Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Чалько" компанитай байгуулсан гэрээг шалгана гэжээ

 УИХ дахь МАН-ын бүлгээс Ажлын хэсэг байгуулж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн "Чалько" компанитай байгуулсан гэрээний хэрэгжилт, биелэлтийг шалгах болов.

 

 

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан тус бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсч, Н.Номтойбаяр гишүүний санаачлан боловсруулсан "Ахмадын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-тэй танилцсан байна. 

 

 

"Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг тус бүлэг "Хямралыг давах төлөвлөгөө” гэж нэрийдэн гурван бүлэг, 14 заалт бүхий санал оруулах болжээ. Учир нь Засгийн газраас өргөн барьсан 25 арга хэмжээ нь төдийлөн оновчтой бус, 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх ажил хэрэгч санал бага байна хэмээн ажлын хэсэг дүгнэж байгаа аж.
Тус бүлгээс гаргасан саналд яамдын тоог цөөлж, төрийн данхайсан бүтцийг цөөлөх, төрийн албан дахь шаардлагагүй орон тоог хасах, Дархан цаазат газарт ашигт малтмалын олборлолт явуулахыг хориглох, цалин, тэтгэврийг нэмэх, үргүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжих, ажлын байрыг хадгалах, хувийн хэвшлийг дэмжих зэрэг хэд, хэдэн зүйлийг тусгасан аж.

 


"Ахмадын талаар төрөөс баримтлах бодлогын барим бичиг”-т ахмад настнуудын эрүүл мэнд, орон сууц, тэтгэврээс гадуур орлогын эх үүсвэр бий болгох зэрэг талаар тодорхой тусгажээ. Уг баримт бичигт санал авахаар маргааш Засгийн газарт өргөн мэдүүлнэ гэдгээ санаачлагч Н.Номтойбаяр гишүүн хэлж байв. Хэрэв уг баримт бичиг батлагдвал 2005 онд баталж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 50 гаруй хувьд нь өөрчлөлт орох аж.

 


Мөн тус бүлгээс ирэх долоо хоногт хямралд өртөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн болон ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллыг дээшлүүлэх талаар томоохон баримт бичгүүдийг өргөн барихаар төлөвлөж байгаа гэв.

Бүлгийн хуралдааны төгсгөлд ажлын хэсгийг ахлан ажиллаж буй Л.Энх-Амгалан гишүүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-"Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд МАН-ын бүлэг ямар, ямар санал оруулж байгааг тодруулбал?
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас "Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ тогтоолын төслийг маш их хугацаа алдаж, хожимдуулж өргөн барьсан гэж үзэж байгаа. Мөн үүгээр зогсохгүй Засгийн газраас өргөн барьсан 25 арга хэмжээ нь оновчгүй, бодитой үр дүнд хүрэхэд хангалтгүй байна. Тиймээс МАН-ын бүлэг тус тогтоолын төслийг нэрнээс нь эхлэн өөрчилж, "Хямралыг давах төлөвлөгөө” болгон Ард түмний мөнгийг хэмнэсэн төсөв, мөнгөний бодлого, Баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлого, Монгол хүнээ дээдэлсэн нийгмийн хамгааллын бодлого гэсэн гурван чиглэлээр 14 ажил хэрэгч саналыг нэн даруй хэрэгжүүлэхийг эрх баригчдад санал болгож байгаа юм.
Өнөөдөр ард иргэдийн өмнө гурван асуудал шийдлээ хүлээж байгаа. Нэгдүгээрт нь валютын ханшны савлагааг тогтворжуулах, хоёрдугаарт 3 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох, гуравдугаарт өрхийн орлогыг нэмэгдүүлэх. Эдгээрийг засч залруулж, бодит үр дүнд хүрэхэд дээрх 14 санал чухал үүрэгтэй.
Мөн хувийн хэвшлийг айлгадаг, далайлгадаг төрийн бодлого өнөөгийн нийгэмд хэрэггүй. Харин ажлын байрыг хадгалах, хувийн хэвшлийг дэмжих бодлого хэрэгтэй. Ажилгүйдлийн даатгалаас 100 мянган иргэн ажилгүйдлийн тэтгэмж авсан нь тэр хэмжээний иргэн ажилгүй болсныг нотолж байна. Ийм байдлаар аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. Тиймээс ажилгүйдлийг бууруулахын тулд ажлын байрыг хадгалсан, баялаг бүтээгчдийг дэмжсэн татварын бодлого хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байна. Эдийн засаг хямралд хүрж болзошгүй гэж үзсэн хэрнээ цалин тэтгэвэр нэмэх нь хэр оновчтой бол?
- Статистикийн хорооны даргын хэлж буйгаар Монголын 800 мянган өрхийн орлого буурсан байна. Жилд дунджаар 15 орчим хувиар тогтмол нэмэгддэг байсан өрхийн орлого өнгөрөгч онд дөнгөж 4-хөн хувиар нэмэгдсэн. Энэ нь айл өрхийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг статистик тоо баримтаар нотолсон гэсэн үг. Нэг жишээ хэлэхэд төгрөгийн ханшны уналтаас шалтгаалж 100 төгрөгт тутмын 30 төгрөг үнэгүйдсэн. Гэтэл иргэдийн гар дээр очиж буй цалин тэтгэвэр хэвээрээ байгаа. Тиймээс цалин тэтгэврийг үүнтэй уялдуулж нэмэх шаардлагыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Төрийн албаны тоог цөөлнө гэж сая дурдагдлаа. Ингэснээр хэдий хэр төсөв хэмнэж болно гэсэн тооцоо судалгаа хийсэн үү?
-Эдийн засгийг хямралаас гаргахын тулд бид төрийн данхайсан бүтцийг багасгах, яамдын давхардсан орон тоог цөөлж өмнө нь байсан түвшинд хүргэх, хэмнэлтийн горимд шилжих саналыг эрх баригчдад тавьж байгаа. Өмнө Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 17 яам 19 сайдтай болсон. Ингэснээр ажил сайжирсан уу гэвэл нүдэнд харагдахуйц зүйл байхгүй. Харин ч ажил үүргийн давхардал ихэсч, төрийн албан хаагчдын тоо 80 орчим мянгаар нэмэгдсэн. Тиймээс төрийн албаны хэт том энэ бүтцийг багасгах ёстой гэж үзэж байгаа.
Мөн одоо байгаа урсгал зардлыг 10-30 хувь багасгах, төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа "Чингис” бонд, "Самурай” бонд, Хөгжлийн банкны санхүүжилтыг хуульд нийцүүлж тусгах ёстой гэж үзэж байгаа.
Баялаг бүтээгчдэд тулгамдаж байгаа татварын талаар уян хатан бодлого явуулах, төрөөс бизнесийнхэнд үзүүлж буй дарамт шахалтыг багасгах, Ажилгүйдлийн даатгал авч буй хугацааг сунгах гээд олон асуудлыг зохицуулах шаардлага байна.

-Эдийн засгийн хямралаас гарах нэг том хүчин зүйл нь валютын урсгалыг нэмэгдүүлэх. Үүнд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсад төлбөрийн тэнцэлийн хямрал үүссэн гэж мэдэгдсэн. Энэ нь үндсэндээ Монголд орж ирэх валютын урсгал татарсан гэсэн үг. Харин валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд нэгдүгээрт экспортоо нэмэгдүүлэх ёстой. Манай улсын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ өрсөлдөх чадвартай болгох шаарлагатай.
Хоёрдугаарт "Эрдэнэс Тавантолгой" компанийн "Чалько" компанитай байгуулсан гэрээг Уул уурхайн сайд өөрөө дур мэдэж өөрчлөн, 1 тн нь 78 ам.доллараар нийлүүлэх байсныг 35 ам.доллар болгож бууруулсан. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэ өөчлөлтийг хийсэн талаар мэдээлэл бидэнд бий. Тиймээс ажлын хэсэг байгуулж, уг гэрээний хэрэгжилт, биелэлт, дээр дурдсан өөрчлөлтийн шалтгаан зэргийг тодруулах ёстой гэж үзсэн.
Гуравдугаарт гадаадын хөрөнгө оруулалт агшсан олон шалтгааныг зөв оношилж, бодлогын алдаануудаа яаралтай засч залруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Н.Гантуяа

"Чалько" компанитай байгуулсан гэрээг шалгана гэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани