Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ойрхи Дорнодын гол тоглогч нь хэн бэ?

Ойрхи Дорнодын гол тоглогч нь хэн бэ? З. ДАВААЖАВ

Ойрхи Дорнодын бүс нутаг гэдэг тодорхойлолт нь Ази, Европ болон Африк тивийг холбох газар нутгийг ерөнхийлөн нэрлэх бөгөөд Араб, Турк, Перс, Курд, Еврей, Ассир, Черкес, Армени зэрэг олон үндэстнүүд оршин суудаг. Энэ бүс нутагт дэлхийн хэмжээний томоохон гүрнүүд байхгүй боловч Саудын Араб, Иран, Турк, Израил зэрэг нөлөө бүхий улсууд оршин тогтнодог. Энэхүү бүс нутаг нь гурван тивийн зааг, газрын тосны нөөц болон шашны том төвүүд байдаг гэдэг үүднээс стратегийн чухал бүс нутаг бөгөөд хэн нь гол тоглогч вэ гэдэг асуудал байнга сөхөгдсөөр ирсэн.

Бүс нутгийн хүч гэсэн ойлголтыг Даниел Фламес өөрийн "Олон улсын харилцаан дахь Бүс нутгийн хүч хэмээх” нийтлэлдээ дөрвөн үндсэн шалгуурт тул­гуур­лан тодорхойлсон бай­даг. Түүний үзэж буйгаар бүс нутгийн хүч нь:

1. Манлайлах бэлэн байдал

2. Шаардлагатай хүчний нөөц баялагтай байх (эдийн засаг, цэргийн хүч)

3. Гадаад бодлогын хэрэгжилт

4. Гуравдагч орноор зөвшөөрөгдсөн байх шалгууруудыг хангаж байгаа тохиолдолд тус улсыг бүс нутгийн хүч хэмээн үзнэ гэжээ.

Даниел Фламесийн тодорхойлолтоор Ойрхи Дорнодын орнуудыг шалгаруулж үзвэл Саудын Араб болон Иран нь энэхүү шаардлагыг бүрэн дүүрэн биш боловч бусад Ойрхи Дорнодын орнуудтай харьцуулахад тавигдаж буй шаардлагад илүү дөхөж очдог.

 

ИРАН УЛС

 

Лалын Бүгд Найрамдах Иран улс бол түүх талаасаа авч үзсэн ч гэсэн агуу Персийн эзэнт гүрний үргэлжлэл бөгөөд тэд энэ бүс нутагт эрт дээр үеэс гол тоглогч нь байсаар ирсэн. Тэдний энэхүү үзэл нь Фламесийн эхний шалгуурыг хангаж байна. Эдийн засгийн хувьд Иран нь цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаас болон Барууны орнуудаас тавигдаж буй эдийн засгийн хоригийн уршгаар дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ нэлээд хэмжээгээр хумигдсан боловч Дэлхийн Банкны 2012 оны судалгаагаар Иран улсын ДНБ 552.4 тэрбум ам.доллар буюу Ойрхи Дорнодод Саудын Арабын дараа орох үзүүлэлтэй байв. Иран улс нь газрын тосны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байрт харин байгалийн хийн нөөцөөр Орос улсын дараа ордог. Цэргийн хүчний хувьд Иран улс 2014 оны байдлаар 1800000 байнгын цэрэг, 2409 танк, 481 цэргийн зориулалт бүхий нисэх хүчин, 395 усан замын флот, 6.3 тэрбум ам.долларын цэргийн төсөвтэй гэсэн үзүүлэлтээр дэлхийд 22 дугаар байрт жагссан. Гадаад бодлогын хувьд Иран улс нь тийм ч идэвхитэй үйл ажиллагааг явуулж байгаагүй.  Хүйтэн Дайны үед, Иран улс нь гадаад хэргийн хараат биш байдлаа хэвээр хадгалан үлдэхийн тулд Эвсэлд Үл Нэгдэх хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ нь Иран улсыг бусад орноос хараат гадаад бодлого явуулахыг хүсдэггүйн тод илэрхийлэл гэж судлаачид үздэг. Хассан Роуханни 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Иран улсын гадаад бодлого илүү нээлттэй болж өгсөн бөгөөд Ираны үйл ажиллагааны талаар шинээр томилогдсон гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Европ болон АНУ-ын төлөөлөгчидтэй уулзан дипломат арга замаар асуудлыг шийдэхийг оролдсоор байна.  

Гуравдагч орнуудын хувьд хөрш зэргэлдээ орнууд нь Иран улсыг гол тоглогч хэмээн үздэг ба дэлхийн томоохон улс орнууд Ираныг Ойрхи Дорнодод өөрийн байр суурийг нэн эртнээс тог­тоосон хэмээн үзэж Ойрхи Дорнодын аюул­гүй байдалд Иран улс чухал байр суурь эзэлдэг гэдэгтэй санал нийлдэг.

 

САУДЫН АРАБ

 

Саудын Араб нь газар нутгийн хувьд асар уудам нутгийг эзлэн орших ба Исламын шашны хамгийн чухал төв болох Мекка энэ улсад байдаг. Олон сая Исламын шашны мөргөлчид жил болгон Мекка хотноо дэлхийн өнцөг булан бүрээс ирж мөргөл үйлд­дэг. Тухайн бүс нутагтаа өөрийн ноёрх­лыг тогтоох гэсэн Саудын Арабын эрмэлзлэл нь МЭ-ний VI зууны үеэс буюу зөнч Мохаммедын байлдан дагууллын үеэс улбаатай хэмээн судлаачид үздэг бөгөөд энэхүү эрмэлзлэл нь одоо ч гэсэн байсаар ирсэн. Арабын орнуудын хувьд Саудын Араб нь хамгийн нөлөө бүхий орон гэж тооцогддог ба бүсийн томоохон зөвлөл болох Булангийн Орнуудын Хамтын ажиллагааны Зөвлөл нь Саудын Арабын нийслэл болох Аль-Рияад хотноо үйл ажиллагаагаа явуулдаг. Эдийн засгийн хувьд Саудын Араб нь 711 тэрбум ам.долларын ДНБ-тэй гэсэн үзүүлэлтээр 2012 онд 19 дэх том эдийн засаг гэсэн үзүүлэлтийг Дэлхийн банкнаас гаргасан. Мөн тухайн жилд эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь долоон хувьтай байв. Саудын Арабын эдийн засгийн гол бүтээгдэхүүн бол газрын тос ба ОПЕК-ийн сүүлд гаргасан судалгаагаар Саудын Араб дэлхийн нийт газрын тосны нөөцийн 22.1 хувийг дангаар эзэмшдэг. Эдийн засгийн хүчирхэг байдлыг илтгэхийн тулд одоогийн хамгийн өндөр барилга болох Эмират улсад сүндэрлэх Бурж Халифа-г давж гарах Хаант улсын Цамхаг (Kingdom Tower) хэмээх 1609 метр өндөр барилгыг барьж эхлүүлээд байна. Цэргийн хүчний хувьд Саудын Араб нь Барууны орнуудтай сайн харилцаатай байдгийнхаа ачаар сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж чадсан байдаг бөгөөд 2014 оны байдлаар дэлхийд 25 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Мөн Аль-Жазера сувгийн мэдээлж байгаагаар Саудын Араб 2013 онд 67 тэрбум америк долларийг цэргийн төсөвтөө зарцуулсан гэсэн үзүүлэлт нь дэлхийд дөрөвдүгээрт орох үзүүлэлт болсон.

Гадаад бодлогын хувьд Саудын Араб бүс нутгийн аюулгүй байдлыг нэн чухалд үзэж хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг чухалчилсаар ирсэн. Олон улсын хувьд Саудын Араб идэвхитэй бие даасан бодлого явуулж Арабын холбоо болон НҮБ-д өөрийн байр суурийг үргэлж илэрхийлж шинийг санаачилж байдаг. Сири улсад болж буй аймшигт үйл явдалд НҮБ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй бай­гааг шүүмжлэн Саудын Араб 2013 онд НҮБ-ын аюулгүйн зөв­лөлийн суудлаас хүр­тэл татгалзсан. Ес­дү­гээр сарын 11-ний айм­­шигт халдлагад Саудын Араб гаралтай хэд хэдэн хүн байсан нь Аме­рик болон Саудын Арабын харилцаанд таагүйгээр нөлөөлсөн ба АНУ өөрийн нисэх хүчний баазыг Саудын  Арабаас Катар руу нүүлгэх шийдвэрийг хүртэл гаргаж байв. Иран болон  P5+1 (Аюулгүйн зөвлөлийн байнгын 5-н гишүүн +Герман) уулзалтад Саудын Арабын зүгээс тааламж муутай хандаж байгаа. Учир нь энэхүү уулзалт нь Ираны хоригийг багасгаж Ираныг хязгаарлагдмал иргэний зориулалт бүхий цөмийн реактортой байхыг зөвшөөрсөн шийдэлд хүрвэл бүс нутгийн тэнцвэржилтэд сөргөөр нөлөөлөхөөс болгооомжилсон хэрэг юм. Гуравдагч орнууд Саудын Арабыг бүс нутгийн хүч хэмээн тодорхой төвшинд хүлээн зөвшөөрдөг.

Энэхүү хоёр орны шаардлага хангасан байдлыг дүгнэн үзэхэд аль аль нь манлайллыг гартаа авахад бэлэн байдаг ба түүхэн талаас авч үзсэн ч гэсэн тэдэнд энэхүү сонирхол байсаар ирсэн. Эдийн засгийн хувьд Саудын Араб илүү давамгайлалтай байна. Цэргийн хувьд Саудын Араб илүү өндөр техник технологийг хэрэглэж байгаа ч зохион байгуулалт болон дайнд оролцож байсан туршлагаар Ираны тал харьцангуй давуу талтай байна. Гадаад бодлогын хувьд хоёр орон туршлага бага хэдий ч энэ салбарт илүү их анхаарал хандуулах болсон нь ойрын жилүүдэд ажиглагдаж байна. Гуравдагч орнууд энэ хоёр улсыг тухайн бүс нутагтаа гол тоглогчид гэж үздэг.

Мэдээж хэрэг аль орон нь илүү давамгайллыг авах талаар шийдэх чухал асуудлуудын нэг бол одоогийн Иран болон "Их 6”-ийн уулзалтын үр дүнгээс тодорхой хэмжээгээр шалтгаалах болоод байна.

Судлаач миний зүгээс үзэхэд энэхүү яриа хэлэлцээр нь нааштай болох хэд хэдэн хандлага ажиглагдаж бай­гаа. Юуны түрүүнд шинэ Ерөнхийлөгч Иранд гарч ирснээр ба­рууны орнуудтай харь­цах харилцаа илүү сайжирсан. Мөн Ираны эсрэг хориг арга хэм­жээ­нүүд үр дүнгээ өгч Ираны талыг барууныхны болз­лыг сайтар сонсоход нөлөөл­сөн. Энэхүү хориг цаашид үргэлжилбэл Ираны энгийн номхон ард түмний нуруун дээр асар хүнд ачаа үүсэх ба барууныг үзэн ядах сэтгэлгээг улам дэврээж хэт туйлшрагчдыг олноор бий болж магадгүй. Үүн дээр нэмэгдэж сүү­лийн үед үүсээд байгаа Украин Оросын асуудлаас үүсч болох Европ дахь байгалийн хийн хомсдолын байдал энэхүү уулзалт үр дүнтэй болоход нөлөөлж болох юм. Оросоос Европ руу гаргах байгалийн хийн хэмжээгээ багасгаад байгаа бөгөөд энэ явдал даамжирваас Европт нэлээд хүндрэл учрах ба үүнээс гарах нэг гарц бол Ираны хоригийг багасган тэднээс хямд үнээр байгалийн хийг усан замаар дамжуулан худалдан авах арга юм.

Энэхүү Иран болон P5+1 уулзалт амжилттай болсноор Ираны эдийн засаг мэдэгдэхүйц сэргэх ба Барууны орнуудтай олон талт харилцаа сайжирч Ираны хувьд улс төр, эдийн засгийн таатай орчин бий болох юм. Ингэснээр Иран бүс нутгийн гол тоглогч орон болох замаа нээлттэй болгох болно. Үүнийг ойлгосон Саудын Араб энэхүү уулзалтын талаар нааштай хандахгүй байгаа бөгөөд үүнийгээ ч ил тодоор илэрхийлсээр байгаа.

Хэдийгээр энэ уулзалт амжилттай бол­сон ч Саудын Арабын нөлөө төдийлөн хурдац­тай­гаар буурахгүй. Өнөө­гийн Саудын Араб, Ираны харилцааг зарим талаар хүйтэн дайны үеийн АНУ болон ЗХУ-ын харилцаатай зүйр­лэж болох бөгөөд тэдний өрсөлдөөний гол зарчим нь өөр өөр нийгмийн тэмцэл бус харин эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж хэлж болох юм.

 

ZUUNII MEDEE

Ойрхи Дорнодын гол тоглогч нь хэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани