Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Налайхын уурхайчдын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой

Хоёр жилийн өмнө түлш эрчим хүч уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой болох дуулианаар олон уурхайчидтай уулзаж явахад бидний хэн маань ч залуужаагуй, байгалийн жамаар хөгшрөн, олон ч хүн бурхны оронд заларсан байлаа.
 
Бид социализмийн үед хот даарахаар болон төлөвлөгөө биелүүлээгүй бол буруутан, осол авар болоход бас л буруутан болж явлаа. Хот олон удаа хөлдөх дөхөж, тэрч байтугай гадаадын элчингийхэн ар гэрээ нутаг буцааж байсан нэг биш удаагийн тохиолдол бий. Улсын нийслэл ард байгаа болохоор ухрах газар байхгүй гэж бодоод дээрээс ирсэн шаардлагыг ухамсартай биелүүлдэг байлаа. Тэр ухамсраар уурхайчид цаг наргүй хөдөлмөрлөж зарим нэг нь амь эрсдэж байсан нь нууц биш.
 
Хар алтны төлөөх цусгүй энэ дайнд олон ч уурхайчны амь эрсдэж аав, ээж үр хүүхдийнх нь гашуун нулимс одоо ч хатаагүй байгаа. Амь эрсдэгсдийн гэгээн дурсгал нь мартаж огт боломгүй гашуун сургамж, эмэгнэлтэй түүх. Тухайн үед уурхайчдыг хар алтны эзэд, алтан гартай уурхайчид гэх мэт гайхамшигтай магтаалаар мялааж алдар цол, одон медалиа харамгүй өгч байсныг бид мартаагүй. Одоо хатуугаар бодоход самурайн үүрэг гүйцэтгэж байсан мэт. Налайхын уурхайчдад хэнтэй ч хуваалцахгүй гавьяа бий. Энд би олон баатар гавьяат төрснийг дурдах гээгүй. Баатрыг нь аваагүй хэдий ч хүний санаанд багтамгүй дээд амжилт баатарлаг гавьяаг Налайхын уурхайчид гаргаж байсныг нэхэн дурсаж мэдүүлэх гэсэн юм.
 
Тухайлбал: Ээлжиндээ 60 тн нүүрсийг (нэг вагон нүүрсийг) гараараа хүрздэж байсан гайхамшигт амжилтыг Бавархаан гэдэг уурхайчин гаргасан байдаг. Дамдин гэдэг уурхайчин энхийн цагт өөрийгөө золин байж халуун амиараа олон уурхайчдыг аварч баатарлаг гавьяа байгуулсныг хэн ч мартаж боломгүй.
 
Улаанбаатар хотод 20 метр хүрэхгүй нүхэн гарцыг хийх гэж хичнээн хоног, сараар ноцолддог билээ. Тэгвэл 35 дугаар уклонд Ш.Нүрзэд даргатай Ашиглалтын нэгдүгээр хэсэг хоногт 63 у/м малталт хийж үнэмлэхүй дээд амжилт тогтоож байсныг бид мэднэ. Москвагийн метрог Кузбасс, Домбасын уурхайчдаар малтуулж байсан баримт ч байдаг.
 
Ашиглалтын гуравдугаар хэсгийн бригадын дарга Кадрай ээлжиндээ 1000 гаруй тонн нүүрсийг удаа дараа гаргаж дээд амжилт тогтоож байлаа. Энэ амжилтыг Оросын ижил нөхцөлтэй нэг ч уурхайд тухайн үед гаргаагүй байсан юм.
 
Бас нэг гавьяа нь сонгомол утгаараа ажилчин анги анх энд бүрэлдэн тогтсон. Жинхэнэ ажилчин анги гурав дахь үе дээрээ бий болдог гэсэн дүгнэлтийг капиталист нийгэм жинхэнэ утгаараа олон зуун жил хөгжсөн орнуудын судлаач эрдэмтэд хийсэн байдаг. 1970-д оны үед гурав дахь үеийн уурхайчин энд төрсөн. Жишээ нь уулын засвар монтажийн слесарь манай тэргүүний уурхайчин Магсаржав надтай хамт ажиллаж байсан бол түүний аав, мөн өвөө нь уурхайчин байсан гэдэг. Энэ үүднээс Налайхын их уурхайгаас гаралтай дөрөв дэх үеийн ажилчид хаа нэгтэй ажиллаж л байгаа. Энэ утгаараа ажилчин ангийн өлгий. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно.
 
Эдгээрийг Налайхаар хязгаарлахгүйгээр хойт үед үлгэр болгох үүднээс 90 жилийн ойн хүрээнд ажил амьдралтай залгаж буй олон залууст эх орны бахархал болгож сурталчилан таниулах гэж бодсон юм. Харамсалтай нь уг ойг Налайхын их уурхай гэж байсныг ор тас мартсан, нөгөө талаар энэ тухай мэдэх ахмад уурхайчид цөөрснөөс салбарын яам аппаратынхаа хэмжээнд тэмдэглэлээ гэж Налайхын ахмад уурхайчид сэтгэл дундуур сууна.
 
Ажил мэргэжлийн нөхцөлөөр нь ЮНЕСКО-гийн гаргасан судалгаагаар дайны халуун цэгт ажиллаж байгаа сэтгүүлч болон газрын гүний уурхайчдын хөдөлмөр хамгийн хүндэд тооцогддог байна. Гэтэл яагаад бид газрын гүнд, хүнд, хортой, хэдийд ч амь эрсдэж болох осолтой нөхцөлд ажиллаж байсан юм бэ? Бидний заяа төөрөг, хувь тавилан тийм байсан юм уу гэж бодох үе гардаг.
 
Бид насны танагтайд чөлөөнд гаргаж алдсан чадавхийг нь нөхөхөөр өндөр хувьтай тэтгэвэр ногдуулдаг дэлхийн жишгийг мөрдөнө гэж итгэдэг байлаа.
Харамсалтай нь энэ заалт 90-ээд онд батлагдсан тэтгэврийн шинэ хуулинд тусаагүй ор тас хасагдсан. Зориуд хассан. Тэд тэтгэврийн хуулиас дээрх заалтыг яаж хассан гээч. Хүний амь насанд аюултай, хүнд хортой тийм муухай үйлдвэр манай бүтээн байгуулж байгаа шинэ нийгэмд байх ёсгүй, байдаг юмаа гэхэд тухайн үйлдвэрийг ажиллуулж байгаа салбарын яам нь нөхөн төлбөр төлөх учиртай гэсэн тайлбараар хасаад тэтгэврийн санг хэмнэж газрын гүний уурхайчны тэтгэврийг ердийн нөхцөлөөр тооцон цалингийн дунджийн 45 хувиар тогтоодог болсон. Газрын гүнд, хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан уурхайчдын хөдөлмөрийг бусадтай адилтгаж яаж болох билээ.
 
Уурхайчдыг золигт гаргасан тэр заалтыг өөрчлүүлэх гэж төрийн тэргүүнийг хүртэл явж байсан "үйлдвэрчний" гэх тодотголтой ахмад уурхайчин Кибекей,
хазгар хочит Дэмбэрэл нарт баярлах ёстой. Харамсалтай нь эдгээр ахмад уурхайчид бурхны оронд залраад өнөөдөр бидний дунд байхгүй байна. Миний ойлгосноор Налайхын уурхайчдаас тавьсан асуудал тусгайдаа байсаар байхад "гуя дагаж хүзүү" гэгчээр бусад газрын адил төстэй асуудлыг хажуу хавирганд нааж цогцоор шийдэх гэж оролдсоноор хэн ч биш болгож ирсэн байх гэсэн аядуу сэтгэлийн таамаглал байдаг.
 
Гэтэл СССР-ийн бүрэлдэхүүнд байсан тухайлбал Орос, Украин, Казакстаны уурхайчид өнөөдөр газрын гүнд ажилласан жилээсээ (10-15 жил) хамааран цалингийн дунджийн 65-80 хувиар тэтгэврээ тогтоолгож байгаа бөгөөд гүнд ажиллах хугацааг богиносгох, цалинд оногдох хувь хэмжээг ахиулах тухай яриж байхад манайх эдийн засаг хүнд байна гэсэн тайлбар хийж тэтгэврээ нэмүүлэх талаар хэл ам битгий л хийгээсэй гэх аястай чимээгүй, нэгэнт ертөнцийн жамаар хорогдож байгаа уурхайчдаа цөөрснийг нь тоолж суудаг болсон гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй.
 
Тухайн үед тэтгэвэр авагчид 380 орчим байсан бол одоо 150 хүрэхгүй хүн үлдсэн гэсэн багц тоо байдаг. Амьд хүн аргатай гэгчээр оногдох хувь ахиу дөхүүгийг нь бодож нэлээд нь мэргэжлээс шалтгаалах өвчний группэд орсон нь нууц биш. Хүрз бариад, хүзүүндээ лозун өлгөөд хэсэг бүлгээрээ саарал ордон тойрч асуудлаа шийдүүлэх гэж бид явсангүй, явлаа ч хэн ч тоохгүй. Ард түмнээ сонсдог шинэчилсэн засгийн газрын сонорт хүргэж арга хэмжээ авахуулах гэж энэ бүхнийг сонордуулж байгаа юм. Бурханы оронд залран олон арван уурхайчдын дутуу авсан тэтгэврээр одоогийн хүнд эдийн засгийн тэтгэврийн санг хэмнэлээ.
 
Саяхан хойд хөршийн ерөнхийлөгч В.Путин бүх ард түмнээсээ санал асуулга шууд авч маргаашнаас нь эхлээд түүний мөрөөр шуурхай арга хэмжээ авч байгааг хараад атаархах сэтгэл төрснийг нуух юун. Ингэж шуурхай ажиллахыг хүсч байна.
 
Их хуралд сууж буй шинэчилсэн засгийн газрын төлөөлөл болох нэгэн түшээ "Яам нь бодлогых байх нь зөв, гэхдээ бодлогын төвд хүн байх ёстой" гэж их сайхан хэлж байна билээ. Тэгвэл шинээр байгуулагдсан уул уурхайн яам бодлогондоо Налайхын их уурхайн хаягаар тэтгэвэрт гарсан ахмад уурхайчдын асуудлыг тодорхой тусгаж арга хэмжээ аваасай гэсэн хүсэлтээр үгээ төгсгөж байна.
 
Миний энэ үгийг Налайхын уурхайчдын өмнөөс төр засгийн өндөрлөгт хүргэж буй нэг ёсны хариу нэхсэн хүсэлт гэж ойлгохын зэрэгцээ тунгааж унших аваас хуульд оруулах тодорхой санал байгаагаас гадна түүнийг өөр аргаар шийдвэрлэх арга зам байгааг үгүйсгэхгүй. Ингэж нуршиж тайлбар тавихын учир нь тухайн үеийн Налайхын их уурхайгаас тэтвэрт гаргачдын тэтгэврийг үндсэн цалингийн 45 хувиар тогтоосонд л байгаа юм.
 
 
Ахмад уурхайчин Д.Орги
Налайхын уурхайчдын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани