Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"WORLD CLEAN COAL CONFERENCE”-д УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

 Clean Coal олон улсын хуралд оролцож буй хүндэт төлөөлөгч та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар томоохон жин эзэлдэг. 2013 оны статистикаас үзвэл Монгол Улсын ДНБ-ний 18.5 хувийг уул уурхайн салбар үйлдвэрлэж, нийт экспортын 82 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүн дотроо нүүрсний экспорт нийт экспортын 26 хувийг бүрдүүлжээ. Иймээс энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой.

Монгол Улсын нүүрсний геологийн нийт нөөц 175.5 тэрбум тонн, түүнээс батлагдсан нөөц нь 26.8 тэрбум тонн. Нүүрсний нийт нөөцийн ихэнхи нь буюу 90 хувь нь хүрэн нүүрс байна. Коксжих болон чулуун нүүрсийг угаан баяжуулж, коксжуулж, үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортлох бодлого барьж байгаа бөгөөд энэ чиглэлээр Таван толгойн орд дээр ажилладаг компаниуд нүүрс угаах баяжуулах үйлдвэрийг барьсан эсвэл барихаар төлөвлөж байна. Мөн бага оврын коксжуулах үйлдвэр ч ажиллаж эхлээд байна.

Харин хүрэн нүүрсний хувьд илчлэг бага, үнэлгээ доогуур, тээвэрлэж экспортлоход эдийн засгийн хувьд ашиггүй байдаг тул өнөөдөртөө нүүрсийг шууд шатаах замаар цахилгаан, дулаан үйлдвэрлэхээс хэтрэхгүй байгаа нь өнөөгийн Монгол улсын бодит байдал юм. Тиймээс хүрэн нүүрсийг боловсруулж химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргах, хий, шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа бусад улсуудын туршлагаас богино хугацаанд суралцаж хамтран ажиллахад Та бидний өнөөдрийн оролцож буй энэ хурал чухал үүрэгтэй. Эрчим хүчний болон химийн үйлдвэрийн энэ их нөөцийг үр ашигтай ашиглах зорилгоор шинэ технологи нэвтрүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол улсын ашигт малтмал, эрчим хүчний бодлогын салшгүй чухал хэсэг юм.

Хүрэн нүүрсийг боловсруулж хий болон шингэн түлш үйлдвэрлэх чиглэлийг хөгжүүлж бүтээгдэхүүнээ экспортлох талаар Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүдийн талаар товчхон танилцуулья.

Нүүрс шингэрүүлэх: ХБНГУ-ын "Thyssen Krupp Uhde” компани нь нүүрсийг шууд бус шингэрүүлэх технологид түшиглэн жилд 880 мян.тн шатахуун, 84 мян.тн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг Монгол Улсад байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой тухай саналаа Монгол улсын Засгийн газарт тавиад байна. Түүнчлэн манай улсын хувийн компаниудБагануур Энержи Корпорэйшн ХХК, CTL Mongolia ХХК, МАК ХХК болон Цэцэнс Майнинг ХХК нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. УИХ өнгөрсөн онд тогтоол гаргаж нүүрснээс шингэн түлш гарган авах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас 2018 оныг дуустал чөлөөлж дэмжлэг үзүүлж байгаа.

Нүүрсийг хийжүүлэх: Уул уурхайн яам БНХАУ-ын төрийн өмчит Синопек компанитай жилд 50-80 сая тонн хүрэн нүүрсийг хийжүүлж 15 тэрбум шоо метр шатдаг хий үйлдвэрлэж Улаанбаатарыг хангах, улмаар БНХАУ руу экспортлох төсөл хэрэгжүүлэхээр 2013 оны 10 сард Санамж бичиг үйлдсэний дагуу тус яамны дэргэд төслийн нэгж байгуулан ажиллуулж байна.

Нүүрсийг хийжүүлж синтетик байгалийн хий (СБХ) үйлдвэрлэх технологи нь олон улсад туршигдан үйлдвэрлэлд идэвхтэй нэвтэрч байгаа бөгөөд АНУ, БНХАУ-д ийм төрлийн үйлдвэрүүд олон жилийн турш амжилттай ажилласаар байна. Хүрэн нүүрсийг боловсруулах, байгалийн хий үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх нь нүүрсний салбарыг хөгжүүлэх бодит боломж болохын дээр нийгэм, эдийн засгийн хувьд өргөн хүрээтэй өөрчлөлтийг авчрах болно. Тухайлбал,

- Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгоно. Эрчим хүчний байгаль орчинд ээлтэй үр ашигтай хандлага болох байгалийн хийн үйлдвэрлэл, хэрэглээг Монгол Улсад нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх нь онцгой чухал ач холбогдолтой юм.

- Улаанбаатар хотын утааны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, цаашлаад шинэ хот суурингийн эрчим хүчний оновчтой шийдэл болно.

- Эрчим хүчний нөлөө бүхий экспортлогч болох, үндэсний орлогыг нэмэгдүүлэх. Эрчим хүчний асар том хэрэглэгч болохБНХАУ-д синтетик байгалийн хий экспортолдог болж, дэлхийн хийн сүлжээний газрын зурагт Монгол Улс орох боломжтой.

- Дагалдах үйлдвэрлэлийн хөгжил. Эрчим хүчний шинэ, хэрэглэхэд тохиромжтой, илчлэг өндөртэй эх үүсвэртэй болсноор металлургийн үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрүүд хөгжихөөс гадна нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнүүд болох аммонийн бордоо, нафта, хүхрийн үйлдвэрлэлийг даган химийн үйлдвэрүүд хөгжих үндсэн суурийг тавина.

Хүрэн нүүрсийг шингэрүүлж, хийжүүлж эрчим хүчний зорилгоор ашиглахаас гадна гадна ойрын ирээдүйд химийн аж үйлдвэрийн түүхий эд болгох замаар удахгүй дуусч магадгүй газрын тосыг орлуулах талаар туршилтыг хийгээд эхэлжээ. Газрын тосноос гаргаж авдаг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргах боломжтой. Ирээдүйтэй энэ салбарын талаар одооноос бодож эхлэх нь зүйтэй болно.

Олон жилийн турш бохир гэгдэж байсан нүүрсийг "цэвэр нүүрс” болгох тал дээр ажилладаг дэлхийн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчид Та бүхэнд Монгол улсынхаа энэ салбарын бодлогоо товчхон ч гэсэн танилцууллаа. Дэлгэрэнгүйг манай холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчдөөс энэ хурлын явцад тодруулах боломжтой. Та бүхнийг манай улсын хүрэн нүүрсний салбарт хөрөнгө оруулах, тоног төхөөрөмж технологио зарах болон бүхий л талаар хамтран ажиллахыг урьж байна. Монгол улсын УИХ, засгийн газрын зүгээс Та бүхнийг улс төр, хууль эрх зүйн хувьд тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын таатай байдал болон татварын тогтвортой бодлогоор дэмжиж ажиллах болно.

Clean Coal хуралдаанд оролцож буй энэ салбарын эксперт, удирдагчид та бүхнийг манай улсын эдийн засгийн чухал салбарын нэг нүүрсний салбарын хөгжлийн талаар саналаа хэлж, мэдлэг, мэдээлэл хуваалцаж, үнэтэй чухал зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна. Хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсье.


          МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА     ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

                                                          УЛААНБААТАР ХОТ

                                                                  2014.05.28

"WORLD CLEAN COAL CONFERENCE”-д УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани