүй суугааг гайхах хүн олон. Уг нь энэ байгууллагын тамга атгасан том дарга нь хууль тогтоох байгууллагад сонгогдсон төрийн түшээ хүн. С.Дэмбэрэл гэж эрхэм гишүүний удирддаг МҮХАҮТ том жижиг 1000 гаруй гишүүн компанитай гэдэг. Тэднээсээ татаас авч амьдраад, эрх ашгийнх нь төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. Хэдийгээр төрийн бус байгууллага гэх боловч МҮХАҮТ Монголд байгаа өөрийн гэсэн хуультай цорын ганц олон нийтийн байгууллага байх. Анх  1960-аад онд байгуулахдаа олон улсад худалдаа хийхэд хэрэгтэй гэдэг үүднээс хандсан гэдэг. Гэвч чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмд шилжсэнээр бизнесийн цоо шинэ харилцаа бий болж улмаар иргэний аж ахуй эрхлэх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх, олсон эд баялгаа хамгаалах зэрэг эрхийг нь хамгаалж зогсох үүрэг танхимд ирсэн. Харамсалтай нь манай танхим үүргээ төдийл сайн ухамсарлаагүй бололтой. Шинэ зах зээл, шинэ бизнес, эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалахын тулд танхимаа дагах шаардлага Европ, Америкт бий болсон бөгөөд үүнээс хойш танхим нь төр хэмээх том эрх мэдэлтэй байгууллагатай зэрэгцэн өрсөлдөж, шүүмжлэн, баялагч бүтээгчдийнхээ эрхийг хамгаалдаг эрхтэй ч , үүрэгтэй ч болсноор 200 гаруй жилийг үдсэн тухай эдийн засагчид ярьдаг.

Тухайлбал, эдийн засагч Б.Лхагважав "Төр чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг зогсоож, мөнгөөр асуудлыг шийдэж, өмчөөрөө далимдуулж макрү төвшний эдийн засаг руу орж байна. Энэ бүхний эсрэг зогсох учиртай танхимд өнөөдөр хүч, бяр дутаж байгаа. Танхимд харьяалагддаг бизнес эрхлэгчид нэлээд бие даасан хүмүүсийн нэгдэл байдаг. Тэд танхимыг намын харьяаллын бус, төрөөс бол бүр хол, хэн нэгэн даргын удирдлагаар явдаг байгууллага биш байгаасай гэж хүсдэг. Гэтэл танхим бизнес эрхэлж байгаа хүмүүсийг том, жижиг гэхгүйгээр нэгтгэж төртэй зэрэгцэн өрсөлдөж хөгжиж чадахгүй байгаа. Энэ нь танхимын хуулийг 1996 онд батлахдаа засаглалыг нь буруу хийчихсэнтэй холбоотой. Өнөөдөр манай танхимыг даргалдаг хүн 16, 17 жил тасралтгүй энэ албан тушаал дээр суусаар байна. Яагаад 10 гаруй жилийн хугацаанд өөр хүн гарч ирээгүй нь зарим хүнд сонин санагддаг байх. Тэр хүнийг 75 хувь нь сонгож, өөр нэр дэвшигчид  25 хувийн санал ирдэг нь тэр хүн өөрийн гэсэн 65 хүнийг оруулж ирдэгт байгаа юм. Өөрөөр хэлбэл, танхимд элссэн компаниудын төлөөлөл их хуралд суудаг.

Гэтэл танхимын дүрэмд нэг хүнийг насаар нь сонгох хандлагыг оруулсан байдаг. Үүнээс гадна компанийн засаглалыг бий болгоё, төрийн засаглалыг сайжруулъя гэж ярих ёстой танхим өөрөө засаглалын хямралд орчихсон байгаа юм. Учир нь танхимын даргыг их хурлаас сонгож, дараа нь тэргүүлэгч нарыг, Удирдах зөвлөлийг сонгож байна. Энэ нь засаглалын хуваарилалт. Танхимын дарга тэргүүлэгчид, Удирдах зөвлөлийн гаргасан санал, асуудлыг биелүүлж, буцаагаад хийсэн ажлаа, хийх гэж байгаа төлөвлөгөөгөө танилцуулдаг гүйцэтгэх захирал байдаг. Гэтэл манай танхимын дарга 17 жил тэргүүлэгчийн хурлаа даргалж, Удирдах зөвлөлөө удирдаж, дээр нь Арбитрын шүүхээ даргалж ирлээ. Тэгэхээр гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалыг нэг хүн 17 жил удирдчихаж байгаа юм. Энэ нь нэг хүнд бүх эрх мэдлийг өгсөн гэсэн үг. Ийм тохиолдолд танхимын нөгөө яриад байдаг сайн засаглал яаж хөгжих вэ дээ” хэмээсэн.


МҮХАҮТ гэдэг байгууллага зөвхөн ганц хүний, ганц даргын дохио зангаагаар ажилладаг, засаглалын хямралд гүнзгий автсан гэдгийг тэрбээр ил тод хэлсэн байна билээ. Нэгэнт ганцхан толгойгоор ажилладаг бол тэр ганц толгойд таалагдах зүйлийг л хийж таарна. Хэрэв таалагдахгүй бол юу ч хийхгүй юм байна. Тэгэхээр богинохон хугацаанд баахан бизнемэнийг барьж хориод, бүтээсэн баялгийг нь булаахаар зүтгэж буй төрийн машины өмнөөс дуугарах хэрэггүй хэмээн МҮХАҮТ-ын ганц толгой үзжээ хэмээн ойлгогдож байна. Уг нь танхим өмчийн эрх, түүнийг хамгаалах зэрэгт оролцож байх ёстой. Түүнээс биш хэрэгждэг үгүй нь мэдэгдэхгүй хэдэн мэдэгдэл гаргачихаад сууж байдаг газар биш. Чухамдаа яг одоо л баялаг бүтээгч бизнесмэнүүд, төсөвт олон зуун саяар нь татвар төлдөг топ компаниудынх нь захирлуудыг барьж хориод, өмчинд нь халдаж, хөрөнгийг нь шамшигдуулж байхад эрх ашгийнх нь төлөө дуугарч, өмчийн эрхийг нь хамгаалахад оролцох үүргээ МҮХАҮТ биелүүлэх учиртай баймаар. Чухам яагаад таг дуугүй суугааг нь асуувал нэг хариулт хэлэх л байх. Гэхдээ гол шалтгаан нь төрийн түшээ болж УИХ-д очоод суучихсан С.Дэмбэрэл дарга нь төрийг хамгаалах уу, гишүүн компаниудаа өмөөрөх үү гэдгээ мэдэхээ больчихоод буйтай л холбоотой.


С.Дэмбэрэл даргын хувьд энэ байгууллагын том нэрээр хувьдаа тун ч ихийг "унагасан” гэдэг. Газар нааш цааш болгосон асуудал нь дуулиан болж хууль хяналтын байгууллагад очдог ч хэрэг болж шүүхэд хүрдэггүй. Прокурорын хамгаалалтад ороод хаагдаж орхидог нь олон хүнийг гайхуулдаг. Компаниудын төлөө, баялаг бүтээгчдийн төлөө гэхээсээ хувийнхаа төлөө хуруу хумсаа хуйхлан зүтгэсэн С.Дэмбэрэл даргад бизнесийнхэн таагүй ханддаг ч хадагдсан сандлаас нь ховхолж дийлэхгүй л байгаа. Уг нь энэ сарын сүүлээр МҮХАҮТ-ын Их хурлыг хуралдуулна, үүгээр бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй танхимын даргын асуудлыг ярьж сонгууль явуулна хэмээж байсан. Харамсалтай нь өнөөг хүртэл хурлын тов гараагүйг бодохоор болно гэдэг нь худлаа байж таарна. Боллоо гэхэд С.Дэмбэрэл дарга буцаад л сонгогдох биз ээ хэмээн итгэл алдарсан хүн л олон таарах болжээ.
Тиймээс суудалдаа хэвээр үлдэнэ хэмээн бодож буй бол эрхэм дарга С.Дэмбэрэл хүн ёсны эрх нь зөрчигдөж буй бизнесийнхнийхээ төлөө ганц үг амнаасаа унагаасай билээ.

dailypost

Танхим, С.Дэмбэрэл хоёр яагаад таг дуугүй сууна вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани