Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбар энэ онд төсвийн орлогын 21 хувийг дангаараа бүрдүүлнэ

 О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбар энэ онд төсвийн орлогын 21 хувийг дангаараа бүрдүүлнэ Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.

Өнгөрөгч он уул уурхайн салбарт тийм ч таатай байсангүй. Ашигт малтмалын үнэ уналттай, хөрөнгө оруулалт огцом буурсан, компаниудад ч хүнд үе байлаа. Хэдийгээр гадаад нөхцөл байдал тиймхэн байсан ч дотооддоо мэдээж зүгээр суулгүй олон зүйл хийж бүтээсэн байх гэж бодож байна?

Уул уурхайн салбарын үйл ажиллагаа 2013 онд таагүй жил байсан. Энэ нь Евро бүсийн хямрал, дэлхийн нийт эдийн засгийн байдал сайнгүй байснаас шалтгаалж БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой. Хятад улс нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг гол түнш. Хятадын зах зээлд манай гол экспортын бутээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 50 хүртэлх хувиар буурсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ салбарт нүүрснээс өөр олон ашигт малтмалын бүтээгдэхүүн бий. Тэгэхээр зөвхөн нүүрсээр энэ салбарыг төсөөлж харах нь утгагүй. Жишээ дурдахад, хэдийгээр гадаад нөхцөл байдал таагүй байсан ч бид газрын тосны бүтээгдэхүүн 720 мянган тонныг олборлоод 680 тонныг экспортолж, татвар 191 тэрбум төгрөг төвлөрүүлсэн 2013 оны тухайд салбарын хууль эрхзүй цаашид баримтлах хөгжлийн стратегийн хувьд "тоглоомын дүрмээ" тодорхой болгоход багагүй зүйл хийж бүтээсэн бидний хувьд амжилт арвинтай жил байсан гэж хэлмээр байна.

Энэ онд уул уурхайн салбарт хэд хэдэн гол хуулиудыг шинэчилж, эрхзүйн орчинг илүү тодорхой болгохоор ажиллаж байгааг та онцолж байна. Гол хийх ажил юу байх вэ?

Бид 2014 онд уул уурхайн салбарын экспорт болон ашигт малтмалын төрөл зүйлээр нэмэхээр төлөвлөж байгаа. Жишээ татахад, бид энэ онд Хятадын нүүрсний зах ззэлд алдсан байр сууриа эргэж сэргээх мөн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлагтай байна. Өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлуүлт, дэд бүтцийн асуудал, цаашлаад төрийн үйлчилгээний хүндрэлүүдийг багасгах нь чухал байгаа юм. Мөн шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн төмөр замуудыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах чухал байна. Түүнчлэн бид өнгөрсөн оид уул уурхайн салбарын голлох 8-н хуульд нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн барьсан. Энэ гарсан хууль журмын хүрээнд бид салбарынхаа эрхзүйн байдлыг сайжруулах болно. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байна. Мөн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр бид уул уурхайн салбарын алсын хараа болон зорилгоо тодорхойлох юм.

2014 оны хувьд эрдэс баялгийн салбараас олох орлогоо хэтэрхий өндөр тооцоолсон гэж судлаачид шүүмжилж байгаа. Энэ үнэн, бол эрдэс баялгийн орлогоос үүдэж төсөвт ахин хүндрэл учрахгүй гэж баталгаа байхгүй биз?

Бид дэлхий нийтэд эрдэс баялгийн унэ ямар байхыг гадаадын томоохон судалгааны байгууллагуудаас байнга авч анализ хийж байдаг. Тодорхой тоо тавихын тулд багагуй судалгаа хийсэн нь мэдээж. Тэгэхээр төсөвт төвлөрүулэх орлого хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэл учрахгүй байх талаас нь тооцоолж төсөөлсөн гэж ойлгож болно. Жишээлбэл, АНУ-ын эдийн засаг гурав орчим хувиар өсч, Хятадын эдийн засаг 7.7 хувь болж Европын холбооны улсуудын хямрал илаарших хандлага харагдаж эхэлсэн гээд эдийн засгийн эерэг узүүлэлтүүд гарч байна. Тэгэхээр 2014 онд дэлхийн эдийн засгийн төлөв муугүй байгаа болохоор энэ нь Хятадын эдийн засаг, цаашлаад үйлдвэрлэлд нь эерэгээр нөлөөлнө гэх найдлагыг төрүүлж байна.

"Оюутолгой" компанийн 34 хувь, "Эрдэнэт" уйлдвэрийн 51 хувийг нийлүүлж төрийн "Монгол Зэс" консорциум байгуулна гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

Уул уурхайн төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар төрийн өмчийн эзэмшилийн хэмжээг бууруулах чиглэлд ажиллана. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй ил тод болгосноор компанийн өрсөлдөх чадвар сайжрах юм. Тодорхой ордуудын эзэмшиж байгаа төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг "Эрдэнэс МГЛ" компани хариуцаж байгаа.

Дархан газрын тосны үйлдвэр, хүрэн нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр гэх мэт уул уурхайн салбарт томоохон төслууд цөөнгүй яригдаж байгаа. Тэгвэл үүнээс яг энэ ондоо багтаад хийх гол ажлаа нэрлэхгүй юу?

Оюутолгой төслийн ил уурхай бүрэн хучин чадлаараа ажиллана. Харин Дархан газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны унэлгээг хийж дуусгана. Мөн нүүрсийг хийжуулж шингэруулэх чиглэлд хувийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн. Мөн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ОХУ-тай хамтарсан компани байгуулна. Түүнчлэн Эрдэс баялгийн биржийг байгуулж, энэ салбарт татварын орлогыг нэмэгдүүлж, ил тод нээлттэй болгох юм. Хүрэн нүүрсийг хийжүүлэх үйлдвэр барих ажлыг энэ онд эхлүүлнэ.

Уул уурхайн салбараас энэ онд улсын төсөвт хэдий хэмжээний хөрөнгө төвлөрүүлэхээр төлөвлөж байна вэ?

Уул уурхайн салбараас энэ жил төсөвт 4.4 триллион төгрөг буюу төсвийн 21 хувийг дангаараа бүрдүүлнэ гэж узэж байгаа. 600 орчим тэрбум төгрөгийг нүүрснээс, 390 тэрбум төгрөгийг зэсийн үйлдвэрлэлийн татварын орлогоос бүрдүүлнэ. Үүнээс хөрөнгө төвлөрүүлэх голлох компани нь "Оюутолгой" томхон төслүүд болон "Эрдэнэт" үйлдвэр юм. Жишээлбэл, "Оюутолгой" компани энэ онд 723 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 25 тонн алт, 60 тонн мөнгө олборлож төсөвт 160 тэрбум төгрөгийн төвлөрүүлэх юм. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 3300 тонн молибедины баяжмал олборлож төсөвт 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Мөн манай нүүрсний экспорт 31 сая тонн, зэсийн баяжмал 1.2 сая тонн, 88 мянган тонн цайр баяжмал, найман сая тонн төмөр хүдэр, 315 жонш баяжмал, 30 мянган тонн алт экспортолно хэмээн тооцоолоод байгаа.

Оюутолгойн хэлэлцээр юу болж байгаа вэ. Далд уурхайн санхүүжилтийн асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Энэ оны эхний хагаст Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг хаанаас хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг тодорхой болно. Ажил нааштай байгаа.

Уул уурхайн боловсруулах үйлдвэр барих санал санаачилгийг төрийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн том компаниуд өнгөрсөн онд болсон "Металс Монголиа" хурлын үеэр онцолж байсан. Энэ чиглэлд яамнаас дэмжлэг үзүүлэх үү?

Бид хувийн хэвшилд боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байгаа компаниудыг татварын орчноор дэмжих, үйл ажиллагаа явуулах боломжийг нь бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Энэ оныг бид Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс ч хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтарч ажиллаж байгаа.

Эрдэс баялгийн салбар- 2025 хэлэлцүүлэг энэ лхагва гаригт болно. Тус хэлэлцүүлгийн үеэр юу хэлэлцэх вэ?

УИХ-аар уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдах гээд ид хэлэлцэгдэж байна. Бид энэ баримт бичиг гарсны дараа Эрдэс баялгийн салбар-2025 гэсэн хэлэлцуулгийг ирэх сарын 15-нд зохион байгуулна. Энэ хүрээнд нь "Геологи-2025", "Жонш-2025", "Нүүрс-2025" гэх мэт хэд хэдэн дэд хэлэлцүүлгийг салбарын байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг хамруулан хийж, холбогдох зөвлөмжийг гаргаад байгаа. Тодруулбал, "Геологи-2025" хэлэлцуулгийн үеэр хувийн хөрөнгө оруулалтын эрэл хайгуулын дэмжих, олон улсын стандарыг нэмэгдүүлэх, салбарын хүний неөцийг бурдуулэх шаардлагатай гэж гарсан. Мөн Төмөрлөгийн салбарын хэлэлцуулгээс бол мэргэшсэн боловсон хүчнийг сургах, төмрийн хүдрийн баяжмалын ложистикийг сайжруулах, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хууль эрхзүйн орчинг тодорхой болгох гэж гарчээ. Алтны үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлгээс бол хууль бус олборлолт, борлуултыг шинэчлэх, салбарынхаа урт болон богино хугацааны хөтөлбөрийг боловсруулах, нөхөн сэргээлтийг өндөр технологийг ашиглаж хийх гэх мэт зөвлөмж гарсан байх жишээтэй. Бид "Эрдэс баялгийн салбар-2025"-ын үеэр уул уурхайн салбарын Монгол Улсын эдийн засагт нөлөөлж буй байдал", "Уул уурхай хөдөө орон нутагт", "Байгаль орчин уул уурхайн нөхөн сэргээлт", "Уул уурхайн өрсөлдөх чадвар" гэсэн дервөн дэд хэлэлцүүлгийг хийх юм.

Б.УУГАНБАЯР

О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбар энэ онд төсвийн орлогын 21 хувийг дангаараа бүрдүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани