Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Улаан: Иргэд НӨАТ-ын хувийг буцаан авах боломжтой

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хэд, хэдэн төслийг хэлэлцлээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх, гадны хөрөнгө оруулагчдын импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг үүнд багтав. Мэдээж эхний төсөлд гишүүд тал, талын байр сууринаас хандаж, нухацтай авч үзсэн бол хөрөнгө оруулагчид татварын хөнгөлөлт үзүүлэх төсөлд гишүүд тоомжиргүй хандаж байгаа бололтой гарч одов.

МАН-ын гишүүдээс Ө.Энхтүвшин,  Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, О.Содбилэг нар үлдсэн бол АН-ын цөөн хэдэн гишүүн хоцорсон. Энэ төсөлд хоёрхон гишүүн байр сууриа илэрхийлж асуулт асуусан нь Л.Энх-Амгалан, Р.Гончигдорж. Бусад нь санал өгөх үед ирчихээд төслийг хэлэлцэх ёстой гэцгээж Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн найруулга гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байлаа.  Сангийн сайд Ч.Улаан төслийг танилцуулахдаа "Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна. Иймээс бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг тат­варын бодлогоор дэмжих шаардлага байна. Эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой төсөл болсон” гэж онцлов.  Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Улаан болоод  Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар хариуллаа.

О.Баасанхүү:

-НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг яагаад 50 сая гэж тооцов. Аргачлалаа тайлбарлаач?

Ч.Улаан:

-Инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 1998 онд тогтоосон 10 сая гэдгийг 50 сая болгон өөрчилж байна. Хууль, эрх зүйн хувьд хийгдэж байгаа маш том өөрчлөлт. Энэ төслийг батласнаар аж ахуйн нэгжүүд хуурамч падаан хийнэ гэсэн ойлголт арилна. Иргэд НӨАТ-ынхаа хувийг  буцаан авах боломж бүрдэнэ. Дээрээс нь татварын байгууллага хяналтаа тавих боломж бүрэн нээгдэнэ. Хамгийн гол нь хуулийн гол үзэл санаа нь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг бүртгэлд авах, татварыг буцаан олгох, хүн бүр татвар төлөгч байхад чиглэж байгаа.

Т.Батмагнай:

-2012-2013 онд хуурамч бичилтийн зөрчил маш их илэрсэн. Тухайлбал, 2012 онд үйл ажиллагаа явуулдаггүй 38 аж ахуйн нэгж, 2013 онд ажилладаггүй болоод багахан үйлчилгээ эрхэл­дэг 60 гаруй байгууллага хуурамч бичилт хийсэн байдаг. Ер нь цаашид татварын тогтолцоо цахим сүлжээнд шилжсэний дараа аж ахуйн нэгжүүд алдаагаа засах боломжтой болно. Манайд  хуурамч бичилт ирүүлсэн бол хуурамчийг нь сануулаад засах боломж үлдээнэ гэсэн үг. Цаашлаад далд эдийн засаг гэж байхгүй болно.

Л.Энх-Амгалан:

-50 саяын босго гаргасныг огтхон ч ойлгохгүй байна. Орон нутагт ажилладаг жижиг аж ахуйн нэгжүүд яах юм бэ. НӨАТ-ыг буцаан олгохын тулд бүх байгууллага цахимаар үйлчилдэг болох уу. Тийм боломж байхгүй бол яах болж байна.

Ё.Отгонбаяр:

-Би төслийн талаар юу ч ойлгохгүй байна. НӨАТ-аа авахын тулд хөөцөлдөх ажил гарч байна уу?

З.Энхболд:

-Ойлгомжгүй зүйл алга байна. Нэг газраас 1000 төгрөгөөр шатахуун авлаа гэж бодъё. Зарсан газар өнөөдөр шатахуун худалдаагүй гэж хэлээд татвараас зугтаад байна. Харин одоо картаар бензинээ авна. Тэгээд татварт зориулсан арван төгрөгийнхөө хоёр төгрөгийг нь буцаагаад авна. Үлдсэн найман төгрөгийг нь төр авна.  Энэ тохиолдолд шатахуун зарсан газар татвараас зугтаж чадахгүй болно.

Д.Лүндээжанцан:

-НӨАТ-ын хуулийг түргэн түүхий батлаад өг гэж байгаа нь буруу. 50 саяын босго гэдэг мөнгөний ханш уначихсан энэ үед 10 саяас нэг их ялгаа байхгүй. Ядаж 75 сая гэж яагаад болохгүй гэж. Бодит дэмжлэг үзүүлье л гэж байгаа юм бол 150-200 саяын хооронд НӨАТ-ын босгыг тогтоох нь зөв байх гэв.

Ингээд нийт гишүүний саналаар төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой хэмээн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх болоход МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан. Завсарлага авахын өмнө тус намын бүлгийн гишүүд гурван жилийн турш хэрэгжих бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж буй чуулганы нэгдсэн хуралдаанд сайд нар, эрх баригч намын гишүүд бүрэлдэхүүнээрээ оролцох ёстойг сануулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд эрх баригч намуудаас ердөө дөрөвхөн гишүүн оролцож байв. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей сөрөг хүчний тавьж байгаа шаардлагыг зөв гэж үзэж буйгаа илэр­хийлэн "УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ирц бүр­дүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар хуралдвал хэлэлцэж буй асуудал дэм­жигдэхгүй шүү” гэв.

Зууны мэдээ

Ч.Улаан: Иргэд НӨАТ-ын хувийг буцаан авах боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани