Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баянхонгорын “Алтан нар” төсөл асар их хэмжээний мөнгө угааж байгаа юу

ОЮУТОЛГОЙН ДАРАА ОРОХ ТОМ ОРД ИЛЭРСЭН НЬ ҮНЭН БОЛ ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ЁСТОЙ-

Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш "Алтан нар” хэмээх чамин нэртэй төсөл дуулдах болсон. Уул уурхайн салбарынхан Оюутолгойгоос хойш Монголд илэрсэн хамгийн ач холбогдолтой металлын ордын нэгээр нэрлэж байв. "Erdene Resource Development" компани ч гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн онд "Алтан нар" ордод судалгаа хийж, үнэхээр ач холбогдолтой металлын орд болохыг нийтэд зарласан билээ. Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өссөн гэхчилэн сайн мэдээллүүд ар араасаа хөвөрч байв. Үнэхээр Оюутолгойн дараа орох том орд илэрсэн бол манайхан ихээхэн ач холбогдол өгөх ёстой нь ойлгомжтой  юм. Гэвч тэгсэнгүй. "Алтан нар" ордыг 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хариуцаж буй гэдэг. Тус компанийн ерөнхийлөгч Петр Акерлийн мэдэгдсэнээр, "Алтан нар” төслийн ил уурхайн ажлыг эхлүүлэх боломжийг судалгааны үр дүн харуулжээ. Дараа дараагийн үр дүнгүүд судалгааны ажлуудыг хаана, хэзээ хийхийг тодорхойлж өгөх юм гэсэн.

-ТОНН ТУТАМД НЭГ ГРАММ АЛТ АГУУЛАГДАЖ БУЙ ГЭНЭ-

Уул уурхайн салбарынхны мэдээлснээр, канадууд 4669 га газрыг эзлэн оршдог "Алтан нар" ордод хоёр жилийн өмнөөс хайгуул явуулсан мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн цооногийн гурвынх нь дээжийг үнэлэхэд 400 метр урт хайгуулын газрын 250 метрээс тус бүрдээ 44-50 өргөнтэй судал олдсон. Энэ нь дунджаар тн тутамт 1 грамм алт агуулагдаж буйг илтгэж буй хэрэг. Нарийвчилбал, цооног тус бүрд 11-15 метрийн өргөнтэй судалд 2-4 грамм алт, 8-20 грамм мөнгө байгаа хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж, Оюутолгойн дараа орохоор нөөцтэй болохыг нь тогтоосон гэж мэдэгдэж байв. Мөн холбогдох албаныхны мэдээлснээр, судалгааны дунд "Алтан нар" ордын "Union North" гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгааг нь тогтоосон гэнэ. Мөн долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа хэмээн үзсэн мэдээлэл бий. Харин "Union South" гэж нэрлэгддэг хэсэгт арван метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, есөн грамм мөнгө байгааг тогтоосон. Цаашид нэмэлт хайгуул хийх шаардлагатай байгаа гэж "Erdene Resource Development" компани мэдэгдсэн юм.

-ХАЙГУУЛЫН АЖЛАА ӨНГӨРСӨН ОНЫ 10 ДУГААР САРД ЭХЛҮҮЛЖЭЭ-

"Эрдэнэ ресурс" компани нь Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг бөгөөд Монгол, Канад, АНУ-д олборлолт явуулдаг юм байна.  Тус компани манай улсын баруун өмнөд хэсэгт байрлах Алтан нар хэмээх алт болон полиметалын төслийнхөө хайгуулын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлжээ. Уг хайгуулын ажлын хүрээнд 8207 метр өрөмдлөг хийж, геохими, геофизик болон металлургийн судалгаа явуулна гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн байна. Үүнээс гадна "Эрдэнэ ресурс" компанийг зүгээс хайгуулаар олсон дээжүүдээ "SouthGobi Sands” компанийн лабораторид шинжлүүлжээ. Анхны өрөмдлөгийн ажлыг "Алтан нар” төслийн хамрах хүрээ буюу нийт 5.5 км урт газарт хийж, нийт 28 сувгаас 4 сувгийн дээжийг судалж үр дүнг нь гаргасан гэнэ.

Компанийн гүйцэтгэх захирал  Peter Akerley хэлэхдээ "Бидний ажлын эхний үр дүн төсөөлж байснаас илүү сайн байгаа. "Алтан нар” төслийн ил уурхайн ажлыг эхлүүлэх боломжийг судалгааны үр дүн харууллаа. Дараа дараачийн үр дүнгүүд дараагийн судалгааны ажлуудыг хаана хийхийг тодорхойлж өгнө” гэжээ. Дөрвөн  цооногийн гурвынх нь дээжийг харахад 400 метр урт хайгуулын газрын 250 метрээс тус бүрдээ 44-50 өргөнтэй судал олдсон ба дунджаар тн тутамт 1 грамм алт агуулагдаж байгаа аж. Нарийвчилбал, цооног тус бүр нь 11-15 метрийн өргөнтэй судалд 2-4-3 грамм алт, 8-20 грамм мөнгө байгаа аж. Уг мэдээ цацагдсанаар хувьцааны ханш 50 хувиар өсчээ.

-"АЛТАН НАР” НЭРТЭЙ ОРД БАЙХГҮЙГ МЭДЭГДЭВ-

Канадын "Еrdene Resource Development” компани Монгол дахь 100 хувийн эзэмшлийн "Алтан нар" ордын нөөцийн үр дүнг хүлээн авч, түүнд сэтгэл хангалуун байгаа тухай marкеtwire.соm цахим хуудаст мэдээлсэн. Учир нь уг ордын нөөц дэх алтны агууламж өндөр гарсан гэнэ. Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петр Акерли "Нөөц өндөр агууламжтай гарсан нь бидний цаашдын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Тухайлбал, энэ оны хоёрдугаар хагаст ордын тодорхой цэгүүдэд дараагийн өрөмддөг хийх хөрөнгө босгоход чухал" хэмээн ярьжээ. Ордоос монголчуудад өгөх өгөөж нь тун бүрхэг байгаа юм. Уг нь тус төсөл нь Монголын уул уурхайн салбарыг шинэ түвшинд гаргаж, үр өгөөжөө өгнө хэмээн энэ салбарынханд найдлага төрүүлжээ.

Тус компанийн Ерөнхийлөгч Петер Акерли "Би 1997 оноос Монгол Улсад ажиллаж байна. Анх удаа амжилт оллоо. "Алтан нар” ордод 45 тонн алт бий. Оюу толгойтой харьцуулвал газрын гадаргатай тун ойр. Тэрбум ам.долларын алт бий” гэсэн байдаг. Харин Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба "Алтан нар гэдэг орд Бороо гоулдаас хамаагүй бага” гэснээс үзэхэд эргэлзээ төрүүлж буй. Ашигт малтмалын газраас тодруулахад "Алтан нар” гэсэн орд байхгүй”-г албан ёсоор мэдэгдсэн. Компанийнхнаас энэ асуудлаар тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгөх хүн олдсонгүй. Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол” гэдэг компани хайгуулын тайлангаа Ашигт малтмалын газарт ирүүлээгүй байж шуугиан "тарьжээ”.

Монгол Улсын хөрс шороог хөндөж байгаа учраас холбогдох байгууллагын хяналт дор, хууль тогтоомжийн дагуу ажиллах ёстой. Гэтэл Канадын хөрөнгө оруулалттай гэдэг ч тус компанийн талаар мэдэх албан тушаалтан алга. 45 тонн алтны талаар мэдэх хүн ч ховор аж. Сүүлийн жилүүдэд шуугиан тарьсан алдартай ордуудыг дамлан зардаг болсон. 19 хүний гар дамжсан орд ч байдаг. Хөрөнгө мөнгө гаргаад ашиглах гэхээр нэг л эргэлзээтэй байдаг учир ийн дамлаад байдаг гэнэ лээ. Мөн дэлхийд хосгүй ордууд өдөр болгон "мэндэлдэг” шиг "Алтан нар” хэмээх орд монголчуудыг хулхидаж, гадны ихээхэн хэмжээний мөнгө угааж байж болзошгүй мэдээллийг эх сурвалж хэлж байгаа юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn

Баянхонгорын “Алтан нар” төсөл асар их хэмжээний мөнгө угааж байгаа юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани