Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Тамир: Цөмийн технологийг шүдний зураг авахад ч ашигладаг


"Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Цөмийн энергийн газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Тамиртай ярилцлаа.

-"Шилдэг агентлаг тод­руулах аян”-ы хү­рээнд Зас­гийн газрын агент­ла­гуудын чиг үүргийг олон нийт тодорхой түвшинд мэддэг боллоо. Танай бай­гуул­лагын хувьд Цөмийн энергийн тухай хуульд заас­наас өөрөөр ямар чиг үүрэгтэй ажилладаг тухай яриагаа эхэлье?
-Манай байгууллага дээрх хуульд заасанчлан төрсөөс цацараг түвшний цөмийн энергийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цө­мийн шинжлэх ухааныг дэмжих хөтөлбөрийг хэрэг­жүүлэх, цөмийн болон цац­рагийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилладаг.

-Өнгөрсөн онд Олон улсын атомын энергийн бай­­гууллагын гишүүн болс­ны 40 жилийн ой тохиосон байх аа?
-Тиймээ. Бид энэ бай­гууллагатай олон жилийн туршид нягт хамтын ажил­­лагаатай байсаар ир­сэн. Олон улсын атомын энер­гийн байгууллагын ерөн­хийлөгчөөр Японы иргэн Юки Амано ажилладаг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил тэмдэглэсэн ойн үеэр бид түүнтэй уулзаж өнгөрсөн 40 жилийн хугацаанд юу хийж гүйцэтгэсэн тухайгаа санал солилцсон. Энэ уул­залтын үеэр Юки Амано манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд маш амжилттай буюу 92 хувьтай байгааг сайшаагаад, цаашид энэхүү ажиллагаагаа улам бэхжүүлэх зөвлөмжийг өг­сөн. Уг нь тус байгуул­ла­гаас анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн гээд олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

-Гэхдээ энгийн иргэд тэр бүр мэддэггүй шүү дээ?
-Ер нь Цөмийн энергийн газар гэхээр цөмийн болон амомын цахил­гаан станц, уранд мал хордсон гэх зэр­гээр л ярьдаг.
Үнэндээ эдгээрээс гадна нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь мэддэггүй. Тий­мээс энэ тал дээр бид маш нээлттэй, иргэдийн хүссэн мэдээллийг түргэн шуурхай өгөхийн тулд ажилладаг.

-Цөмийн энергийн газ­рын бүтэц, бүрэлдэхүүн хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Засгийн газрын тог­тоо­лоор манай албан хаагч­­дын тоог 96 байхаар заа­­­сан. Үйлчилгээний алба­ныхантай ний­лээд 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажил­лагаагаа явуулж байгаа. Орон нутаг бо­лон дүүргүүдэд бусад агент­лаг­тай адил хэлтэс, газар гэж байдаггүй.

 

 

-Танай байгууллагад "Авлигад өртөж болзошгүй албан тушалтнуудын жаг­саалт” гэж байдаг. Үүнийг өнгөц харвал тухайн нөх­рийг хардаж байгаа мэт санагдсан?
-Манай байгууллага хуулийн дагуу цацраг идэвхит ашигт малтмалын хай­гуулын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн 184 дүгээр зарлигийн дагуу өнөөдрийн байдлаар ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Энэ­хүү тусгай зөвшөөрлийг Цацраг идэвхит ашигт малт­малын хэлтэс олгодог. Тий­мээс тус хэлтсийн ажилч­дын нэрсийг жаг­саасан байдаг.


Мөн Цөмийн болон цацрагийн хяналтын газар бидний өдөр тутмын цөмийн технологийн хэрэглээний явцад гардаг тусгай зөв­шөөрлийг олгож, хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл цөмийн болон цацрагийн хяналтын байцаагч нар эмчилгээний буюу шүдний рентген аппарат хэрэглэх зөвшөөрөл олгож, тэдгээрт хяналт тавьдаг. Таны хэлж буй жагсаалт бол ажилчдаа хардах бус авлигаас ангид байх урьдчилан сэргийлэх арга гэж хэлж болно.

-Өдөр тутмын цөмийн технологийн хэрэглээ гэж яг юуг хэлдэг юм бэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй ярина гэвэл маш өргөн хүрээтэй олон сал­барын асуудлыг хамааруулах шаард­­лагатай болдог. Товч­хондоо бол Цө­мийн тех­нологийг эрүүл мэндийн салбарт л гэхэд хурц саа өвчин, ДОХ-оос шалтгаалсан сэтгэцийн өвчин, гэмт­лийн дараах тархи хөдлөлтийн хам шинж, олон голомтот цус харвалтын голомтыг оношлох, шүдний зураг авах зэрэгт ашигладаг.

Мөн хавдар судлалын чиглэлээр хавдрын байрлал, үе шатыг тодор­хойлох, үсэрхийллийн байрлалыг ил­рүүлэх, эмчилгээний үр дүнг хянах, хавдраас шалтгаалсан ясны өвчнийг багасгах, тодорхой хавдрын хэмжээг хэмжих гэх мэтэд хэрэглэнэ. Гэмтэл судлах зорилгоор ясны далд гэмтэл буюу спортын гэмтлийг тодорхойлох, ясны ургалт зогсоох, өвдөлтийг намдаах, остеомиелит оношилгоонд ашигладаг. Түүнчлэн бөөр­ний бо­лон зүрх судасны өвчин, уушгиний өвчлөлийн үед ч хэрэглэддэг.

-Зөвхөн эрүүл мэндийн салбарт ингэж ашигладаг гэхээр ач холбогдлын хувьд өндөр гэдэг нь илэрхий юм. Харин хөдөө аж ахуйн салбарт хэрхэн ашигладаг юм бэ. Одоогоор бол уранд мал хордсон гэж л яриад байгаа шүү?
-Дээр хэлсэнчлэн цөмийн технологи гэхээр л атомын бөмбөг, цахилгаан станц гэж ойлгох нь өрөөсгөл явдал. Сая би эрүүл мэндийн салбарт чухам юунд ашигладаг тухай хэлсэн. Үүнтэй адил бүх салбарыг дэлгэрэнгүй хэлвэл нэлээд цаг хугацаа орох байх. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт хэрхэн ашиг­ладаг вэ гэдгийг хэлж болно. Жишээлбэл, ургамлын шинэ сорт гарган авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний үржил шимийг болон ус цэ­вэршүүлэх, ургацын ча­­нарыг сайжруулах, өвчин үүсгэгч бактерийг устгах вакцин үйлдвэрлэх, хадгалах хугацааг уртасгаснаар соёо­лолт муудалтаас сэр­гийлэх, бордоо гарган авах, хортон шавжийг устгах, хөрсний элэгдэл, гүний усны судалгаа хийх зэрэгт ашиглаж байна.

Мөн геологи, уул уурхайн салбарт л гэхэд төрөл бү­рийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц, дагалдах элементийн, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, нүүрс, газрын тосны үе давхарга, түүний нягт, чанар, цооногийн ха­наны бетоны бэхжилт зэр­гийг тодорхойлох, бая­­­жуулах боловсруулах үйлд­­вэрүүдийн процессыг хя­нах гэх мэт үйл явцад хэ­рэглэдэг.

Түүнчлэн эрчим хүч, аж үйлдвэр, хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг шалгалт, археологийн түү­­хэн дурсгалт, ховор олд­воруудын насыг тогтоох, машины дугуйны бат бөх чанарыг нэмэгдүүлэх, аливаа материалын эдэлгээг уртасгах зорилгоор өнгөлөх, лакдах зэрэг энгийн өдөр тутмын хэрэглээнд байнга ашиглагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

 


Ж.Нарангэрэл

Эх сурвалж: morningnews.mn

Г.Тамир: Цөмийн технологийг шүдний зураг авахад ч ашигладаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани