Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Геологийн салбарт уул уурхайгаас огт өөр бодлого хэрэгтэй байна



"Монголын геологи хайгуул 2014” чуулган Энэ сарын 20, 21-нд боллоо. Геологичид өнгөрсөн жил хийсэн хайгуул судалгааны ажлаа тайлагнаж, салбарынхаа бодлого чиглэлийг ярилцсан юм. Өмнөх жилүүдийн чуулгантай харьцуулахад гадаад дотоодын хөрөнгө оруулагч бага харагдлаа.

 

2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 орчим компани геологийн хайгуулын ажил хийсэн байна. Харин гадна, дотнын хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил бараг л хийгээгүй ажээ. Мөн 2009 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаагаас болж геологийн хайгуулын ажил зогсонги байдал орсон байгааг ахмад геологичид хэлж байсан юм.

 

Геологийн хайгуул судалгаа нэгдсэн бодлогогүй өдий хүртэл явж ирснийг шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бодлогоор давхар зохицуулж ирсэн нь буруу гэж үзэж байв. Геологи хайгуул, судалгааны ажил уул уурхайгаас огт өөр учраас салангид бодлогоор зохицуулах хэрэгтэй гэдгийг сануулав. 2000 оноос эхлэн геологийн салбарт бодлого алдагдаж, хэдхэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дунд л үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

 

Манай улсын геологийн салбарын боловсон хүчин дэлхийн хэмжээнд хүрсэн ч төрөөс ажил эрхлэх боломжийг хааж байна гэж зарим геологч дүгнэж байв. Хайгуул, судалгаа хийх тусгай зөвшөөрлийг удаан хугацаагаар олгохгүй байснаас болж хөрөнгө оруулагчид "үргэх” болсон гэж дүгнэх хүн ч байсан юм. Монгол Улсын эдийн засаг цаашлаад хөгжлийн бодлогод геологийн судалгаа шинжилгээ чухал үүрэгтэй учраас энэ салбарыг зогсонги байлгаж болохгүй гэдгийг ахмад геологич Д.Чулуун хэлсэн. Тиймээс бодлого чиглэлээ тодорхой болгох хэрэгтэй гэв.

 

 

Энэ үеэр Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогттой ярилцлаа.

-Өнгөрсөн онд геологийн хайгуулын ажил бараг хий­сэнгүй гэж ахмад геологчид хэлж байна. Хайгуулын ажил яа­гаад зогсонги байдалд ор­чихов. Үүнийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-2013 онд геологи хайгуулын ажил огт хийгээгүй биш хийсэн. Сүүлийн жилүүдэд геологи хайгуу­лын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон.  Энэ хэрээр тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ багасч геологи хайгуулын ажил хумигдсан. Гэхдээ өнгөрсөн онд 240 орчим талбай дээр геологийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан гаргаж, эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцийг нь батлуулсан. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөл рүү шилжсэн талбай нэлээд байгаа. 240 гаруй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрсдийн талбайдаа ашигт малтмалын төрлөөр нь ашиг­лалтын талбайгаа нээж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс гадна улсын төсвийн хө­рөн­гө оруулалтаар тодорхой хэм­жээ­ний геологи судалгааны ажил хийсэн. Өнгөрсөн онд долоон тэр­бум төгрөгөөр геологийн хайгуул хийсэн бол энэ онд арван тэрбум төгрөгөөр хайгуулын ажил хийнэ.

-Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурсан. Геологийн салбарт хөрөнгө оруулалт хэр хэмжээгээр буурсан бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт нэлээд хэмжээгээр буурч геологийн хайгуул судалгаа зогсонги байдалд орсон. Энэ нэг талаараа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой. Нөгөө талд орон нутгийн эсэргүүцэлтэй нэлээд тулгарч байгаа. Тухайн орон нутагт геологи хайгуулын судалгаа явуулахаар очихоор эсэргүүцэж, үйл ажиллагааг нь явуулахгүй хориглодог. Үүнээс болж гаднын хөрөнгө оруулагч гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа.

-Жишээ нь, 2012 онд гадаа­дын хөрөнгө оруулалттай хэч­нээн компани хайгуул хийж байсан юм. 2013 онд хэд болсон бэ?

-Өнгөрсөн онд нийт 1800 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл байсан. Үүнээс 1400 орчим хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр геологийн ажлыг тодорхой хэмжээгээр хийсэн гэсэн тайлан мэдээ ирүүлсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн ашигт малтмалын хайгуулын талбайдаа заавал зардал гаргах заалт байдаг. Тиймээс тодорхой хэмжээний ажил хийж тайлан ирүүлсэн.

-Баянхонгор аймгийн Шинэжинст суманд илрүүлсэн алтны нөөц нь Оюутолгой ордын алтны нөөцтэй тэнцэхүйц гэж яриад байгаа. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хайгуулын ажил дөнгөж эхний үе шатандаа явж байгаа. Нөөц баялгаа эцэслэн тогтоогоогүй. Нөөцөө тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Хийсэн хайгуулын ажлынхаа үр дүнг үндэслэн тодорхой хэмжээний ашигт малтмалын нөөц бүхий орд байгаа гэдгийг зарласан байгаа. Эзэмшигч компани нь хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа юм байна лээ.

-Ам.долларын  ханш өсч, га­даадын хөрөнгө оруулалт буурч эдийн засаг хүндхэн байна. Энэ үед геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж томоохон ордыг илрүүлж, нөөцийг нь тог­тоож хөрөнгө оруулалт татна гэж  яриад байгаа. Энэ ер нь хэр бололцоотой вэ. Та бүхэн энэ чиглэлд хэр ажиллаж байна вэ?

-Геологи хайгуулын ажил бол цэвэр зардал гаргадаг. Гаднын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд хэдий чинээ татна тэр хэрээр Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэх бололцоо бий. Энэ ажлыг эрчимжүүлэхээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулж хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс тогтоосон зөвшөөрсөн газарт олгож болох эрх зүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Геологийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Геологийн хайгуул хийх талбай өргөжих тусам хөрөнгө оруулалт нэмэгдэх, ашигт малтмалын орд илрэл, нөөц баялаг илрэх боломж байгаа юм.

-Тэгэхээр энэ жилээс эхлэн төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Энэ асуудлаар Уул уурхайн яаманд ажлын хэсэг байгуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах хуу­лийн төслийг боловсруулсан. Энэ­хүү хуулийн төслөө Засгийн газар, УИХ-д өргөн барина. Тэгээд УИХ шийдвэрээ гаргах байх гэж бодож байна.

Э.МӨНХЦЭЦЭГ


Геологийн салбарт уул уурхайгаас огт өөр бодлого хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани