Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын ажил 37 хувьтай байна

Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын ажил 37 хувьтай байна

Говийн өглөө нэг л бүүдгэр. Өчигдөрхөн нар шарж  байсан тэнгэрийг бараан үүл нөмөрч шороогоор шуурч эхэлнэ. Төд удалгүй бороо шивэрнэ. Хаврын тэнгэр олон ааштай гэж. Нар, салхи, шороо, бороотой өдрүүдийг Өмнөговь аймагт өнгөрөөлөө. Энэ бол "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдаж байгаа Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах багынхны аялал юм.  Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбооноос зохион байгуулсан тус аялалд

Монголын төмөр зам, Зам тээврийн яам, Улаан­баатар төмөр зам зэрэг төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна Төмөр замын инженерүүдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан энэхүү аялалд төмөр замын бүтээн байгуулалттай танилцах хүсэлтэй хувийн хэвшлийнхэн нийлсэн 50 гаруй хүн оролцов. Сонирхсон хүн бүрийг эгнээндээ нэгтгэсэн нь олон нийтэд төмөр замын бүтээн байгуулалтын талаар бодит мэдээллийг хүргэх, мэргэжилтнүүдийн үнэлэлт дүгнэлт, санал бодлыг сонсох зорилготой  аж.

УИХ-аас 2010 онд баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд  5600 гаруй  километр төмөр зам барихаар болсон. Эхний ээлжийнх нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрч байгаа 217.9 километр урт төмөр замын ажил юм. Төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж.  Чингис бондоос 400 сая ам.долларын санхүүжилт хуваарилснаас өнгөрсөн онд эхний ээлжийн 200 сая ам.долларыг олгосон байна.

Бид шинэ төмөр зам төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа БНСУ-ын "Самсунг Си Энд Ти” компанийг зорилоо. Тус компанийн кэмп  Цогтцэций сумаас 70 гаруй километрт байна. Тус  компанийн төслийн ерөнхий  ажилтны танилцуулснаар шинэ төмөр замыг 2015 онд хүлээлгэн өгөх гэрээтэй байгаа гэв. Мөн төмөр замын ажлын хүрээнд 532 мянган бетонон дэр үйлдвэрлэх аж. Жааз, дан нуруун гүүр гээд нийт  15 ширхэг гүүр барих юм. Хамгийн чухал асуудал болох мал амьтны гарцын хувьд дугуй хоолойн 32, дөрвөлжин хоолойн  44, мал амьтны найман гарц гээд нийт 144 гарц хоолой барихаар зураг төслийг гаргажээ. Бидний хувьд тоо баримтаас гадна газар дээр бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгааг үзэж сонирхох гол зорилго байв.

Шинэ төмөр замын туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 компани ажиллаж байна. Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын хувьд хүнд даацын гэдгээрээ чухал ач холбогдолтой аж. Тус зам нь 100 тонн ачаа даах хүчин чадалтай бөгөөд жилд 30 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоор тооцож байгаа гэнэ. Мэдээж эдийн засгийн хувьд өмнөх жилүүдийнхээс хэдэн арав дахин илүү үр өгөөжтэй гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Төмөр замаар гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр одоогоор 25 сая тонн байгаа ч энэ зам баригдсанаар жилд 30 сая тонн нүүрс нэмж тээвэрлэх боломжтой болж байгаа юм. Нийгэм эдийн засгийн ач холбогдолтой хэмээн төрөөс Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргасан энэхүү бүтээн байгуулалтад 1735 хүн 690 гаруй машин техник ажиллаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Зам барилын ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай, үндсэн ажил 37 хувьтай байгаа ч шийдэгдээгүй хэд хэдэн асуудал байгаа аж. Ухаа худгаас 66 километрын зайд төмөр зам авто замтай хэрхэн  огтлолцохыг одоогоор шийдээгүй байгаа гэнэ. Төмөр замын харьяаллын бүсэд байгаа айлуудыг нүүлгэх хамгийн хүндхэн байгаа юм байна. Учир нь бууцан дээгүүр нь төмөр зам дайран өнгөрч байгаа 4-5 айл хот аймаг тус бүрд  2-3 өрөө байр, машин, 100 сая төгрөг зэрэг их хэмжээний нөхөн олговор шаарджээ. Мөн хамгийн чухал асуудал бол төмөр замын царигийн  асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг төслийн ерөнхий гүйцэтгэгч Самсунг компанийн зүгээс хэлсэн юм

Энэ үеэр зарим хүмүүс төмөр замын царигийн талаар "Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих зүйтэй. Өргөн царигаар барих юм бол Хятад улсын хил дээр шилжүүлэн ачилт хийх шаардлагатай болно. Энэ нь цаг хугацаа алдаж, илүү мөнгө төлөх эрсдэлтэй” хэмээн санал бодлоо хэлж байлаа. Мөн аялалд оролцсон мэргэжилтнүүд монгол компаниуд цаашид үндэсний томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож, бие даан бүтээн байгуулах боломж дүүрэн байгааг онцолж байлаа. Улаанбаатараас 700 гаруй километрт,  газрынхаа  хэвгийгээс хамраагаад 11-13 метр өндөр, 13-300 метр өргөн  далангийн бүтээн байгуулалт тэнд өрнөж байна.

Хоногт 50 мянган бетонон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай дэр бетонын үйлдвэрийн барилгатай бид танилцав. Мөн "Эсто” компанийн чулуу бутлуурын балластын үйлдвэр 200 гаруй ажилтан 60 гаруй техниктэйгээр 24 цагийн турш ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад  ур чадвар, тэсвэр  шаардсан хэсэг бол гүүр хоолойн үйлдвэр гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон юм. Шинэ төмөр замын гүүр хоолойн ажлыг "Мап роуд” компани гүйцэтгэж байгаа. Тус компанийн хамт олон 1000-1500 диаметртэй 2000 метр урт төмөр хоолой үйлдвэрлэдэг. Хээрийн нөхцөлд ялангуяа говийн нөхцөлд төмөр хоолойг хатаах хүндрэлтэй байгаа гэнэ. Арматураа хэвэнд цутгаад уураар 39 хоног хатаадаг аж. Төслийн хүрээнд баригдаж байгаа гүүрүүдээс хамгийн урт нь 25 багана бүхий 450 метр гүүрийн ажил ид өрнөж байна. Төмөр замын ажлын хамгийн хүнд буюу өмнө нь хятад компани ирээд хаяад явсан хад чулууны тэсэлгээтэй хэсгийг  "Арц суварга” компани хариуцаж тэсэлгээ хийж байгаа гэнэ.

Газар шорооны ажлыг насаараа хийж байгаа эмэгтэй, хаа холоос амьдралын төлөө гэр бүлээ орхиод ирсэн залуу, малаа туугаад цалинтай ажил бараадсан ахимаг насны эрэгтэй гээд тэд бүгд 24 цаг зам дээр ажиллаж байна.  Халуун, хүйтэн, бороо, шорооны  алинд ч ажилласаар л.  Тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл юу байна гэхэд бүх зүйл биднээс л шалтгаална гэх юм. Аварга далангийн бүтээн байгуулалтын зам барилга, газар шорооны ажил хүний гараар тэр дундаа монголчуудын хүч, хөдөлмөрөөр бүтэж байгааг харахад бахархмаар. 

С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ
Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын ажил 37 хувьтай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани