Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Саргүй шөнө чөтгөр болдог эгч дүүс алтны нинжаг үнхэлцэгийг нь хагартал айлгав

Баянмөнхийнх харахад л нүд дүүрэн гурван сайхан охинтой өнөр өтгөн сайхан гэр бүл. Охид хоорондоо хоёр, хоёр насны зөрүүтэй нутаг усандаа гайхагдсан сайхан бүсгүйчүүд болж торнижээ. Бага охиныг 16, том охиныг 20 шүргэхэд тэдний гадаа машин, мотоцикль, уяан дээр нь дэлийг нь яралзтал зассан жороо сайвар хүлэг морьд багширч байдаг болов. Холоос дурандсан нэг нь Баянмөнхийнх найр хийж байна уу, эсвэл багахан овооны наадам болж байна уу гэж андуурмаар, тэгж их хөл хөдөлгөөнд дарагдах болов.

 

Сумын заан Хүрлээ Баянмөнхийн том охин Ганчимэгийг хоргоож, улс амьтан удахгүй шинэ найр хийх нь гэцгээх болов. Гэтэл тэр нэг шөнө хос залуус голын эхэнд чивэлт ажил хийснээс хойш сумын заан залуу ахиж Ганчимэг рүү очсонгүй, холбоогоо тасалжээ. Таслаад ч зогсохгүй өнөөх Хүрлээ юу болоов гэсэн мэт гэртээ тогтож суухаа байж хот руу гараад сураг нь тасрав. Түүнээс яагаад Ганчимэгтэй суугаагүй талаар асуухад бөх залуугийн царай хачин барайж ирснээ "Энэ тухай би яримааргүй байна л даа. Одоо ч надад тэр аймшигт шөнө харагдах шиг болдог. Битгий надаас энэ тухай асуу" хэмээн "Шөнө дундын яриа" нэвтрүүлгээр орж буй хүн шиг хамаг бие нь салгалаад, хоолой нь чичирхийлдэг болжээ. Шооч зарим нь "Манай начин Хүрлээ эр хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй Баянмөнхийн том охинд гологджээ" гэцгээнэ.

 

Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн ч тэдний охидын нэг нь ч нөхөрт гарсангүйд нутгийнхан төдийгүй төрүүлж өсгөсөн эцэг эх нь гайхна. Царай зүс бие галбир, зан ааш сайтай, үйлэнд уран, ажилсаг нямбай гурван бүсгүй хятад хулхи бараа шиг борлогдохгүй удах тусам Баянмөнх, эхнэр Хандын хамт сэтгэл санаа зовних болов. Гэхдээ хадаг бариад бэр буулгахаар гуйгаагүй ч хайрын үг шидсэн нутгийн харчуулыг охид  царай  өгч охин чинь "Горьдлого" компани гэгчээр орсон гарсан эрчүүдийг харцаараа өдөж хэрдээ л аальгүйтэх, сээтэгнэх авч тэднийг нэг нүдээр тоож үзэх залуус гарсангүй. Харин тус нутагт алтны уурхай нээсиээс хойш Баянмөнхийнд хоноц салахаа больжээ.

 

Алтны нинжа хийхээр ирсэн 21 аймгийн есөн шидийн харчуул цуглаж гурван бүсгүйг шохоорхон өмдөн дороо зангирах эрхтэнийг хоргоож явахад хэцүү болсон байна. Дорноговиос ирсэн Дондог гэх хижээл эр ямар ч хүүхнийг өөртөө татах сүрхий увидастай нэгэн гэнэ. Тэр нэг харсан хүүхнээ ганц тарнидаад үлээсэн байхад л авшиг хүртсэн бүсгүй Дондогоос салахаа байж, юу байдгаа бариад гүйчихдэг юмсанж. Тэр нэг удаа үнээ сааж буй сайхан бүсгүйг эзэмдэхээр тарниа уншиж, Утайгаас авчирсан улаан шороогоо цацтал нөгөө хүүхэн нь Дондогоос салахаа байсан гэдэг. Бүр нөхөр, гурван хүүхдээ орхиод түүний араас ээрүүлдэн, сүүлдээ амь насаа хорлох дээр тулж байсан удаатай. Алтны нинжа эрчүүд оройхон хэдэн шил архи өмнөө тавьж, тос даасан цуйван сэгсрэх зуураа Баянмөнхийн гурван охиныг яаж эд бахдалтай, эн тэнцүүхэн эдлэх тухай хүүрнэв.

 

Гурван бүсгүйн хамгийн царайлаг нь отгон охин Ганжаргал байлаа. Харин том охин Ганчимэг бол царай зүсээр гүзээ шиг бөөрөнхий, хөх нь гэж эрлийз үнээний дэлэн шиг том хэрнээ бэлхүүс нарийхан нуруулаг бүсгүй, Дунд охин Ганцэцэгийн хувьд царай зүс тийм ч сайхан биш авч нөгөө хоёроо бодвол ааш ааль зөөлөн даруухан бүсгүй байлаа. Баянмөнх мал хуй багатай тул алтны эрэлчдэд ширхэг бууз 1000, шил архи 10000 төгрөгөөр зарж хоёр сарын дотор тэрүүхэндээ хөөрхөн мөнгөжөөд авчээ. Ганжаргал, Ганчимэг хоёр алтны нинжа нарт өдрийн хоол, тамхи тариа залгуулна. Оройхон алтны нинжанууд ажлаа дуусган амарч байхад Баянмөнх Ханд хоёр хэдэн авдар архиа морин тэргэндээ ачаад хөдөлдөг байв.

 

Гурван сарын дараа мань эр мөнгөө нягтлан тоолж үзвэл 5 сая төгрөг аль хэдийнэ унагажээ. Эхнэртэйгээ зөвлөж байгаад ямар ч байсан эхний ээлжинд "портер" авч унахаар шийдэв. Хотод байдаг ах дүү нартайгаа холбогдож хүн амьтнаас 3 сая төгрөг зээлээд супер "Бонго" машин авахаар болсон ажээ. Ингээд Баянмөнх гэнэт баяжиж эхнэрээ дагуулан хот орсон байна. Тэд хотод овоо хэд хонож машины үнэ ханш сайтар судлахаас гадна гурил будаа, мөн хямдхан архи ахиухан нөөцөлж авахаар тохирчээ. Эцэг эх хоёр нь хот руу явж гурван бүсгүй гэрээ сахиж байгаа тухай олж сонссон нинжанууд бөөн хөөр амьтад үс, зүсээ янзалж эхлэв. Хагсарч үхэхээ шахсан алтны нинжанууд гурван бүсгүйг яаж эдлэх тухай шөнийн шуурхай хуралдаан хийсэн гээд бод.

 

Хар мунаг нь дэндсэн алтны эрэлчдийн зарим нь "Эгч дүү гурвыг энэ шөнө дараад хуурайшиж, хатсан тээрхийгээ нэг сайн дэвтээж хономоор байна" гэхэд нөгөө хэсэг нь "Үүрэн телефон хөгжсөн өнөө үед яах ийхийн завдалгүй сумын төвөөс цагдаа сэргийлэх давхиж ирээд бөөн хэрэг дэгдэнэ. Бид эгч дүү гурвыг хүчиндсэн гээд улс орон даяар шившиг болцгооно. Үгсэн тохирсон, зохион байгуулсан, бүлэг этгээд гээд  10 жил  торны  цаана суух эрхээр  шагнуулах вий. Тэрний оронд эхний ээлжинд  хамгийн  сайн хүүхэн панаалдаж чаддаг нэгийгээ   явуулъя" гэцгээн санал хураахаас наагуур юм болжээ.  

 

  Ах настай,  арга чарга хийдэг, жүд уншлагатай Дондог "зайран" эхлээд том охин Ганчимэгийг оролдоод үзэхээр шийджээ. Оройхон бүсгүйчүүд сааль сүүндээ гарсан үед Дондог "Мустанг" мотоциклио чарлуулан Баянмөнхийнд буужээ. Эгч дүү гурав нэг их цааргалсан шинжгүй байгаа бололтой идээ будаа тавьснаа тогоо залгуулав. Ийнхүү тогооны архинд хөлчүүрхсэн эр   удалгүй эгч дүү гурвыг ээлжлэн татаж чангаан, гижигдэж, маазарсан нь ойлгомжтой. Нэг ухаан орвол Дондог том эгчийг нь өвөртлөн жаргаж цэнгэсээр шөнө  дунд  хүргэв.

 

Уусан архи, унтсан хүүхэн  хоёртоо нам цохиулсан  зайран  эр үүр   шөнийн   заагаар босч, морь харах гэтэл түүний   хөнжилд   үзээрийн муухай царайтай хүүхэн гэхэд арай биш, тийм эмгэн хэвтэж байх нь тэр. Дондог саяын харсан зүйлдээ итгэж ядан "Би чинь зүүдэлж байгаа юм биш үү" хэмээн нүд рүүгээ  гараа чичиж үзвэл өвдөж байна гэдэг жигтэйхэн.

 

Тэгэхээр нь мань эр сэмхэн босч гутлаа углаад  яг гарахын даваан дээр хөнжилд нь хурхиран унтаж байсан үзэшгүй муухай царайтай хүүхэн "Хайр аа, чи надаас зугтааж байгаа юм уу?" гэж час хийтэл орилоод мань эрийн нуруунаас  нь тас тэврээд авчээ. Энэ үед Дондог огт юм мэдээгүй царай гаргаж "Ганчимэг ээ, ах нь гарч морь харчихаад ороод ирье" гэж хаалга руу зүтгэвэл хүүхэн "Тэгвэл   намайг   үнс"  гээд хүзүүнд   нь   нүүрээ  наасан байна. Зэвхий саарал царай, яв ягаан буйл, хөх шүднүүд нь хоорондоо зайтай, хамаг ам нь үрчилдсэн хачин сүг сүүдрийг  Дондог үнссэн болоод гэрээс  яаруухан гарчээ. Айсандаа ам нь  гацчихсан тэрбээр үг хэлж чадахгүй харганын ёроолд сууж байтал Ганцэцэг, Ганжаргал хоёр хормойгоо намируулсаар гэрээс гараад ирсэн байна.

 

Тэр хоёр хоорондоо нудралцан инээж "Дондог ах аа, та хаа байна вэ?" гэвэл зайран "Хөее миний хоёр дүү. Та хоёр мэдэв үү. Эгч чинь хүн шиг чөтгөр юм байна!" хэмээн арайхийн тасалдан өгүүлбэл хоёр бүсгүй аниргүй шөнийн нам гүвийг эвдэн тас хийтэл хөхрөлджээ. Энэ үед хоёр бүсгүйн толгойных нь нүдний ухархай нь гэрэлтэн, хөл нь явж байгаа биш урс байгаа мэт агаарт хөвөн үзэгдэх нь тэр. Хөндий хоосон төмөр нүдэж байгаа мэт инээлдсэн Ганжаргал, Ганцэцэг хоёр "Та сая манай эгчийг юу гэнэ ээ" хэмээн түүн рүү улам ойртжээ. Энэ үед алцайн суусан Дондог өөрийн мэдэлгүй өмдөндөө шээс алдан хойшоо ухрав. Хоёр чөтгөр бие биеэ нудран нэг нь "Өө чааваас, ийм аймхай амьтан байсан юм уу. Үнхэлцэг нь хагарчих вий дээ.

 

Эртээдийн залуу бол бидэн рүү дайрч, бүр буугаа сумлан буудсан ш дээ" гэж шоолон инээхэд нөгөөх нь "Бид гурвыг буудаад байхдаа яахав дээ. Яаж үхнэ гэж түүний толгойд орсон юм бол" хэмээн ямар ч утгагүй юман дээр нирхийтэл хөхрөлджээ. Дондог дэмий л маани тарни уншиж, чөтгөрийг зайлуулах гэсэн боловч, гэрээс өөртэй нь энгэр зөрүүлсэн үзээрийн царайтай эмгэн нэмэгдэж, эгч дүү гурван чөтгөр түүнийг тойрон доог тохуу хийж эргэлдсээр байлаа. Аз болж, үүрийн гэгээ тэмтрэгдэх үед гурван сүг сүүдэр энгийн хүнийхээ дүрд шилжээд юу ч болоогүй юм шиг гэртээ орж хаалгаа түгжээд унтаад өгчээ. Үнхэлцэг нь хагартлаа айсан Дондог гэрлийн хурдаар майхан руугаа харайлгажээ.

 

Тэр нэг амьсгаагаар Баянмөнхийн гэрт шүглэсэн гурван чөтгөр өдөр нь эгч дүү гурвын дүрд хувирдаг тухай ёстой 5D шиг ярьсан нь ойлгомжтой. Алтны нинжанууд тэр шөнөөс хойш Баянмөнхийнхөөр бууж мордохоо байсан төдийгүй тэднийхээс хоол, архи ч авахаа зогсоож, дөлж явдаг болсон түүхтэй.


ХОРИОТОЙ СОНИН

Саргүй шөнө чөтгөр болдог эгч дүүс алтны нинжаг үнхэлцэгийг нь хагартал айлгав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани