Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашигт малтмалын хуульд багтах 7 орд газар


"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө" гаран Засгийн газар ажлаа эхлүүлсэн. Үүний хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг өргөн бариад буй. Түүний дотор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ихээхэн маргаан дагуулж байна.

 

Мэдээж хүндэрсэн эдийн засгийг сэргээх хамгийн том салбар нь уул уурхай. Тэр ч үүднээсээ Засгийн газрын хамгийн түрүүнд хөл дээр нь босгохоор ажиллаж буй салбар нь энэ бөгөөд гол түлхүүр, гол найдвар нь хөрөнгө оруулалтын урсгалыг хэрхэн татах вэ гэсэн бодлого болоод байна.

 

Энэ ч үүднээсээ Монгол Улсын аж үйлдвэр, гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, улсын болон орон нутгийн төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх онцгой шаардлагын хүрээнд дээрх хуулийн төслийг боловсруулсан биз ээ.

Улсын Их Хурал өмнөх чуулганаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталсан. Түүнчлэн алтны худалдаанд ил тод байдлыг хангах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зохих өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан. Харамсалтай нь эрдэс баялгийн салбарын түүчээ болсон уул уурхай, геологи хайгуулын салбарт "түлхүүр” гэж нэрлэгдээд буй хөрөнгө оруулалт манай орныг чиглэн урсахгүй л байна.

 

Тэгвэл Засгийн газар хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгааныг "Урт нэртэй хууль” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль, "Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол зэрэг хууль тогтоомжуудтай холбон тайлбарлаж байна. Энэ ч үүднээсээ одоо өргөн баригдаад буй хуулийн төслийг батлах нь зөв хэмээж буй.

 

Харин нөгөө талд сөрөг хүчин энэ хуулийн төслийг дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл хууль хэрвээ батлагдвал Монгол Улс Оюутолгойн жишгээр өөр 7 орд газраа гадныханд өгөх нь хэмээн тайлбарлаж буй.

 

Энэ тухай өнгөрсөн долоо хоногт тус намын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд бүлгээ төлөөлөн мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр Монголын үүц болсон орд газруудыг гадныханд өгч эдийн засгаа тэтгэх нь өнөөдөртөө ашигтай ч ирээдүйдээ ихээхэн хохиролтой аж. Мөн хууль нь УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж буй Стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах долоон ордтой хамаатай гэв. Энэ тухай тэрбээр "Стратегийн ач холбогдол бүхий ордод долоон орд нэмэгдэж орсноор Засгийн газар өөрийн хувь оролцоон дээр бусадтай наймаа тохиролцоо хийх боломж нь нээгдэнэ. Хөшөөт, Хотгор, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Цайдамнуур, Гацууртын орд газруудыг "урт нэртэй хууль"-ийн хүрээнд ашиглахыг хориглоод байсан юм. Гэтэл эдгээр орд газруудыг стратегийн орд газар гэсэн ангилалд оруулж хуулийн хаалтаас гарган гадныханд худалдах гэж байна. Мөн төсвийн хүрээнд хайгуул хийгдсэн ордуудын ашиглалтын лицензийг дуудлага худалдаа хийх нэрээр зарах эрхийг агентлагт олгох нь. Стратегийн ордууд үүнд хамаарагдаад л явж байгаа. Долоон ордын дөрөв нь газрын ховор элемэнтийнх, хоёр нь алтны орд байна. Үүний ард хэн байна гээд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг нь харахаар нэгээс нь бусад дээр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм байна” гэв.

Улмаар дээрх ордуудын цаана хэн байгааг удахгүй олон нийтэд дэлгэнэ гэсэн юм.

 

Харин энэ асуудалтай холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга, зорилго маш ойлгомжтой. Эрхзүйн үндэслэлийн тухайд 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, одоогийн хүчинтэй мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй. Хуулийн төсөл батлагдсанаар  төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн унэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтууд хэрэгжинэ.

 

Эрэл, хайгуул бол геологи уул уурхайн салбарын хамгийн чухал хэсэг нь юм. Хайгуул хийж   ашигт малтмалын нөөц тогтоохгүйгээр ордтой болно гэж байхгүй л дээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд жилд эрэл, хайгуулын ажилд 6.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагддаг гэсэн мэдээлэл байдаг. Энэ хөрөнгө оруулалтын 15-20 хүртлэх хувийг татах боломж манайд байгаа. Хайгуулын зөвшөөрлийг шинээр олгох боломжтой төрөөс тогтоох газар нутгийн хэмжээ нь нийт газар нутгийн 20 орчим хувь.

 

Нэг зүйлийг тэмдэглэхэд энэ хуулийн төсөл "Урт нэртэй" хуулинд  ямарч хамааралгуй бөгөөд, талбай нь ч давхцахгуй гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

 

Ямартай ч хэлэлцүүлгийн шатанд орсон хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Харин МАН-ын бүлгээс дээрх долоон орд газартай холбоотой удахгүй өгнө гэсэн мэдээлэл ихээхэн анхаарал татаж байна. Мөн чуулганы хуралдаанаар ямар шийдвэр гарахыг удахгүй үзэх биз ээ.

 

С.Санчир

Eagle.mn
Ашигт малтмалын хуульд багтах 7 орд газар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани