Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утааны эсрэг ээж аавууд Хотын даргад шаардах бичиг хүргүүлж жагсана

Энэ жил Утааны эсрэг ээж аавууд ТББ агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийх болно. Эхний жагсаал Хотын дарга Су.Батболдод хаяглагдаж 11-р сарын 10-ны өдөр, энэ баасан гарагт цайны цагаар 12.00-14.00 цагийн хооронд Хотын захиргааны гадаа болно. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах гурван давхар барилгын гадаа Хотын даргыг Утааг арилгах ажлаа эрчимжүүлэхийг шаардаж жагсах юм. Утааны эсрэг ээж аавуудын зүгээс дугуйчид, уулчдын клубуудыг цэвэр агаарын төлөөх иргэдийн дуу хоолойгоо нэгтгэх энэхүү жагсаалд нэгдэхийг уриалж байна.

Нийслэлийн зүгээс 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй төсөв гэж бид үзэж байна.

Гэр хороололд дэд бүтэц барих ажил дэндүү удаан байна. Төлөвлөгөө ёсоор 2017 оны 11-р сар гэхэд гэр хороолол 5000 айлыг дэд бүтцэд холбочихсон байх ёстой төсөл нь удааширсаар одоо хүртэл газар чөлөөлөлтийн ажил дээрээ л явж байна. Гол шалтгаан нь Хотын дарга газар чөлөөлөх мөнгийг өмнө жил тавиагүйтэй холбоотой.

Хотын дарга Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум вонны хөрөнгө оруулалт аваад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн 6000 орон сууц барина, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийг түрээсийн орон сууцанд оруулна гэж амласан. Харамсалтай нь нүдэнд харагдаж гарт баригдах бодит бүтээн байгуулалт алга байна.

Нийслэлд 2017-2020 онд 100 ширхэг сервис центр байгуулахаар төлөвлөсөн. Гурван жилийн дотор 100 сервис центр гэдэг нэг жилд 33-ыг барихаар байгаа юм. Гэтэл одоогоор 5 сервис центрийн эхлэл л тавигдсан. 33-ыг нэг жилд барина гэчихээд тавыг л эхлүүлээд орхиод байвал хэзээ хэрэгжиж утааг бууруулах вэ? 

Байшин, гэрээ дулаалъя, цахилгаан халаагуурт шилжих хүсэлтэй олон айл байна.Нэг айлд 5-15 сая төгрөгийн зээл дунджаар шаардагдахаар байгааг салбарынхан болоод иргэд мэдээллэж байна. Гэтэл Улаанбаатарчуудад зориулсан Ногоон зээл нь жилийн 17-19 хувийн хүүтэй байгаа нь иргэд төлж дийлэхээргүй байна. Хэдий Засгийн газар энэ асуудлыг судлаж байгаа ч удаан байгаа учир Хотын дарга энэ асуудалд мөн санаачлага гаргаж манлайлан оролцох шаардлага байна. Эрх зүйн орчин бүрдүүлнэ, судлаж байна, санамж бичигт гарын үсэг зурлаа гэх мэт үгнээс бид залхаж байна 

Нийслэлийн засаг дарга Су.Батболд ХУД-ийн Нэгдсэн эмнэдэгийн дэргэд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж өнгөрсөн өвөл бидний эхний жагсаалын дараа амласан. Одоогийн байдлаар тэнд ширхэг тойпуй ч өрөгдөөгүй. Тэрбүү хэл нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийнх нь цонхны резин нь хуучраад суларчихсан салхи сийгээд хандив гуйж байна. Мөн нийслэлээс эмнэлэгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн бага ангиудад агаар цэвэргүүлэгч тавихаар ажиллаж байгаа. Энэ жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг тавьсан гэж бидэнд ирүүлсэн албан бичигт дурдсан байгаа. Улаанбаатарт агаар цэвэршүүлэгч хэрэгтэй байгаа бага анги, цэцэрлэг, эмнэлэгийн тасаг нийт 3500 орчим гэж бид багцаалдаж байгаа. Хотын захиргаа жилд 200 ширхэг агаар цэвэршүүлэгчээр хангах хурдаар ажиллана гэвэл 17 жилийн дараа л хүүхдүүд агаар цэвэршүүлэгчтэй болж дуусахнээ. Тэгэхээр жилд 200 гэдэг дэндүү хангалтгүй байна. Энэ тоогоо нэмэхийг Хотын даргаас шаардаж байна. 

Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батласан. 2017-2025 онд хэрэгжиж, 9.9 их наяд төгрөгийг зарцуулж орчны бохирдлыг бууруулахаар энэ хөтөлбөрт тусгасан. Энгийнээр тооцвол жил бүр 1 их наяд 124 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулахнээ гэж бид ойлгосон. Гэтэл 2018 оны улсын болон нийслэлийн төсвөөс нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар хэлэлцүүлэгдэж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжихэд энэ жилд шаардлагатай 1 их наяд 100 тэрбум төгрөг нь хаачсан бэ? Энэ бол үндэсний хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн бодит нэг баримт. Тиймээс Утааны эсрэг ээж аавууд ТББ-н зүгээс Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрөө ахин боловсруулж, мөн хэрэгжүүлэхийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар болон Агаар орчны охирдлыг бууруулах үндэсний хорооны бусад байгууллагаас шаардаж байна.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 9.9 их ная төгрөгийн 1.5 их нь гэр хороололд дэд бүтэц тавих, Өмнөговиос нүүрс Улаанбаатарт авчирч түлүүлэх зэрэг утаатай шууд холбоотой ажилд зарцуулагдахаар, харин үлдсэн 8.4 их наяд төгрөг нь утаатай холбоогүй шахуу ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барихад 16.8 тэрбум төгрөг, яармагт гүүр, нүхэн гарц барихад 46 тэрбум төгрөг, арьс ширний парк барихад 320 тэрбум төгрөг гэх мэтчилэнгээр бичсээр байгаад 9.9 их наяд төгрөгт хүргээд биччихсэн

Эерэг мэдээ гэвэл АХБ-ны санхүүжилтээр СХД-т 400 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг баригдаж эхэлсэн. Энэ эмнэлэг яригдаж эхэлснээс хойш бараг 10 жилийн дараа бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ. Австрийн Вомед компани олон улсын тендерт ялж гүйцэтгэж байгаа, 2019 онд ашиглалтанд орно гэсэн мэдээлэл авсан. Мөн долоон жил гацсан Яармагийн дөрөвдүгээр төрөх эмнэлэгийг 23 тэрбум төгрөгөөр барьж дуусгахаар Томобюлдинг компани 9-р сарын 10-н хавьд барилгын ажлаа эхэлсэн байна лээ. Дутуу барилгад өгөршилт мэтийн дүн шинжилгээ, гэрээ бичиг цаас гэсээр барилгын бүтэн улирлаа алдаж 9 сараас барилгын ажлаа эхэлсэнд нь харамс ч л байна. Тендер концесс зарлаж байгаа төрийн байгууллагууд өвлийн улиралд бичиг цаас, гэрээний асуудлаа бүрэн дуусгаад таван сар гэхэд аминд тулсан чухал зүйлсийн барилгын ажлаа эхэлж дадмаар байна.

2018 онд Монголын төр утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зориулна. Харин утаанаас болж өвдсөн хүүхэд насанд хүрэгчдийг эмчлэхийн тулд 160 тэрбум төгрөг зарцуулна.

http://www.tur.mn/archive/niislel/23016-utaany-esreg-eezh-aavuud-hotyn-dargad-shaardah-bichig-hrglzh-zhagsana.html

Утааны эсрэг ээж аавууд Хотын даргад шаардах бичиг хүргүүлж жагсана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

Өчигдөр, 15:39
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

Өчигдөр, 13:13
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани