Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс Таван толгой" компанийн дансанд 17 сая ам.доллар орж иржээ

Оператор компанийнхаа хөлсийг төлж чадахгүйгээс болж олборлолт нь зогслоо гэсэн шүүмжлэлд өртөөд байсан "Эрдэнэс Таван толгой" компанийн дансанд өчигдөр 17 сая ам.доллар орж иржээ. Ирэх долоо хоногоос дахиад ч мөнгө орж ирэх гэнэ. Зүүн Цанхийнхаа нүүрсийг "Чалко"-гийн өрөнд өгч байгаа энэ компани өнгөрсөн оноос Баруун Цанхиасаа нүүрс олборлож мөнгө олж эхэлсэн юм. Тус компани одоогийн байдлаар найман худалдан авагчтай 4.25 сая тонн нүүрсийг Баруун Цанхиас нийлүүлэх гэрээ байгуулж, нүүрсээ экспортолж эхэлжээ. Эхний ээлжинд орж ирсэн мөнгөөр өр, зээлүүдээ барагдуулж эхэлнэ гэж албаны эх сурвалж хэлж байна. Бас багагүй хэмжээний эргэлтийн хөрөнгө ч бүрдчихэж байгаа бололтой. "Хүний хөгжил" сан болон бэлэн бүтээгдэхүүнээсээ олох орлогоосоо "Чалко"-гийн болон бусад аж ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж 56 сая ам.долларын үлдэгдэлтэй үлдэх тооцооллыг гаргажээ.
 
 
Мөнгөтэй болсон учраас "Эрдэнэс Таван толгой" тээвэрлэлтээ эхлүүлжээ. Ойрын хугацаанд экспорт болоод тээвэрлэлт, долларын орлого нэмэгдэнэ гэсэн таатай мэдээг компанийн зүгээс өгч байна.
Өөр нэг таатай мэдээ дуулгахад оны эхний улиралд огцом унасан нүүрсний үнэ хоёр долоо хоногийн өмнөөс тогтворжиж, аажмаар өсч эхэлжээ. Нүүрсний үнэ цаашдаа өмнөх сарууд шиг огцом унахгүй гэсэн таамаг ч гараад байгаа аж. Үнэ өсөхтэй зэрэгцэн худалдан авагчдын сонирхол ч нэмэгдэж эхэлжээ.

Сүүлийн үед "Эрдэнэс Таван толгой" компанитай холбоотой элдэв мэдээлэл олны анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн мягмар гаригт гэхэд л УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр компанийн удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Хаалттай болсон хурлын үеэр "Чалко трэйдинг Хонгконг лимитед" компанид төлөх өр, "Эрдэнэс Таван толгой" компанийн үйл ажиллагаа, санхүүгийн өнөөгийн байдлын талаар яриа хэлээ өрнөжээ. Хурал болсны дараа өдөр зарим хэвлэлд "Эрдэнэс Таван толгой" компани 79.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн мэдээлэл цацагдсан. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол "Эрдэнэс Таван толгой" компани өнгөрсөн онд үйл ажиллагаанаасаа 28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 79.3 тэрбум төгрөгийн алдагдал гэдэг нь бодит бус, хэрэгжээгүй ханшийн алдагдал гэнэ. Тус компани Хөгжлийн банк болон арилжааны банкуудаас зээл авах үед нэг ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр ам.долларын ханш 1700 төгрөг хол даваад байгаа. Энэ зөрүү л хэвлэлээр онцолж байгаа алдагдлын шалтгаан юм байна.

Гэхдээ "Эрдэнэс Таван толгой"-н орлого ам.доллараар хийгддэг, банкуудаас авсан өрөө 2016-2017 онд төлөх учиртай гэдэг өнцгөөс харахад тэгтлээ болгоомжлоод байх асуудал биш бололтой. Хоёр жилийн дараа төгрөг чангарвал одооны яриад байгаа алдагдал харин ч ашиг болж харагдах талтай гэнэ. Манайд мөрдөгддөг Санхүү нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд "Тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, тайлан балансаа төгрөгөөр тооцон гаргана"  гэсэн заалт байдаг аж. Хуульд зааснаар тайлан балансаа төгрөгөөр гаргахын тулд ам.долларыг төгрөгт шилжүүлдэг байна. Алдагдалтай ажилласан гэсэн мэдээллийн гол шаттаан нь энэ юм байна.
Энэ алдагдлыг "Эрдэнэс Таван толгой" хүлээхгүй байх өөр нэг шалтгаан ч бий аж. Учир нь Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларыг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргачихсан. Арилжааны бусад банкуудаас авсан зээлийн хэмжээ нэгд бага, хоёрт хугацаа нь нэгээс хоёр жилийн дараа дуусах учраас ханшийн зөрүүнээс үүдсэн эрсдэл бага байх гэнэ.

"Чалко"-гийн гэрээг муутгасан, 70 ам.доллараар зарж байсан нүүрсээ бага үнээр борлуулж байна гэх шүүмжлэлийг зарим хүмүүс хэлээд эхэлсэн. Анх Цагаан хаднаас нүүрсээ 70 ам.доллараар нийлүүлнэ гэсэн агуулгатайгаар гэрээг байгуулж байж. Хятадын нүүрсний зах зээл дэх дөрвөн гол индекс байдаг аж. Зах зээлийн үнэ яаж өөрчлөгдөнө, тэр индексийн дагуу үнэ нь дээш доош хэлбэлзэх тохироо гэрээнд туссан байжээ. Нүүрсний зах зээл муудаж эхэлсэн нь манайхаас нийлүүлэх нүүрсний үнэд нөлөөлж эхэлсэн аж. Сүүлдээ бүр 54, 55 ам.доллар болж буусан учраас алдагдал хүлээхгүйн тулд манайхаас нүүрс гаргахаа зогсоожээ. Экспортыг зогсоож байж гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Хэлэлцээрийн үр дүнд нэг тонн нүүрсний үнийг дөрвөн газрын үнийн индексээр тогтоодгийг болиулж чаджээ. Монголын талаас "Чалко"-той индексийн үнийн уналтыг зогсооё гэж тохирч нэмэлт гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж. Хэрэв ийм тохиролцоонд хүрээгүй бол бүр ч илүү алдагдал хүлээх байсан гэнэ. "Чалко"-гийн гэрээг анх байгуулснаар нь мөрдсөн бол "Эрдэнэс Таван толгой" нүүрснийхээ тонн тутмаас арваас доошгүй ам.доллар алдах байсан гэсэн тооцоо гарчээ.

Сүүлийн үеийн мэдээ гэвэл "Чалко" манайхаас авсан нүүрсээ борлуулж чадахгүй, агуулах сав нь дүүрсэн учраас Таван толгойгоос нүүрс импортлохоо түр хугацаанд зогсоожээ. Мөн нүүрсний чанарын асуудлыг манайд тавьж эхэлсэн гэнэ. Уулын тогтцоос шалтгаалж нүүрс сайн муу янз бүр гарч байгаа нь цаад талаас чанар ярихад хүргэсэн аж. Гэхдээ "Эрдэнэс таван толгой"-н хувьд нүүрсээ сорчилж гаргахгүй, анх гэрээ байгуулахдаа ордоос гарсан бүх нүүрсийг авах тохироо гэх байр сууриа хатуу барьж байгаа гэнэ.
Ц.БААСАНСҮРЭН

"Өдрийн сонин"

"Эрдэнэс Таван толгой" компанийн дансанд 17 сая ам.доллар орж иржээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани