Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам барина

Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам барина УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүд”-ийн талаар мэдээлэл хийв.

Ерөнхий сайдын мэдээлэлд дурдсанаар "Монгол Улсын Хөгжлийн банк нь Улсын Их Хурлаас батласан хөгжлийн хөтөлбөр болон салбарын бодлогын хүрээнд Засгийн газрын холбогдох тогтоолуудаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн дараах төсөл, хөтөлбөрүүдийг 1.5 тэрбум ам.долларын "Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлэн ажиллаж байна.
 
Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төслийн хүрээнд 2013 онд шинээр хэрэгжих 10 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон тэдгээр хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан 570.0 хүртэл тэрбум төгрөгийг "Чингис” бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 96, 124 дүгээр тогтоолоор батласан. Одоогоор Дундговь, Баянхонгор аймгуудыг нийслэлтэй холбоод байгаа бол Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн авто замын барилгын ажлуудыг графикт хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Нийт зам барилгын ажлын гүйцэтгэлийн дундаж нь 68 хувьтай байна.
 
"Гудамж” төслийн хүрээнд Туул, Сэлбэ голын дагуу хурдны замыг барьж, 33 уулзварыг шинэчлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдэж байна. Нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлж байгаагаас 16 уулзвар болон хоёр автозамын барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Ажлын дундаж гүйцэтгэл 92.6 хувьтай байна.
 
Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулахад нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Хөгжлийн банк эхний ээлжинд эх үүсвэр нь тодорхой 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг нийт 66 төсөлд олгохоос 33 төслийн гэрээг байгуулж, нийт 101.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэл дунджаар 72.2 хувьтай байна.
 
Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам баригдана. Төслийг "Монголын төмөр зам” ТӨХК удирдан зохион байгуулж, "Шинэ төмөр зам” ХХК төслийн компани хэрэгжүүлж байна. Уг төслийн санхүүжилтэд "Чингис” бондын хөрөнгөөс 164.2 сая ам.долларын санхүүжилтийг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтцийн барилгын ажил, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд зориулж олгоод байна. Нийт 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 25 хувь, газар шорооны ажил 70 хувь, ухмал 77 хувь, далан 62 хувь, трассыг нийт 13 хэсэгт хуваасан бөгөөд дотоодын 14 авто замын компани ажиллаж байна.
 
Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийн эхний ээлжийн санхүүжилтэнд 16 сая ам.долларын санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохоор заасны дагуу төслийн бэлтгэл ажилд нийт 15.98 сая ам.долларын санхүүжилт олгохоор баталсан. Хөгжлийн банкнаас төслийн нэгжийн 2013-2014 оны үйл ажиллагааны зардал болон төслийн бэлтгэл ажилд зориулж 14.81 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.
 
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 34 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэсэн. Төслийн удирдах хорооноос баталсан төлөвлөгөө болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас баталсан төсвийн дагуу 7.38 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор баталснаас нийт 2.55 сая ам.долларын санхүүжилтийг төслийн нэгжийн 2013-2014 оны үйл ажиллагааны зардал болон зарим судалгааны ажлын урьдчилгаа төлбөрт олгосон.
 
Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайны агаарын тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын "Экс Им” банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлж "Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн 81.3 сая ам.долларын төлбөр эргэн төлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 2.9 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Санхүүжилтийн байдал 100 хувь.
 
Ноолуур, ноос, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 5 салбарын төслүүдэд 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд, 1.7 тэрбум төгрөгийг төсвийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээн авч, үүнээс 64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байна. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн нийт батлагдсан зээлийн хэмжээ 100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт банкнаас санхүүжүүлээд байна.
 
"Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын төслийн хүрээнд 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад зориулсан уг барилга нь 1 метр кв нь 1.280.00 төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ач холбогдолтой төсөл. Эхний ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтанд ороход бэлэн болсон. Үлдсэн барилгуудыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулна. Ажлын гүйцэтгэл 94 хувьтай хэрэгжиж байна.
 
Дотоодын барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 4 төсөл бий. Төмрийн хүдрийн 3 баяжуулах болон 1 барилгын арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг "Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 12.8 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Байшин үйлдвэрлэх комбинатын төслийн нийт өртөг 42.0 сая ам.доллар бөгөөд "Эрэл” ХХК өөрийн хөрөнгөөр 13.1 сая ам.доллар, Засгийн газрын үнэт цаасаар 14.0 сая ам.долларыг санхүүжүүлсэн " хэмээн мэдэгдлээ.
Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам барина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани