Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай байраа эзэлж эхлэв үү?

Уул уурхай байраа эзэлж эхлэв үү?

Уул уурхайн салбар манай улсын ойрын хэдэн жилийн ирээдүй, хөгжилтэй шууд холбоотой гэж бид итгэсээр байгаа боловч өнгөрсөн жилийн эдийн засаг болоод ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд хэвээр барихад барилга, банк, хөдөө аж ахуйн салбар тэргүүлж, нөгөө найдлага тавьж буй уул уурхайн салбар ухарсан мэдээтэй байгаа билээ. Зэс, нүүрс, алт гээд голлох түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт навс унаж, дэлхийн зах зээлд үнэ болоод хэрэгцээ нь ч тааруухан байгаа. Харин энэ онд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд нь байлгахын тулд барилга, хөдөө аж ахуйд найдах уу, уул уурхайн салбар эргэн сэргэх үү гэдэг асуултын хариу эхнээсээ гарч байна. Чухаам хэрхсэнийг тоо баримттай нь тулгаж үзье.

Уул уурхайн түүхий эдүүдийн экспортоос олох орлогын төсөвт тооцсон таамаглал

Алт                       391,3 Тэрбум төгрөг

Нүүрс                    589,5 Тэрбум төгрөг

Зэсийн баяжмал   180,2 Тэрбум төгрөг

Төмрийн хүдэр    146,2 Тэрбум төгрөг

 

Уул уурхайн түүхий эдүүдийн экспортын таамаг болон энэ оны эхний гурван сарын гүйцэтгэл (тонноор)

Алт                       31,6 сая - 2,2 сая

Нүүрс                    31,4 сая - 3,7 сая

Зэсийн баяжмал    1,2 сая - 0,2 сая

Төмрийн хүдэр     30 сая - 1 сая

 

НҮҮРС

Өнгөрсөн онд эдийн засагт үүссэн таагүй нөхцөлийн нэг томоохон шалтгаан болсон нүүрсний экспорт энэ оны эхний гурван сард овоо урагштай байгаа дүр зураг гарав. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар дээрх хугацаанд буюу энэ оны эхний улиралд манай улс 3.7 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь сүүлийн гурван жилийнхтэй харьцуулахад өндөр үзүүлэлт боллоо. Өнгөрсөн жилийн өдийд үүнээс 300 мянган тонноор бага байсан шүү дээ. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн оны эцэс хүртэл "гацсан" тээврийн асуудлаа шийдэж, үндэсний тээврийн компаниудыг дайчилсан "Chalco" компанид төлөх өрөө зургадугаар сард дуусгах гэж хичээсэнтэй холбоотой болов уу.


Гэвч бидний "даалгавартай" харьцуулахад тийм ч баярлахаар тоо биш. "Даалгавар" гэдэг нь 31.4 сая тонн нүүрс экспортолж, 589 тэрбум буюу хагас их наяд төгрөг олно гэж энэ оны төсөвт тооцсоныг хэлж байгаа юм. Болзолт хугацааныхаа дөрөвний нэгийг туулаад байхад хүрэх үр дүнгийнхээ 10 хувийг л биелүүлжээ.


Ирж буй хоёр улирал нь уул уурхайн салбарын ид ажлын үе. Энэ хугацаанд "даалгаврынхаа" талаас илүүг гүйцэлдүүлэх ёстой. Манай улсын (ер нь дэлхийн) нүүрсний экспортын цорын ганц зах зээл БНХАУ-ын уг түүхий эдийн импорт өнгөрсөн онд 40 хувиар буурсан бөгөөд энэ онд ч сүйдтэй дээшлэхгүй сурагтай. Харин урт хугацаандаа өсөх сураг гарсан ч өнгөрсөн долоо хоногт НҮБ нүүрсний хэрэглээг хумихгуй бол дэлхийн байгаль орчин сүйдэх дууслаа гэсэн утгатай томоохон мэдэгдэл, уриалга гаргасан нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн, тэр дундаа өмнөд хөршийн хувьд шүдний өвчин болоод байгаа тухай мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Гэлээ гээд шууд нүүрс хэрэглэхээ больчихгүй ч, нүүрсний асар их нөөцтэй Монгол одоо чадах чинээгээрээ экспортолж, үлдсэнийг нь дахин боловсруулж энэ салбартаа анхаарал хандуулахгүй байж болохгүйн сануулга гэж үзвэл зохилтой.

 

ТӨМРИЙН ХҮДЭР

Төмрийн хүдрийн экспорт муу байна. Одоогоор сая тонн ч хүрэхгүй гүйцэтгэлтэй (908 мянган тонн) явна. Өмнөх хоёр жилийн өдийтэй харьцуулбал 500 мянган тонноор дутуу гэсэн үг. Төмрийн хүдрийн экспорт буурсан нь БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын царцанги байдалтай шууд холбоотой бөгөөд ойрын хугацаанд мөн л эргэн сэхэх магадлал бага гэсэн таамгийг шинжээчид гаргаад байгаа.
Энэ онд төмрийн хүдрийн экспортоос 146 тэрбум төгрөг олох төлөвлөгөө лав биелэхгүй нь нэгэнт тодорхой болж байх шиг. 30 сая тонныг экспортлох хөг ч өнгөрч. Зөвхөн манайд биш, дэлхийн зах зээлд ч төмрийн хүдрийн ханш муу, хэрэгцээ бага байна.

 

ЗЭС

Экспортын голлох түүхий эдүүдээс хамгийн "өөдрөг" байгаа нь зэс. Энэ оны эхний улиралд 214,1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт юм. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл 80 орчим хувиар өсөж, хоёр сая тоннд хүрнэ гэж төсөвт тооцсон. Түүнээс мөн л арав гаруй хувийг нь биелүүлээд байна. Бид уг түүхий эдийн экспортоос 391.3 тэрбум төгрөг олно гэсэн өөдрөг тооцоо ч бий. Дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 6686 ам.доллар болж буураад байна. 7000-аас доош жирийсээр байгаа нь энэ бөгөөд Олон улсын зэсийн судалгааны группийн хийсэн тооцоогоор энэ онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 5.5 хувиар өсөж, тэр хэрээр зах зээлд илүүдэл бий болох таамаг бий. Тийм учраас үнэ цаашид өснө гэж хэн ч хэлж чадахгүй байгаа юм. Тэгэхээр зэсийн экспортын хэмжээг өнгөрсөн жилийнхээс ахиулахгүй л бол 391.3 тэрбумын "даалгавар" биелэхэд бүрхэг байна. Энэ оны төсөвт зэсийн баяжмалын үнэ дунджаар 6837 ам.доллар байна гэж тооцоод байгаа. Гэтэл одоогоор уг таваарын үнэ дээрхээс даруй 200 ам.доллараар бага байна. Энэ нь том уналтын дохио байж ч магадгүй. Тиймээс бид зах зээлийн үнэд биш, гүйцэтгэлдээ найдахаас аргагүй болов. Дээр нь Чилийн зэсийн уурхайнууд эрчээ авч, дэлхийн зах зээлд эзлэх жин нь өсөж байгаа нь бидний хувьд баярлах мэдээ биш.
Энэ жилийн Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, экспорт Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт хэрхэхээс шалтгаалахаар байгаа гэвэл хилсдэхгүй. Гэвч Азийн хөгжлийн банкны тооцоолсноор дээрх шийдвэр хэрхсэн ч Оюутолгойн зэсийн баяжмал энэ оны эдийн засгийн өсөлтөд том байр суурь эзлэхгүй гэсэн нь ортой үг байж мэднэ.

 

АЛТ

Алтыг экспортлохоос илүү Төвбанкинд "цуглуулах"-ыг илүүд үзэж байгаагаас болоод татварыг 75 хувиар бууруулсан. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар 2.2 мянган тонн алт экспортолсон нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр байна. Энэ зуурт Төвбанкинд тушаасан алтны хэмжээ ч гонсойхооргүй байгаа. Тэгэхээр алтны экспортоос олох 180 тэрбум төгрөгийн ашиг ч, Төвбанкны алтны нөөцийг 31.4 мянган тоннд хүргэх төлөвлөгөө ч биелэх магадлалтай. Ингэснээр Монголбанкны валютын нөөц 1.7-2 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий.
Дэлхийн зах зээлд унци алтны ханш 1318 болж ялимгүй буурсан. Төсөвт 1270 сэж харьцангуй "даруухан" тооцсон учраас асуудал үүсэхгүй байх ч боломжтой.

 

 

Ж.Тэгшжаргал

Уул уурхай байраа эзэлж эхлэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани