Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Болорчулуун: Харамсалтай нь, ганц кноп дутлаа

МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өглөө. Тэдэнд  бол улсын эрх ашгаас илүү намын эрх ашиг, хувь хүмүүсийн амбиц нь чухал байдгийг Газрын тосны хуулийн санал хураалтын үеэр харууллаа-

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өнгөрсөн долоо хоногт Газрын тосны тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн санал авч чадаагүй унасан.  Яагаад энэ хууль уначихав, энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж дүгнэж байна?

-Газрын тосны хуулийг боловсруулахад өнгөрсөн намрын чуулганаас хаврын чуулган хүртэл найман сарын хугацаанд УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ ажлын хэсгийг би ахалж, УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөл болон эрдэмтэд, докторуудаас бүрдсэн сайн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг олон сарын турш хичээн ажилласан. Газрны тосны хууль нь байгалийн баялгийн ашигт малтмалын дараа орох маш чухал хууль. Уг хуулийг хэлэлцэх хуралдаан тавдугаар сарын 16-ны өдөр болж, УИХ-ын  64 гишүүн оролцож, гишүүдийн санал  50:50 хувиар тэнцэж, хууль батлагдаж чадаагүй нь харамсалтай. Ганц кноп дутлаа гэсэн үг. Энэ хууль батлагдаж чадаагүй шалтгаан нь тухайн өдрийн хуралдааны гишүүдийн ирц, зарим сайд нарын ажилдаа хариуцлагагүй хандсанаас болсон. Мөн МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өгч энэ хуулийг унагасан. Энэ хууль сайн боловсруулагдсан хууль байсан. Улстөржилт хийж унагасан гэхэд болно.

 

-Сөрөг хүчний зүгээс олонх ирцээ бүрдүүлж чадаагүй учраас Газрын тосны хууль унасан гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өгсөн шүү дээ. Тэдэнд  бол улсын эрх ашгаас илүү намын эрх ашиг, хувь хүмүүсийн амбиц нь чухал байдгийг Газрын тосны хуулийн санал хураалтын үеэр харууллаа. Газрын тосны хууль бол олон хүний хөдөлмөрөөр бүтсэн. Засгийн газраас өргөн барьсан хууль нь ч сайн хууль байсан. Монгол Улсад маш хэрэгтэй хууль. Олон Улсын жишиг, судалгаан дээр суурилсан, мэргэжлийн хүмүүс болон газрын тосны салбарын эрдэмтдийн санал бодлыг тусгасан, 10 бүлэг 47 зүйл бүхий чухал хууль.

Манай зарим эрх мэдэлтнүүд байгалийн баялагтай холбогдох хуулиудыг бусад улсуудын хуультай харьцуулахад хэт сул, гадныханд тааламжтай л байвал сайн хууль гэж дүгнээд байх шиг. Бид бүх зүйлээ лоббинд автаад гадныханд зориулаад байвал ард түмэн хэзээ  сайхан амьдрах вэ. Монголын нийт хүн амын 40 хувь нь ядуу байна. Гэхдээ МАН-ынханд ард түмний ядуу байгаа байдлыг ойлгох сэтгэл байхгүй юм байна. Улс орны эрх ашгийн төлөө ард түмний төлөө гэсэн нэр барьж, өөрсдийнхөө эрх ашгийг боддог гэж дүгнэж байна. Ялангуяа МАН-ын удирдлагууд газрын тосонд дэндүү их  "хутгалдаж халтартсан” байна. Тиймдээ намаараа хайрцаглаж, энэ хуулийг унагасан. Дээрээс АН-ын зарим гишүүд хариуцлагагүй хандсан зүйл бий.  АН дотор энэ хуулийг эсэргүүцэж байсан хүмүүс ч бас бий. Тэд нар бол эрх ашиг, сонирхлын зөрчилтэй  олигархиуд.

 

-Та МАН-ынхан тосонд хутгалдаж халтартжээ гэж хэллээ. Тэгэхээр МАН-ынхан одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай ямар нэг байдлаар холбоотой учраас хамгаалаад үлдчихлээ гэж хардаж болох уу?

-Тийм байх магадлал өндөр.  Тус бүлгийн жирийн гишүүдийн зүгээс "Газрын тосны хууль дээр нэг ч хүн хуруу хөдөлгөж болохгүй шүү гэж үүрэгдсэн, намынхаа үүргээс зөрж чадаагүй” гэж хэлж байсан. Уг нь тэр хүмүүс намын бүлгийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг  бодох байсан. Нам гэдэг яаж хүмүүсийг хайрцаглаж, ард түмний эрх ашгийг умартаж бэртэгчин болгож чаддагийг газрын тосны хуулийн хэлэлцүүлэг харуулж байна.

 

-Газрын тосны хууль гарснаар Дорнод, Дорноговь аймгийн эгэл жирийн иргэд болоод аймгийн санхүү, эдийн засаг, цаашлаад байгаль экологид ашигтай байсан юм биш үү. Тэгэхээр дээрх аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д сууж буй Н.Номтойбаяр, Ж.Батсуурь нарын гишүүд тойргоо бодоод энэ хуулийг дэмжиж болоогүй юм болов уу?

-Тэдэнд намын эрх ашиг, улмаар намаар дамжин хүртэх хувийн эрх ашиг нь итгэл хүлээлгэн сонгосон аймаг, орон нутаг, тэнд аж төрж буй жирийн иргэдийн эрх ашгаас илүү байна гэж ойлгогдож байна.

 

-Хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэн гэхээр Засгийн газар  оруулж ирсэн хуулиа хамгаалаад, олонхоо бүрдүүлээд хуулиа батлуулаад гарах боломж байсан юм биш үү?

-Ардчилсан намын зарим гишүүд ч хариуцлагагүй хандсан. Ялангуяа "давхар дээл”-тэй сайд нар картаа шургуулаад алга болсон байсан. Олонх ирцээ бүрдүүлж чадахгүйгээс шалтгаалж хууль унасныг үгүйсгэх аргагүй. АН дотор ч ашиг сонирхлын зөрчилтнүүд их байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар хурлаа хаяж, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа бүр эсрэг санал өгсөн. Үүний цаана асуудал байна гэж би ойлгож байгаа.

 

-Засгийн газар өөрийн оруулж ирсэн хуулиа хамгаалж чадахгүй, олонхын ирц бүрдэхгүй байна гэхээр эргээд л "давхар дээл”-ийн төслийг баталсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан уу гэж бодогдож байна л даа?

-”Давхар дээл”-ийн хуулийг Засгийн газрын гишүүдийн 30 хувийг үлдээхээр батлах гэж байсан. Энэ асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй цагт Засгийн  газрын сайд нар "давхар дээл”-ээ 100 хувь тайлахгүй байсан. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр нь тусдаа байх ёстой. Ер нь цогцоор нь шийдвэл Засгийн газар УИХ-аас гадна бүтцээ бүрдүүлээд явах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад Ерөнхийлөгч, Засгийн газарт санал авахаар хүргүүлээд байгаа. Хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирсний дараа УИХ-д өргөн барина. Ер нь УИХ нь хуулиа тогтоон, хяналтаа тавьж, Гүйцэтгэх засаглалын сайд нар нь парламентаас бус салбартаа туршлагатай, чадварлаг хүмүүс томилогддог байх хэрэгтэй.

 

-Газрын тосны хууль шинэчлэгдэж чадахгүй удаж байна, энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой байсан бэ?

-БНМАУ-ын үеийн бүх хууль өөрчлөгдсөн. Хуучнаараа үлдсэн ганцхан хууль нь Газрын тосны хууль. Өдийг хүртэл МАН /хуучнаар МАХН/-ынхан яагаад Газрын тосны хуульд өөрчлөлт оруулахгүй байсан юм бол. Хоёр удаа УИХ-д оруулж ирэх гээд чадаагүй гэсэн. Энэ удаад чуулганаар орсныг эцсийн хэлэлцүүлэг дээр унагааж чадлаа, тэд. Газрын тостой гүн бат холбогдож, тосонд халтартсан хүмүүс гэдгээ харуулав уу гэсэн хар төрж байна.

Ер нь энэ хууль шинэчлэгдэн батлагдсанаар газрын тосны салбарт эрэл, хайгуул, ашиглалт хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдэхүүн хуваалт, нөөц ашигласны болон хайгуул ашиглалтын төлбөрийг хэрхэн авах, хэрхэн газрын тосны үйл ажиллгаанд санхүүгийн болон бусад хяналт тавих, УИХ, Засгийн газар, аймаг сумын эрх үүрэг хэрхэн хэрэгжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан зэрэг олон чухал ач холбогдолтой байлаа.

МАН-ынхан долларын ханш  өслөө гээд улстөр хийгээд байгаа шүү дээ.Хэрэв тэд үнэхээр ханш өссөнийг эсэргүүцэж байсан бол Газрын тосны хуулийг дэмжих байсан. Энэ хуулинд газрын тос борлуулалтын төлбөрийг гадаадын биш Монгол Улс дахь банкаар дамжуулна гэсэн заалт бий. Хэрэв Монголын банкаар дамжуулж борлуулалтаа хийвэл валютын нөөц нэмэгдэхэд л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэднийг ард түмний амьдралыг дээшлүүлэх, сайхан болгох бодолгүй байна гэж ойлгохоор байна.

 

-Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улс газрын тосноосоо эзэмших хувь нь тун бага байдаг гэж сонссон?

-Монголд "Петро Чайна Дачин Тамсаг”, "Доншен” зэрэг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд газрын тос олборлож байгаа. Монгол Улс нийт газрын тосныхоо 24 хувийг л хүртдэг. Гэтэл дэлхийн бусад орнууд маш өндөр хувь эзэмшдэг. Жишээлбэл, Норвеги л гэхэд 78 хувийн татвар авдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 23 хувийг Газрын тосноосоо бүрдүүлдэг. Өнөөдөр Норвегийн газрын тосны нөөц нь манай улсаас зөвхөн нэг дахин их буюу 780 сая тонн байдаг. Мөн Индонез гэхэд бүтээгдэхүүн хуваах гэрээний 71 хувийг төр нь авдаг. Ингэж улс орон байгалийн баялаг, тэр дундаа газрын тосоо ашиглаж байхад манайх 24 хувийг л ашиглаж байна. Манай улс 348 сая тонн газрын тосны нөөцтэй. Хууль батлагдсанаар ашгийг 50, 50 хувь хүртэх боломжийг бүрдүүлэх байсан. Газрын тос гэдэг хайгуул хийгээд нэг л нөөцийг нь тогтоочихвол маш өндөр ашигтай бизнес.

 

-Уул уурхай олборлолт явуулж байгаа нөхцөлд тухайн орон нутагт үлдэх юмгүй, сүйдсэн байгаль үлдэнэ гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Хуульд энэ бүгдийг хэрхэн зохицуулсан байсан бэ?

-Өнгөрсөн жил гэхэд 800 000 орчим тонн газрын тос экспортонд гарсан. Гэтэл тухайн аймгийн иргэд болон орон нутаг юу ч хүртдэггүй. Ялангуяа байгаль орчин, ан амьтан, малчдад сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, булааж авч байгаатай адил. Шинэ хууль гарснаар байгалийн нөөц ашигласны татварын 30 хувь, хайгуул, болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 30 хувь орон нутаг хөгжүүлэх нэгдсэн санд орж, тэндээсээ газрын тостой аймаг арай илүү хүртэх байсан. Орон нутагт ямар ч хүртээлгүйгээс болж баялаг олборлож байгаа байдлыг эсэргүүцэх явдал байнга гардаг шүү дээ.

 

-Газрын тосны хуулийг дахин оруулж ирэх боломжтой юу?

-Засгийн газраас дахин оруулж ирэх байх. Гэхдээ сая батлагдах байсан хуулийг зэрэмдэглэх хүсэлтэй хүмүүс нэлээдгүй байгаа. Тэд лобби нөлөөгөө идэвхжүүлж улс оронд хэрэгцээтэй зүйл заалт, өгүүлбэрийг нь хасахын төлөө ажиллах нь дамжиггүй. Ер нь бол байгалийн баялагтай холбоотой хууль олон улсын жишгийн дагуу, Монголын ард түмний эрх ашигт нийцэн батлагдах ёстой. Гэхдээ өнөөгийн парламентийн үед их л бартаа саадыг давж байж гарах байхаа.

Ярилцсан Ш.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK” сонин №062

Х.Болорчулуун: Харамсалтай нь, ганц кноп дутлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани