Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цацраг ба бидний хэрэглээ

Цацраг ба бидний хэрэглээБид өдөр бүр цацрагийн дунд амьдарч байна. Ингээд хэлчихээр зарим хүмүүс айхгүй ч аягүй гэгчээр жихүүцдэг. Улаанбаатарын өвлийн хорт утаанаас арай ядан салж, урин цагтай золгож байхад бас юун цацраг вэ? гээд л түмэн зүйл толгойд эргэлдэх үе бий. Үнэндээ цацрагийн ялгарал өдөр тутмын хэрэглээ байсныг  үе үе сөхөгдөөд байгаа цөмийн, ураны асуудал яригдах хүртэл бидний дийлэнх мэддэггүй байж.  Саяхан Цөмийн судалгааны төв байгуулагдсаны 50 жилийн ойн эрдэм шинжилгээний  бага хурлын үеэр  Цөмийн Энергийн газрын экс дарга С.Энхбат "Цацрагийг бид өдөр тутамдаа тасралтгүй хэрэглэж байдаг. Одоо ч гэсэн бидний ярилцаж байгаа энэ танхимд цацраг байна” гэж хэлэхээр нь нуруу хүйт даах шиг санагдаж эргэн тойрноо хальт харж,  тэр үл мэдэгдэх зүйлийг хайсхийн  яриагаа үргэлжлүүлэхэд "Бидний дээр асч байгаа гэрэл. Эндээс цацраг идэвхжил явагдаж байгаа” хэмээж билээ. Цацраг идэвхийн талаар мэргэжлийн бус  хэрэглэгчид бид тэр бүр мэддэггүй аж. Хааяахан эмнэлэг бараадан, шарлага хийлгэх, рентгенд харуулах гэх мэт эмчилгээ хийлгэх үед цацрагийн хэт туяанаас болгоомжил, хортой гэх үгс сонсогддог байсан. Харин одоо энэ үг бидний  өдөр тутмын үгийн санд  нэмэгдээд удаагүй байна.  Мэргэжлийн хэллэгээрээ "Аливаа бие нь "атом” гэж нэрлэгддэг өчүүхэн жижиг ширхэгээс бүрддэг. Атомууд нь цөм, түүнийг тойрон эргэх электронуудаас бүрдэнэ. Зарим цөм нь тогтвортой байхад зарим нь тогтворгүй шинж чанартай байдаг. Цөмийн энэ тогтворгүй байдлыг цацраг идэвхт шинж чанар гэдэг. Энэ нь цөм өөрөөсөө аяндаа цацраг ялгаруулдаг шинж чанар юм.” Гэж тодорхойлсон байдаг. Бидний Ерөнхий боловсролын сургуулийн Химийн хичээлд заадаг Менделеевийн үелэх системийн зарим элементүүд нь цацраг изотоп хэлбэрээр оршдог байна. Жишээлэхэд, уран, плутони, ради гэх мэт.

АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхавер 1953 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр "Атом энх тайваны төлөө”  сэдэвт илтгэл тавьжээ. Энэ илтгэлдээ Олон Улсын Атомын Энергийн Агентлагийг байгуулах санал дэвшүүлсэн байдаг. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, цацрагийг хөдөө аж ахуй, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хүрээлэн байгаа орны хамгаалалтад хэрэглэх гэсэн атомыг энх тайвны зорилгоор ашиглах хоёр үндсэн хэрэглээ байдаг байна. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдал, хөгжил, хангалуун амьдралын гол нөхцлийг нэг. Ядуурлыг бууруулах хүчин зүйл. Өнөөдөр дэлхий дээр 1.6 тэрбум хүн эрчим хүчгүй гачигдаж байна гэсэн судалгаа байдаг.  2030 он гэхэд одоогийн эрчим хүчний хэрэглээ 50 хувиар, түүний дотор хөгжиж буй орнуудынх 70 хувиар өсөх таамаглал гарч байсан. Эдүгээ дэлхийн эрчим хүчний 60 гаруй хувийг шатах ашигт малтмалаас гаргаж байгаа. Гэвч эрчим хүчний шатах ашигт малтмал цөөн жилийн нөөцтэй ажээ. Дэлхий дахинд эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд аюулгүй байдлыг нь дээд зэргээр ханган цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийг өргөтгөхийн зэрэгцээ салхи, нар, био-түлш зэрэг сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, үнэ өртгийг  бууруулахад чиглэгдсэн дэвшилтэт технологийг хөгжүүлэх шаардлагатай тулжээ.

-ЦАЦРАГ ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?-

Цацраг идэвхт шинж чанар нь дэлхий дээрх амьдралын нэг бүрэлдэхүүн хэсэг болдог.  Хүний оролцоогүйгээр цацраг идэвхт бодис, материал дангаараа хаа сайгүй байдаг. Харин 1934 онд цацраг идэвхт цөмийг анх зохиомлоор гаргаж авчээ. Үүнээс хойш дэлхийн цацраг идэвхийн нэгэн хэсэг нь зохиомол болсон байна. Зохиомол цацраг элементээс гаргаж авсан туяа нь байгалийн цацраг элементийн туяатай ижил төрлийнх аж. Байгалиасаа хөрсөнд цацраг идэвх байдаг. Учир нь газрын хөрсөнд эх уран, тори, кали болон тэдгээрийн задралаас гарах олон тооны цацраг идэвхт элементүүд нь цацраг ялгаруулж байдаг. Эдгээр нь хөрсний төрөл, бүс нутгийн онцлогоос  шалтгаалан өөрөөр байдаг байна. Жишээ нь, Улаанбаатар хот орчимд дунджаар жилд нэг хүн 1.5м3в шарлагын тун авдаг Сайншандын иргэн жилд дундажаар 0.8м3в шарлагын тун авдаг гэнэ. Байгалийн цацраг идэвхжил нь дөрвөн үндсэн эх үүсвэртэй байдаг байна. Сансрын уудмаас янз бүрийн энергитэй цацрагийн урсгал дэлхийд ирж байдаг гэнэ. Оршин байгаа газрын өргөрөг, уртраг, өндрөөс хамааран хүмүүсийн цацрагт өртөх байдал янз бүр аж. Жишээ нь, 4000 метр өндөрт байгаа хүний авах шарлага нь жилд 0.5-1.7м3в хүртэл хэлбэлздэг байна. Үүнийг сансрын туяанаас гарч буй цацраг гэдэг юм билээ. Бидний хэрэглэж буй хоол хүнсээр дамжин цацраг идэвх биед нэвтэрдэг байна. Биед орсны дараа эдгээр элементүүдэд эс, ясны хананд бэхжинэ. Энэ мэтээр хүний биед дунджаар 4500Бк болон 3700Бк нүүрстөрөгч-14 агуулагддаг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Энэчлэн хүний авч байгаа шарлагын 70 хувь нь байгалийнх аж.   Харин 30 хувь нь ионжуулсан шарлагаас бүрддэг байна. Ионжуулсан шарлагыг  эмнэлэг, техник, аж үйлдвэрт ихэвчлэн ашигладаг. Рентген туяа эмчилгээ, цөмийн цацрагийн эмчилгээ хөгжсөнөөр зохиомол шарлагын эх үүсвэрийг бий болгодог байна.  Аж үйлдвэр хөгжсөн орнуудад хүн жилд 1.8м3в-тэй тэнцэхүйц хэмжээний тун авдаг аж. Уул уурхайн компаниудын олборлолт, цөмийн туршилт, бусад цацрагийн үүсвэрээс өгөх шарлага, цаашлаад зурагт, комьютерийн дэлгэцээс өгөх тун гэх мэтчилэн жилд нэг хүн 0.1м3в тунг техник технологи, аж үйлдвэрээс авдаг байна.

-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙГ БАРИМТАЛЪЯ-

Цацрагийн идэвх ийнхүү бидний эргэн тойронд байна. Цацрагийн идэвх хэмжээндээ байвал хүний биед аюулгүй. Харин тун нь  ихэдвэл мэдээж хор хөнөөлтэй. Цацрагийн идэвхт үүсвэрээс хамгаалж, шарлагад өртөхгүйн тулд аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан баримтлах шаардлагатай  гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Цахилгаан соронзон долгион буюу цацраг нь хүний бие эрхтэнд таагүй нөлөөлөх талтай. Ялангуяа урт хугацааны туршид үйлчлэх сул цахилгаан соронзон долгион үүсгэгчид хамгийн аюултай байдаг байна. Тийм үүсгүүрийн тоонд аудиа-видео болон ахуйн техник хэрэгсэл ордог байна.  Хүний биед хамгийн их нөлөө үзүүлдэг нь гар утас, хэт богино долгионы зуух, компьютер, телевизор гэх мэт бидний өдөр тутмын хэрэглээ. Эдгээр зүйлсийг  гэртээ ч, ажлын байрандаа ч байнгын  хэрэглээ болгон ашигладаг. Үүний эхний алхам нь бие организм болон цацраг идэвхт эх үүсвэр хоёрын хоорондын орон зай.  Шарлагад өртөх газарт хамгаалалтын бүс бий болгож, үйл ажиллагааг зайнаас гүйцэтгэдэг байна. Ионжуулах цацрагаас хамгаалахын тулд тунгийн хязгаарыг аль болох багаар тогтоодог аж. Үүнд энгийн иргэд болон цацрагтай ажиллагсад хамаардаг. Тунг тогтмол хянаж, хэмждэг. Хувийн дозиметрээс эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа ажилтан тус бүрийн шарлагын тунг хянадаг байна. Цацраг идэвхт бодис агуулах барилга байгууламжийн ойролцоо болон олон нийтийн өртсөн шарлагын тунг орчны цацраг идэвхийн түвшний хяналтаар хэмждэг аж. Цацраг хамгааллын олон улсын хороо буюу НҮБ-ын дэргэдэх цацрагийн нөлөөллийн эрдэм шинжилгээний хороо, зааварчилгаа гаргаж, хууль дүрмийн хэрэгжилт, хамгаалалтын норм сахиж байгаа эсэхийг хянадаг байна. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг нь цөмийн болон цацраг идэвхт материалын аюулгүй ажиллагааны норм, стандартыг тогтоодог. Жишээ нь, цацрагийн хамгаалалтын болон эх үүсвэрийн аюулгүй байдлын стандарт, хаягдлын аюулгүй менежментийн, цацрагийн материалын аюулгүй тээвэрлэлтийн стандарт гэх мэтийг хянана. Манай улс эдгээр норм стандартыг судалж, цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, хяналт тавих үйл ажиллагандаа удирдамж болгон мөрдөөд явахад байгаль орчин, хүн малд эрсдэлгүй байх бүрэн боломжтой аж. Тиймээс цацрагаас айх зүйлгүй юм байна.

Н.Нягт

Эх сурвалж: Өдрийн сонин 2014.04.11-ний дугаар 15 нүүр

Цацраг ба бидний хэрэглээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани