Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төр 34 хувийг нь авах гэж буй цагаан суврага

Бид Оюутолгой гэж  олон  жил ярьж байна. Тус төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт төсөл хэрэгжүүлэгчийн шантаажнаас болж хэсэгтээ зогсчихоод байгаа билээ. Удахгүй УИХ-аар нэгэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Энэ бол  Оюутолгойгоос огтхон ч  дутахгүй "саалийн үнээ” гэгдэж  буй Цагаан суврагын зэсийн ордын 34 хувийг төр  350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж  эзэмших тухай юм.

Тиймээс энэхүү ордын талаарх албан мэдээллүүдийг  цэгцлэн уншигчиддаа хүргэж байна. Цагаан Суваргын зэсийн орд нь Дорноговь аймгийн нутагт, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километрт Мандах сумын төвөөс урагш 75 километр газарт дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд оршдог.

Тухайн ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 онд  анх  удаа нөөцийг  нь  улсад бүртгүүлж байжээ. Бүр илүү дэлгэрүүлвэл Зэсийн энэ орд нийт хүдэржилтийн долоон бүсэд хуваагддаг ба үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн Сухайт гэнэ.

Энэ хэсэгт 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэр, 1.2 сая тонн зэс бүхий 240 сая  тонн сульфидын хүдрийн нөөцтэй аж. Түүнчлэн Цагаан Суваргын ордын нөөц нь гүндээ болон бусад хүдэржилтийн бүсүүддээ нэмэгдэх магадлалтай  гэнэ.

Цагаан Суваргын зэсийн ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг 1995 оноос Австралийн "Молопо” компани эзэмшиж байгаад "Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн дагуу 1997 онд хайгуулын лицензээ шинэчлэн бүртгэлийн 74 дугаарт бүртгүүлсэн байна."Молопо” компани нь 1998 оны зургадугаар сарын 3-нд Австрали улсын "Меторд” ХХК-д уг талбайг шилжүүлсэн байдаг ажээ.

Энэ лиценз нь Засгийн газрын гэрээг үндэслэн "Молопо” компанид олгогдсон гэнэ. Меторд гэрээгээр хүлээсэн үүргээ залгамжлан биелүүлээгүй гэж тухайн  үеийн Үйлдвэр худалдааны яамны гаргасан дүгнэлтийг үндэслэн Геологи,  уул уурхайн кадастрын  албаны даргын 1999 оны  арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр цуцалсан аж.

Үүнээс найм хоногийн дараа "Монголын Алт /МАК/”  компани 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лиценз авсан түүх байна. Гэвч уг ордын лиценз эзэмшигч байсан "Молопо” компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг ордын эзэмшлийн асуудал маргаантай болж улмаар уг орд дээр хайгуулын болон судалгааны ажил хийх бололцоо өнгөрсөн хугацаанд хязгаарлагдмал байсан аж.

Нийслэлийн шүүх асуудлыг хэлэлцээд "Монголын Алт” (МАК) ХХК-д албан ёсны шийдвэр эцэслэн гарсан ажээ. Улмаар 2005 оны  хавар  "Хөх тэнгэр тур” компани тус ордод харъяалах газарт 7287 га,132 талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9626Х тоот лиценз авсан байна.

Мөн тус компани 132 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 9630А тоот лиценз ГУУКА-наас авч энэ лицензээ  МАК компанид шилжүүлсэн байна. Одоогоор Цагаан Суваргын ордод "Хөхтэнгэр тур” 9626Х тоот хайгуулын, "Монголын алт” 9630А тоот ашиглалтын, мөн "Хөхтэнгэр тур”-ийн 9264Х тоот хайгуулын лицензүүд хүчин төгөлдөр байна.

Цагаан суваргын ордын 34 хувийг авах УИХ-ын тогтоолын төслийн З.Энхболдод өргөн барьсан Уул  уурхайн сайд  Д.Ганхуягийн танилцуулснаар "МАК” компанийн Цагаан суваргын орд газарт хэрэгжүүлж буй  тус төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1031.2 сая ам.доллар болжээ. Үүний 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших  эрхтэй  болох  аж.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан  байдаг юм.

Цагаан суваргын орд газарт төсөл хэрэгжүүлж буй "МАК” компанийн уурхайн төслийн  талбайн инженер Х.Жолдоон "Цагаан суварга гэдэг Эрдэнэттэй эн зэргэцэх, Оюутолгойн дараа орох том үйлдвэр. Ирэх онд ашиглалтад орж эхлэхдээ жилд 14.6 сая тонн хүдэр бодовсруулж, зэс молибдень олборлох юм.

Одоогоор энэ нутагт молибдень, зэс, алтны нөөц багагүй байгаа нь тогтоогдоод байна. Энд 1200-1400 хүн ажиллана.Цагаан суварга Монголын түүхэнд анх удаагаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр бие даан байгуулсан түүхэнд нэрээ үлдээх компани болно.Техник технологийн хувьд ч сүүлийн үеийн дэвшилтэт техникийг сонгож байгаа.

Цагт 1200 тонн хүдэр бутлах хүчин чадалтай бүрэн автоматжсан шалгарсан техник манайд нэвтрээд байна.Азид манайхаас өөр ийм улсад байхгүй. Цагаан суварга сүндэрлэхэд бэлэн болсон. Бидний Засгийн газраас жаахан дэмжээд өгөөч гэж  хүснэ” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард  нэгэн өдөр тутмын сонинд  ярилцлага өгч байжээ.

Эрдэнэт , Оюутолгойн дараа  орно хэмээж буй Цагаан суваргын ордын нийт хөрөнгө оруулалт  34  хувь болох 350.6 сая ам.долларын санхүүжилтийг  энэ оны  хоёрдугаар улиралд  багтаан Засгийн газрын  бонд гарган шийдвэрлэхээр төлөвлөжээ. Харин төрийн  эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” компанид эзэмшүүлж, Цагаан суваргын тусгай зөвшөөрөл  эзэмшигч компанитай хамтарсан үйлдвэр байгуулахаар ярилцаж байна.

Д.Содон

Эх сурвалж:

Төр 34 хувийг нь авах гэж буй цагаан суврага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани