Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Япончууд “Эрдэнэс Тавантолгой”-оос хувь эзэмших хүсэлтээ илэрхийллээ

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцаж байгаа юм. Айлчлалын хүрээнд өчигдөр Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх Японы төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа.

Зам тээврийн сайд А.Гансүх: Японы тал "Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн

-Би сайд болмогцоо хамгийн түрүүнд Япон улсад айлчлал хийе гэсэн хүсэлтээ Засгийн газартаа уламжилсан байсан юм. Гэтэл Японы төлөөлөгчид маань надаас урьтаад эх оронд маань айлчилчихлаа. Энэ удаагийн уулзалтаар Японы тал маш ажил хэрэгч саналууд тавьсан бөгөөд өмнө нь байсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа хэлэлцлээ.

Тухайлбал, Японы зүгээс "Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг бүхэлд нь хариуцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ Японы дөрвөн компани менежментийг бүхэлд нь хариуцах юм.

Тиймээс ч бид "Эрдэнэс Тавантолгой” зэрэг ач холбогдол бүхий төслийг үйл ажиллагаатайгаа хэрхэн уялдуулах талаар цаашид анхаарч, ажиллана. Үүнээс гадна хотын тээврийн асуудалд онцгой анхаарал хандуулж, хамтын ажиллагааны хүрээнд олон зүйлс төлөвлөөд байна. Тухайлбал, нийслэлийг зүүнээс баруунд холбосон төмөр зам, 6.6 км метро, агаарын тээвэр, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Мөн эдгээрийг хөнгөлөлттэй зээлээр хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна.

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро: Хувь эзэмших асуудлыг хэрхэн төмөр замтай холбох талаар судална

-Улаанбаатар хотын төвд баригдах метроны төсөлд хөнгөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Уулзалтын хүрээнд өөр ямар асуудлуудыг шийдвэрлэсэн бэ?

-Улаанбаатар хотын хөгжлийг хараад үнэндээ биширч байна. Ингэж хурдацтайгаар хөгжиж байгаа улсад зам, тээврийн салбарын хөгжил яахын аргагүй чухал асуудал болох нь тодорхой. Мөн Улаанбаатар хотын төвд метро барих ажил хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Энэхүү метрог барихад Япон улсын талаас хөнгөлттэй зээл олгох замаар хамтран ажиллах талаар ярилцаж, судлахаар шийдвэрлэлээ.

-Япон Улсын компаниуд "Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хэрхэн шийдвэрлэхээр болов?

-Японы пүүс, компаниуд "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний ордод хувь эзэмших сонирхолтой байгаа. Тиймээс "Эрдэнэс Таван­толгой”-д хувь эзэмших асуудлыг хэрхэн төмөр замтай холбож шийдвэрлэх вэ гэдгийг цаашид ярилцаж, шийдвэрлэхээр болоод байна. Судална гэсэн үг юм.

-Танай улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилттэй танилцсан уу?

-Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын салбар Монгол Улсын зам тээврийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар А.Гансүх сайдтай өнөөдөр хэлэлцэж, ярилцлаа. Шинээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төсөл амжилттай хэрэгжиж байгаад тун таатай байна.

Уулзалтын хүрээнд онгоцны буудлыг ашиглалтад орсны дараа менежментийн хувьд хэрхэн хамтран ажиллах, Япон Улсын компаниуд хэрхэн оролцож ажиллах талаар санал солилцсон.

Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явц 10 хувьтай байна гэв

Мөн энэ үеэр Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны шинэ буудлын талаар төслийн захирал Н.Энхбат мэдээлэл өглөө. Тус нисэх онгоцны буудлын ажлын явж одоогоор 10 хувьтай байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед бүтээн байгуулалтын ажил 8.8 хувьтай байхаар таамаглаж байсан тэдний ажилд ямар нэгэн хүндрэл тулгараагүй болохыг энэ үеэр мэдэгдлээ.

Түүнчлэн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа тус төсөл Монгол Улсын эдийн засгаас хараат бус гэдгийг онцолсон юм. Тиймээс ч бүтээн байгуулалтын ажилд эдийн засгийн хямрал бусад хүчин зүйл нөлөөлөхгүй аж. Харин замын асуудал хүндрэл үүсгэж байгааг энэ үеэр мэдээллээ. Замыг үндсэн хоёр хэсэгт хуваажээ. Тодруулбал, Нисэхийн цагаан хаалга хүртэл зургаан эгнээтэй авто замын ажил хийгдэж байгаа.

Түүнээс цааш Хөшигтийн хөндий хүртэлх хурдны замын ажил концессын гэрээний жагсаалтад орсон аж. Дашрамд дурьдахад, төслийн хүрээнд олон улсын хэллэгээр 4И кодтой нислэгийн зурвас, жилдээ гурав хүртэлх сая хүнд үйлчлэх терминал барихаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал, жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдах аж. Энэ эрчээрээ 2020 он хүртэл явах боломжтойг судалгаагаар гаргажээ. Үүнээс цааш 2032 он гэхэд зорчигчийн урсгал 4.8 саяд хүрэхээр төлөвлөж байгаа аж.

Тиймээс өргөтгөх боломжийг нь нээлттэй үлдээж газар төлөвлөлтийг нь хийсэн байна. Бүр цаашилбал 12 сая зорчигч хүлээн авах боломжтойгоор бүхнийг төлөвлөжээ. Одоогийн байдлаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт 49 тэрбумд хүрээд байгаа юм. Түүнчлэн одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд 400 орчим хүн, 200 орчим техник, хэрэгсэл ажиллаж байгаа аж. Нийт 22 туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд үүнээс 17-18 нь дотоодын туслан гүйцэтгэгч юм байна.
 
МОНГОЛЫН МЭДЭЭ
 
Япончууд “Эрдэнэс Тавантолгой”-оос хувь эзэмших хүсэлтээ илэрхийллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани